- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
B
Васк (Арын хэсэг) - Газар доорхи нээлхийн тааз буюу дээвэр.
Васkfill (Зайг дүүргэх) - Хүдрийн эх биеийг олборлоход бий болдог хоосон зайг дүүргэхэд хэрэглэгддэг хаягдал материал.
Background (Дэвсгэр) - Хэвийн хэмжээнээс хэтэрсэн радио идэвхт эрдэс ойролцоо байсны улмаас бий болох цацраг идэвхт бодис бага хэмжээгээр ойр орчмын газар бага хэмжээний огторгуйн туяа, цацраг идэвхт бодисын үлдэгдэл байх.
Back sample (Нүхнээс авсан дээж) - Хүдрийн агуулгыг тодорхойлох зорилгоор газар доорхи малталтын тааз болон ханын хэсгээс цуглуулж авсан чулуулгийн дээж
Backwardation (Ачигдсанаас хойшхи үнэ) - Ачигдсан металл хэрэглэгчид очихоос өмнө, зарсан үнэ өндөр байсныг хэлнэ.
Balance sheet (Тайлан баланс)-Хувьцаа эзэмшигчдэд жил нэг удаа тогтсон өдрөөр тасалбар болгонтанилцуулдаг тухайн компаний санхүүгийн байдлын талаарх албан ёсны тайлан.
Ball mill (Бөмбөлөгт тээрэм) - Ган бөмбөлгүүд хийсэн хүдэр буталдаг ган цилиндр. Бутлуур эргэхэд ган бөмбөлөг доошоо унаж хүдрийг бутална.
Banded iron formation (Жирхэн төмрийн үүсэл) - Төмрийн эрдсийн үе давхраат орд,
Basalt (Хүрмэн чулуу) - Гол төлөв плагиоклаз, пироксен ба бага зэрэг оливиноос бүрдсэн галт уулын түрмэл чулуулаг.
Basal till (Мөстлөгийн үндсэн шаварлаг чулуу) - Ул чулуутай наалдсанмөстлөгийн үеийнбул чулуу болон шавар.
Вasement rock(Суурийн чулуулаг) - Үндсэн буюу хуучинчулуулгийн тарамцаг. Голдуу Кембрийн галваас өмнөх үеийн чулуулгийг авч үзэх бөгөөд үүнд арай залуу чулуулаг орж болно.
Base camp (Хайгуулын суурин анги) -Хайгуулын ажил явагддаг үйл ажиллагааны төв.
Base metal (Холимог металл) – Ямар нэг үнэт бус металл (ж:нь зэс, хар тугалга, цайр, никель зэрэг).
Basic rocks (Үндсэн чулуулаг) - Цахиурын хэмжээ харьцангуй бага, гол төлөв бараан өнгөтэй эрдсээс бүрдэх галт уулын чулуулаг.
Batholith (Батолит) – Газрын гүн лүү их хэмжээгээр үргэлжилсэн дээд хэсэг нь дугираг хэлбэртэй галт уулын маш том хэмжээний чулуулаг. Үүнтэй адил бага хэмжээний галт уулын чулуулгийг шток, багана гэнэ.
Ваuxite (Боксит) - Хөнгөн цагааны исэл агуулсан хүдэр.
Bear market (Баавгайн зах зээл) - Хувьцааны үнэ буурах үеийн зах зээлийн нөхцөлийг илэрхийлэхэд хэрэглэдэгнэртомъёо.
Bedding (Үелэл) – Давхарга хооронд орших тунамал чулуулгийн байршил.
Bench testing (Багц туршилт) – Дээр үеийн лабораторийн хэмжээнд хийдэг байсан тухайн металл эрдэсжсэн дээжээр баяжсан эсэхийг тодорхойлдог металлургийн туршилт.
Beneficiate (Боловсруулах) Бөөгнүүлэх буюу баяжуулах, гол төлөв төмрийг хайлуулах зорилгоор бэлтгэхийг хэлнэ.
Bentonite (Бентонит) - Ус шингээх чадвар маш сайн, тэр хэмжээгээрээ хөөдөг шаварлаг.
Bessemer (Бессемер) - Фосфорын найрлагаар маш бага төмрийн хүдэр.
Bio leaching (Био уусгалт) - Бага агуулгатай хүдрийг уусгах замаар металл ялган авах технологи ба уг уусгалтад бактерийг ашиглана.
Вiotite (Биотит) - Галт уулын чулуулагт элбэг байдаг ялтаст бүтэцтэй хавтгай төмөрт магнийн гялтгануур.
Bit (Бит) – Аж үйлдвэрийн алмаас, вольфрамын карбид зэрэг туйлын хатуу материалаар хийдэг өрмийн хошууны шүд
Blackjack (Сфалерить эсвэл нүүрслэг шаврыг бас хэлдэг) - Сфалерит (цайрын сульфид)-ыг нэрлэдэг уул уурхайн нэр томъёо.
Black smoker (Хар утаа гаргагч) Сульфидын агууламжтай шингэн урсдаг далайн ёроолын идэвхтэй бүсэд байдаг галт уулын өрх
Blaster (Тэсэлгээчин) - Шпурыг цэнэглэх, гал авалцуулах, дэлбэлэх үүрэг гүйцэтгэдэг уурхайн ажилчин.
Blast furnace (Тэслэх зуух) - Хүхэрт исэл, шингэлэгч, бензиний холимог бүхий халуун, тодорхой металлын химийн нэгдлийг багасгахын тулд хүчилтөрөгчөөр баяжсан агаараар үргэлжилсэн тэсрэлт хийдэг сав.
Blasthole (Шпур) - Ихээхэн хэмжээний чулуулгийг зайлуулах зорилгоор тэсрэх бодисоор дүүргэсэн уурхайн ханыг өрөмдсөн нүх
Blister copper (Хар зэс) - Зэсийн боловсруулаагүй хэлбэр (ойролцоогоор 99%-ийн сорьцтой) ба хайлах цехээс гарсан үйлдвэрийн зорилгоор хэрэглэхээс өмнө цаашид дахин баяжуулах шаардлагатай зэс.
Block caving (Бөөн цөмрөг) - Маш том хэмжээний хүдрийг өндрөөс олборлон унагахад өөрийн жингээрээ цохигдоод бутардаг олборлолтын хямд төсөр нэгэн арга. Далд уурхайд илүү өргөн хэрэглэнэ.
Board lot (Биржийн худалдаалах нэгж) - Энгийн байдлаар 100 хувьцаа. Зарим тохиолдолд 500 байна.
Воnd (Бонд) - Зээлийг заасан хугацааны дараа тодорхой хэмжээний хүүтэйгээр төлөх тухай гэрээ. Хөрөнгийн эх үүсвэр нь баталгаагаар хангагдсан байдаг.
Boom (Өргөгч цамхгийн сум) - Гидро удирдлагатай оптик бүхий хөвүүр, гидро алх тогтоосон ган цохиур.
Battle roll test (Шил өнхрүүлэх туршилт) - Тусгайлан гаргаж авсан уусмалд (ж нь: цианид) дээжийг хийж сэгсрэх химийн шинжилгээ бөгөөд бий болсон шүлтлэг бодисын металлын агуулгыг шинжилнэ. Тухайн хүдрээс хичнээн хэмжээний металл гарах вэ гэдгийг олохын тулд металлургийн туршилтанд хэрэглэдэг шинжилгээ.
Box hole (Нүхэн газар) - Хүдрийг ачихад зориулан нээж хааж байдаг цэг.
Break(Хагарал) – Томоохон хэмжээнии газар нутгийн цууралт буюу зөрөөбүхий тогтцыг дүрслэхэд хэрэглэгдэнэ.
Breast (Бэхэлгээгүй уулын ажлын мөрөгцөг) - Олборлолтын үйл ажиллагаа явуулж буй үед хүн зогсохыг хориглосон газар
Вгеccia (Брекчия) - Их хэмжээний мөхлөг материалиас бүрдсэн шовх хэсгүүдтэй чулуулаг. Энэ нь галт уулын дэлбэрэлтээс буюу эсвэл газрын гүнээс түрж гарсан чулуулаг өөр чулуулагтай наалдан бэхэжсэн байхыг хэлнэ.
Broken reserves (Хуваагдсан нөөц) -Тэсрэлтээр хуваагдсан, далд уурхайгаас газрын гадаргуу руу хараахан зөөгдөөгүй, уурхайд байгаа хүдэр.
Brunton compass (Брунтон луужин) - Урьдчилсан тандалт хийхэд хэрэглэдэг соронзон хазайлт, шугам хэмждэг хараалагч, ойлгогч дуран бүхий халаасны луужин.
Bulk mining(Том хэмжээний олборлолт ) - Өдөрт мянга мянган тонн хүдэр газрын гадарга руу тээвэрлэдэг том хэмжээний, механикжсан олборлох арга.
Bulk sample (Их хэмжээний дээж) - Хэдэн зуун тонн жинтэй хүдрийн дээж. Металлургийн шинж чанарыг тодорхойлоход ашиглана
Bullion (Гулдмай) - Хавтгай, цул буюу ембүү маягийн металл.
Bull market (Бухын зах зээл) -Хувьцааны үнэ өсөх үеийн санхүүгийн зах зээлийн нөхцөлийг илэрхийлэхэд хэрэглэгддэг нэр томъёо.
Bull quartz (Бух цахир) - Цагаан, том ширхэгтэй, хоосон буюу металлын агуулгагүй цахиурыг нэрлэдэг хайгуулчдын нэр томъёо.
Вyproduct (Дайвар бүвэгдэхүүн) -Хүдрийг тээрэмдэн нунтаглах ажлын явцад үлдсэн хоёрдогч металл буюу эрдсийн бүтээгдэхүүн,
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||