- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжиж байж зээлжих зэрэглэлийг өсгөнө
Зээлжих зэрэглэлийн талаарх мэдээллийг сонирхвол, зээлжих зэрэглэл тогтоох агентууд нь хуулийн этгээдийн болон Засгийн газрын, түүний гаргаж буй өр, зээлжих хэрэгслийн үнэлгээг хийж, зэрэглэлийг тогтоодог мэргэжлийн байгууллага юм. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа эзэмшигч иргэд, байгууллагад, санхүүгийн зах зээл дээр санхүүжилт олгогчид, хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл өгөх, зээлжих зэрэглэлээр хэр хэмжээнд байгааг баталгаажуулах зорилготой ажилладаг.
Ялангуяа бус нутагт болон олон улсад нэр хүндтэй байгууллагууд, хувьцаагаа олон нийтэд арилжаалсан нээлттэй компаниуд, гадаад дотоод зах зээлээс хөрөнгө оруулалт, эх үүсвэр татдаг банк санхүү, хөрөнгө оруулалтын компаниуд зээлжих зэрэглэл тогтоолгох нь нэн чухал бөгөөд зэрэглэлээ ахиулах болон хадгалснаар нэр хүнд нь өсч байдаг.
Аж ахуйн нэгж, компаниудаас гадна улс орны Засгийн газар өөрийн зээлжих зэрэглэлийг тогтоолгож, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгох, санхүү төлбөрийн чадвар, эрсдэлгүй найдвартай байдлаа илэрхийлж байдаг. Тухайн улсын зэрэглэл нь аж ахуйн нэгж, компаниудад бэнчмарк болж өгдөг чухал ач холбогдолтой.
Moody’s зээлжих зэрэглэл тогтоох агентаас 2014 оны 7 дугаар сард мэдээлж байгаагаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В1 байсныг В2 болгон бууруулсан байна. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын Засгийн газрын бонд болон Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл мөн В2 болж буураад байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад голлон нөлөөлсөн нь Монгол Улсын гадаад валютын нөөцийн алдагдал өндөр байгаа нь гадаад зах зээл дэх хөрвөх чадварыг бууруулсантай холбоотой юм. Мөн сангийн болон мөнгөний бодлогоос үүдсэн инфляцийн өсөлт, төлбөрийн тэнцлийн дарамт болон банкны системийн эрсдэл зэрэг нь зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлсөн байна. Түүнчлэн гадаад өрийн өсөлт нь Засгийн газрын санхүүгийн чадавхийг сулруулж гадаад болон дотоод хүчин зүйлсийн хямралыг бий болгох магадлалтай.
Олон, улсын санхүүгийн байгууллагуудын мэдээлж байгаагаар Монгол Улсын гадаад валютын нөөц оны эхнээс огцом буурч тавдугаар сард 1.6 тэрбум ам.долларт хүрээд байна. Мөн экспортыг дэмжих гол салбаруудын нэг болох уул уурхайн салбарын тогтворгүй бодлого нь гадны хөрөнгө оруулалтыг огцом бууруулснаар гадаад валютын орох урсгал багасчээ. Гадаад өрийн хэмжээ 2014 онд 130 хувиар, 2015 онд 196 хувиар өсөх хандлагатай байгаа нь улс орны эдийн засгийн чадавхийг сулруулж, гадны зээлдүүлэгчдээс хэт хамааралтай болгохоор байна. Өнгөрсөн хугацаанд Төв банкны баримталсан мөнгөний бодлого, дотоодын банкуудад олгосон их хэмжээний зээл, орон сууцны зээлийн хөнгөлөлттэй нөхцөл, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг нь зарим барааны үнийг барих гэхээс илүүтэй барилгын салбарын хөөсрөлтийг дэмжсэн арга хэмжээ болсон нь бодит байдлаас харагдаж буй. Гадаад валютын урсгал саарсан энэ үед мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх нь импортоос хэт хамааралтай манай улсад гадаад валютын эсрэг төгрөгийг үнэгүйдүүлж, инфляцийг хөөрөгдөж байна. Энэ нь цаашид төлбөрийн тэнцэлд дарамтыг ихэсгэх болон банкны салбарт эрсдэлийг өсгөх магадлалтай.
Иймээс Засгийн газрын зээлжих зэрэглэлийг өсгөхийн тулд гадаад валютын эсрэг төгрөгийн ханшийг тогтвортой барих, гадаад валютын нөөцийг өсгөх, гадаад өр төлбөрийн хэмжээг тодорхой харьцаанд хадгалах явдал болоод байна. Мөн улс орны хөгжлийн голлох салбар болох уул уурхайд хөрөнгө оруулалтыг дэмжих тогтвортой бодлого нь улс орны эдийн засагт урт хугацаандаа үр нөлөөгөө өгч, Засгийн газрын зээлжих зэрэглалийг өсгөх боломжтой юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||