Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

 

Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг тоймлон танилцуулъя. Хэвлэмэл байдлаар дэлгэрэнгүй тайлан тараагдаж, Засгийн газрын гишүүд асуултад хариулах тул тайлант хугацааны логик холбоос талаас тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. Монголчууд бид шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жилийн амжилт ололт, алдаа оноогоо нэгтгэн дүгнэж, шинэ 30 жилийн хөгжлийн бодлогыг сонгуулийн циклийг давж урт хугацаагаар төсөөлөхийн тулд олон улсын нийтлэг жишигт тулгуурлан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг улс төрийн намууд, холбогдох яам, агентлагийн мэргэжилтэн, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагын 1,500 гаруй эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэйгээр боловсруулан ажиллаж, 

 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлэснээс хойш таван жил өнгөрч, 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” энэ жил цогц байдлаар үнэлэгдэх хугацаа дөхөж байна. 

 

Тайлант таван жилийн хугацаанд цар тахал, ОХУ-Украйны дайн зэрэг олон улсын геополитикийн нөхцөл байдал нэн тогтворгүй байсан ч хөгжлийн бодлогод тусгагдсан суурь асуудлууд шийдвэрлэгдэж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021-2024 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр хэрэгжилт 67.0 хувьтай гэж дүгнэж байна. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг анх удаа шалгуур үзүүлэлттэйгээр боловсруулагдаж, таван жилийн үнэлгээ гарч байгаа тул төрийн байгууллагуудын тоон мэдээлэл, аргачлал зөрөх асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Гэвч энэ нь цаашдын зөв үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх суурь болно гэдэгт итгэлтэй байна. Бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй болгох, хяналт, мониторинг, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор Засгийн газрын бүтцэд (DME – Design, Monitoring and Evaluation) буюу Хяналт, үнэлгээ хариуцсан Засгийн газрын гишүүн томилогдон ажиллаж байна. 

 

Цаашид Хяналт, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнэлэх чиглэлээр олон улсын үнэлгээний цогц систем нэвтрүүлэх нь чухал болохыг онцлон хэлье. 

 

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. 

 

Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилтын хүрээнд

 

Монгол түмний үндэсний бахархал, үнэт зүйлс, төрт ёс, түүхэн уламжлал, ирээдүйн хүсэл тэмүүллийн огтлолцол төв цэг бол Монголын Эзэнт гүрний түүх, Их Эзэн Чингис хааны үйл хэргийг биет болон биет бус хэлбэрээр сурталчлан таниулах бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах Чингис хааны музей, Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia үндэсний брендингийн олон улсын сурталчилгаа, Нүүдэлчин ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрч Монгол Улсын талаарх ойлголт 57 хувиар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс 14 байраар урагшилсан байна. 

 

Хүний хөгжил зорилтын хүрээнд тайлант хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшгийн үе тохиолдсон ч Засгийн газар хүн амын 90 хувийг вакцинжуулснаар 20-40 мянган хүний амь насыг эрсдэлээс хамгаалж, 1.3 жилийн өмнө хатуу хөл хориог цуцалсан улс орнуудын нэг болж цар тахлыг эрсдэл багатай даван туулсан.  

 

Орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэг, оношилгоонд 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн салбарт сүүлийн таван жилд өмнөх 10 жилд хийгдсэнтэй тэнцэхүйц хэмжээний буюу 953.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Улсын хэмжээнд 2020-2024 онд 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэж Цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон. 

 

Амьдралын чанар ба дундаж давхарга зорилтын хүрээнд

 

Засгийн газраас “Үндэсний баялгийн сан”-гийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулан уул уурхайн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд олгодог боллоо. Хууль батлагдсанаас хойш төрийн өмчит уул уурхайн компаниудаас 495.6 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлжээ. Энэ эх үүсвэрээр 5,000 орчим иргэний ипотекийн зээлийг санхүүжүүлжээ. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулж, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна. 

 

Эдийн засаг зорилтын хүрээнд

 

Монгол Улс эдийн засгаа тэлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлал, зам, тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, 2023 онд 0.6 сая, 2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам.долларт хүрлээ.

 

“Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай автозамаар бүрэн холболоо. Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлсэн.

 

Ковидын үед эдийн засгийн өсөлт -4.6 хувь болсон байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9 хувьтай байна. 

 

Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн. 

Нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 4,128 ам.доллар байснаас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 2023 оны байдлаар 6,008 ам.долларт хүрсэн, 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,890 ам.доллар болсон.Fitch, S&P, Moody`s зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2024 оны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж “B+, тогтвортой” хэмээн зарласан. 

 

Засаглал зорилтын хүрээнд

 

Парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор улс төрийн намууд зөвшилцөж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн. 

 

2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар анх удаа улс төрийн таван нам, эвсэл парламентад суудалтай болж, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4 хувьд хүрсэн нь Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт болсон. 

 

E-Mongolia платформыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлснээр тус систем 1.95 сая хэрэглэгчтэй, 1,263 үйлчилгээ цахимаар үзүүлж, лавлагаа, тодорхойлолт авах дундаж хугацаа таван секунд болсон. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшилсан бол иргэдийн цахим оролцооны индексээр 2024 онд өмнөх оноос 20 байраар урагшилж, 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгдэж байна. 

 

Ногоон хөгжил зорилтын хүрээнд

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангах эрхзүйн цогц шинэчлэл хийхээр ажиллаж байна. Мөн биологийн төрөл зүйлийг хамгаалах, экосистемийг хадгалахын тулд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөх, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгах зорилго тавин ажиллаж байна. Мөн мод тарих болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлэх зэрэг ногоон хөгжил болон хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт хийсэн Аж ахуйн нэгжид борлуулалтын орлогын нэг хүртэл хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийг хэрэгжүүлж, хувийн хэвшлийг идэвхжүүлэх, оролцоог хангаж байна. 

 

Амар тайван, аюулгүй нийгэм зорилтын хүрээнд

 

Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ хууль, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, амьдралын таатай байдлын үзүүлэлтүүдийг дээшлүүлж, нийгмийн эрсдэлийг бууруулах зорилт дэвшүүлсэн нь хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалын тулгуур зарчмын илэрхийлэл юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, камержуулалтын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. 

 

Бүс, орон нутгийн хөгжил зорилтын хүрээнд

 

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулж, Улсын Их Хурлын сонгуулийг бүсчилж, томсгосон тойргоор зохион байгуулсан. 

 

Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд бүтээн байгуулалтын үе шатанд импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн 

 

  • Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө.
  • НӨАТ-ыг дөрвөн жилийн дараа төлнө
  • Үйл ажиллагааны үе шатанд ирээдүйн таван жилийн орлогод төлөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгоно

 

Ингэснээр одоо Аж ахуйн нэгжүүд 12-13 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байгаа бол бүсийн хөгжлийн зорилгод нийцсэн төслүүдийг орон нутагт хэрэгжүүлвэл төлөх татварыг буцаан олгох замаар нэг хувь болгох боломж бүрдүүлээд байна. 

 

Улаанбаатар ба дагуул хот зорилтын хүрээнд

 

Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийг зорьж, 2020 оноос хойш хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн 12.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг шийдвэрлэх жил”-ээр зарлаж, Ерөнхий сайдын шууд удирдлагад Нийслэлийн шуурхай штаб байгуулсан. 

 

Энэ хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн 24 төслийг үр шаттай хэрэгжүүлэхээр эрэмбэлээд байна. Энэ хүрээнд Туулын хурдны зам, Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам, метро, трамвай, дүүжин тээврийн замын ажлууд, нийслэлийн тулгамдсан асуудлууд шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна. 

 

Засгийн газраас “20 минутын хот” үзэл баримтлал, түүнтэй уялдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. 

 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан ’’Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр’’ нь үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт 2024 оны сүүлийн хагас жилийн байдлаар дунджаар 34.0 хувь байна.

 

“Хурдтай хөгжлийн төлөө зориг” хамтарсан Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулснаас хойш хагас жилийн хугацаанд:

 

  • 21 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын төслийг хөдөлгөж чадлаа, 
  • 1997 онд хайгуулын судалгаа нь эхэлсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа,
  • 1964 оноос судалгааг эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн гэрээг байгууллаа,
  • Бөөрөлжүүт, Чойбалсан, Багануур зэрэг эрчим хүчний төслүүдийг гацаанаас гаргаж, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлэхээр боллоо.

 

Хөгжлийн мега төслүүдээ гацаанаас гаргаж, урагшлуулах олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөл, эрх зүйн реформ хэрэгжүүлэх хууль, тогтоомжийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар нээлттэй хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх болно. Засгийн газрын төвлөрөх дараагийн мега төслүүд нь Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын хийн хоолойн төсөл, төмөр замын баруун, зүүн коридорын төслүүд байх болно.

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцүүлэхээр танилцуулж байна гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 21:49
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

Өчигдөр, 20:42
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

Өчигдөр, 13:07
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

Өчигдөр, 13:06
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:12
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа

  ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн ...

2025 оны 03 сарын 13, 12 цаг 09 минут
Трэндээс гарч буй нүүрсний орлогыг алт, зэсийн орлогоор нөхөх боломжгүй

 Дэлхий дахинаа нүүрс трэнд болох цикл гэж бий. Харин 2025 онд нүүрс ...

2025 оны 03 сарын 13, 09 цаг 32 минут
Нүүрсний экспортын орлого нэгдүгээр улиралд өмнөх оныхоос 50 хувь буурахаар байна

 Он гарснаас хойш манай улсын нүүрсний экспорт саарсан. Хятадын ...

2025 оны 03 сарын 13, 09 цаг 06 минут
Газрын тосны үнэ сүүлийн 6 сарын доод түвшинд ойртлоо

 Брент төрлийн газрын тос баррель нь 70 ам.доллар орчимд ...

2025 оны 03 сарын 12, 14 цаг 45 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас ишлэх нь

  -Могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж ...

2025 оны 03 сарын 12, 14 цаг 25 минут
Халзан бүрэгтэйн орд шүлтлэг агууламжтай

 Монгол оронд одоогоор илэрсэн газрын ховор элементийн зургаан орд ...

2025 оны 03 сарын 12, 10 цаг 13 минут
Трамп Канадын ган, хөнгөн цагааны татварыг 50 хувь болгоно гэж сүрдүүлсэн ч удалгүй цуцлав

 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канадын ган болон хөнгөнцагааны ...

2025 оны 03 сарын 12, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани