- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
S
Давслалт (Salting) - Орд буюу сорьцод байгаа металл ба эрдсийг хуурамч их агууламж бүхий туршиц үзүүлэн хуурч мэхлэн танилцуулах.
Дээж, сорьц (Sampling) – Металлын Агуулгыг туршилтаар тогтоохын тулд авсан чулуулаг буюу эрдсийн агуурс.
Элсэн чулуу (Sandstone) -Хоорондоо барьцалдсанэлсний ширхэг бүхий тунамал чулуулаг.
Ялзмаг нүүрс (Saprolite) – Чулуулагбүхий газар бүрэлдэн тогтсон нилээд элэгдсэн үлдэгдэл хөрс. Голдуу лаг, шавраас бүтсэн гэхдээ латерит болон түүний цахиурын хэсэгтэй адилгүй. Цаашдын элэгдэл нь латерит болгож .магадгүй бөгоөд голчлон үндсэн чулуулаг, латеритын хоорондох
давхаргад тохиолдоно.
Хайрсжилт (Scaling) - Газар доорх нээлхийн болон мөргөцгийн ар талын чулуулгийн хэлтэрхий ховхрох үйлдэл. Голчлон алх ашиглан гараар ховхлох ажил хийгдэнэ.
Мөргөцөг (Scrap) - Тэгш тал газар, хавтгай оройт уул, эрэг дэвсгийн хөвөө дагуух хад буюу эгц газар.
Занар (Schist) - Бараг параллель шахуу ширхэгтэй, үелсэн метаморф чулуулаг бөгөөд ерөнхийдөө хэрчигдлээс бий болно.
Гэрлийн цацаргалт хэмжигч (Scintillation counter) - Гамма туяагаар цацраг идэвхт байдлыг илрүүлж, хэмжих хэрэгсэл Радиаци хэмжигчийг бодвол илүү мэдрэмтгий.
Хоёрдогч баяжуулалт (Room-and pillar-mining) - Дээжийг баяжуулах нэг процесоос авч өөр баяжуулах аргад шилжүүлэх
Тунамал чулуулаг (Sedimentary rocks) - Усан доор орших ба өөр бусад чулуулгаас үүсэлтэй материалаас бүрэлдэн тогтсон хоёрдогч чулуулаг. Жишээ нь шохойн чулуу, занар, элсэн чулуу.
Чичиргээ ашиглах хайгуул (Seismic prospecting) - Чулуулаг дахь дууны давтамжийн ойлтын хурдны талаарх мэдлэгийг ашиглан хайгуул хийх геофизикийн арга.
Өөрийн боломж (Self potential) -Сульфидын ордын гаргасан цахилгаан гүйдлийг танинмэдэх, хэмждэг геофизикийн хайгуулд хэрэглэгддэгаргачлал.
Савхан тээрэм (Semi-autogenous grinding SAG) - Чулуулгийг нарийн нунтаг болгох арга. Бутлагч хэрэгсэлд том ган саваа, бөмбөлөг багтана.
Серпентин (Serpentine) – Ногоовтор өнгөтэй, магнийн силикат агуулсан метаморф чулуулаг.
Далд Уурхайн ам (Shaft) – Хүдрийних биед хүрэх зорилгоор хийсэн чулуулаг дахь босоо налуу ухалт. Голдуу дээр байдаг ажилчид, материалыг дээшлүүлж, доошлуулахад хэрэглэдэг.
Занар (Shale) - Лаг буюу шаврын нэгдэлтээс бүтсэн тунамал чулуулаг.
Цууралтбуюу хэрчигдэл (Shear or shearing) - Тоо томшгүй паралель хавтгайн дагуух хөндлөн шилжилтын улмаас чулуулаг деформацид орох. Ерөнхийдөө үе давхраа үүсэх, занаршил гэх мэтметаморф тогтоц, даралтын улмаас бий болно.
Цуурлын бүс (Shear zone) - Цууралтих хэмжээгээр тохиолдсон бүс
Дамар (Sheave wheel) - Татагч олсөнгөрдөг копёрындээд талд байдаг том, ховилтой дугуй.
Эрдсийн хэсэг (Shoot) – Хүдрийнүнэ цэнэт зүйлийг агуулсан бүс буюу судлын эрдсийн үнэ цэнэт зүйлийн бөөгнөрсөн хэсэг.
Үнэ багасгах (Short selling) – Дараань бага үнээр худалдан авна гэж найдаад, зарах зорилгоор
брокерээс хувьцаа зээлдэн авах
Хөнгөн жин (Short ton ) - 2,000 1Ьsавейрдупойс.
Үзүүлэлт (Showing) - Хэмжээ, зэрэг нь мэдэгдээгүй, оршин байгаа эрдэс
Шахаж тогтоох(Shrinkage stoping) - Хэмхэрсэн хүдрийн хэсгийг ажлын тавцанболгож ханыг
тулах байдлаар ашигладаг тулах арга.
Жоншийн төмөрлөг (Siderite)-Цэвэр байх үедээ 48.2 %-ийн төмөр агуулсан төмрийннүүрсхүчлийн давс. Ширэм хайлах зууханд хэрэглэгдэхээс өмнө нүүрстөрөгчийн давхарислээс ангижирч шатаагдсан байх ёстой.
