Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 

Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдал өөрчлөгдөж, үнэ хэлбэлзэлтэй байгаа нь олон улсын томоохон уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Монгол Улс ураны салбарт Францын "Орано Майнинг" компанитай хамтран ажиллаж, стратегийн гэрээ байгуулсан. Үүнийг дагаад олон нийтээс ураны үнэ дэлхийн зах зээлд унаж буйтай холбоотойгоор хэрвээ цаашид олборлолт хийгдэж эхэлсний дараа ураны үнэ дэлхийн зах зээл дээр савлагаатай байвал бидэнд ирэх өгөөж буурах уу гэдэг асуудлыг хөндөх болсон билээ.

Бид өгөөжөө хэрхэн харж, тусгасан бэ

Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш, "Орано майнинг" компанийн олборлолтын ажил энэ оноос эхэллээ гэхэд ураны үнэ дэлхийн зах зээл дээр нэг фунт нь 75 орчим ам.доллар байхад, төслийн нийт хэрэгжих хугацаанд манай улсын хүртэх үр өгөөж 4.7 тэрбум ам.доллар гэж тооцжээ. Үнэ өсвөл үүнийг дагаад өгөөж нэмэгдэх бөгөөд ойрын гурван жилийн ураны үнийн төлөв байдлаас шалтгаалан 5.2 тэрбум ам.доллар ч хүрэх боломжтой хэмээн тооцоолсон аж.

Монгол Улсын Засгийн газар "Орано майнинг" групптэй хийсэн гэрээндээ өөрсдийн эзэмших 34 хувийнхаа 10 хувийг нь давуу эрхийн хувьцаагаар, үлдсэн 24 хувийг АМНАТ-өөр орлуулах шийдвэр гаргасан бөгөөд үүнийг дагаад АМНАТ-ийн суурийг 5 хувь гэж хатуу тогтоосон байсныг өөрчилсөн. Улмаар жил бүр өсөн нэмэгдэх дүнгээр 19 хувь байхаар тооцож, үндсэндээ Оюутолгойн гэрээний төсөвт төвлөрүүлдэг АМНАТ-ийн дүнгээс 2.75 хувиар нэмэгдүүлж чадсан юм.  Үндсэндээ монголын талын өгөөчийн 40 хувь нь ногдол ашгаас, 55 хувь нь АМНАТ болон бусад татвараас гэж тооцсон байна.

Жилдээ 130 сая ам.долларын ашигтайгаар тооцож, ураны нунтгийн ислийн жилийн борлуулалтын дүнг 12.1 тэрбум ам.доллар гэж тооцож буй. Гэрээнд "Төслийн явц ямар байхаас үл хамааран олборлолтын ажил эхэлсэн цагаас АМНАТ-ийн татварыг авна" гэж тусгасан бөгөөд мөн ураны нэг функтийн үнийг 80 ам.доллар байхаар тооцож, 14 тэрбум ам.долларын борлуулалт хийхээс 4 тэрбум ам.долларыг үйл ажиллагааны зардалд, өгөөжийн 10 тэрбум ам.долларын 5.2 тэрбум ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт татвар болгон төлөхөөр тусгасан байна.

Ураны зах зээлийн ирээдүйн төлөв

Өнгөрсөн оны хоёрдугаар улиралын төгсгөлд уран нэг фунт нь 84.25 ам.доллар байсан бөгөөд 2024 оны төгсгөлд 80.50 ам.доллар болж буураад байсан юм. 2025 он гарснаар уран нэг фунт нь 69 ам.долларт хүрч, харин урт хугацааны гэрээний үнэ 81 ам.доллар болоод байсан билээ. Харин өнөөдрийн байдлаар төсөөллөөс доогуур буюу өнөөдрийн зах зээлийн үнэ нь 64.350 ам.доллар байна.

Ураны үнэ

2024 оны эхэнд дэлхийн ураны зах зээлийн хамгийн том нийлүүлэгч Казатопром 2026 он хүртэл олборлолтын зорилтдоо хүрч чадахгүй гэж мэдэгдсэн нь ураны үнэд нөлөөлөхөд хүргэж байв. Харин одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр ураны урт хугацааны гэрээний үнэ 81 ам.долларт хүрсэн нь 2021 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн үзэгдэл болоод байсан билээ.

Гэвч Оросын уранд АНУ-ын зүгээс хориг тавьсан нь цаашид ураны эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөөд зогсохгүй тус улс баяжуулсан уран экспортлохоо түр сааруулсан нь цаашид зах зээлд үнэ савлагаатай байхын дохио юм.

Ураны урт хугацааны гэрээний үнэ гэдэг нь олборлогч болон хэрэглэг хооронд урт хугацаанд тогтвортой нийлүүлэлт хангах зорилгоор байгуулдаг гэрээний дагуу тохирсон үнэ юм. Энэ нь спот буюу зах зээлийн үнээс өөр бөгөөд ихэвчлэн урт хугацаанд тогтвортой байдлыг хангахад чиглэдэг. Манай улсын хувьд ураны урт хугацааны гэрээнд үнийг зах зээл дээр ямар байхаас шалтгаалан АМНАТ-ийн хувь хэмжээг тогтоож өгсөн.

