- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Ганболд: Түүхэнд мөнхрөх уурхай
Монголын Эрчим Хүч Геологи Уул Уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга С.ГАНБОЛДТОЙ цөөн хором ярилцлаа.
-Уул уурхайн салбарт нэгэн жарныг үндсэн "Бэрхийн уурхай"-н талаар танилцуулна уу?
-Уул уурхайн салбарт нэгэн жарныг үндсэн "Бэрхийн уурхай"-н талаар танилцуулна уу?
-Монголын уул уурхайн салбар 90 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацааны түүхийн 60 жилийг Монгол, Оросын хамтарсан "Бэрхийн уурхай" бүтээлцсэн. Яагаад Монгол, Оросын хамтарсан гэвэл анх 1953 онд Санжаагийн нэртэй байгуулагдаад 1972 оноос эхлэн Монголросцветметийн харъяа болж Оросуудтай хамтарсан уурхай болсон юм. Би энэ уурхайгаар бахархдаг, эл уурхай хайлуур жоншийг сардаа 130000 гаруй тонныг экспортод тушаадаг, дээрээс нь хамгийн гүний далд уурхай. "Бэрхийн уурхай" доошоо 400 метрийн гүн уурхай. Би энэ уурхайд олон сайхан инженерүүд ажилсаг хамт олонтой ажиллаж байлаа. Түүхэндээ мөнхрөх ёстой уурхай гэж боддог. Харамсалтай нь зах зээлийн өмч хувьчлалын шуурганд өртөж өмчийн хэлбэр өөрчлөгдөн сүүлийн 10-аад жилд хүчин чадал нь буурсан ч гэсэн өнөөдөр үйл ажиллагаа явуулсаар байна. Энэхүү үйл ажиллагааг тасралтгүй явуулахад уурхайд ажиллаж байгаа инженер техникийн ажилчид ихээхэн хувь нэмэр оруулдаг юм. Хувьчлагдахаас өмнө уурхай гурван ээлжээр ажиллан төлөвлөгөө нормоо биелүүлэхээр нийтээрээ бүтээн байгуулалтын суботник хийдэг байлаа. Энэ ажил нь тухайн нийгмийн бүтээн байгуулалтын үеийн ажилд ихээхэн хувь нэмэр оруулдаг байсан.
Харин өнөөдөр нийтийг хамарсан бүтээн байгуулалт дутмаг байна уу даа гэж бодож явдаг. Үйлдвэрийн дарга Д.Даннель үйлдвэрийг 13 жил удирдахдаа Орос, Монгол инженер техникийн ажилчдыг үнэхээр сайн хүмүүжүүлсэн буурай. Мөн Малиев Р.З. хэмээх орос бууралаас их зүйл сурсан. Намайг өдий зэрэгтэй явахад энэ хоёр буурлын нөлөө их байсан . Олон сайхан инженерүүд дотроос өөрийн цехийн дарга Н.Отгонсүрэнг одоог хүртэл мартаж чаддаггүй. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат уурхайчин Н.Түмэндэмбэрэл, гавъяат уурхайчин Ч.Магсар, гавъяат уурхайчин Я.Сүхбаттайгаа нэг дор ажиллаж байснаараа бахархаж явдагдаа. Эд маань маш их ажилч хичээнгүй, нөхөрсөг, хамт олонч хүмүүсдээ.
-Уурхайн хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Жаран жилийн түүхтэй "Бэрхийн уурхай"-н хамт олонтойгоо нутгийн зөвлөлийн тэргүүний хувьд байнгын холбоотой байж зүрх сэтгэлээрээ хамтран ажиллаж ирлээ "Бэрхийн уурхай"-д ажиллаж байсан, ажиллаж байгаа олон сайхан уурхайчид тэр тосгоны хамт олон, бүх хүмүүсдээ 60 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлээсээ баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд та нар минь урт удаан насалж эрүүл энх яваарай гэж ерөөе.Бэрхийн уурхайд анх удаа 1992 онд овоо тахилгыг МАХН-ын дарга нарын эсэргүүцэл дор зохион байгуулж байсан. Энэ үйл ажиллагаанд манай хэсгийн хамт олон уул усаа аргадах нь гарцаагүй хийх ёстой зүйл гээд үнэн сэтгэлээрээ оролцож байсан. Би 1992 оноос хойш ажиллахад ганц ч удаа үйлдвэрийн осол гарч байсангүй. Энэ нь уул усаа дээдэлж, шүтсэний гавъяа гэж боддог. Надаас хойш ойр о.йрхон оеоп гарах боледн, Ардчилалд хамтарч зүтгэж байсан найз нөхдөө одоог хүртэл дурсан санаж явдаг.
Эдийн засгийн хямралын энэ үе уул уурхайн салбарт хүндээр тусаж байна. Гэхдээ юм болгоныг гадаад хүчин зүйлээс үүдэлтэй байна гэж харахын оронд сэтгэл гаргаж зүтгэх хэрэгтэй. Сүүлийн үед уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна. Зам руу, барилга руу хөрөнгө оруулж байна. Үүнийг бодолцох нь зүйтэй болов уу.
Монголынхоо уул уурхайн салбар, эрчим хүчний салбар, геологийн салбарт одоо ажиллаж байгаа, ажиллаж байсан. ахмадууд болон тэдний гэр бүлийнхэнд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье!
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ
С.Ганболд: Түүхэнд мөнхрөх уурхай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани