- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятад улс дэлхий дахиныг худалдан авч байна
БНХАУ улс орныхоо ирээдүйн хэрэгцээ, аюулгүй байдлыг хангахын тулд ямар алсын хараатай, цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэгэн жишээг энэхүү өгүүллээс үзэж болно. –Нийтлэгч.
Хятадын хүнсний компаниуд эзэмшлийн хүрээгээ олон улсын хэмжээнд тэлэх өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Хятадын компаниуд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийг худалдан авах үйл ажиллагааг дэлхий даяар явуулж байна. Энэ зорилгоор 12.3 тэрбум ам. долларыг одоогоор зарцуулаад байна. БНХАУ өөрийн хүнсний аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэж байгаа юм. Улсын дотоодын нөөц нь дэндүү хангалтгүй учраас хятадын компаниуд олон улсын хэмжээнд эзэмшлийн цар хүрээгээ тэлэх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Сүүлийн 10 жилийн турш БНХАУ уурхай, газрын тосны ордуудыг Австралиас Аргентин хүртэлх географийн өргөн уудам талбарт худалдан авахад зориулж 200 гаран тербум ам. доллар зарцуулаад байгаа бөгөөд одоо анхаарлаа хүнсний асуудалд хандуулаад байна. Хамгийн их хүн амтай энэ оронд тулгараад байгаа асуудал гэвэл: БНХАУ-д дэлхийд жилд үйлдвэрлэгдэж байгаа нийт улаан буудайн бушель бүрийн, мөн махны килограм дутмын барагцаалбал тал нь шаардагдаж байгаа гэж Bloomberg мэдээлж байна.
Хятадын үйлдвэрлэгчид ийм хэмжээний хэрэгцээг өөрсдийн хүчээр хангаж чадахгүй бөгөөд энэ нь өнгөрсөн онд тэд хүнс, ундаа болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг залгихад ойролцоогоор 12.3 тербум ам. доллар зарцуулсны нэг шалтгаан юм.
Гэхдээ одоохондоо БНХАУ-ын засгийн газрын хувьд гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн дутагдаж байгаа орнуудын нутаг дэвсгэр дээр хөдөө аж ахуйн эдэлбэр газар худалдан авч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлчлэх төвүүдийг байгуулах замаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний "зөөллөх импорт” –тын цаг хугацаагаар шалгагдсан стратегиа ашигласаар байна.
Жишээлбэл, Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ургуулахад гадаадын эдэлбэр газрыг ашиглах бодлогын хүрээнд Украйнд 3 сая га хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг 50 жилийн хугацаатайгаар түрээслэж авахаар болсон тухай мэдээлэл 2013 оны 9-р сард тодорхой болов. Төсөл Днепропетровск мужаас гараагаа авч Херсон муж, Крымд үргэлжлэх бөгөөд эхний шатны хөрөнгө оруулалтын хэмжээ 2.6 тербум ам. доллар байхаар тооцоологдож байжээ.
Хамгийн их зардалтай худалдан авалтын нэг нь Хятадын Shuanghui International Holdings америкийн мах үйлдвэрлэгч Smithfield Foods компанийг, өрийг нь оролцуулаад, 7 тербум ам. доллараар худалдан авсан явдал боллоо.
Одним из наиболее затратных приобретений стала покупка китайской Shuanghui International Holdings американского производителя мяса Smithfield Foods за $7 млрд, включая долги компании.
"Эдгээр хэлцэл хийгдэх л байсан юм, харин яагаад өмнө нь хийгдэхгүй өдийг хүрчихэв гэж би гайхаж бна. Хятад улс ХАА-н үйлдвэрлэлийн дэлхий дахины тогтолцоонд урьд өмөн байгаагүйгээр гүн гүнзгийгээр интеграцчлагдах болно” гэж хүнсний үйлдвэрлэлээр дэлхийд хамгийн томд орох 4 корпорацын нэг болох Cargill-ийн дэд ерөнхийлөгч Пол Конвей мэдэгджээ.
Хятадын эдийн засгийн сүүлийн хэдэн арван жилийн эрс өсөлтийн нөхцөлд тэдний засгийн газар дэлхийн стратегийн чухал салбаруудад нэвтрэхэд улсын компаниудыг өргөнөөр ашиглаж ирсэн юм. Үүнийг нотлох нэгэн жишээ бол PetroChina компани удаан хугацааны туршид, ихээхэн үнээр -40 тербум гаруй ам. доллараар - нефтийн активуудыг дэлхий даяар худалдаж авсан явдал харуулж байгаа бөгөөд эдгээр активууд нь эрчим хүчний аюулгүй байдлаа хангах боломжийг Хятад улсад олгосон юм.
Хүнсний аюулгүй байдлын хүрээн дэх Хятад улсын зүтгүүр /локоматив/ бол Хятадын үр тарианы импортын 90 хувийг хянаж байдаг Cofco корпорация юм. Энэ компани энэ онд л гэхэд хөдөө аж ахуй-үйлдвэрийн Nidera Holdings и Noble Group гэх компаниудын хувьцааны хяналтын багцыг 2.8 тербум ам. доллараар худалдаж авсан хоёр том хэлцэл хийчихээд байна.
Cofco корпарац Noble Group-ээс Аргентинд элеваторууд, Бразилд Сахарын заводууд, түүнчлэн Хятад, Украйн, Өмнөд Африкт масло үйлдвэрлэх заводууд авсан байна.
Nidera Holdings нь Cofco –г Бразил, Аргентин болон Төв Европод үр тарианы үйлдвэрлэлийн бат бэх бааз суурьтай болгож өгсөн юм гэж хятадын компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Cofco корпорац "ХАА-н салбарын нөлөө бүхий худалдаачин болж, дэлхийн цар хүрээгээр ажиллах боломжтой байх болно” гэж Fitch Ratings –ийн 4-р сарын тайланд дурдсан байна.
Тоо баримтын өгүүлж байгаагаар бол Хятадад манай гаригийн хүн амын 21% амьдарч байгаа боловч тэнд тариалангийн талбайн ердөө 9% нь, харин ундны усны бол бүр түүнээс ч бага хувь нь байгаа юм байна. Орлогын өсөлт протейноор баян хүнсний зүйлийн эрэлтийг өсгөж байгаа, гэтэл ийм бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нь хязгаарын төвшиндөө аль хэдийн ойрхон очсон байдаг. Дэлхийн банкны тооцоогоор БНХАУ-ын хүн амын өсөлт дунд хугацааны хэтийн төлөвөөр бол үргэлжлэхээр байгаа. Хэрэв 2014 онд хүн амын тоо 1.37 тербумд хүрэх бол, 2028 онд 1.43 тербум болох юм (14 жилд 60-аар өсөх нь – Орч.). Харин 2050 оны төвшинд бол хүн ам нь 1.36 тербум болж буурах аж.
Гэхдээ Хятадыг хүнсээр хангах зорилтыг хэрэгжүүлэхэд Cofco корпорацид өрсөлдөгчид олон бий. Токиогийн Continental Rice –ийн судалгаагаар бол дэлхийн үр тарианы худалдааны 70-аас илүү %-ийг энэ худалдааны A-B-C-D гэж тооцогддог Archer-Daniels-Midland, Bunge, Cargill болон Louis Dreyfus Holding компаниуд хяналтандаа байлгаж байдаг юм байна. Түүнээс гадна чухамдаа нолиос эхлэсэн ч долоон жилийн дотор таван тивд худалдааны сүлжээгээ бий болгож чадсан японы Mitsui & Co компаний боломж сайн юм.
"Бусад улсуудын улсын болон хувийн компаниуд Австралиас Хятад руу, мөн түүнчлэн, мэдээжийн хэрэг, хоёр Америкаас Хятад руу тус тус чиглэсэн нийлүүлэлтийн гинжин цувааг үүсгэж байгааг бид харж байна” гэж Австралийн Үндэсний банкны хүнс, хөдөө аж ахуйн бизнесийн асуудал хариуцсан мэргэжилтэн Патрик Виззон ярьж байна. Энэ Виззон Cofco гийн охин компани болох China Agri-Industries Holdings –гийн захирлуудын зөвлөлийн гишүүн юм байна. Виззоны хэлснээр бол хятадын компаниуд үр тариа, масло, хонь, үхрийн мах үйлдвэрлэгч компаниудыг цаашид ч залгих потенциалтай гэнэ.
