- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Б.Бат-Эрдэнэ: «Оюутолгой» гурван тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх боллоо
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан нь сөрөг хүчнийхэнд таалагдахгүй байгаа. Намын бүлгийнхээ байр суурийг илэрхийлэхийн хамт өөрийг нь МАХН-ын гишүүн болох гэж байна гэсэн мэдээлэлд хариу өгөхөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ баасан гаригт сэтгүүлчдийг цуглуулсан. Тэрбээр:
-Би хоёр УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ашигт малтмалтай холбоотойгоор байгаль орчны доройтлоос яаж гарах юм, эх орны бүрэн эрхэт байдлыг яаж хамгаалах юм, байгалийн баялгийг ашиглахдаа ард түмэндээ яаж тустай ашиглах юм гэдэг асуудлаар байнга үзэл бодлоо илэрхийлж ирсэн хүмүүсийн нэг. Энэ байр суурийг тууштай баримталж, үгээ хэлдэг байсан нэлээд хэдэн нөхөр өнөөдөр Их хурлын гишүүн болсон. УИХ-ын гишүүн болохдоо эрх баригч намын гол гол суудал дээр суусан. УИХ-д олонхи болсон АН-тай эвсч засаг барьж байгаа "Шударга ёс" эвсэл, ИЗНН бүгд энэ байр суурийг илэрхийлдэг байлаа. Гэтэл тэд өнөөдөр байр сууринаасаа 180 хэм эргэсэн. Бие даагч Ц.Даваасүрэн гишүүн тэргүүтэй цөөхөн хүн үнэнч үлджээ.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн намар УИХ-ын ээлжит бус чуулганаар Алтны худалдаанд ил тод
байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл нэртэйгээр зүтгүүлж байсан. Гэвч гишүүд хэлэлцэх шаардлагагүй хэмээн буцаасан. Гэтэл буцаасан хуулиа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн нэрээр оруулж ирээд олонхиороо хүч түрээд баталчихлаа. Энэ хууль бол алт ухаж байгаа компаниудад хэт хөнгөлөлт өгөх тухай л юм. Ердөө 2.5-хан хувийн татвар авахаар болгосныг үүнээс өөрөөр яаж ойлгох вэ. Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ өвлүүлсэн нөхөн сэргээгдэхгүй баялгийг ашиглуулаад 2.5 хувийг нь татвар болгон авч үлдэх нь. Монголчууд бид авсан цалин, тэтгэвэр, бэлэн мөнгө бүхнийхээ 10 хувийг татварт өгдөг. Гэтэл нөхөн сэргээгдэхгүй алтаа цөлмүүлээд 2.5 хувийн татвар авна гэсэн хууль баталчихлаа. Бидэнтэй хамтдаа зүтгэж явсан нөхөд тухайн үед Гэнэтийн ашгийн татвар нэртэй хуулийн төсөл санаачлаад явж байсан. Өсөн нэмэгдэх роялти 5.0 хувийн татвар бий болгосон. Тэд "Оюутолгой" компанид тогтмол татвар ногдуулахыг эсэргүүцэж байсан. Гэтэл одоо 2.5 хувийн татвар авахаар тогтоочихлоо. "Оюутолгой"-той хийсэн гэрээнь МонголУлсад татварын таатай нөхцөлтэй ямар хууль байна тэр бүгдийг даган мөрдөх гэрээтэй. Энэ хуулийг баталснаар "Оюутолгой" гурван тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болж байна.
Алтнаас 2.5 хувийн татвар авдаг болохоор Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ нэмэгдэж, валютын ханш бууна гэж яриад байна. Энэ нь Ерөнхий сайдын яриад байгаа Улаанбаатар хотын утааны хортой чанар буурсан, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй гэдэгтэй адил дуулдаж байна шүү дээ.

Өнөөдөр 2000 төгрөгт хүрчих гээд айлгаад байгаа ам.долларын ханш бүх алтаа ухаж, Монголбанкинд тушаасны дараа 20 мянгад хүрч мэдэх юм. Үүнийг тооцохгүй, том компаниудын лообийд автаж байна. Ер нь үеийн үед алттай холбоотой лообий дийлдэхгүй байна. Өнөөдөр АН-ын бүх гишүүн хайрцаглагдсан, "Шударгаёс" эвслийнхэн алт болон байгалийн баялагтай холбоотой асуудлаар амаа эцтэл ярьж байсан ч өнөөдөр байр сууринаасаа ухарсны баталгаа болж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа.
Б.БАЯР
/Өдрийн шуудан /
Б.Бат-Эрдэнэ: «Оюутолгой» гурван тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани