- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
P
Шигших (Pan) - Алт буюу бусад үнэ цэнэтэй металлыг гэдгээрийн өндөр нягтшилаас нь салгахын тулд хайрга, элс, буталсанчулуулгийн хамт угаах тунгаах.
Оролцох ашиг сонирхол (Participating interest) - Уурхай дахь компаний ашиг сонирхол. Төслийн капитал зардалд тодорхой хувь оруулаад оронд нь ашгийн тодорхой хувийг эзэмших эрхтэй байх
Нэрлэсэн үнэ (Par value) - Тодорхой нэг хувьцааны тухайлсан үнэ. Нэрлэсэн үнэтэй хувьцаанд тухайлсан тодорхой үнэ байхгүй бөгөөд зөвшөөрөгдсөн хөрөнгөний нийт хэмжээ компаний дүрэмд заагдана.
Патент (Patent)- Олборлох бүхий л эрхийг авсны улмаас илүү үнэлгээний ажил шаардлагагүй болсны дараа хөрсөн доорх баялгийг эзэмших эцсийн үе шат.
Пегматит (Pegmatite) - Бүдүүн ширхэгтэй, галт уулынчулуулаг гэхдээ жирийн бус бүтэц мөн боржин төст агууламжтай. Дэл судал буюу судалд голчлон тохиолддог, зарим үед үнэ цэнэтэй металл агуулсан байна.
Пеллит(Pellet) - Гантиг хэмжээтэй төмрийн хүдрийн бөмбөлөг. Тээвэрлэхийн тулд шавартай нийлүүлэх бөгөөл ган хийхэд хэрэглэнэ.
Пентладит (Pentlandite) -Хамгийн их тархсан никелийн хүдэр. Никелът төмрийнсульфид
Перодит (Perdotite) - Хашигаас голлуу бүрлэх нэвтрэмтгий галт уулын чулуулаг. Фанеритик(Phaneritic) – Галт уулын зарим чулуулгийн бүдүүн ширхэгтэй бүтцийг нэрлэхэд хэрэглэдэг нэр томъёо.
Хамгаалалтын шугам (Picket line) -Газрын зураг гаргах, тандалт хийх зорилго болон шинж байдлаар нь ялгах шивээ, хайсаар тэмдэг тавьсан хянах шугам.
Гулдмай ширэм(Pig iron) Шатаах зуухнаас гаргасан боловсруулаагүй төмөр.
Орхиц (Pillar) - Уурхайн цооног, хана, таазыг тулах зорилгоор ашиглаагүй үлдээсэн их хэмжээний хатуу хүдэр буюу бусад чулуулаг.
Туршилтын үйлдвэр (Pilot plant) - Баяжуулах эсвэл хайлах үйл явцыг турших зорилгоор байгууллагдсан жижиг хэмжээний хагас үйлдвэрлэлийн металлургийн үйлдвэр.
Ташилт (Pitch) - Буулгах, цуглуулах гэдэгтэй ойролцоо утгатай хэрэглэгдэж байсан хэрэглээнээс гарсан нэр томъёо.
Ураны давирхай (Pitchblende)-Ураны хүдрийн чухал эрдэс. Хар өнгөтэй, гулгамтгай гялгар чанараа хадгалсан, цацраг идэвхт байдал өндөртэй.
Шижирмэг (Placer) - Алт, цагаан тугалга, алмаас зэрэг үнэ цэнэтэй металл агуулсан элс, хайрга голдирлын орд.
Үйлдвэр (Plant) - Үйл ажиллагаа явагддаг нэг буюу хэсэг барилга. Уурхайн газарт агуулах, өргөгч төхөөрөмж, компрессор, засварын газар, оффис ба тээрэм, баяжуулагч багтана.
Тектоник хавтан (Plate tectonics) - Эх газрын гадаргуу олон тооны маш хатуу хавтангаас тогтох бөгөөд тэдгээр нь хоорондоо мөргөлдөж, бие биенээсээ тарж, холдож байдаг гэдэг
онолд үндэслэгдсэн газар зүйн онол.
Багана (Plug) - Маш том цутгамал чулуулгаас авсан жижиг салааллын ерөнхий нэр. Буулгалт (Plunge)- Хөндлөн хавтгайд газар зүйн онцлогоос үүссэн босоо өнцөг үүсгэсэн геологийн тогтоц
Плутон (Pluton) - Газрын маш гүнээс гарсан галт уулын гаралтай чулуулгийг хэлнэ.
Пункт (Point) - Хөрөнгийн биржээр тогтоогдсон хувьцааны үнэ цэнийн нэгж. Хөрөнгийн биржээс хамааран нэг доллар, нэг цент буюу долларын наймны нэгээр илэрхийлэгдэнэ. Пойзон пилл (санхүүгийн тактик), (Poison pill) - Нийт хувьцаа эзэмшигчдэдээ зах зээлийн ханшнаас доогуур үнээр худалдах нэмэлт хувьцаа гаргах эрхийг компаний удирдах зөвлөлд олгох компаний дотоод журмын заалт. Хувьцааны хяналтын багцыг авахыг худалдан авагчид санал болгоход хэрэглэгдэнэ.
Цэвэршүүлэх цөөрөм (Polishing pond) Тээрмээс гарсан урсгал байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхээс нь өмнө тогтоох зорилгоор байгуулсан хамгийн сүүлд байрлах цөөрөм Пуул хувьцаа (Pooling pond) -Эскроу хувьцааг үзнэ үү.
Порфир (Porphyry) - Фенокристал хэмээгдэх харьцангуй бүдүүн ширхэг бүхий галт уулын чулуулаг.
Порфир зэс (Porphyry copper) -Түрмэл чулуулгийн их биед буюу ойролцоо байх зэсийн эрдэс тархсан орд.
Амсар (Portal) - Тунель буюу орцын үүдний ам.
Багц (Portfolio) - Санхүүгийн хөрөнгийн цуглуулга.
Нүүрстөрөгчийн кали (Potash) Химийн аж үйлдвэрийн хэрэглээ, бордоонд зориулж олборлогдсон калийн нэгдэл.
Кембрийн өмнөх галавын хамгаалалт (Precambrian shield) - Эх газрын гадаргын хамгийн тогтвортой, хамгийн эртний хэсэг. Хамгийн том ньКанадын хамгаалалт юм
Давуу эрхийн хувьцаа (Preferred shares) - Хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьцаа бөгөөд ноогдол ашиг хуваарилахад буюу компани татан буугдах үед компанийн хөрөнгийг нэхэмжлэхэд энгийн хувьцааны өмнө, бонд дараах зэрэглэлд ордог хувьцаа. эдгээр нь энгийн хувьцаатай адил саналын эрхгүй боловч тогтоосон хэмжээний ноогдол ашиг авна.
Анхдагч орд (Primary deposit) -Эрдэсжилтийн буюу эх үеийн туршид хадгалагдсан эрдэс. Өгөршилт буюу өөрчлөлтөд ороогүй гэсэн утгатай.
Албан ёсны бус байршуулалт (Private placement) - Хэвийн зах зээлээс гадуур, тохиролцсон үнээр хувь хүмүүст буюу корпорациудад борлуулсан хувьцаа. Уул уурхайн жижиг компаниудын хөрөнгийг өсгөхөд заримдаа хэрэглэнэ.
Хувь тэнцүүлсэн (Pro rata) - Эзэмшил, орлого буюу тусламж, дэмжлэгт ихэвчлэн ноогддог хувь хэмжээ.
Боломжит нөөц (Probable reserves) -«Батлагдсан» ангилалд багтах туршилтанд тэнцээгүй үнэцэнэтэй эрдэс.
Ашиг,алдагдлын тайлан (Profit and loss statement) – Орлогоос нийт зардлыг хассан нийт
ашгийг дэлгэрэнгүй харуулдаг компаний орлогын тайлан.
Хайгуул (Prospect) – Өрөмдлөгөөс өмнөх геологи хайгуулын ажил.
Хувьцаат компаниудын нийтлэл (Prospectus) - Хувьцаа гаргах замаар олон нийтийн санхүүжилтийг эрж байгаа аль нэг компаний үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаар тодорхой үнэт цаасны байгууллагаас гаргасан бичиг баримт.
Протонголчтой соронзон хэмжигч (Proton precession magnetometer)-Босоо градиент,нийт соронзон орны талаас нь соронзон орны эрчимжилтийг хэмждэг геофизикийн тоног
төхөөрөмж
Батлагдсан нөөц (Proven reserves) - Хоорондоо ойрхон байрласан алмаасан өрмийн цооногийн агуулга, жинг нарийн тооцоолон тогтоосон хүдрийн нөөц.
Итгэмжлэл (Ргоху) – Хувьцаа эзэмшигчийн хувьцаа нь хувьцаа эзэмшигчдийн хуралд
Нэр дэвшигчийн саналыг өгөх эрхийг зөвшөөрсөншүүгчийн бүрэн эрх
Зутан (Ри1р) - Уусмал дахь нунтагласан ббуюу газар дээрх хүдэр.
Санал оруулах (Put) - Тодорхой хугацаандзөвшилцсөн үнээр хувьцаа зарах санал. Эзэмшигч гэрээ байгуулагч брокерт саналын хугацааны дотор хувьцааг худалдан авахыг шаардах эрхтэй байх
Пирамид. (Pyramiding), (Их хэмжээний хувьцаа авахын тулд хувьцаагаа биржээр зарах) - Үнийн өсөлтийн улмаас эзэмшлээ нэмэгдүүлэхийн тулд худалдан авах чадвараа дээшлүүлэх арга.
Пирит (Perate) - Ерөнхийдөө бага үнэ цэнэтэй, шар өнгийн төмрийн сульфидын эрдэс. Үүнийг «тэнэг хүний алт» гэнэ.
Пироглаз чулуулаг (Pyroclastic rock) -Туфф, галт уулаас шидэгдсэн туфф, бөөн чулуу, нэг өнцөгт хэсгээс бүрдсэн халил зэрэг галт уулын жижиг чулуулаг.
Пирротин (Pyrrhotite) - Хүрэл өнгөтэй, соронзон, төмрийн сульфидын эрдэс.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||