- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цөмийн өвлийн дараа манай дэлхий ямар байх вэ?
Хүн төрөлхтөн цөмийн зэвсгийг бүтээсний дараа кино уран бүтээлчид, уран зохиолчдын тархинаас урган гарсан цөмийн өвөл ямар байхыг бид харсан. Цөмийн өвөл гэдэг нь энгийнээр цөмийн дайны дараах дэлхий дээр үүсэх цаг уурын нөхцөл юм.
Эрдэмтэд цөмийн дэлбэрэлтийн дараа үүсэх асар их тоос тортог дэлхийн гадарга дээр тусах нарны гэрлийг хааснаар газар дээрх агаарын хэм хөрнө гэж тайлбарлаж байлаа. Тэгвэл яг ямар үр дагавар гарч, бид ямар дэлхийд амьдрах вэ гэдгийг тооцоолсон судалгаатай танилцъя.
Цөмийн зэвсгээр хөөцөлдөнө гэдэг бүсэлхийгээ хүрсэн шатамхай шингэнд зогсож байгаа хоёр заналт дайсан гэсэн үг. Нэг нь гартаа гурван шүдэнзтэй, нөгөө нь гартаа таван ширхэг шүдэнзтэй.
КАРЛ САГАН
АНУ-ын цаг уур, байгаль орчин судлалын дөрвөн эрдэмтэн хамтран цөмийн дайны дараах ертөнцийг дүрсэлжээ. Дэлхийн дулаан хоёроос гурван хэмээр буурна гэж хүмүүс төсөөлж байлаа. Харин тооцоо ёсоор дэлхий сүүлийн 1000 жилд тохиогоогүй хүйтэн болох юм.
БҮХНИЙ ЭХЭНД...
Судалгааны багийнхан одоо дэлхий дээр Нэгдсэн улсын Хирошимад хаясан цөмийн бөмбөгтэй тэнцэх хэмжээний 100 ширхэг цөмийн цэнэг байна гэж үзжээ. Тэгээд Энэтхэг Пакистан улсууд цөмийн дайн дэгдээлээ гэж таамагласан юм байна. Эдгээр үндэстэн цөмийн зэвсгийн тал дээр дэлхийн томоохон гүрнүүдтэй харьцуулахад хүүхэд л гэсэн үг. Гол санаа нь "хүүхдүүдийн тулаан” ийм дагавар авчрах бол АНУ, ОХУ, БНХАУ мэтийн том гүрнүүд цөмийн дайн хийвэл ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг ойлгуулах гэжээ.
ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ЦӨМИЙН ДАЙНЫ ДАРАА...
Таван мегатонн хар нүүрс агаар мандалд нэвчин орно. Ингээд агаар мандалд нэвчсэн нүүрс нарны дулааныг дэлхийн гадаргад хүрэхээс өмнө өөртөө шингээх юм. Зарим нүүрс эргээд дэлхий дээр бороо болон орно.
Нэг жилийн дараа гэхэд манай гаригийн температур Келвиний шатлалаар 1,1 хэмээр буурна. Харин таван жилийн дараа дэлхийн дундаж температур өмнөхөөсөө гурван хэмээр буурах аж. Хорин жилийн дараа манай гариг дахин халж эхлэх ч цөмийн дайнаас өмнөх үеийн температураас даруй 34 градусаар бага хэвээр байна.
Дэлхийн температур буурсан учир гаригийн чийгшил буурч, бороо орох нь багасна. Дайны дараах тав дахь жилд Дэлхий дээр өмнөхөөс есөн хувиар бага бороо ордог болно. Харин 26 жилийн дараа манай гаригт 4.5 хувиар бага бороо ордог болсон байна.
Дайны дараах 2-6 жилд хүйтнээс хамааралгүй ургадаг ургамлын ургацын хугацаа газар нутгийн байршлаас шалтгаалан 10-40 өдрийн урттай болжээ.
Химийн урвалын улмаас Дэлхийн озоны давхарга устаж эхэллээ. Дэлхийн гадарга дээр хэт ягаан туяа тусахаас сэргийлж байдаг энэ давхаргын 20-25 хувь нь таван жилийн дараа гэхэд устаж алга болно. Харин 10 жилийн дараа озоны давхарга өмнөхөөсөө найман хувиар нимгэрнэ.
Хэт ягаан туяаны нэмэгдлээс болж наранд түлэгдэх, арьсны хорт хавдар тусах хүмүүсийн тоо огцом нэмэгдэнэ. Түүнчлэн тариан талбай дээрх ихэнх зүйл ургахаа болино.
ЦӨМИЙН ӨВӨЛ, ЦӨМИЙН ДАЙНААС ИЛҮҮ ОЛОН ХҮНИЙ АМИНД ХҮРНЭ
2013 онд олон улсын физикчид цөмийн дайны улмаас хоёр тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж тооцоолжээ.
Энэхүү жагсаалтаар таны санааг зовоосон гэдэгтээ эргэлзэхгүй байна. Гэхдээ ертөнцийн төгсгөлийн тухай энэ бүх бичиг цаасны ажилд нэг л зорилго бий. Эрдэмтэд зарим орны хадгалсаар байгаа 17 мянга гаруй цөмийн зэвсгээ устгахыг хүсч байна. Гэхдээ бүтэх болов уу?
Ямартаа ч хэдэн арван жилийн турш эрдэмтэд, зохиолчид цөмийн дайны дараах дэлхийг төсөөлсөөр. "Цөмийн өвөл” гэх ойлголт 1983 онд олон нийтэд түгэн дэлгэрсэн бөгөөд Америкийн сансар судлаач, эрдэмтэн Карл Саганы баг анхлан цөмийн дайн дэлхий дээр ирэх нарны гэрлийг халхална гэсэн санаа гаргажээ. Энэ бүхнээс 25 жилийн дараа байгаль орчны судлаачид орчин үеийн цаг уурын технологи ашиглан юу болж болох тухай туршилтаа эхэлсэн юм. Мэдээж хэрэг, энэ нь бидний үргэлж ярьдаг, хүний нөлөөнөөс болж дэлхийд нүүрлээд байгаа дэлхийн дулаарлыг судалдаг технологи билээ. Олон олон эрдэмтэд олон төрлийн судалгаа, тооцоо хийж, тэдгээр нь хол зөрсөөр байдаг ч цөмийн дайны хор уршиг яг ямар байх, хичнээн хугацаагаар үргэлжлэх вэ гэдэгтэй санал нийлцгээдэг юм.
Цөмийн зэвсгээр хөөцөлдөнө гэдэг бүсэлхийгээ хүрсэн шатамхай шингэнд зогсож байгаа хоёр заналт дайсан гэсэн үг. Нэг нь гартаа гурван шүдэнзтэй, нөгөө нь гартаа таван ширхэг шүдэнзтэй.
КАРЛ САГАН
Сансар судлаач, астрофизикч, нийгмийн зүтгэлтэн, зохиолч Карл Саган /1935 оны 11 сарын 9-1996 оны 12 сарын 20/
Эх сурвалж: http://www.popsci.com/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||