- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн салбарын байдал
Монгол улсын Засгийн газар экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг тус орны эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон бөгөөд тодорхой хөнгөлөлтийг эдлүүлэн байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна.
Ингэснээр уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр өсч 2009 онд 2’704’877.8 сая төгрөгний нэмүү өртөг үйлдвэрлэсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 28.2%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 65,4 хувь, экспортын бүтээгдэхүүний 84.4 хувийг тус тус бүрдүүлж байна.
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | |
Дотоодын нийт бүтээгдэхүүний | 10.1% | 12.7% | 17,3% | 18.0% | 30% | 27.5% | 28.2% | 28.2% |
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний | 47.3% | 49.6% | 64,7% | 65,5% | 72% | 67.8% | 64.3% | 65.4% |
Экспортын нийт бүтээгдэхүүний | 56.7% | 58.9% | 70.8% | 75,8% | 67.9% | 68.8% | 80.7% | 84.6% |
Сүүлийн 10 жилд алт олборлолт 17 дахин, зэс-молибдений хүдэр олборлолт 30.4 хувь, хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэлт 14.6 хувиар тус тус өссөн. Манай улс 1995 онд 4.8 сая тонн нүүрс олборлож байсан бол 2009 онд 13.16 сая тонн нүүрс олборлож дотоодын хэрэгцээг бүрэн хангаад тодорхой хэсгийг нь экспортолж байна.
Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ
Өнөөдөр манай улсад 10 гаруй нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагдаж байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн анхан шатны боловсруулалт хийсэн баяжмал маягаар экспортод гарч байна.
Цаашид нөөц нь тогтоогдсон ашигт малтмалын орд газруудыг ашиглалтанд оруулахаас гадна одоо ажиллаж байгаа үйлдвэрүүд дээр технологийн шинэчлэл хийх, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарах шаардлага байгаа бөгөөд 2015 он хүртэл зэс хайлуулах үйлдвэр, зэсийн хүдрийг уусган баяжуулж катодын зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, молибдений баяжмалыг гүн боловсруулах, төмрийн хүдэр, түүний баяжмалыг боловсруулж металл хийц үйлдвэрлэх, фосфоритийн бордоо үйлдвэрлэх, ураны ордоо ашиглан уран баяжуулах, цаашилбал эрчим хүч гарган авах нөхцөл боломжийг судлах, цахим техникийн зориулалттай газрын ховор элементийн ордуудаас эцсийн бүтээгдэхүүн гарган авах чиглэлээр ажиллахыг чухалчилж байна. Зэс, цайр зэрэг өнгөт металлын баяжмалыг гүйцээн боловсруулах үйлдвэрүүдийг эх орондоо байгуулах, металл тус бүрээр нь цэвэршүүлэн дотоод гадаадад борлуулах үйл ажиллагааг татвар, санхүүгийн бодлогоор дэмжих нь зүйтэй юм.
Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын хийсэн судалгаагаар 2015 он хүртэлх
хугацаанд ашиглалтад оруулах, улс орны эдийн засагт нөлөөлөхүйц дараах
томоохон төслүүд байна. Үүнд:
- Оюу толгойн зэс-алтны, Тавантолгойн нүүрсний зэрэг томоохон бүлэг ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулснаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтөнд томоохон өөрчлөлт гарах бөгөөд эдгээр ордуудын дэд бүтцийн асуудал шийдэгдсэн үед Цагаан суврага, Хармагтайн зэсийн ордуудыг ашиглах боломж нээгдэнэ. Ингэснээр зэс, нүүрс, эрчим хүчний томоохон экспортлогч улс болох боломж бүрдэх юм.
- Сэлэнгэ, Дарханы районд байгаа төмрийн хүдрийн ордуудаас хүдэр олборлон ангижруулах, ангижруулсан төмрийн зарим хэсгийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх, үүний тулд технологийн шинэчлэл, өөрчлөлт хийж өргөтгөснөөр төмөр эдлэл дотооддоо үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлэх, төмрийн баяжмал болон ган үйлдвэрлэн экспортлох боломжтой болно.
- Таван толгой, Нарийн Сухайтын нүүрсний бүлэг ордуудыг түшиглүүлэн нүүрс боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдийг байгуулан олон улсын зах зээлийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх экспортлох боломжтой.
- Асгатын мөнгөний ордыг ашиглахад дэд бүтэц болон баяжуулах технологийн асуудлыг шийдснээр орд ашиглах төсөл хэрэгжих боломжтой.
Дээрхи ордуудыг ашиглалтад оруулах болон бусад жижиг, дунд уурхайнуудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр 2015 он гэхэд уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин 2,5 дахин, экспортын орлого 3 дахин өснө гэсэн тооцоо судалгаа хийгдээд байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2010 оны эхний 11 сард (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 1685.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 180.4 тэрбум төг буюу 12.0 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд газрын тос, хайлуур жоншны баяжмал, нүүрс зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 23.5-94.9 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл (2005 оны зэрэгцүүлэх
үнээр) 2010 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул
уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт:
- Нүүрсолборлолт (94.9%),
- Газрын тос, шатдаг хийолборлолт (23.5%),
- Бусад ашигт малтмалолборлолт (24.2%),
- Төмрийн үйлдвэрлэл (32.5%),
- Кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл (10.3%)
Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт
Экспортын гол нэрийн бараа
2010 оны эхний 11 дүгээр сард зарим бүтээгдэхүүнийүнийн өсөлтийн албан татварын орлого221.5 тэрбум төг буюу 2.5 дахин, Ашигт малтмалын хайгуулынболонашиглалтын тусгайзөвшөөрлийн төлбөр 27767.2 сая төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 148 797.7 сая төгрөг, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөрөөр 2 665.3 сая төгрөгийг Улсын төсөвт төлөврүүлээд байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||