- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа гэхээр тал илүү хувь нь бизнес, улс төр бүлэглэлийн гарт орчихсон байна гэсэн үг. Өдгөө хувийн хэвшилд байгаа есөн ордын ногдол ашгийг хуримтлуулбал 2040 он гэхэд 32 их наяд төгрөг хуримтлагдах бол төрийн өмчит долоон ордын ногдол ашгийг төвлөрүүлбэл 2040 он гэхэд 28 их наяд төгрөг болох тооцоо бий. Ингээд нийлүүлэхээр 60 их наяд төгрөг болж байна. Ард түмний ийм их хэмжээний мөнгө хэдхэн хүний мэдэлд байна гэсэн үг.
Хувийн хэвшилд байгаа есөн ордоос "Цагаан суварга” нүүрсний, "Нарийн сухайт”-ын цайр, хар туглагын хоёр ордыг МАК эзэмшиж байна.
Үндсэн хуульд "Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бий. Тэгэхээр нэгэнт хууль зөрчөөд авчихсан орд газрынхаа 34 хувийг өөрсдийн хүсэлтээр төрийн хамгаалалт, ард түмний мэдэлд өгөх нь шударга ёсонд нийцнэ.
Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт МАК "Цагаан суварга”, "Нарийн сухайт”-ын ордын хэлэлцээг эхлүүлэхээр Засгийн газрын БЭТ-д бичгээ хүргүүлсэн байна. Нөгөө талаас үндэсний томоохон аж ахуйн нэгжийн хувьд түүчээлэн хэлэлцээг эхлүүлж байгаа нь бусдыгаа уриалсан сайн жишиг гэж харж болохоор юм.
Уг нь Төр хувийн хэвшилд байгаа есөн ордыг аваад төсөв бүрдүүлэх гээд байгаа зүйл биш. Үндэсний баялгийн сангийн хууль гарснаар "хуримтлалын данс” бий болсон. Хуримтлалын данс бол Баялгийн сангийн нэг төрөл юм, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн /50+1/ буюу дийлэнх хувь нь ард түмний мэдэлд байна гэсэн үг. Ингэхдээ ногдол ашиг нь баялгийн санд төвлөрнө гэдгийг хуульчилсан учраас үүний дагуу л өрнөнө.
Өдгөө төрөөс баримталж байгаа зүйл гэвэл нэгдүгээрт, "Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”.
Хоёрдугаарт, "Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”.
Гуравдугаарт "Өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах” гэсэн байгаа.
Төрийн эзэмшлийн долоон орд жилийн хугацаанд 500 тэрбум төгрөг бүрдүүлж болж байхад цаашид хуримтлалын дансны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд есөн стратегийн ордыг эзэмшиж байгаа 16 хувийн компанийн ногдол ашгийн тодорхой хувь хуримтлалын дансанд орвол Монгол Улсын иргэд өөрийн гэх багагүй хөрөнгөтэй болно.
Ийнхүү хуримтлалын дансанд төвлөрсөн мөнгө иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдаад ирэхээр бидэнд өдөр бүр тулгамдаж байгаа нийгмийн асуудлууд шийдэгдэх юм.
Ашигт малтмалын хуульд стратегийн ордуудыг хэрэв улсын төсвөөр нөөцийг нь тогтоосон бол 50 хүртэлх хувийг нь ард түмэн эзэмшинэ гээд хуульчилчихсан. Улсын төсвийн зардлаар нөөцийг нь тодорхойлоогүй бол 34 хүртэлх хувийг нь эзэмшинэ гэсэн байгаа.
Засгийн газрын хувьд ч үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй учраас байгаа эрх зүйн орчиндоо тааруулж шийдвэрээ гаргасан нь уян хатан хандаж байна гэсэн үг.
Нөгөө талаас том том ордуудын нөөцийг улсын төсвөөс зардал гаргаж тодорхойлчихоод байхад түүнийг нь тусгай зөвшөөрлөөр хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр авчихаад "Энэ миний өмч” гээд сууж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэд бол баялаг бүтээгч биш баялаг ашиглагч нар гэдгээ санаж, хэлэлцээгээ нэн даруй эхлүүлж, хуулиа дагах үүрэгтэй.
Түүнчлэн стратегийн ордод бүртгэгдээгүй ч бүртгэх естой олон орд газар бий. Тухайлбал, 2012 онд 64 ордод үнэлгээ хийж, 10 үзүүлэлтээр дүгнээд 33 ордыг "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-ын ангилалд хамааруулах, үлдсэн 31 ордыг нь түр үлдээх гэж үзсэн ч улс төрийн нөлөөтэй замхарсан байдаг.
Тэгвэл энэ стратегид бүртгээгүй ч бүртгэх ёстой гэж үнэлсэн орд газраас МАК Адуунчулууны ордыг Ц.Шинэбаяр агсантай хамтран эзэмшдэг. Мөн Хөөтийн хонхорын нүүрсийг МАК Б.Батмөнх, Осорын Ганбат нарын хүмүүстэй хамтран нүүрс зөөдөг бол Ширээ уулын ордод МАК ашиглалтын нэг лицензтэй гэх мэтээр цааш хөвөрнө.
Нэгэнтээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс Н.Номтойбаярт хандан "МАК 36 лиценз эзэмшиж байна. Цагаан суварга танай гэр бүлийн өмч биш ээ. Эргүүлж өгөөрэй” хэмээж байсан билээ.

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||