Түүнээс гадна (өмнө дурдсөн дөрвөн аваргын нэг – орч.) Louis Dreyfus компанийн тэргүүн Маргарита Луи-Дрейфус корпорацийнхаа хувьцааны багцийг худалдах, эсвэл IPO (Initial public offering - олон нийтэд хувьцаагаа анх удаагаа зарахаар санал болгох) гаргах бэлтгэл болгож корпорац өөрчлөн байгуулж байгаа тухайгаа зарлаад байгаа. Түүний хэлснээр бол энэ үйл явц тийм ч ойрын үед болохгүй байх, гэхдээ ийм зүйлд компани эртнээс бэлтгэлтэй байхыг хүсэж байгаа гэжээ.
"Хүнсний аюулгүй байдалд импортыг ч оруулж тооцох ёстой, үүнгүйгээр хүнсээр хангах дэлхий дахины тогтолцоо ажиллахгүй. Өөрийгөө хангах үзэл санаа хуучирсан аймшгийг илэрхийлж байдаг бөгөөд үүнийг Хятад ч ойлгож байгаа” гэж Европын холбоо ны ХАА-н асуудал эрхэлсэн комиссар асан Франц Фишер үзэж байна.
«Газета.Ru» сонины бичиж байсанчлан хүнсний аюулгүй байдлыг хангах нь Бээжингийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болжээ.
Засгийн газрын санааг хамгийн ихээр зовоож буй асуудал бол өнөөдөр агаарын бохирдол нь олон тохиолдолд байж болох төвшний хязгаарт тулчихаад байгаа том хотуудын нөхцөл байдал болоод байгаа. Тэгсэн хэдий ч баримт бичигт хүлээн зөвшөөрснөөр ус, хөрсний үйлдвэрийн бохирдол нь ХАА-н бүс нутгуудад хэд хэдэн экологийн сүйрлийг дагуулаад байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн оны эцэст Хятадад 3.3 сая га тариалингийн газар аж үйлдвэрийн хаягдал болон хортон устгах бодисын хэрэглээний улмаас бохирдож ХАА-н ургамлуудыг тарьж ургуулах шаардлага хангахгүй болсон тухай мэдэгдсэн байна. Ялангуяа экологийн асуудал нь олон жилээр хуримтлагдсанаас цэвэр усны нөөц нь багассан Хятадын Оростой хил залгаа оршдог зүйн хойт талын мужууд Хятадын засаг захиргааныхны санааг ихээхэн зовоож байгаа аж.
Cofco компани нь 1950 -иад онд улсын хүнсний болон мал аж ахуйн олон компани нэгдсэний дүнд байгуулагдсан бөгөөд одоо 60 гаруй мянган ажиллагсадтай, салбартаа Хятадын хамгийн том компани юм.
Өнөөдөр корпорацын мэдэлд Хятад улсын хамгийн том үр тарианы агуулахууд байдаг бөгөөд жилд нийтдээ 100 сая тонн үр тариа боловсруулах хүчин чадалтай усан боомтуудыг эзэмшдэг. Түүнээс гадна Cofco-ийн мэдэлд худалдааны болон орон сууцны үл хөдлөх хөрөнгө, жуулчны сувиллын газрууд, зочид буудлууд байдгаас гадна зуучлалын үйлчилгээ үзүүлж, бүсийн банкуудыг эрхэлдгийн дээр даатгалын газрыг Лондонгийн Aviva –тай хамтран эзэмшдэг байна.
"Хятадын улсын байгууллагуудад өөрийн танил бус орчинд ажил хэрэг явуулах нь амар бус. Эдгээрийн олонхиос ялгаатай нь Cofco –ийн дээд удирдлагын олон ажилтнууд АНУ-д олон жил амьдарч ажилласан туршлагатай, хангалттай интернациональжсан юм. Компани гадаадын зах зээл дээр активууд олж авахыг хүсэж байгаа нь логиктой юм” гэж Хятадын гадаадад хөрөнгө оруулах оролдлогуудыг Пол Конвей тайлбарлав.
Иделия Айзятулова, Тигран Мордорян
Эх сурвалж: http://www.gazeta.ru/business/2014/05/30/6053869.shtml
Орчуулсан: Бат-Оршихын Жамц
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||