Энэ оны эхний хагасын байдлаар улсын төсөвт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 17.5 тэрбум төгрөгийн орлого оржээ. Энэ нь 2014 оны төлөвлөгөөт дүнгийн 69 хувьтай тэнцэх үзүүлэлт ажээ. Үүнээс гадна уул уурхайн компаниуд нөхөн төлбөр болгож нэг тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Өнгөрсөн онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр болон нөхөн төлбөрийн төсвийн орлого төлөвлөгөөндөө хүрээгүй юм.
Я.Баяр
montsame