Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оросын төмөр замууд”: Бид Монголд зам тавьж байгаа төдийгүй, стандартаа нэвтрүүлж байна

“Оросын төмөр замууд”: Бид Монголд зам тавьж байгаа төдийгүй, стандартаа нэвтрүүлж байна МОСКВА. /RIA Novovsti/. "Оросын төмөр замууд” /”ОТЗ”/ нээлттэй хувьцаат нийгэмлэг /НХН/ 2009 оны 12 дугаар сараас харилцан итгэлцлийн үндсэн дээр Монгол-Оросын "Улаанбаатар төмөр зам” /”УБТЗ”/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагын 50 хувийг бүрдүүлэн ажиллаж байна.

Зургадугаар сарын эхээр "УБТЗ” 65 жилийн ойгоо тэмдэглэлээ. Монгол дахь "ОТЗ”-ын төлөөлөгчдийг тус нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, ”УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны /удирдах зөвлөл/ дарга В.Н.Морозов тэргүүлдэг.

Тэрбээр ОХУ-ын мэдээний "РИА Новости” агентлагийн сурвалжлагчтай сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тухай, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар төслүүд байгаа болон Монголоос ямар алхмууд хийхийг "ОТЗ” хүлээж буй талаар ярьжээ.

2009 онд Орос, Монголын Ерөнхийлөгч нар "УБТЗ”-ын дүрмийн хөрөнгийг 250 сая доллароор /хоёр талаас тус бүр 125 сая доллар/ нэмэгдүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан.

-"ОТЗ”-ыг ирэхээс өмнө Монголын төмөр замын дэд бүтэц ямар байдалтай байсан бэ?
-Хүндхэн байсан шүү. Санхүүгийн хувьд 200 орчим сая долларын өр, зээлтэй байсан. Дээрээс нь дэд бүтэц болон хөдөлгөөний бүрэлдэхүүн их элэгдэж хуучирсан байв. ОХУ-ын Засгийн газар "УБТЗ”-ын 50 хувийг "ОТЗ”-аар удирдуулах шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргахад амаргүй байсан ч бид удаан хэлэлцэж цаг алдаагүй. Хэрэгтэй л бол хэрэгтэй. Ингэх нь дээр гэдгийг бид ойлгосон.

-Таван жилийн хугацаанд замыг шинэчлэх, илүү боловсронгуй техник, технологи нийлүүлэх талаар юу хийж амжив? Хэдий хэмжээний хөрөнгө оруулсан бэ?
-2009 онд Орос, Монголын Ерөнхийлөгч нар "УБТЗ”-ын дүрмийн хөрөнгийг 250 сая доллароор /хоёр талаас тус бүр 125 сая доллар/ нэмэгдүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан. Үнэндээ, энэ мөнгө тэр даруйд бус, 2012 онд бүрдсэн. Мөнгийг дансанд оруулахад бараг хоёр жил гаруй хугацаа шаардагдсан.

Тэгээд ч мөн онд тендер, шалгаруулалтаа хийчихсэн, хуучин паркаа шинэчлэхэд шаардлагатай зүтгүүрийг сонгочихсон байсан юм. Луганскийн үйлдвэрийн 2ТЭ116 зүтгүүрийг сонгосон байлаа. Энэ загварыг Монголд зориулан тусгайлан бэлтгэсэн.

Монголд элсэн шуурга гээд уур амьсгал нь маш хүнд. Мэдээжийн хэрэг, ширүүхэн өрсөлдөөн өрнөсөн. Хятад улс олон техник өгдөг, Монголын зах зээл ч авах сонирхолтой байдаг. Гэсэн ч бид "үнэ-чанар” гэсэн шалгуураар машиныг сонгосон. Үүний сацуу технологи нь сонголт хийхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн. Ингээд Монголд 2ТЭ116УМ /М үсэг нь Монгол гэсэн утгыг илтгэнэ/ загварын 31 зүтгүүр, манёврын долоон ширхэг ТЭМ18 зүтгүүр нийлүүлсэн юм.

Таван жилийн хугацаанд Улаанбаатар төмөр замаар ачаа тээвэрлэлт 48,3 хувиар, харин бараа эргэлт 53,5 хувиар өссөн гээд боддоо. Зөв алхам хийсний үр дүн юм.

"УБТЗ” "ОТЗ”-аас хагас вагон, цистерн, битүү вагоныг тэр үед шаардлагагүй байсан ч худалдаж авсан. Үүний зэрэгцээ Орост аль эртнээс ашиглагдаж байгаа стандартаар хийж буй төмөр бетон дэрэн дээр тавьсан зам хэр байгааг харах хэрэгтэй. 108 км урт, тухайлбал, залгаасгүй 54 км урт замыг шинэчлэн зассан байгаа. Тэдгээрт Оросын материалыг голдуу ашигласан.  

Таван жилийн хугацаанд Улаанбаатар төмөр замаар ачаа тээвэрлэлт 48,3 хувиар, харин бараа эргэлт 53,5 хувиар өссөн гээд боддоо. Зөв алхам хийсний үр дүн юм. Одоо Улаанбаатар төмөр замаар 120 хүртэл км/цагийн хурдтай явах боломжтой болсон. Хөдөлгөөний үзүүлэлт ч их боломжийн байгаа. Техникийн хурд 52-53 км/цаг, хэсгийн хурд 46-47 км/цаг болсон. Тэрчлэн "УБТЗ” үзүүлэлт, эдийн үр ашгийг сайжруулахаар ажилласаар байна. Би УБТЗ-ын ерөнхий хороог тэргүүлж байгаа бөгөөд тэр хэрийн шалгуурыг энэ ажилдаа тавьдаг.

Бид энд зөвхөн зам тавьж, парк шинэчилж байгаа төдийгүй, өөрийн стандарт, санхүүгийн тайлан тооцооны арга болон эдийн засагт хандах хандлагаа нэвтрүүлж байна. Монгол нөхдөө хэн, хэзээ өгөхийг бодохгүй, мөнгө өгөхийг л хүсэгчид байдаг гэхчилэн олон хачин зүйлийг таван жилийн өмнө би сонсож байлаа. Одоо бол копейк бүрийг, хаанаас авсан, юунд зарцуулсан, хэзээ буцааж өгөхийг тооцдог болсон.

-УБТЗ-ыг хөгжүүлэхэд 2020 он хүртэл наад зах нь 890 сая долларын хөрөнгө оруулахад шаардлагатай гэж Та хэлж байсан. Энэ мөнгийг юунд зориулах вэ?
-Дэд бүтэц, өртөөдийг хөгжүүлэх, автомат хориглолын системд мөнгө шаардлагатай. Гүйцэж түрүүлэх үед зөвхөн нэг галт тэрэгт байж болох хагас автомат систем үр нөлөөгүй байж болох талтай. Тиймээс одоо илүү сайн системийг сонгох тендер зарласан байгаад "Siemens”, "Alstom” болон "Элтеза” /”ОТЗ” нээлттэй хувьцаат нийгэмлэг болон Канадын "Bombardier” компани хамтран эзэмшдэг/ компани оролцож байна. "УБТЗ”-ын комисс ялагчийг тодруулна.

-"ОТЗ” "УБТЗ”-д хүлээсэн бүх үүргээ биелүүлсэн, харин Монголын тал үүргээ бүрэн биелүүлээгүй гэж "ОТЗ” НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин "РИА Новости”-д ярилцлага өгөхдөө хэлсэн. 
-Тиймээ, харамсалтай нь, бүх зүйл өө сэвгүй биш байна. Замын эдийн засаг үнэ тарифт суурилах ёстой. Инфляц эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Энэ онд Монголын инфляц 12 хувь давж болзошгүй. "УБТЗ”-ыг арилжааны үйл ажиллагааны бүрэн дүүрэн субъект байлгахын тулд үнэ тарифыг ядаж инфляцын түвшинд индексжүүлэх нэмээд хөгжлийн сангуудыг байгуулах асуудлыг авч үзэх хэрэгтэйг ерөнхий хорооны гишүүдэд би мэдэгдсээр байгаа. Харин субъект нь нутаг дэвсгэрт байгаа учир эдийн засгийн онцлогийг харгалзан үзэх ёстой гэж Монголын Засгийн газар үзэж байна.

Тэд өнгөрсөн онд нүүрсний үнийг 10 орчим хувиар өсгөж, бусад түүхий эдийн үнийг нэмээгүй. Зам хараахан алдагдалгүй байгаа ч хөгжихөөр орлого олоогүй байна. Энэ жил онцгой хүнд тусч байна. Ачаа тээвэрлэлт 2009 оноос хойш анх удаа 11 хувиар, бараа эргэлт 2013 онд 12 хувиар буурлаа. Замын удирдлагууд юу хийж байна вэ? "ОТЗ”-ын адил оновчлолын программыг ашиглаж байна.

"ОТЗ” НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин Монголын Ерөнхий сайдтай уулзахдаа онцгой татвар болон үнэ тарифын талаар дахин ярихаас өөр аргагүй байлаа. Энэ байдлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Онцгой татвар 31 сая долларын, үнэ тарифыг бүр индексжүүлээгүйгээс 21-22 сая гаруй долларын өр үүсгэж болгож байна. Энэ нь "УБТЗ”-ын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлж байна.

-"УБТЗ”-ыг хөгжүүлэхийн сацуу "ОТЗ” төмөр замын шугам тавих, чулуун нүүрсний "Тавантолгой” ордыг эзэмших гэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар Монголтой тохиролцсон. Эдгээр төсөл одоо юу болсон бэ?
-Бид Монголын талтай "Дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн байгууллага байгуулсан. Эхлээд Монгол биднийг дэмжиж байсан ч дараа нь ажил хэрэг болоогүй. Янз бүрийн хөрөнгө оруулагчдын төсөлд эзлэх хувийн харьцааг дахин хувааж, Америк, Хятад, Солонгос, Японы компаниудыг зориуд хөөргөдсөн боловч бүх зүйл бүтэлгүйтсэн.

Хэрвээ Монголын тал бидний хамт сонгосон замаа өөрчлөөгүй бол бид төмөр замаа аль хэдийн тавьчихсан, ордоо олборлож, нүүрсээ тээвэрлэж байх байсан. Гэхдээ миний шүүх хэрэг биш. Болсон юм болоод л өнгөрсөн. Одоо Монголд хөрөнгө оруулалтын ямар нэг загварыг бий болгох янз бүрийн оролдлогуудыг хийж байна. Гэхдээ бид энэ үйл явцад оролцохгүй, болзлыг нь ч ойлгохгүй байна. Гэсэн ч нарийн тодорхойлсон нөхцөлд загвар болон зарчмуудыг хэлэлцэхэд эргэн ороход бид бэлэн. /2014.06.23/

З.Амгалан

“Оросын төмөр замууд”: Бид Монголд зам тавьж байгаа төдийгүй, стандартаа нэвтрүүлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани