Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хайгуулын лицензийг энэ зунаас олгож эхэлнэ

Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуугаас шинэчлэн батлагдаад байгаа Ашигт малтмалын тухай хуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа. Хуульд зарчмын ямар өөрчлөлтүүд орсон бэ?

Уул уурхайн салбар Монгол улсын эдийн засгийн 20%-ийг бүрдүүлж, ГШХО-ын 80% орчмыг татаж, экспортын 90 орчим хувийг бүрдүүлж байна. Монгол улс идэж уух, өмсөж зүүх ихэнх хэрэглээгээ гаднаас валютаар импортолдог. Төлбөр тооцооны уг валютыг оруулж ирж байгаа гол салбар нь уул уурхайн салбар. Тиймээс геологи, хайгуулын салбараа эрчимжүүлж, үүгээр дамжуулан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд салбарын хуулиа өөрчлөх шаардлага тулгарсан юм.

Хуулийн нэмэлт өөрчлөлт нь одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигчийн эрхэнд халдахгүй байхзарчмыг баримталсан. УИХ ч ийм зарчим баримталсан. Миний хувийн бодлоор УИХ дээр хувийн хэвшлээ дэмжсэн, хүнд суртлыг бууруулсан, илүү либералчилсан өөрчлөлтүүдийг хийсэн гэж үзэж байгаа. Тухайлбал лицензийн наймааны асуудал байна. Салбарын өөрийнх нь онцлогоос үүдэлтэйгээр салбар өөрөө хөгжихийн тулд лицензийг байнга шилжүүлж байдаг. Жижиг компани нь томдоо өгдөг. Геологич болгон том уурхай ажиллуулж чадахгүй. Лицензийн наймааг хаах зорилгоор нэлээд хатуу өөрчлөлтүүдхийсэн ч УИХ дээр зарим заалтыг дэмжээгүй.

Том уурхай тойрсон ханган нийлүүлэлтэд дотоодын компаниудыг түлхүү оруулахаар болсон. Уул уурхайн салбар өөрөө шууд утгаараа техник их хэрэглэж, ажлын байр бага бий болгодог ч тухайн уурхайг тойрсон бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд маш олон ажлын байр бий болгодог.

Цахимжуулах буюу тусгай зөвшөөрлөө авах, сунгуулах процедурыг аль болох энгийн болгож байгаа. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог заалт олон байсныг багасгаад, ердийн торгуулийн журам руу оруулж өгч байгаа. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй, эсвэлшүүхийн шийдвэрээс тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог. Бид шүүхийн шийдвэрээр гэдгийг хөндөөгүй. Харин ямар нэг шалтгаанаар, тухайлбал банкны ажилтны буруугаас, нягтлан бодогчийн буруугаас санхүүгийн гүйлгээн дээр төлбөр нэг цаг хоцорч хийгдэхэд л тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог байсныг болиулсан.

Мөн шүүх дээр маргаантай байхад тусгай зөвшөөрлийн хугацаа нь үргэлжилж байдаг. Жишээ нь 9 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл эзэмшиж байхад 3-4 жил нь шүүх дээр маргаад үлдсэн 5 жилд хайгуулын ажлаа хийсэн тохиолдол байдаг. Иймээс маргаантай байгаа хугацааг тусгай зөвшөөрлийн хугацаан дээр нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл 3-4 жил шүүхдээд хугацаа алдсан бол тэр шүүхэдсэн хугацааг тусгай зөвшөөрлийн хугацаанд тооцохгүй байхаар болсон гэсэн үг.

Сонгон шалгаруулалтаар олгодог байсан зөвшөөрлүүдийг бууруулаад аль болох түрүүлж өргөдлөө өгсөнд нь олгодог олон улсын зарчим руу дөхүүлсэн байгаа. Энэ бол хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл болно.

