- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв
Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс орж ирэх экспортын орлого өмнөх жилийнхээс 600 сая ам.доллароор буурсан статистик мэдээтэй байна. Өөрөөр хэлбэл, төсөвт нүүрснээс орж ирэх орлогыг энэ онд гурван тэрбум ам.доллар гэж төсөвлөсөн. Тэгвэл төсвийн орлого ийм хэмжээгээр тасрах нөхцөл үүссэн гэсэн үг.
Энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал урд хөршид АНУ-аас үзүүлсэн тарифын нэмэгдлийн нөлөө манай зарим нэг эрдэс түүхий эд тэр дотроо коксжих нүүрсний экспортын орлогод нөлөөлж буй дам нөлөө гэж үзэж болно хэмээн Монгол банкны эдийн засагч онцолж байна.
БНХАУ-ын нийт эдийн засаг нь Монгол Улсын нийт худалдааны экспортын 60 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр манай урд хөршид тогтоосон АНУ-ын тарифын нэмэгдэл хүчтэй нөлөө үзүүлэхийн хэрээр манайд дам нөлөө үзүүлэх нөхцөлд байгаа аж. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдал төвөгтэй байна. АНУ тарифын бодлогын хүрээнд зарласан зарим арга хэмжээ нь бодит байдалд олон улсын гэрээ хэлэлцээрээр зарим шийдвэр нь хойшилсон байдалтай байна. Өөрөөр хэлбэл, тарифын нэмэгдэл бодит байдалд ямар хэлбэрээр хэрэгжих нь тодорхойгүй.
Хоёр их гүрэн болох АНУ, Хятад улс бие, биедээ 100 гаруй хувийн татвар тогтоогоод байгаа нь худалдааны дайныг даамжруулж байгаа юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн нийт бараа бүтээгдэхүүний 30-40 хувийг бүрдүүлдэг бүтээгдэхүүнд татварын нөлөө үзүүлнэ гэсэн үг.
Дэлхийд 100 хувийн татвар тогтоох тухай урд өмнө хэзээ ч сонсогдож байгаагүй зүйл. Тодруулбал, БНХАУ-д үйлдвэрлэсэн 100 ам.долларын бараа бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд 225 ам.доллар болж очно гэсэн үг. Түүнчлэн АНУ-д үйлдвэрлэсэн бараа урд хөршид ирэхдээ 224 ам.доллар болно. Ийм байдлаар үр нөлөө нь харагдаж буй.
Нийлүүлэлтийн сүлжээнд гацсан бараа бүтээгдэхүүн ихтэй орнуудад дарамт их байна
АНУ-ын тарифын бодлого азийн улсуудад илүү өндөр нөлөөтэй байхаар хувь, хэмжээ яригдаж байна. Вьетнам,Солонгос, Камбож зэрэг улсад 30-40 хувийн татвар ногдуулсан. Бусад улсад тогтоосон 20-25 хувийн татварын хэмжээнээс давсан. Энэ нь дэлхийн хоёр дах том эдийн засгийг тойрсон нийлүүлэлтийн сүлжээнд гацсан бараа, бүтээгдэхүүн их хэмжээгээр байгаа орнуудад илүү дарамттай байх нөхцөл үүсээд байгаа аж.
Энэ байдлаар цааш үргэлжилбэл дэлхийн эдийн засаг нэлээд том сөрөг үр дагавартай нүүр тулна гэж эдийн засагч хэлэв. Ер нь АНУ-ын худалдааны тарифын дайн эдийн засгийн өсөлтийг огцом бууруулах төлөв ажиглагдаж байна.
Тэгэхээр энэ арга хэмжээ бодит амьдралд ямар байдлаар хэрэгжих вэ гэдгээс эдийн засгийн дараагийн төлөв тооцоог гаргахаар байна гэлээ. Өмнө нь 50-60 хувийн тарифын татварын нэмэгдэл яригдаж байхад зарим нэг шинжээчид, олон улсын санхүүгийн байгууллага, банкуудаас хийсэн тооцооллоор БНХАУ-ын эдийн засагт 1-2 хувийн, европын орнуудын эдийн засагт 0.5 хувийн үр дагавартай гэж үзжээ. Тэгвэл одоо 100 гаруй хувийн татвар яригдаж буй энэ үед энэ тоо нэг дахин өсөх төлөвтэй аж.
Түүнчлэн эдгээр тодорхой бус байдал нь санхүүгийн зах зээл дэх ялангуяа томоохон хөрөнгийн биржийн индексийн савлагаа тогтворгүй байхад нөлөөлж буйг бүгд харж байна. Өөрөө хэлбэл, татварын хэмжээг зарлах мөчид индекс 10 хувийг давж 1-2 хувиар унаж байна.
Өнгөрсөн даваа гарагийн байдлаар зах зээл нээгдэхэд 1987 оны уналт шиг том уналт үзүүлэх вий гэсэн зарим шинжээчдийн болгоомжлол байсан хэдий ч ийм үр дагавар гарсангүй. Харин шийдвэрийн хэрэгжилт хойшлогдох үед буцаад индекс өөрчлөгдөх зэрэг дүр зурагтай байна хэмээн шинжээч онцолж байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||