Цахиур (Silica) - Цахиурын давхар исэл. Цахир бол нийтлэг эрдэс.
Гейзерит (Siliceous) - Хэмжээгүй' их цахир агуулсан чулуулаг.
Ялуу (Sill)- Галт уулын чулуулгийн хоёр давхаргын хооронд байх чулуулгийнүйлчлэлээр бараг нэгэн жигд нимгэрсэн хучаас
Лаг (Silt) - Нуурын ёроолд голдуубайх нарийн ширхэгт хурдсын шаварлаг оршдос
Өнгөр (Sinter)- Шатаах зуухны түлш маягаар хэрэглэгддэг төмрийн хүдрийн нарийн ширхэг бүхий хэсгүүд
Скарн (Ыойжи) - Шохойн чулуу буюу доломитын үүсэлтэй үйлчилсэнээс бий болсон галт
уулын нэвтрэгч чулуулгаар хүрээлэгдсэн метаморф чулуулгийн нэр.
Өргөгч чингэлэг (Skip) – Уурхайн цооногт хүдэр буюу чулуулгийг өргөхөд хэрэглэгддэг өөрөө асгадаг өргөх чингэлэг.
Төмрийн шаар (Slag) - Хайлуулах явцад их хэмжээний шилэрхүү материалыг хайлдаг металлаас тусгаарлах.
Онгойлт (Slash) - Газар доорх нээлхийн нэг талаас нүхийг өргөн болгохын тулд чулуулгийг дэлбэлэх үйл явц.
Занар (Slate) - Метаморф чулуулаг. Шаварлаг занартай адил метаморф.
Цэвэрхэн хажуутай (Slickenside) - Нэг хана нөгөөтэйгөө үрэлцсэнээс болж хэв гажгийн гадаргуу толигор, шантай болох.
Булингар (Sludge) - Алмаасан өрмийн нүхээе- авеан чулуулаг ба заримдаа туршилт хийхэд хэрэглэгдэнэ.
Натрийн цианид (Sodium cyanide) - Алт, мөнгийг уусгахын тулд алтны хүдрийн тээрэмд ашигладаг химийн бодис.
Электролитын уусмалаас металлыг гарган авах явц (Solvent extraction-electrowinning, SX-EW) -Хүдрээс зэс гаргах одоог хүртэл хэрэглэгдэж байгаа гидрометаллургын арга. Металлыг чулуулгаас
органик уусгагчаар уусгах ба электролитын уусмалаар зэсийг ялгах
Хувийн жин (Specific gravity) -Нягтшил.
Техникийн цайр (Spelter) - Их буюу бага хольцтой цутгамал металлыг шингэн шавар буюу билүү хайрга руу хийн гаргаж авсан техникийн цайр.
Сфалерит (Sphalerite) - Цайрьщ сульфидын эрдэс. Хамгийн өргөн дэлгэр цайрын хүдрийн
эрдэс.
Хувьцааг хуваах (Split) - Хувьцаа эзэмшигчдийн баталсан компанийн хэсгээс гүйлгээнд байгаа хувьцааг маш олон тооны энгийн хувьцааг шинээр гүйлгээнд даргаж солих Эсрэг арга нь хувьцааг нэгтгэх
Спот үнэ (Spot price) - Спот буюу нэг удаагийн хэлцлээр зах зээлд арилжаалагдсан өргөн хэрэглээний барааны хүргэж ирсэн үнэ.
Хэмжээг тогтоох (Station) - Тухайн төвшний нүүлтийг чиглүүлэх, тоног төхөөрөмжийг хадгалах, ажиллуулах зорилготойцооногийн томсголт.
Хэмжээстэй өрөмдлөг (Step-out drilling) - Сунал буюу уналын дагуу эрдэсжсэн тогтоц давхраасын үргэлжлэлийг огтлох гэж өрөмдсөн нүх
Хөрөнгийн бирж (Stock exchange) - Гишүүнчлэлийн шаардлага хангасан, биржид өөрийн суудалтай биржийн брокерууд энгийн, давуу эрхийн, баталгаат хувьцааг худалдах, худалдан авах явдалтай холбогдох зохион байгуулалттай зах зээл.
Хуримтлал (Stockpile) - Хүдрийг газарт овоолоод ачуулах буюу баяжуулахад бэлтгэх
Сток ажил (Stock work) - Үе, судал бүхий, хэлбэржих байдалтай болж тархсан эрдэсжүүлэлт дэх хоолой буюу яндан хэлбэртэй зөрлийн бүс. Интрузив чулуулгийн ойр орчимд тархсан сульфидын орд
Мөргөцөг (Stope)- Хүдэр баяжуулахад зориулсан уурхай дотор ухсан нүх.
Алдагдлыг хаах заавар (Stop-loss order) - Зах зээл дэх тооцсон хэмжээнд үнэ нь унах үед хувьцаа борлуулах зааврыг үйлчлүүлэгч брокертоо өгөх зохицуулалт.
Үе, давхаргын зураглал (Stratigraphy) -Үндсэн чулуулгийн үе давхаргын анигилал буюу тодорхойлолт. Тодорхоймуж дахь үндсэн чулуулгийн дараалал гэж хааяа хэрэглэгдэнэ.
Зураас (Streak) - Эрдсийнялгарсан ишнж. Дээжийг шаазангийн хэлтэрхийгээр зурахад улдсэн нунтгийн өнгөөр шинж чанарыг нь тодорхойлно.
Гудамжны гэрчилгээ (Street certificate) - Тодорхой тооны хувьцааг хуучин эзэмшигчийн нэрээс шинэ эзэмшигч рүү шилжүүлэхэд лавлагаа авах шаардлагагүй.
Шан судлууд (Striations) - Үндсэн чулуулагт зүүн талд зэрэгцээ мөстөлтийн үр дүнд үлдсэн мэдэгдэхүйц товгор гүдгэр.
Орд газрыг олох (Strike) - Жинхэнэ хойд зүгээс авсан хэвтээ гадарга дээрх судал буюу чулуулгийн үүслийг хэмждэг чиг, хазайлт.
Тууш хөндөл (Stringer) - Бөөндөл чулуулгийн хөндлөн чигт эрдэс буюу эрдсүүдийн нарийн судал буюу хэвийн биш цуулдас.
Хуулалт (Strip) - Хүдрийн их бие дэх хаягдал, илүү чулуулгийг ил уурхайн аргаар олборлоход бэлтгэн зайлуулах.
Хөрс хуулалтын харьцаа (Stripping ratio) - Нэгж хүдэр олборлоход хуулах хөрсний харьцаа. Давхаргын дагуу олборлох ил уурхай (Strip mine) - Голдуу нүүрсолборлодог ил уурхай.
Хүрэн нүүрснээс чулуун нүүрсэнд шилжих ангилалын нүүрс (Sub-bituminous) - Хүрэн нүүрс, чулуун нүүрс хоёрын завсрын хар өнгөтэй нүүрс.
Дэд төвшин (Sublevel) - Үндсэн ажлын төвшингүүд хоорондох мөргөцөг буюу ажлын талбар. Охин компани (Subsidiary company) - Хувьцааны ихэнх хувь (хяналтын багц)-ийг нь өөр компани эзэмшдэг компани.
Сульфид (Sulphide) - Хүхэр болон өөр бусад элементын нэгдэл. Ихэнхи үндсэн металлын хүдэр хүхэртэй байдаг.
Сульфидын тоосын дэлбэрэлт (Sulphide dust explosions) - Сульфидын эрдэс агуулсан агаар дахь тоос аяндаа дэлбэрэх газар доорхи уурхайн аюул.
Хүхрийн давхар исэл (Sulphur dioxode) - Ихэнх сульфидын хүдэр хайлах явцад бий болсон хүхрийн хүчил буюу хийн хэлбэрээр агаарт тархсан хий.
Сульфидын хүдэр (Sulphur ore) - Тропикийн болон хуурай бүсийн алтны ордодгол төлөв сульфидын эрдсээс бүрддэг хүдэр. Үндсэн орд нь элэгдсэн чулуулгийн доор орших исэлдээгүй чулуулагт байна. (исэлт хүдрийг үзнэ үү)
Усны зайлуулах нүх (Sump) - Газрын гадарга руу насосоор гаргахаас өмнө ус хуримтлуулах газар доорхи нүх.
Хэт үүсэл (Supergene) - Эх газрын галаргад ойрхон тохиолдох үйл явц
Хэт үүслийн баяжуулалт (Supergene enrichment) - Гүний усны урсгалаар эрдэсийн баяжих явц.Порфир, зэс, төмрийн исэл, зэс, алтны орд зэрэг илүү их агууламжтай эрдэсжүүлэлтийн бүсэд бий болж болно.
Тогтвортой хөгжил (Sustainable development.) - Ирээдүй үеийнхэндээ үр ашгийг нь хүртээх байгаль орчны тогтвортой байдлыг хангах үйлдвэрийн хөгжил.
Сиенит (Syenite) - Ихэвчлэн ортоглазаас бүрдэх түрмэл, галт уулын чулуулаг.
Сильвин (Sylvite) - Бордроны үйлдвэрлэлд хэрэглэхийн тулд олборлодог калийн үндсэн хүдэр болох калийн хлорид
Синклинал (Syncline) - Үндсэн чулуулаг дахь доошоогоо харсан атираа.
Синформ (Synform)-Синкинальтай адил атирсан чулуулаг,гэхдээ үүссэн хугацаа нь мэдэгддэггүй атираа.
Хам гарлын (Syngenetic) - Орд дахь эрдэсжүүлэлт түүн доторхи агуулагч чулуулагтай харьцангуйгаар бүрдэх үеийг дүрслэхэд хэрэглэгддэг нэр томъёо. Энэ тохиолдолд эрдэсжүүлэлт агуулагч чулуулагтай адил хугацаанд бүрдэж бий болно. (эсрэг нь Эпигенезын)
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||