Хайгуулын хугацааг сунгасан. Монгол улс хүйтэн улирал урт үргэлжилдэг улс учраас хугацааг нь 9 жил байсныг 12 жил болгосон.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг төрийн мэдлээс гаргаж, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн хүмүүст нь хариуцуулахаар болсон. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхтэй холбоотой юм. Олон улсын чиг ч ийм байдаг юм билээ. Хайгуулын ажлын тайлан, нөөцийн тайлан, ТЭЗҮ-ийг тусгай мэргэшсэн мэргэжилтэн өөрөө хийгээд өөрөө хариуцлагаа үүрээд явдаг. Олон улсын биржүүдийн тавьдаг шаардлага ч ийм байдаг. Ингэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч хөрөнгө оруулалт босгоход таатай болно гэж бодож байгаа.

Хууль тогтвортой байх ёстой. Ялангуяа сонгуулийн үеэр хууль өөрчлөгддөг. Үүнээс хамгаалах зорилгоор Бодлогын зөвлөлийг байгуулахаар тусгасан. Уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчныг тогтвортой байлгах үндсэн зорилготой. Хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоодоос төлөөлөлтэй Зөвлөл байх болно.

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн байгууллагад өргөдөл гаргахад хариу өгөхгүй байх, асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хойшлуулах байдал их гардаг. Үүнийг зогсоох зорилгоор хатуу хугацаа зааж өглөө. 30-60 хоногт өргөдлийг заавал шийдвэрлэх ёстой. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд гаргадаг хүнд суртлыг багасгаж байгаа нэг хэлбэр юм. Энэ мэтчилэн олон өөрчлөлт орсон. Хамгийн гол ач холбогдол нь сүүлийн 4-5 жилд шинээр олгохыг хориглосон байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэхээр болсон.

Стратегийн ордтой холбоотой хэсгийг яагаад хойшлуулсан юм бол?

Стратегийн ордтой холбоотой маргаан их гарсан. Засгийн газраас өргөн барьсан төсөлд стратегийн орд байж болно. Гэхдээ өр тавих замаар хувь эзэмших нь буруу юм байна. Татвар төлөгчдийн мөнгийг өөр зүйлд, эмнэлэг, сургууль барихад зарцуулах нь зүйтэй юм гэж үзсэн. Яагаад гэхээр уул уурхайн хайгуулын шат нь казиногоос ялгаагүй байдаг. Азтай байвал 10 өрөмдөөд нэг юм олно. Азгүй байвал 100 өрөмдөөд ч юм олохгүй. 1 өрөм тавих нь асар их зардалтай байдаг. Хоёрдугаарт уул уурхайн ашиглалтын шат нь бас том эрсдэлтэй. Хэрвээ түүхий эдийн үнэ уначихвал зардлаа ч дааж чадахгүй алдагдал хүлээдэг. Төрийг ингэж эрсдэлд оруулах нь зохисгүйгэж үзсэнтэй холбоотой. Хэдийгээр ашигтай ажиллавал хувь эзэмшээд ногдол ашиг авдаг ч гэсэн үүний нөгөө талд үнэ буураад алдагдал үүсвэл Төр тэр хэмжээгээрээ өртэй болно.Үүн дээр УИХ-аас маш олон санал гарсан.

Стратегийн 15 орд нь эдийн засгийн хувьд том асуудал ч н нийт уул уурхайн салбарт бол жижигхэн асуудал юм. Оюутолгой Хөрөнгө оруулалтын гэрээтэй, Төмөртэйн цайрын ордод төр хувь эзэмшихгүй Тогтвортой байдлын гэрээгээр ашиглаж байгаа, Эрдэнэт хэвийн ажиллаж байна. Тавантолгой хөдөлгөөнд орох гээд байж байна. Бороогийн ордын нөөц нь дууслаа. Ураны 3 орд өөр хуулиар зохицуулагдана. Стратегийн 15 орд дээр ямар нэг байдлаар үйл ажиллагаа явагдаж байна, үлдсэн хэд нь удахгүй эргэлтэд орно. Гэтэл үүнийг тойрсон маргааны сүүдэрт уул уурхайн салбар, геологийн салбар, мэргэжилтнүүд хохироод байгаа юм. Монголын уул уурхай, геологчид энэ 15 ордоор хязгаарлагдахгүй болохоор ганцхан стратегийн ордын маргаанаас болж салбарыг бүхэлд нь зогсоож болохгүй гэж үзсэн.

Хуулийн төсөл өөрөө эдийн засаг, хөрөнгө оруулалтын маш том хүлээлт үүсгэчихсэн байсан болохоор стратегийн ордууд дээр маргаантай байгаа энэ асуудлаа хойш нь тавиад хуулиа батлаад явъя гэж шийдсэн.

Хуулийн өөрчлөлт хэзээнээс хүчин төгөлдөр болох вэ? Хайгуулын тусгай зөвшөөрлийг хэзээнээс шинээр олгож эхлэх вэ?

Хууль ердийн журмаар хэрэгжинэ. Ёсчилж, "Төрийн мэдээ” сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Үүнд 2 долоо хоногийн хугацаа орно.

Уул уурхайн салбарын үндсэн суурь бол геологи, хайгуулын салбарг. Геологи, хайгуулын салбарын үндсэн зорилго нь байгаа ашигт малтмалаа ухаж гаргаад зарах биш хаана, ямар баялаг байна вэ гэдгийг мэдэж авах байдаг. Ингэж баялгийнхаа нөөц бололцоог мэдэх нь олон эерэг үр дагавартай. Тухайлбал, улс орны зээлжих чадварын үнэлгээ өсдөг. Мөн геологи, хайгуулын салбарт орсон хөрөнгө оруулалт нь Монгол улсад бүрэн шингэж үлддэг. Ажлын байрыг олноор бий болгодог, тэнд шаардлагатай өрөм, геофизик, катеринг гээд олон үйлчилгээг дотоодын компаниуд үзүүлдэг. Сүүлийн 4-5 жилд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосонтой холбоотойгоор одоо хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрлүүдийн тоо хурдтай буурч байна. Дахиад ч 2-3 жилдээ буурахаар байна. Энэ нь нэг талаараа сайн ч нөгөө талаараа сөрөг үр дагавар дагуулж байгаа. Геологичдын үйл ажиллагаа хумигдаж, ажлын байр нь байхгүй болж байна. Ирээдүйд улсын нөөц баялгийн санг нэмэгдүүлэхэд хүндрэл гарч эхэллээ. Тийм болохоор хайгуулын лицензийг дахин олгож эхлэхээр боллоо. Гэхдээ шууд маргаашаас лиценз олгоод эхлэхгүй. Тодорхой хийх ажил байгаа.

Өмнөх Засгийн газрын үед Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон хуулиас гадна хайгуул хийх боломжтой бүх талбайг Засгийн газрын тогтоолоор улсын нөөцөд авчихсан байдаг юм билээ. Тэр тогтоолоо Засгийн  газар хүчингүй болгоно. Засгийн газрын 100 хоногийн хөтөлбөрт тусгагдсан болохоор энэ тал дээр шуурхай ажиллаж байгаа. Гол нь Ашигт малтмалын хуулийннэмэлт өөрчлөлтбатлагдахыг хүлээж байсан юм.

Мөн хориг тавьсан хугацаанд урт нэртэй хууль гарсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийг урт нэртэй хуулийн үйлчилж байгаа талбайд олгохгүй. Тэгэхээр урт нэртэй хуулийн үйлчлэх талбайг удахгүй тодорхой болгоно. Энэ дээр мөн Засгийн газар тогтоол гаргана. Энэ бүхнийг цэгцэлсний дараа хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлнэ. Энэ зундаа багтах байх.

Төрөөс хэчнээн хэмжээний газарт хайгуулын лиценз олгох боломжтой вэ?

Оргил үедээ нийт нутаг дэвсгэрийн 45%-д тусгай зөвшөөрөл олгож байсан юм билээ. Одоо бол нутаг дэвсгэрийн 7% орчмыг л тусгай зөвшөөрөл эзэлж байна. Цөөнгүй лицензийн хугацаа дуусч байгаа болохоор цаашаа улам буурна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшиж байгаа талбай бол нийт нутаг дэвсгэрийн 1%-д ч хүрэхгүй байгаа.

Урт нэртэй хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гээд нийт газар нутгийн 70% орчим нь хамгаалалтад орсон. Үүнээс үлдсэнд нь л хайгуулын лиценз олгоно. Урт нэртэй хуулийн зураглал бараг бэлэн болчихсон байгаа.

Хайгуулын лицензийг хориглохоос өмнө жилдээ 500-600 сая долларын хөрөнгө оруулалт хайгуулын салбарт орж байсан тооцоо бий. Зөвхөн өрөмдлөг хийлгэхэд 300-400 тэрбум төгрөг зарцуулж байсан гэдэг. Лиценз олгохыг хориглосноос хойш энэ тоо огцом буурсан. Одоо бид эргээд сэргэх байх гэсэн найдлага тавьж байна.

Ямар тохиолдолд талбайг сонгон шалгаруулалтаар олгох вэ?

Илрэцтэй талбайг сонгон шалгаруулалтаар олгоно. Цаад компанийн хөрөнгө санхүүгийн чадавх, техникийн хүчин чадал, аюулгүй ажиллагааны чадавхийг харах гээд зайлшгүй тохиолдлууд бий.

Үүнтэй холбоотой ямар нэг журам гарах уу?

Гарна. Журам бэлэн болчихсон байгаа. Хууль хүчин төгөлдөр болсны дараа эдгээр журмыг хуульд нийцүүлж, Хууль зүйн яамд бүртгүүлэх ажил хийгдэнэ.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөн батлагдлаа. Энэ хуулийн гол өөрчлөлт юу байв?

Газрын тосны хууль шинэчлэгдсэн. Гол нь төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, гэрээлэгч нарт сонголтнэлээд бий болгосон. Уламжлалт бус газрын тос буюу шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий, битум дээр цоо шинэ эрхзүйн орчныг бий болголоо. Урьд нь тусгай зөвшөөрлийн төлбөр, орлогын албан татвар аваад бүтээгдэхүүнээ хуваадаг байсан бол одоо орлогын албан татваргүй болгож байна. Роялти төлөөд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бүтээгдэхүүнээ хувааж авна. 3 давхар авдаг байсан татвар хураамжийг 2 болгосон гэсэн үг.

Мөн боловсруулах үйлдвэр болон уламжлалт бус газрын тос дээр эхний 5 жилд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж өгч байгаа.


С.Болд-Эрдэнэ http://www.mongolianminingjournal.com/content/56429.shtml
Хайгуулын лицензийг энэ зунаас олгож эхэлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ЭХНИЙ 8 АЖИЛТНЫГ ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЛАА

"Монголын төмөр зам" ТӨХК нь 2024 онд нийгмийн хариуцлагын хүрээнд ...

Өчигдөр, 22:07
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ БАТАЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/333 ...

Өчигдөр, 21:30
Хил дамнасан сэтгэлийн аян

Эмч Бат-Оршиход түнийг хэвийн дасгал хөдөлгөөн хийж болно гэж хэлэхэд 11 ...

Өчигдөр, 16:23
Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ

  Голомт банк 1-р сарын 2-ны өдөр ногоон, нийгмийн чиглэлийн бондыг ...

Өчигдөр, 12:31
Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурна гэв

  Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын ...

Өчигдөр, 12:03
2025 оны 01 сарын 11, 14 цаг 15 минут
2025 оны 01 сарын 10, 16 цаг 06 минут
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, ...

2025 оны 01 сарын 10, 09 цаг 36 минут
2024 онд “Codelco”-ийн зэсийн гарц өмнөх оноосоо өсжээ

 "Codelco” 2030 он гэхэд жил бүр 1.7 сая тонн зэс олборлох урт ...

2025 оны 01 сарын 09, 18 цаг 37 минут
"Баячууд"-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ

  Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 ...

2025 оны 01 сарын 09, 13 цаг 00 минут
Газрын тосны үнэ хоёр өдөр дараалан өсөв

 АНУ-ын газрын тосны нөөц буурч байгааг мэдээлсний дараа газрын тосны ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 29 минут
Сирийн хамгийн том нефтийн үйлдвэр зогсолтод оржээ

 Иранаас ирэх түүхий нефтийн нийлүүлэлт тасалдсаны улмаас Баянис ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 28 минут
200 жилийн өмнө дэлбэрсэн нууцлаг галт уулыг олжээ

  Нэгэн үл мэдэгдэх галт уул 1831 онд маш хүчтэй дэлбэрснээр манай ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 27 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, ...

2025 оны 01 сарын 08, 19 цаг 44 минут
2025 оны 01 сарын 07, 21 цаг 29 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 17 цаг 05 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 16 цаг 24 минут
Монгол Улс нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг сүүлийн найман жил борлуулсан

  Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг ганцхан нүүрсний экспорт ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 50 минут
Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа

  Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 20 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

  Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн ...

2025 оны 01 сарын 06, 09 цаг 54 минут
Эвийн хүчинд бадарсан хөгжил цэцэглэл

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2024 оны 07-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 06 минут
Сансрын мөрөөдөл

"Чан Э-6" буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч, 06-р сарын 25-ны ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 02 минут
Хятад 116 төслийг дэмжиж, ухаалаг хөдөө аж ахуй ”хурдацтай” хөгжиж байна

Сүүлийн жилүүдэд ухаалаг хөдөө аж ахуй нь Хятадын орчин үеийн хөдөө ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 00 минут
Дэлхийг гэрэлтүүлэх ”Аз жаргалын зам”

Эртний Торгоны зам нь  эрт үеэс өрнө дорныг холбож, олон мянган ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 57 минут
Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогуудыг бүрэн хөнгөлөлттэй хэрэгжүүлж байна

Хятад улс 12-р сарын 17-ны өдөр мэдэгдэл нийтлэж, энэ өдрөөс визгүй дамжин ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 55 минут
Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа

  Макао эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ой болж буйтай ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 52 минут
Гэрээсээ мал хариулах боломжтой уу?

35 настай Дэлхийхонгор бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 49 минут
Цөлжилтийг зассан ”Хятадын жор” \5\

"Олон ялалт"-ыг хослуулсан "Фотоволтайк цогцолбор" зэрэг фотоволтайк ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 46 минут
Мяндсан ширхэг гялтганаж “ноолуурын төв”-г дуурьсуулна

Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа зөөлөн ноолуураараа дэлхийг дулаацуулж ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 38 минут
Айраг, тараг чимчигнэж “сүүний хөнөг”-ийг бялхуулна

Сүүний хөнөг Элгэн хайраа бид сүүгээр илрүүлдэг Эрх чөлөөгөө бид сүүгээр ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 36 минут
2025 оны 01 сарын 04, 16 цаг 04 минут
2025 оны сорилт: Нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэн

 2025 онд экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Жил ...

2025 оны 01 сарын 04, 15 цаг 55 минут
Монголд газрын ховор элементийн судалгааны төв байгуулна

 Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран манай улсад ховор ...

2025 оны 01 сарын 04, 11 цаг 29 минут
Байгалийн хийн урсгалыг зогсоосны дараа Словакийн Ерөнхий сайд Украиныг сүрдүүлэв

 Украинаар дамжин Оросын байгалийн хий Европын улсуудад хүрдэг байсан ...

2025 оны 01 сарын 03, 13 цаг 57 минут
Европт хийн үнэ өсжээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Bloomberg/. Пүрэв гарагт ...

2025 оны 01 сарын 03, 12 цаг 46 минут
Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ

 Монгол Улс ирэх онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг ...

2025 оны 01 сарын 03, 11 цаг 34 минут
Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ

  Бизнес эрхлэх нь жонглёр тоглохтой ижил, та бүгдийг нэгэн зэрэг ...

2025 оны 01 сарын 02, 13 цаг 51 минут
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа

  Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн ...

2025 оны 01 сарын 01, 10 цаг 43 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

  Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын ...

2024 оны 12 сарын 31, 09 цаг 53 минут
“Нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй”

  Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам ...

2024 оны 12 сарын 29, 14 цаг 10 минут
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно

  Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 35 минут
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"

  Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 23 минут
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 56 минут
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 41 минут
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

2024 оны 12 сарын 27, 20 цаг 59 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. ...

2024 оны 12 сарын 26, 13 цаг 16 минут
2024 оны 12 сарын 25, 18 цаг 48 минут
2024 оны 12 сарын 24, 17 цаг 48 минут
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

2024 оны 12 сарын 24, 17 цаг 06 минут
2024 оны 12 сарын 24, 16 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани