- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
10. Уул уурхайн бизнес
Ашигт малтмал олборлох зөвшөөрөл авах
Газар эзэмших эрхийг олгодог шударга, найдвартай системгүйгээр уул уурхай эрүүл аж үйлдвэр байж чадахгүй. Урьд цагт ашигт малтмалыг хэн эзэмших асуудлыг аль нэг талууд бууж өгтөл буу зэвсгийн хүчээр шийддэг систем байсан ба энэ нь олон нийтийн амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлдөг байсан. Ашигт малтмалын эзэмшигчийг хуулиар тогтоож зохицуулдаг систем харин их давуу талтай болсон.
□ Олон нийтийн сонирхлыг хамгаалах,
□ Газар эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор «Хайгуул хий, эс хийвэл түүнийгээ алд» гэсэн зарчмаар ажилла,
□ Олон нийтийн хэлэлцүүлэг хийж зөвшөөрөл авсан байх.
газрын аль хэсгийг авч үлдэх вэ гэдгийг мэдэж байх ёстой. Хайгуулын зөвшөөрөлд ашигт малтмалын эрхээ авч үлдэхэд шаардлагатай гүйцэтгэх ажлын доод хэмжээ, зарцуулагдах мөнгө хөрөнгө зэргийг заасан байна.
Зарим тохиолдолд бонд ба өрийнбичгийнгэрчилгээ, ордер нь бүрэн эрх агуулсан байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад бонд худалдан авах урам өгөх зорилготой.
Газар эзэмших эрхийг олгодог шударга, найдвартай системгүйгээр уул уурхай эрүүл аж үйлдвэр байж чадахгүй. Урьд цагт ашигт малтмалыг хэн эзэмших асуудлыг аль нэг талууд бууж өгтөл буу зэвсгийн хүчээр шийддэг систем байсан ба энэ нь олон нийтийн амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлдөг байсан. Ашигт малтмалын эзэмшигчийг хуулиар тогтоож зохицуулдаг систем харин их давуу талтай болсон.
Ашигт малтмалын орд нээн илрүүлэгч нь юуны түрүүн түүнээс ашиг олох эрхтэй байдаг.
Энэ хуулиуд орон оронд өөр байдаг боловч нэлээд хэдэн зарчим бүгдэд адил үйлчилдэг. Ихэнх улс орны хуулийн зорилго, үндсэн санаа нь дараах зүйлүүдтэй байдал
□ Ашигт малтмалын хайгуул хийсэн иргэн, компани нь түүнийг ашиглах онцгой эрхтэй байх□ Олон нийтийн сонирхлыг хамгаалах,
□ Газар эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор «Хайгуул хий, эс хийвэл түүнийгээ алд» гэсэн зарчмаар ажилла,
□ Олон нийтийн хэлэлцүүлэг хийж зөвшөөрөл авсан байх.
Хоёр үндсэн түгээмэл системүүд байдаг. Хайгуулын зөвшөөрөл авна гэдэг нь хайгуул хийгч хувь хүн, компанийн түүний аль нь ч тодорхой газарт уул уурхайн эрхтэй болохыг зөвшөөрдөг систем юм Энэ бол Англи улсын хуулийг дагаж мөрдөж байгаа орнуудын уул уурхайн эрх олж авах ердийн арга зам мөн. Зарим улс оронд хайгуул хийх газартаа чулуу мод гэх зүйлээр тэмдэглэгээ хийгээд тухайн газраа хайгуул хийхээр засгийн газарт мэдүүлдэг.
Өөр нэг арга нь «газрын зурагт тэмдэглэх»-замаар зөвшөөрөл авах. Энэ системд хайгуул хийх газраа бодитоор тэмдэглэхгүйгээр эрх бүхий албан газарт өргөдөл гаргадаг. Энэ хоёр системийн хоёуланд нь хайгуулын ажил хийх гээд орд олсны дараа ашигт малтмалын нөөцийг эзэмших эрх олж авдаг.Зөвшөөрөл өгөх систем
Газар ашиглах эрх олж авах өөр нэг түгээмэл систем бол зөвшөөрлийн систем юм. Энэ загварт хайгуул хийгч тодорхой газарт хайгуул хийх бөгөөд харин ашигт малтмалын эрх ба лицензийг засгийн газраас хянадаг. Концесс, лиценз эсвэл гэрээт газар гэж нэрлэгдэх зөвшөөрөл нь тодорхой хугацаа өнгөрсний дараа дуусдаг. Хайгуул хийгч нь зөвшөөрлөө шинэчилдэг бөгөөд ингэхдээ хайгуулын талбайн хэсгийг буцаан өгөх ёстой. Энэ арга хэмжээ нь хайгуул хийх зөвшөөрөл авсан хувь хүн, компани хайгуулын ажлаа тогмтол хийхэ д хүргэ дэг. Учир нь тэрээр зөвшөөрлөө шинэчлэхэд гэрээгээр авсангазрын аль хэсгийг авч үлдэх вэ гэдгийг мэдэж байх ёстой. Хайгуулын зөвшөөрөлд ашигт малтмалын эрхээ авч үлдэхэд шаардлагатай гүйцэтгэх ажлын доод хэмжээ, зарцуулагдах мөнгө хөрөнгө зэргийг заасан байна.
Эрэл хайгуулын зөвшөөрлийн систем нь өргөдөл гаргаж эсвэл урьдчилан гэрээ байгуулахгүйгээр газар дээр эрэл хайгуул хийх боломж олгодог болохоор хувь хүн, компаниуд хайгуулын эрхийг хоорондоо өрсөлдөн авахад хүргэдэг. Зөвшөөрлийн системийн албан ёсны тохиролцоо хийх нь том корпораци өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд нь туслалцаа үзүүлдэг.
Хайгуулын зөвшөөрлийн систем нь эрх авсан этгээдэд тухайн газарт хайгуул хийх, хөгжүүлэх давуу эрх олгодог. Энэхүү эрхийг алдахгүйн тулд эрх авсан этгээд ажлаа сайн гүйцэтгэх хэрэгтэй болдог. Хэрэв ажил хийгдээгүй бол хайгуулын талбай нь өөр хүнд шилжин очдог.
Талбай эзэмших эрхтэй компани хайгуулын ажлын гүйцэтгэлийн баталгаа болгож хайгуулын ажлын тайлан бичиж засгийн газарт илгээдэг. Энэхүү тайланг олон нийтэд мэдээлдэг. Ингэснээр энэ нь ирээдүйн бусад хайгуулчдад хэрэгцээтэй мэдээлэл болдог.
Капиталаа өсгөх
Уул уурхайн ордыг олохын тулд та заавал баян эсвэл уул уурхайн компанид ажиллаж байх шаардлагагүй. Уул уурхайн хайгуул хийх, хөгжүүлэх олборлолтыг үр дүнтэй болгохын тулд нэг чухал зүйл шаардлагатай байдаг. Энэ бол хөтөлбөрийг дуусгахад зарцуулагдах хангалттай хэмжээний мөнгөн нөөц юм.Уул уурхайн бизнес бусад бизнесээс ганцхан зүйлээр ялгагддаг. Энэ нь уул уурхайд оруулсан хөрөнгө шинэчлэгддэггүй. Өөрөөр хэлбэл анхны оруулсан хөрөнгө үйлдвэрлэл явуулж байх явцад ашиглагдаж дуусдаг. Оруулсан хөрөнгө шинэчлэгддэггүй тодорхой хугацааны дараа дуусдаг болохоор уул уурхайн бизнес эрсдэл өндөртэй. Геологийн судалгааны мэдээлэл хангалтгүй байх, ажиллагаа дөнгөж эхэлж байх үед эрсдэл хамгийн өндөр байдаг. Ийм учраас хөрөнгө оруулагчдын хувьд энэ үед хамгийн их ашиг олох эсвэл хохирол үзэх магадлалтай.
