- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гадаадын хөрөнгө оруулалтыг хүсч байна
Гэвч дэд бүтцийн хүндрэл, хууль дүрмийн хязгаарлалт, ложистикийн саатлын талаар хариу нэхсэн асуултууд тасарсангүй.
"The Economist” сонин 2014 оны тэргүүлэгчдийг жагсаахад уул уурхайн салбар нь хөгжиж буй Монгол манлайллаа.
Өнгөрсөн
оны 11 хувийн ДНБ энэ жил 17 болж өснө гэж Монголын төв банкны захирал
Н.Золжаргал өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгдэж байсан билээ.
Тус улсын
ДНБ-ий 20 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд тус улс нь
дэлхийд түүхий эдийн хэрэглээгээр тэргүүлэгч Хятадтай хаяа нийлэн
оршдог.
Монгол нь хайлуур жоншны арвин нөөцтэй төдийгүй, бал чулуу, газрын ховор элементээр баян.
Тус
улс 2013 онд бүх ангиллын 430 мянган тонн хайлуур жонш үйлдвэрлэсэн
бөгөөд уг материалыг олон улсын зах зээлд нийлүүлсэн 70 улсын нэг байсан
юм.
Зах зээлийн байдал
Монгол Улсаас олон улсын зах зээлд
жил тутам гаргаж буй хайлуур жоншны 30 хувийг Орос-Монголын хамтарсан
"Монголросцветмет" ХХК нийлүүлдэг.
Түүнчлэн "МонЧехМетал" 11 хувь,
"КэвинИнвест" найман хувь, "Баялаг жонш", "Наймган орд" тус бүр дөрвөн
хувийг нийлүүлдэг бол бүтээгдэхүүний 50 хувь хүрэхгүйг жижиг үйлдвэрүүд
нийлүүлдэг байна.
30-35 хувийн кальцийн фторидын агууламжтай хүдэр
бүхий хайлуур жоншны судлагдаагүй 140 гаруй орд тус улсад бий. Эдгээр нь
одоогоор эзэнгүй байгаа юм.
Тус улсад ашигт малтмал олборлох боломж
нээлттэй хэдий ч хууль дүрмийн тогтворгүй байдлаас шалтгаалан гадаадын
хөрөнгө оруулалт жилээс жилд буурчээ.
Гадаадын хөрөнгө оруулалт
Эдийн
засгийн өсөлтийн хөдөлгүүр болох уул уурхайн салбараас хараат Монгол
Улс эдийн засаг болоод гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхийг хүсч
байгаа юм.
2013 онд тус улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө
оруулалт 47 хувиар, төгрөгийн ханш 20 хувиар унаж, Монголын төв банкны
гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл өсч,
валютын нөөц нь барагдаж байна.
Хууль, эрх зүйн тогтвортой байдал
гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдгийг Засгийн газар хараахан
ойлгоогүй байна гэж "Mongolian Minerals"-ийн гүйцэтгэх захирал Родригес
де Кастро мэдэгдэв.
"Илүү тогтвортой орчин бүрэлдүүлэх ёстойг
Засгийн газар ойлгох ёстой. Хангалттай хөрөнгө мөнгө байхгүй учир
гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг тэд ухаарсан бололтой" гэж
тэрбээр хэлжээ.
Ашигт малтмал олборлох тухай хуулийг 2013 оны
зургадугаар сард танилцуулсан боловч эцсийн хувилбар хэзээ гарах нь
тодорхойгүй байна.
Авлигын хэргийн улмаас уул уурхайн 106 лицензийг хүчингүй болгосныг де Кастро онцлон тэмдэглэв.
Ийм тодорхойгүй байдлын улмаас гадаадын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалтаа тодорхой бус хугацаагаар зогсооход хүрсэн юм.
106
лицензийн 31 нь л гэхэд 19 сая долларын зардал гаргасан байгаа бөгөөд
36 сая долларыг зарцуулахаар төлөвлөсөн байжээ. Дээрх 106 лиценз нь тус
улсад үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын одоо хамарч буй газраас
зургаа дахин том газар нутагт олборлолт хийх эрхийг олгож байсан аж.
Хөрөнгө
оруулалтын шинэ хуулийг хөрөнгө оруулагчдын итгэлийг эгүүлэн татахаас
өмнө шийдвэрлэх ёстой байсан ложистикийн асуудлыг шийдвэрлэхэд эергээр
нөлөөлөх алхам гэж дэлхий дахин хүлээн авчээ.
Ложистик
Монголын ложистикийн хөгжлийг Оросын төмөр замын систем хойш чангааж байна гэж де Кастро хэлсэн юм.
Монголын төмөр замыг Оросын стандартаар тавьсан бол Хятад улс дэлхийн ихэнх улсад ашигладаг стандарт царигийг тавьсан байдаг.
Энэ
нь Хятадад бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь Орост нийлүүлэхээс үнэтэй
тусахыг харуулж буй юм. Бараа бүтээгдэхүүн Хятадын хил хүрэхэд дугуйг
солих шаардлага тулгардаг нь Монголын хамгийн том үйлчлүүлэгч рүү хүрэх
ачаа тээврийн өртгийг нэмэгдүүлдэг.
"Иймээс тус улс хойш чиглэлтэй
төмөр замдаа Орос, урагш чиглэлтэй төмөр замдаа Хятад стандартын
царигийг тавибал илүү ашигтай ажиллах болно" гэж де Кастро хэлэв.
Гэвч дэд бүтцийн асуудал аажмаар сайжирч буйг тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм.
"Дэд
бүтэц сайн хөгжөөгүй тул боловсруулах төв үйлдвэр барихаас хүдрийг
тээвэрлэх нь хялбар байсан биз. Гэхдээ л тээвэрлэлт ердийнхөөс илүү
үнэтэй, хүндрэлтэй байгаа" Кастро нэмж хэлжээ.
Орд газрууд
Тус
улсын хайлуур жоншны орд газрууд нэг дор бус, таран оршиж буй нь өөр
нэг сорилт мөн. Энэ нь төмөр замд холбогдоогүй уурхайн арилжаанд
хүндрэл учруулж буй юм.
Ийм жижиг орд газрууд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байх магадлалтай гэж де Кастро үзэж байна.
"Жижиг
орд газарт боловсруулах үйлдвэр шаардлагатай эсэхэд баталгаа өгөх
боломжгүй, харин жижиг орд бөөгнөрсөн газарт боловсруулах үйлдвэр
байгуулах боломжтой нь хайлуур жоншны салбарын нэг сорилт болжээ. Иймээс
жижиг орд газрын эзэд нэгдэж, боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн
засагт хэмнэлттэй. Жижиг орд газрын эзэд хууль бус олборлогч "нинжа"
нарын хооронд асуудал үүсдэг. Нинжа нар эхний 5-10 метрийн шороог л
хөндөхөөс 200 метрийн гүнд нэвтрэхгүй. Энэ нь гадаргууг самардахаас
цаашгүй гэсэн үг" гэж де Кастро ярьж байна.
Тэрбээр Монголын уул уурхайн салбарын хөгжлийг бүхэлд нь өөдрөгөөр харж байгаа аж.
"Монголын
ирээдүй бол уул уурхай гэдгийг Засгийн газар ойлгох болно. Тус улсын
хөгжлийн чиг тодорхой. Монголд уул уурхайгаас өөр зам байх логик
байхгүй" де Кастро эцэст нь дүгнэж хэллээ.
Л.Урангуа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||