- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.Тэгшсайхан: ЭДИЙН ЗАСГАА ТОМСГОХЫН ТУЛД УУЛ УУРХАЙГАА ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Техникийн шинжлэх ухааны Доктор Ч.Тэгшсайхантай ярилцлаа.
-Эдийн засгийн хувьд хүчирхэг биш манай улсын хувьд уул уурхайг тэргүүлэх салбар болгохын ач холбогдол юу вэ?
-Ерөнхий бодлогодоо хэр зэрэг нийцэж байна вэ гэдэгт л гол, асуудал байгаа шүү дээ. Ер нь бид яагаад уул уурхай гэж яриад байгаа юм бэ? Уул уурхай гэдэг юмыг бүр больчихвол яасан юм? Яагаад гэвэл улс орон хөгжих ёстой юм. Хөгжихийн тулд эдийн засаг л дээшлэх ёстой. Эдийн засгаа томсгох, хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд л уул уурхай хэрэгтэй байгаа юм.

-Уул уурхай бол цорын ганц гарц биш. Бусад салбараа хөгжүүлье гэж яриад байна. Өөр салбараа хэрхэн хөгжүүлбэл манай улсын эдийн засаг өндийх бол?
-Эдийн засгаа сайжруулна гэдэг маань улсын төсвөө л томруулна гэсэн үг шүү дээ. Төсвийг томруулахын тулд хэд хэдэн шаардлагыг хангах ёстой. Сонгогдож байгаа салбар болгонд шүү. Юуны өмнө аж ахуйн нэгжүүд буюу татвар төлөгчид олшрох ёстой. Үйл ажиллагаа нь томрох ёстой. Эдийн засгийн хэлээр бол татварын бааз гэдэг юм. Үүнийгээ цар хүрээнийх нь хувьд тэлэх хэрэгтэй. Ингэж гэмээнэ төсвөө томруулна. Төсөвт орлого оруулдаг ганц арга бол татвар. Гэхдээ татвар ганц төрөл биш. Өөрөөр хэлбэл, хэдэн "үнээгээ" турж үхтэл нь саагаад байх нь буруу. Жишээ нь, "Эрдэнэт" үйлдвэрээ сайн саалаа гээд нэмэр байхгүй. "Эрдэнэт" шиг "сүү сааль" ихтэй "үнээгээ" л олшруулах ёстой юм. Үүнийг татварын баазаар нэмэгдүүлнэ гэж эдийн засагчид ярьж байна шүү дээ. Тэр баазыг бий болгохын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дахиад нөгөө мөнгө чинь хэрэг болно гэсэн үг. Мөнгө бий болгохын тулд гаднын хөрөнгө оруулалтыг л татах ёстой.
Уул уурхайн хувьд манай эдиин засгийг сайжруулах хэд хэдэн шаардлагыг хангаж байгаа юм. Хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчийг татах тал дээр энэ салбар өнөөдөртөө бусад салбараас илүү байна. Хоёрдугаарт, томоохон боруулалттай, татвар их өгдөг. Энэ утгаараа бусад чиглэлийн үйлдвэр байгуулснаас ач холбогдлын хувьд илүү. Дээрээс нь энэ салбар бусад салбар дахь бизнесийг дэмждэг. Хүнс, оёдол, тээвэр, холбоо. технологи, худалдаа үйлчилгээ гэх мэт. Энэ утгаараа эдийн засгийг өсгөөд зогсохгүй бусад салбарыг дэмжих замаар эдийн засагт нөлөөлдөг онцгой салбар юм. Өөр нэг зүйл бол манай эдийн засагчдын ярьдагчлан өөр бизнесийн салбарын дундчуудыг бий болгох нь чухал юм. Бизнесийн дундчуудын хүрээг өргөтгөж байж эдийн засаг өснө шүү ээ. Энэ бол нэгэн чухал нөхцөл. Харамсалтай нь тийм бизнесийн дундчууд манайд үүсч чадахгүй байна.
-Бизнесийн дундчууд гэж хэнийг хэлээд байна вэ? Ямар хүрээнд, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс энэ ангилалд хамаарах бол?
-Дунд зэргийн үйлдвэр, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийг л хэлээд байгаа хэрэг. Өерөөр хэлбэл, ганц хоёр сая долларын татварыг жилдээ өгчихдөг, тав, арван сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесмэнүүд хэрэгтэй байна гэсэн үг. Нэг ёсондоо тэрбумаар биш саяар ярьдаг бизнесмэнүүд олшрох ёстой юм. Энэ хүрээнийхэн нэг юман дээр дөрөөлж босох ёстой. Түүнийг бий болгоход уул уурхай учир дутагдалтай. Би энэ сэдвээр хэсэг хугацааны дараа ярья. Одоо бол уул уурхай яагаад хэрэгтэй юм бэ гэж сэдвийг хөндөж байна л даа. Өнөөдөр ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй байна. Энэ бол манай тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн. Тэгвэл хүмүүсээ ажилтай болгох шаардлагыг уул уурхай хангадаг. Онцгой гойд биш ч гэсэн ямар ч байсан тун боломжийн хэмжээнд хангадаг. Энэ хэдийгээр бусад бүх салбарт буй нийтлэг үзэгдэл ч гэлээ эдийн засгийн ач холбогдлоороо уул уурхай нь илүү юм. Түүнээс гадна энэ салбар гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаараа онцгой. Төсөвт томоохон мөнгө өгөх талаараа ч харьцангүй давуу. Улсын эдийн засгийн хөгжлийн чухал дүрэм болох эдийн засгийн дундчуудыг бий болгоход өнөөдөртөө уул уурхай л нөлөөлж чадна.

-Хөгжихийн тулд уул уурхайгаа л мөнгө босгох хэрэгтэй гэж та хэлээд байна уу?
-Уул уурхайг хөгжүүлэх нь бидний зорилго. Эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг шаардлага бидэнд тавигдаад байгаа болохоос биш эдийн засгийг яаж хязгаарлах вэ гэдэг бодол байхгүй. Эдийн засаг бидний шаардлагад хүртэл өсөх яагаа ч үгүй байна. Гудамжинд гараад л хөл дороо байгаа газраа харахад л ойлгомжтой. Хотын төвийн хэсэгхэн газар л гэхээс ихэнх гудамж талбай гутал, хувцсыг саарал болгож байна. Бөөн тоос шороо. Үүнээс болоод агаар их бохир байна. Эмэгтэйчүүд гутлыг нь шалбалчихдаг тийм гудамжаар явж байна. Бусад хөгжилтэй орны гудамжтай жишээд үз. Бид ямар замаар алхаж явна вэ? Хотоос гараад ямар замаар явж байна вэ? Бусад улс ямар замаар явж байна вэ? Үүнээс эхлээд асуудал их байна. Ийм учир эдийн засгийн хөгжлийн шаардлага их байна. Хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй байна. Өнөөдөр нэг үеэ бодвол гайгүй болсон. Гэвч яагаа ч үгүй байна. шаардагддсан хүссэн зүйлд хүрэх яагаа ч үгүй байна. Ийм учир уул уурхайг хязгаарлах зүйл ерөөсөө байж болохгүй.

-Лицензийг замбараагүй олгосноос уул уурхайн үйл ажиллагаа хяналтгүй явж ирлээ гэж ярих хүмүүс байна. Яавал зөв гольдирол руу орох бол. Таны бодлыг сонсоё?
-Өнөөдөр манай уул уурхай салбарт ямар шүүмжлэл давамгайлж байна вэ гэвэл базааж хэлэхэд гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, байгаль орчинд их халтай юм. Хоёрдугаарт, лиценз олголт хэт замбараагүй байна. Гуравдугаарт, гаднынханд хамаг юмаа зүгээр шахуу алдаад дуусах нь. Баялаг байхгүй болох нь гэж. Ерөнхийдөө нийгэмд нэг иймэрхүү шүүмжлэл яваад байгаа юм. Миний хувьд байгаль орчинд хамгийн халтай нь уул уурхай биш. Авто тээвэр гэдэг хүчин зүйлийн нөлөө бас байна шүү дээ. Лиценз олголт хэт замбараагүй байна гэдэг дээр би өмнө нь байр сууриа хэлж байсан. Хэт замбараагүй зүйл ерөнхийдөө байхгүй. Дутагдал байсан уу гэвэл байсан. Хэрвээ түүнийг хязгаарлавал бид бүхэн өөрсдөө хязгаарлагдана. Хязгаарлаж байна гээд тендертэй болгоно гэж байна. Ашигт малтмалын тухай шинэ хуулийн төсөлд тийм санаа байсан. Хэрэв тэгвэл гадныханд таатай нөлөөлж, тэдний түрэлт нэмэгдэж биднийг ухраана. Бид яагаад гадныхныг дуудаад байна вэ? Хөрөнгө оруулагчид хэрэгтэй байгаа болоод тэр шүү дээ.

Гэтэл лиценз авая гээд
ирсэн гадынханд лиценз өгдөг нь буруу. Өөрөөр хэлбэл, гадныхныг хөрөнгө
оруулагч болоё гээд ирэхэд нь лизенз олгох биш хөрөнгө оруулагч болсных
нь дараа өгөх ёстой юм. Эхлээд барилгад ч юм уу, уул уурхайд ч юм уу,
ноос ноолуурт ч юм уу хөрөнгө оруулаг л дээ. Хөрөнгө оруулагч болонгуут
нь лиценз авах эрхийг нь өгье. Тэгэхгүйгээр хөрөнгө оруулаагүй байхад нь
лиценз өгөхөөр түүнийг нь зараад олз олчихоё гэсэн сонирхолтой хүмүүс
орж ирээд байгаа юм. Орж ирсэн ч байгаа. Лиценз олголт, гаднын түрэлт
хоёр чинь холбоотой. Гадныхныг хязгаарлаж, монголчуудаа дэмжихийн тулд тендертэй болгож болохгүй. Дахин хэлье. Гадныхныг хязгаарлахын тулд хөрөнгө оруулагч болгох ёстой. Энэ нь давхар ач холбогдолтой. Манай бизнес хийх гэж байгаа хүмүүст хөрөнгө орж ирэх нь байна шүү дээ. Нөгөө талаас байгаль орчинд хяналтаа сайн тавь гэсэн үг. Ингэхийн тулд хөрөнгөтэй чадалтай байх ёстой. Сайн унаатай байх ёстой. Зүгээр л нэг морин дээр сундалчихсан хоёр нөхөр байгаль орч ны байцаагч гээд очих, жийпэнд дөрөв тавуулаа суучихаад цагдаагаа суулгачихаад очих хоёрт их ялгаа байгаа биз дээ. Байгаль орчны байцаагчаа тоо чанарын хувьд өсгөхөд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг уул уурхайгаас олигтойхон аваад, хяналтаа сайжруулах нь зөв гэж би хэлээд байна л даа!
Уул уурхайн хувьд мод ургамал энэ тэрийг бүрмөсөн сүйтгэж мөхөөдөггүй нь батлагдсан. 11 жилийн дараа мод үндсэндээ ургачихдаг. Бугантын алтны уурхай гээд овоолсон шороо байсан. Одоо их сайхан сэргэсэн. Ийм учир хэдэн арга хэмжээг л хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Лицензийг тендерийн аргаар олгох нь буруу гэж та хэллээ. Өөр ямар зөв арга байна вэ?
-Гадны түрэлт, лиценз хоёр холбоотой. Нэгдүгээрт, хөрөнгө оруулагч болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, тоотой болгох хэрэгтэй. Чи хайгуулын гурван лицензээс илүү авч болохгүй. Нэг хүн гурван компани байгуулаад 9 лиценз авах боломжгүй. Хууль дээр ашиг сонирхолын нэгдэл ч гэдэг ч юм уу нэг ашиг сонирхолын компани гэдэг тодорхойлолт өгөх хэрэгтэй. Үүнийг нэг ашиг сонирхолын компани гэж үзнэ гэж. Нэг ашиг сонирхолын компанийг нэг компани гэж үзнэ. Нэг лиценз өмчлөгч гэж үзнэ. Ийм учир гурван компани байгуулаад 9 лиценз авах боломжийг хазаарласан, үүнийг мэдэрдэг хууль хийнэ гэсэн үг. Дээрээс нь нэг хүн учиргүй олон компани байгуулж чадахгүй хорвоод бичигдээгүй хууль байдаг юм.

Нэг хүнд итгэлтэй хүн тийм олон байдаггүй юм. Таван хүүхэдтэй хүн байлаа гэхэд бүгд өөр сэтгэлтэй. Энэ архи болгочихно. Эсвэл тэр ажил муутай. За энэ маань л авч явж чадна даа гэж. Хүүхдүүд нь итгэлтэй байлаа гэхэд хань нь итгэлгүй байх жишээтэй. Тэгэхлээр нэг хүн олон компани байгуулж чадахгүй. Түүнийг мэдэрсэн хууль хэрэгтэй. Ялангуяа гадаадад нэг хүн олон компани байгуулдаггүй. Үүн дээр лицензтэй талбайг нэг гэж ойлгоно. Үүнээс гадна хэмжээг нь заачихна. Чиний энэ талбай чинь хааш хаашаа 20 км-ыг үржих нь 50 км байвал 2 лиценз шүү. Өөрөөр хэлбэл, талбай заана гэсэн үг. Нэг лицензтэй бол төдөн кв метр нь нэг лиценз. Томоохон талбай 2 юм уу 3 лицензэд тооцогдох нь байна шүү дээ. Ингээд тэр хүний лицензтэй талбай дуусч байна гэсэн үг.
Дээрээс нь хэд хэдэн нөхцөл гаргаж ирж болно. Аливаа талбайд хайгуул хийгээд хайгуулаа дуусгачихаад тайлангаа хамгаалсан бол түүнийг нь хувь эзэмших ёстой лицензний тооноос нь хасч өгч болно. Дахиад нэг талбай авч болно гэсэн үг. Ашиглалт явуулж байгууллагад лиценз нэмж өгч болно гэдэг заалт оруулах замаар тоог хязгаарлаж болно. Яагаад лиценз олголт замбараагүй байна вэ гэхээр аргагүй шүү дээ. Хэдэн арав, тэр ч бүү хэл хэдэн 100 лиценз төвөлрүүлсэн компаниуд бий болсон. Үүнийг хязгаарлах ёстой. Түүнээс биш зохих ухаалаг хэмжээнд байгаа тийм тоог замбараагүй гэж болохгүй.
Тэр олон лицензийг яагаад хүчингүй болгох гээд байна вэ. Уул уурхай эрдэс баялагийн салбараа хязгаарлахгүй гээд байгаа тэр ойлголт харшилж эхэлж байна. төрөөс хязгаарлаагүй байхад хувь хүн компани хязгаарлаж байна. 60 лицензтэй хүн гэдэг чинь хайгуул хийж чадахгүй. Бусад хайгуул хийх гэсэн хүмүүсийг хориглоод саад болоод байна. Ийм учир хязгаарлалт болж байгаа тэр тоонд хүргэхгүй нааш нь татах хэрэгтэй. Тоо заавал заах хэрэгтэй. Хязгаарлалт заавал хэрэгтэй. Нэгдүгээрт тоо, хоёрдугаарт талбайн хэмжээ. Энэ л хамгийн чухал. Түүнээс биш тендер буруу. Лицензээ авахын тулд шөнөжин дугаарласан ч буруудах зүйл байхгүй.
