Мөн 4-6 дугаар сард баяжмал дахь зэс 51.6 мянган тонн (нэгдүгээр улиралд дээрх тоо 13.1 мянган тонн байсан), баяжмал дахь алт 126 мянган унци, баяжмал дахь мөнгө 309 мянган унцийг борлуулсан байна. "Turquoise Hill Resources”-ийн гүйцэтгэх захирал Кэй Пристли "Оюутолгойн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өссөн. Мөн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэхэд худалдан авагч талын тээвэр ложистик сайжирсан нь нөлөөллөө” хэмээн өгүүлжээ.
Дашрамд дурдахад, тус ордоос өнгөрсөн оны долдугаар сарын 9-нөөс зэсийн баяжмал экспортолж эхэлсэн юм.
Ц.БОЛОРМАА
"Өнөөдөр" сонин