"MSE ALL” нэгдсэн индекс нь хувьцаа цөөн тоогоор арилжигдаж ханшийг огцом хөдөлгөх, зах зээлийн үнэлгээ өндөр компанийн индекст нөлөөлөх нөлөөллийг тэнцвэржүүлэх, хувьцааны ханшийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж байгаа аж. Иймд "MSE ALL” туршилтын индексийг зах зээлд бүрэн нэвтрүүлэх хүртэлх хугацаанд бизнесийн аливаа шийдвэр гаргалтанд шууд авч ашиглахгүй байхыг Монголын хөрөнгийн биржээс анхаарууллаа.
Ч.Ариунболд