Тендер өөрөө луйвар буй болгох арга болдог. Хоёрдугаарт гаднынхны түрэлтийг жаахан хязгаарлаж дотоодын уул уурхайн аж ахуйн нэгжээ нэмье гэсэн. Түүний эсрэг зүйл хийгээд байна. лиценз эзэмшигч хөрөнгө оруулалт
Хэдэн том уурхай ашиглаад бусдыг нь больё гэж ярьж байна. Томыг нь авч яваад бусдыг нь зоондоо хавчуулаад ямар хэрэг байна вэ. Тэр жижиг дээр чинь манайхан ажиллах ёстой. Нөгөө бизнесийн дундчуудыг бий болгох тэр бааз чинь тэр жижиг уурхайд байна?" Жижиг уурхай ашигла. Ингэж бизнесийн дундчуудыг бий болох хэрэгтэй. Олон жижиг уурхай нэг томтой тэнцэнэ. Том уурхай дээр луйвар их гардаг бол жижиг дээр гайгүй. Хүн өөрийгөө луйвардахгүй. Улс татвараа л авдаг байр хэрэгтэй. Байгаль хамгаалах шаардлагаа л сайтар тулгадаг байх хэрэгтэй.
Дэд бүтцийн хөгжил жижиг уурхайн хөгжилд их нэмэртэй. Сумын төвөөс дэд бүтэц цацарч чадахгүй байна. Тэгэхлээр сумын төвөөс хэдэн км зам цахилгааны шугам тавих хэрэгтэй. Уул уурхай бусад бизнесийг дэмждэг гэдэг энэ жишээ сумын төв дээр байна. Сумын төв дээр жижиг оёдлын үйлдвэр, талхан цех байгуулагдаад ерөөсөө тогтож чадахгүй байна. Яагаад гэхээр зах зээл, хэрэглэгч байхгүй. Хэрэглэгч цөөн байна. Байгаа нь ядуу. байна. Харин уул уурхай өөр. Жишээ нь Сүхбаатар аймагт байгаа Бүрэнцогтын уурхай 200 орчим ажилтантай байсан. 200 мөнгөтэй хүн гэдэг чинь сумандаа мэдрэгдэхүйц зах зээл. Сум болгон нэг уурхайтай болтол энэ уул уурхайг дэмжих ёстой.
-Баялагаа шавхчихаар үр хойч маань яах вэ гэдэг яриа их байна?
-Юмаа дуусгачихаад сүүлд нь яах юм бэ гэдэг. Энэ бол бас асуултыг би үүнтэй гаргаж ирсэн. Юмаа ашиглахгүй байсаар хэрэггүй болгочихвол яах вэ гэж. Ховордсон цагт нь үүцээ задлах ухааны юм ярьж байна шүү дээ. Ховордчихвол хэнд ч хэрэггүй болно. Дэлхий дээр зэс дуусвал манай зэс хэнд ч хэрэггүй болно. Манай зэстэй зэсгүй дэлхий хэдхэн өдөр хэрэглээд дуусна. Энэ хэрэгцээг дэлхий тооцохгүй. Зүгээр л хаяна. Технологийн өөр арга нээнэ. Хувингийн ёроолд үлдсэн цөөн зүйл хэрэггүй болно. Тэр үлдсэн зүйлийг хамгийн ховордсон хэрэгтэй зүйл болохгүй. Бидэнд энэ баялаг яах гэж заясан юм бэ. Хэрэгтэй зүйл болго л гэж заяасан юм. Түүнээс биш идэж болдоггүй юм.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Хамгийн гол нь янз бүрийн хязгаарлалтыг цөөрүүлнэ үү гэхээс олшруулж болохгүй. Би хувьдаа 1997 онд батлагдсан хамгийн анхны хууль руугаа орсон ч буруудахгүй гэсэн бодолтой байсан.
-Хамгийн гол нь янз бүрийн хязгаарлалтыг цөөрүүлнэ үү гэхээс олшруулж болохгүй. Би хувьдаа 1997 онд батлагдсан хамгийн анхны хууль руугаа орсон ч буруудахгүй гэсэн бодолтой байсан.
Д.Сайхнаа /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
Ч.Тэгшсайхан: ЭДИЙН ЗАСГАА ТОМСГОХЫН ТУЛД УУЛ УУРХАЙГАА ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани