- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алт хаданд гарах цаг...
Монгол орон алтыг нь ухаж авсан хүмүүст хог новшноос нь салгаж өгч байгаа мэт баярлалаа гэж хэлж байна. Өчигдөрхөн УИХ Алтны татварыг 2.5 хувь болгон буурууллаа. 1 кг алт ухаж авбал 0.025 хувийг нь буцааж төрд/улсад өгөөд үлдсэнийг нь өөрөө ашиглаж болох нь. Ядарсан хэдэн нинжа нарын тухайд бол өөр хэрэг. Тэд ямар тонн тонноор нь, жишээлбэл Оюутолгой шиг 1000 тонноор нь зөөх гэж буй биш.
Газрын доорх баялаг ард түмний өмч гээд Үндсэн хуульд оруулчихсан, тийм атлаа тэр баялгыг дотоодын цөөхөн хэдэн луйварчин, бас гаднын хэдэн овсгоотой хүмүүст үнэ цэнэгүйгээр өгч байгааг би л лав ойлгохгүй байна.
Энэ доорх тэмдэглэл болсон явдал шүү. Манай алтны уурхайн олонхи эзэд ард түмний тэр баяллгийг эргүүлээд ард түмэнд нь буян болгодоггүй, ийш тийш нь утга учиргүйгээр зөөж, алтан жорлон хүртэл захиалдаг нь нууц биш. "Хаданд гарах" гэсэн хэлц үг бий. Энэ нь аливаа юм ховордож, олдохоо болих утгыг илэрхийлдэг. Монголын ард түмэнд уг нь өвөг дээдэс нь мундахгүй их баялаг үлдээсэн билээ. Өнөө тэр баялаг ард түмний хувьд "Хаданд гарав". Учир нь тэр баялаг ард түмэнд хүртээлгүй болж байна.
ГАЗАР ШОРОО БА ТУСГААР ТОГТНОЛ
2007 он. Монголын нэг томоохон бизнесмэн Америкт ирэв ээ. Бизнесмэн ч юу байхав, алтны уурхайн эзэн. Байгалийн сайхнаар аялж, казинодож, орой үдшийг баар цэнгээний газар бужигнуулж, хөлтэй хөөртэй хориод хонолоо. Харин тэр казинод лавтай 400 000 гаруй доллар алдсан юм. Бага мөнгө биш л дээ. Америкт байр, машины мөнгө хийх гэж гүрдийтэл зүтгэж буй монгол залуус арван жил залуу насаа зольж зүтгээд ч мань бизнесмэний гурван орой казинод алдсаны хэмжээний долларыг олж чадахгүй, тийм л их мөнгө. Гэвч түүнд их мөнгө биш бололтой, ер харамссан шинжгүйг харахад мөнгийг хялбархан, хүссэнээрээ олдог аж. Би л 400 доллар алдахаараа бушуухан зайлахын түүс болж, харьж явахдаа хэдэн хүүхдээ хоёр өдөр банана жимсээр ч болсон цатгачих минь яав гэн харуусан харуусан давхидаг юм.
Түүнийг казинод хэрхэн тавьж тууж буйг нь харж суусан ах хүү маань орой баахан халамцаад "Чи муу, монголын газар шороог сэндийчээд, бидний өвөг дээдсийн бидэнд үлдээсэн хамаг алтыг хулгайлж, харьд авчирч тушаадаг хэн юм бэ. Чам мууд хэн тийм эрх өгсөн юм” хэмээн агсам тавьж бөөн юм болов. Арай гэж салгаж аваад, алтны уурхайн эзний буусан алтан буудлаас гарч, замын жижигхэн мотелд хоёул хоног төөрүүлэхээр орлоо. Уур нь хүрч, уушиг нь сагсайчихсан ах хүү хэсэгтээ л тайвширсангүй.
"Тэр муу хэрвээ Модун хааны үед төрсөн бол Модун хаан амьдаар нь арьсыг нь хуулах байсан юм. Тэр муу хэрвээ Чингис хааны үед төрсөн бол амьдаар нь тогоонд чанах байсан юм. Одоо монгол гэж байна уу, үгүй юу, чи хэлээд аль...? Монголд минь эзэн байна уу, үгүй юу? Биднийг ингээд хүний газарт боолын боол, босгоны шороо болоод явж байтал энэ муу мэтийн хулгайчид эх орны минь шороог атга атгаар нь зөөж зараад дуусгаж байгаа юм байна л даа” гэх зэргээр удтал хашгичаж, унтуулаагүй билээ.
Ер энэ бол надтай таарсан зөвхөн ганцхан жишээ. Манай улс төр, бизнесийн томчуудын нийтлэг дүр төрх эндээс харагдана. Баттай эх сурвалжаас сонссоноор бол Солонгосын казинод манай нэг нэр бүхий уурхайн эзэн 7 тэрбумыг өгсөндөг.
Атга атгаар нь зөөсөн ч дундрашгүй их баялаг монголд минь бий ч, авч идэхийн шунал гэгч бас ёроолгүй билээ. Хязгаарлаж, хазаарлаж байхгүй бол нэг мэдэхэд гишгэх газаргүй болчихсон байх вий.
2007 он. Чикаго - 2011 он, Улаанбаатар
Б.Номинчимэд
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||