Энэ процесс ямархуу байдлаар өрнөдгийг харахын тулд Морти майнз ХХК гэсэн нэртэй уул уурхайн хайгуул, олборлолт хийдэг хийсвэр компанийн санхүүгийн түүхийг авч үзье. Энэ түүхийг хайгуул хийхээс өмнөх үеэс эхлэн үр ашигтаи уул уурхайн компани болж хөгжих хүртэл нь даган судалъя. Морти майнз хөгжлийн явцдаа санхүүгийн хөрөнгийг өөр байгууллагаас хайж эхлэх болно.
Хайгуулын өмнөх үе
Ашигт малтмалын хайлт хийх болгонд мөнгө хөрөнгөнөөс гадна эх үүсвэрээ олох зорилготой тусгайлан чиглэгдсэн их хэмжээний ажил, ажлын чармайлт шаардагдах болно. Олон ордын нээлт, эрсдлийн хөрөнгө оруулагчийн санхүүжилтийн тусламжтай хайгуул хийгчдийн хүчин чармайлтаар хийгдсэн байдаг. Эрсдлийн хөрөнгө оруулагч бол найз, түншүүдийн байгуулсан албан ёсны бус бизнесийн эвсэл юм. Энэ нь ашиг хуваарилалтанд оролцох зорилгоор анхны ажлуудыг хийхэд шаардлагатай хөрөнгө мөнгө оруулагчид юм Өөрөөр хэлбэл хайгуул хийгчийн найз, танил түуний ажлыг санхүүжүүлж оронд нь өөрийн хүссэл сонирхлоо илэрхийлдэг.Орд нээх
Манай хайгуул хийгч Морти компани нь гадаргуу дээр ашигт малтмал байж болох нэг газар олж тэмдэглэсэн гэж авч үзье. Ихэнх хайгуул хийгчид, эрсдлийн хөрөнгө оруулагч нар олсон газартаа хайгуул хийх ажил л шаардлагатай хөрөнгийн нэг хэсгийг л хамтдаа хуримтлуулж чаддаг. Үүнд магадгүй: сорьц авах, өрөмдөх, малталт хийх ажиллагчдыг хэдхэн хоног ажиллуулах, соронзон эсвэл хэт бага долгионы цахилгаан соронзон геофизик зэрэг арай хямд өртөгтэй газрын хайгуулын ажил г.м Энэ үеэс эхлэн тэд өөрсдөө компани байгуулж илүү их ажил гүйцэтгэх бололцоо эсвэл зардал, ажил хуваан хамтран гүйцэтгэх туршлагатай компани олох шаардлагатай болно.Морти дараачийн ажлыг гүйцэтгэхэд хүрэлцээтэй хэмжээний хөрөнгөтэй компанид санал гаргана. Энэ компани нь өмчийн нэг хэсгийн сонгох эрхтэй байх болно. Тэгээд тэд тохиролцоогоо хийх болно. Энэ компани өөрийн оролцоогоо авахын тулд тогтоосон хэмжээний хөрөнгө, ажил оруулах болно. Энэ саналыг хүлээн авагч компани нь ихэнх тохиолдолд мөнгийг бэлнээр эсвэл өөрийн хувьцаагаар орд эзэмшигч талд төлдөг.
Жинхэнэ өмч эзэмшигчийн өмчинд оролцох эсвэл ажиллах ашиг сонирхолтой үлдээж болох бөгөөд ирээдүйн ажилд хөрөнгө оруулж, оролцох боломж олгоно. Өмч эзэмшигч ирээдүйн үйлдвэрлэлтэнд гарах зардалд оролцох үүрэг хүлээхгүйгээр, давуу эрхтэй оролцох бас боломжтой.
Морти болон түүний эрсдлийн хөрөнгө оруулагчид ХХК байгуулах бас нэг өөр боломж байгаа. Тэдний компани тодорхой тооны хувьцаа гаргаж хэрэгтэй хөрөнгийг олж авч болно.
Хамтарсан компани байгуулах тохиолдолд хайгуул хийхэд эрсдлийн хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгө, зүтгэлийг үнэлж зөвшилцлийн дагуу Морти майнз ХХК нь шинэ компаний тодорхой тооны хувьцаа тэдэнд эргүүлж өгнө. Энэ хувьцааг худалдааны хувьцаа гэж нэрлэдэг ба худалдагчид энэ хувьцааг ямар нэгэн хэлбэрээр зах зээлээр зарахыг хориглосон байдаг. Энэ хувьцааг гэрээний дагуу үүргээ гүйцэтгэдэг итгэмжлийн компанид хадгалж авч үлддэг. Батлан даалтын комисст хангалттай өргөдөл гаргасан тохиолдолд энэ хувьцааг хөрөнгийн бирж дээр борлуулж болно. Ингэх болсон учир шалтгаан удахгүй ойлгомжтой болно.
Хувьцаагаар санхүүжүүлэх
Хэрэв Морти майнз таван сая хувьцаа гаргаж хөрөнгө бий болгохын тулд түүнээс нэг сая хувьцааг өөрсдийн ашиг сонирхлыг хангах үүднээс ерөнхий фондонд оруулж 4 сая хувьцааг зарж сангаа хөрөнгөжүүлж болно. Санхүүгийн эсвэл брокерын компаниуд энэ хувьцааг өөрийн үйлчлэгчдээ зарах үүрэг өгнө. Үүнийг анхны санхүүжүүлэлт гэж нэрлэдэг.Энэ компани 4 сая хувьцаагаа зараад өөрийн үйлчлүүлэгч рүү хөтөлбөр төлөвлөгөөгөө илгээдэг.
Энэ бол тухайн компани, түүний эд хөрөнгийн санхүү, техникийн бүх мэдээллийг агуулсан бичиг баримт юм. Хөтөлбөр төлөвлөгөө нь хөрөнгө оруулагчдад өөрийн хувьцаагаа худалдаалах болон хөрөнгийн биржид тухайн компанийг бүрттүүлэх боломж олгодог.Хайгуул хийдэг жижиг компаниуд Канад улсын Торонто хотын хөрөнгийн бирж, АНУ-ын НАСДАК, Лондон хотын хөрөнгийн биржүүдийн аль нэгэнд хувьцаа гарган компанийн хөрөнгийн биржийн анхны тэмдэглэгээг авдаг. Арилжаалах хувьцаа эсвэл түүний ихэнх хэсэг ямарч мэдэгдэл гаргахгүй, эсвэл хяналтгүйгээр зах зээл дээр гарвал баталгаа гаргасан компани Мортигийн эрсдлийн сан руу хөрөнгөө оруулсан өөрийн хувьцаагаа зарахад хүндрэлтэй болно. Ийм учраас баталгаа гаргагч компанийг хамгаалахын тулд худалдааны хувьцааг битүүмжилдэг.
Уурхайн бүтээн байгуулалт ба үйлдвэрлэлт
Хайгуулын хөтөлбөрийн дагуу том орд оллоо гэж үзье. Нэг өдрийн бүтээмжийг 1500 тонн байна гэж авъя. Морти майнз компани эрсдэлийн сандаа сая хувьцаа болон бага хэмжээний бэлэн мөнгөтэй байна. Гэсэн хэдий ч уул уурхайн үндсэн байгууламж, тээрэм зэргийг барьж, байгуулахын тулд 60 сая америк долларын хөрөнгө оруулалт шаардагдлаа.Морти майнз компанид хөрөнгө оруулахад эрсдэлгүй болсон. Энэ компани орд газартаа хүдэртэй бөгөөд мөнгө хийх илүү бололцоотой болсон. Энэ нь уул уурхайгаа хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт олж авах нлүү боломяс олгоно.
Цөөхөн тохиолдолд Морти компани шаардлагатай хөрөнгийн ихэнх хэсгийг өөрийн эрсдлийн санд үлдсэн сая хувьцааг зарж, олж авах бололцоотой. Энэ үед зах зээлийн болон хөрөнгө оруулагчийн нөхцөл байдал нь энэ хувьцааг зарж, бонд ба өрийн бичиг гаргаснаар бүх өр төлбөрөө хийж дуусгах хандлагатай байна. Өөр боломжууд бас байгаа: жишээлбэл, хувьцаа гаргалт болон зээлийн санхүүжилтыг хослох боломжтой.
Гэхдээ ихэвчлэн их хэмжээний шинэ хувьцаа гаргах хэрэгтэй болдог. Үүнийг хийх хамгийн хялбар арга бол компанийг өөрчлөн байгуулах явдал юм. Энэ тохиолдолд Шинэ Морти майнз компани үүсэх бөгөөд өмнөх компаниас тусгаарлагдсан өөрийн хувьцаа, капиталын бүтэц ба өөрийн онцлогтой болно. Морти майнз компанийн хөрөнгө, өмч нь Шинэ Морти майнз компани руу шилжиж Шинэ Морти майнз компанийн хувьцааны тохиролцсон хэсэг нь хуучин компанийн хувьцаа гаргах эрхтэй хүмүүст тараагдаж очих болно. Энэ хувьцааг дээр тайлбарласны дагуу нийтийн санд оруулж эсвэл битүүмжлэх боломжтой. Шинэ Морти майнз компани нь өөрийн хувьцаагаа андеррайтерын тусламтайгаар зарж болно. Хэрвээ манай жишээ маань бидний бодсон шиг сайн бол Шинэ Морти майнз компани өөрийн хувьцаагаа борлуулж үйлдвэрлэлтэнд оруулах бололцоотой болно.
Өр төлбөрийн буюу зээлийн санхүүжилт
Хэрэв нөхцөл байдал сайн байвал Шинэ Морти майнз компани бонд эсвэл өрийн бичиг гаргаж, түүний хэсгүүдийг олон нийтэд зарж зээл буюу өр төлбөрийн санхүүжилт хийх боломжтой болно. Бонд болон өрийн бичиг нь зээл учраас компани мөнгө хийж эхлэхээр буцааж төлөгдөх ёстой.Зарим тохиолдолд бонд ба өрийнбичгийнгэрчилгээ, ордер нь бүрэн эрх агуулсан байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад бонд худалдан авах урам өгөх зорилготой.
Ордер нь худалдан авагчдад тогтоосон тооны ердийн хувьцааг товлосон цагт, тодорхой үнээр худалдаж авах эрх олгодог. Энэ ордер, эрхийг зах зээлээр цаашаа дамжуулан худалдаж болох бөгөөд тэдний үнэ нь хөрөнгийн бирж дээр тэднийг төлөөлж буй хувьцааны үнэтэй нь тэнцүү байдаг.
Банкууд ихэвчлэн уул уурхайн зарим нэг компанийн төслийн зээл, өргөтгөлийг судалж авч үзэх сонирхолтой. Уул уурхайн компани харин хүдрийн найдвартай ордтой, сайн менежменттэй, ажлын ахицын талаар батлагдсан тайлан гаргаж өгөх ёстой.Бага хүүтэй мөнгө зээлэх нэг арга зам бол алт төлбөрийнзээл юм. Алт гарах өндөр магадлал бүхий ордтой компани үүнийг хэрэгжүүлэх боломжтой.
Энэ тохиолдолд компани санхүүгийн байгууллагаас мөнгө зээлээд уурхайн ирээдүйд олборлох алтаар буцааж өгнө. Үйлдвэрлэл эхэлсэн үед компани уурхайд олборлосон алтаар авсан зээлийг буцааж төлнө.Хэрэв зах зээл сул байвал Морти майнз компани том компанитай хамтарсан компани байгуулах шийдвэр гаргаж болно. Ердийн тохиолдолд том компани уурхай байгуулахад шаардлагатай хөрөнгийг гаргаж оронд нь эзэмшигчийн эрхийг авах хүсэлтэй байдаг. Энэ хүсэл нь 25-60 %-ийн хооронд эсвэл төслийн эдийн засаг ба хөрөнгийн зардлын хэмжээнээс шалтгаалан түүнээс дээш байж болно.
Зарим нөхцөлд том компани Морти майнз компанийн бүх хувьцааг зарим тохиолдолд, зах зээлийн үнээс дээгүүр худалдаж авах санал тавьдаг байна. Ингэснээр удаан хүлээсэн хувьцаа эзэмшигч, оруулсан хөрөнгө оруулалтаасаа хэд дахин илүү ашиг олж авах боломжтой болно.
10. Уул уурхайн бизнес
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани