- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын төр 130 сая ам.долларын алдагдал хүлээж Оюутолгойн өмнө толгой бөхийх үү
Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид акт тавьсан. Энэ нь тус компани 2010-2012 онд төслийн эхний шатны ажиллагааны явцад 130 сая ам.долларын татвар, хураамж дутуу төлсөнтэй холбоотой. Хариуд нь "Рин Тинто” компани "Бид татвараа бүрэн төлсөн. Тиймээс ийм шахалт үзүүлээд байвал Арбитрын шүүхэд хандана. Далд уурхайн санхүүжилтээ ч зогсоож чадна” гэж шантааж хийсэн.
Уг нь улсын төсөвт 130 сая ам.доллар ороод ирвэл төгрөгийн ханш чангарч данс улайчихаад байгаа энэ зогсонги цаг үед эдийн засаг дахь цусны эргэлт сайжрахад дөхөмтэй байв. Харин өнөөдөр "Оюутолгой” компанийн удирдлагууд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайтай дээрх асуудлаар ярилцахаар болов. Төрийг төлөөлсөн Т.Батмагнай дарга ямар шийдэлд хүрэхийг таашгүй. Магадгүй, "Манай Засгийн газар сөрөг хүчин болон иргэдээс 100 хоногийн дотор эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх” үүрэг авсан. Тиймээс энэ хугацаанд та бүхэн татвараа төлж буян болооч” гэж гуйчихаад ирэх вий гэсэн таамаглал ч төрж байна.
Татварын ерөнхий газрын хувьд маргаан таслах зөвлөлд хандах, цаашлаад дотоодын хуулийн байгууллагуудад гомдол гаргахаас хэтрэхгүй. Гэхдээ тэдэнд 30 хоногийн хугацаа бий. Харин "Оюутолгой”-н хөрөнгө оруулагчид асуудлыг 60 хоногийг дотор шийдвэрлэхгүй бол Арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Харин төрийг төлөөлж очих Татварын ерөнхий газрын дарга маань Засгийн газрын үгэнд орох нь лавтай. Тиймээс 130 сая ам.доллар нэхэх гэхээсээ илүүтэй "100 хоногийн үүрэг, амлалтаа биелүүлэхэд минь туслаач” л гэх болов уу. Гэвч хууль бол хууль. Хэнд ч тэгш үйлчлэх учиртай. "Орос ах минь” гэсээр хэдэн он дамжсан "Алтан Дорнод Монгол” компанийн татварын өр шиг болохгүй байх хариуцлагатай үүрэг Т.Батмагнайд ногдож байна.
Тэгээд ч илэрсэн нь л 130 сая ам.доллар боловч сайтар судлах ёстой хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан нь цаанаа учиртай байж мэдэх юм. Ямартай ч "Туркойз Хилл Ресурс” компаниас айх шалтгаан байхгүй л бол эдийн засгийн хүндрэлийг өрөөр биш авлагаараа давахын төлөө зүтгэх учиртай. Нөгөөтэйгүүр манай улсын газрын баялгийг ашиглаж буй гаднын компани гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах, далд уурхайн ТЭЗҮ-ийг хийхээ хойшлуулна, ажлаа зогсооно гэх зэргээр шантааж хийх эрхгүй. Яг одоо Монголын төр 130 сая ам.долларын алдагдалд орох уу, далд уурхайн ТЭЗҮ-ээ хийлгэж авахын тулд сөгдөх үү гэдгээ шийдэх гэж байна.
С.Чулуун
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||