Гэрээнд тусгаснаар ураны үнийг,

  •  50-60 ам.доллар байгаа тохиолдолд суурь АМНАТ 5, тусгай АМНАТ 5, өсөн нэмэгэх АМНАТ-ын хувь 1 буюу нийт 11 хувийн АМНАТ авахаар,
  • Яг одоогийн буюу 60-70 ам.долларын ханштай бол суурь АМНАТ 5, тусгай АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ 2 хувь буюу нийт  12 хувийн АМНАТ авахаар
  • 70-80 ам.доллар бол нийт 13 хувийн АМНАТ
  • 80-90 ам.доллар бол нийт 14 хувийн АМНАТ
  • 90-100 ам.доллар бол нийт 15 хувийн АМНАТ
  • 100-110 ам.доллар бол нийт 16 хувийн АМНАТ авахаар гэрээний төсөлд тусгасан байна.

Үнэ унавал, манай тал тохируулагч төлбөр авна

Өөрөөр хэлбэл, Засгийн газар 51 хувийг хүртэж, ураны үнэ унавал тухайн жилдээ тохируулагч төлбөр нэмж авахаар гэрээнд тусгажээ.

Тохируулагч төлбөр (Adjustment Payment / Compensation Payment) нь олон улсын гэрээнд ашиглагддаг зохицуулалтын нэг хэлбэр бөгөөд гэрээний нөхцөл өөрчлөгдөхөд талуудын ашиг, алдагдлыг тэнцвэржүүлэх зорилготой төлбөр гэж явдаг. Хэрэв зах зээлийн үнэ, валютын ханш, эсвэл татварын орчин өөрчлөгдвөл гэрээний оролцогч талуудын аль нэгэнд учрах эрсдэлийг бууруулах зорилготой юм.
Нэг ёсондоо гэрээний дагуу хүлээсэн үүргээс шалтгаалж аль нэг тал хэт их хохирол амсахаас сэргийлэх бөгөөд ихэвчлэн уул уурхайн гаралтай томоохон төсөл, хөрөнгө оруулалт урт хугацаанд үргэлжлэхийн тулд нөхцөлүүдийг уян хатан байлгахын тулд тусгадаг.

Урт хугацааны гэрээ нь тогтвортой байдал буюу ханшийн огцом хэлбэлзэлд өртөхгүй байх давуу талтай. Илүү өндөр үнэ буюу ихэнхдээ спот үнээс 5-10%-иар өндөр байдаг. Нийлүүлэлтийн баталгаа буюу урт хугацаанд ураны тогтвортой нийлүүлэлтийг хангах боломжтойгоо харуулна. Иймд урт хугацааны гэрээний үнэ өсөлттэй байгаа нь Монголын талд өгөөжийг нь хүртэх нэг боломж юм. Ураны үнэ унавал, Монгол Улс болон "Орано Майнинг"-тай байгуулсан гэрээний нөхцөлд тодорхой хэмжээнд өөрчлөлт гарах боломжтой. Дээр дурдсан тохируулагч төлбөрийг гэрээнд тусгасаны дагуу авна гэсэн үг.

Ураны олборлолтын гэрээнд тухайлбал, ураны үнэ огцом унавал эсвэл өсвөл, олборлогч болон Засгийн газар тохируулагч төлбөрийг ашиглан ногдол ашиг, татварын хэмжээг зохицуулж болдог.

Товчхондоо, тохируулагч төлбөр нь урт хугацааны томоохон төсөлд оролцогч талуудын эрсдэлийг багасгах, ашиг хуваарилалтыг тэнцвэржүүлж өгдөг.

Ингэхээр ураны үнэ хэрвээ ирээдүйд гэрээнд тусгаснаас унасан тохиолдолд манай талд эрсдэл үүсэхээргүйгээр тооцсон бөгөөд урт хугацааны гэрээний үнэ өсөлттэй байвал бид төсөөлсөн ашгаа хүртэх боломжоо хадгалсаар байх юм.

Т.БАТСҮРЭН

https://eguur.mn/579535/



Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:34
Өнөөдөр, 11:28
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

Өнөөдөр, 10:36
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

Өчигдөр, 09:41
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа

  ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн ...

2025 оны 03 сарын 13, 12 цаг 09 минут
Трэндээс гарч буй нүүрсний орлогыг алт, зэсийн орлогоор нөхөх боломжгүй

 Дэлхий дахинаа нүүрс трэнд болох цикл гэж бий. Харин 2025 онд нүүрс ...

2025 оны 03 сарын 13, 09 цаг 32 минут
Нүүрсний экспортын орлого нэгдүгээр улиралд өмнөх оныхоос 50 хувь буурахаар байна

 Он гарснаас хойш манай улсын нүүрсний экспорт саарсан. Хятадын ...

2025 оны 03 сарын 13, 09 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани