- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ
Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн салбарын тэргүүлэх инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Оюу толгойн гүний уурхайг түшиглэн Өмнийн говийн гүний уурхайн институтийг байгуулжээ.
Энэ сарын 20-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд зочилсон. Энэ үеэрээ, “Оюу толгойд “Өмнийн Говийн гүний уурхайн институт”-ийг байгуулан, уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай, гадаад, дотоодын шилдэг боловсон хүчнийг бэлтгэж байгааг харахад сэтгэл өндөр байна.” хэмээн энэхүү институтийн ач холбогдлыг онцолсон юм.
2025 оны элсэлтийн тухайд Оюу толгойн ажилчдаас гадна Эрдэнэс Монгол, Рио Тинтогийн бусад улс дахь уурхайн ажилчид 14 хоногийн турш гүний уурхайд сургалтад хамрагдана. Мөн дэлхийн нэр хүндтэй их сургуулийн багш нар цахим хичээл заах юм.
Сургалт эхэлсэн бөгөөд 28 хүн хамрагдаж байна. Тэдний дунд АНУ-аас ирсэн уурхайчид ч бий.
“Оюу толгой” компанийн Техник, нэгдсэн төлөвлөлт хариуцсан Ерөнхий менежер Т.Отгонбаяр, “Оюу толгойн гүний уурхайг түшиглэн, гүний уурхайн талаарх мэдлэг, мэдээллийг уул уурхайн салбарынханд түгээх нь бидний гол зорилго. Уурхайчид ажиллангаа сургалтдаа хамрагдана. Жилд дөрвөн удаагийн сургалт явуулснаар нэг ээлж дуусна.” гэв.
Уул уурхайн хөгжлийн ирээдүй газрын гүн дэх хүдрийн биет, түүний ашиглалтад тулгуурлах нь тодорхой болж байна. Энэ чиглэлийн нарийн төвөгтэй техникийн мэдлэг, шийдэл, ур чадварыг шаардаж эхлэв. Гэвч сүүлийн 20 жилд дэлхий даяар уул уурхайн инженерийн чиглэлээр суралцагчдын тоо буурчээ.
Олон улсын томоохон их, дээд сургуулиуд энэ чиглэлийн хөтөлбөрөө цөөлж, зарим нь хааж эхэлсэн нь өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийн хомсдол бий болоход нөлөөлж байна. Өмнийн говийн гүний уурхайн институтийг байгуулснаар манай улс энэ салбарын ур чадварын дутагдлыг нөхөж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.
“Оюу толгой” компани нь эхний гурван жил уурхайн цогцолбортоо уг институтийн дадлага сургалтыг явуулж, уурхайд ажиллаж буй нарийн мэргэжилтнүүд хөтөлбөрт хамрагдах буй хүмүүст дэмжлэг, зөвлөгөө өгөх юм.
Эхний суралцагчид гүний уурхай, геотехник, гидрологи, уул уурхайн загварчлал, инженерчлэл, олборлолт, ашиглалтын менежмент зэрэг инженерийн нарийн мэргэжлүүдээр олон улсын түвшний хичээл, практик сургалтад хамрагдаж байна.
Тэд мэргэжлийн багш нарын удирдлага дор уурхайн орчинд дадлага хийх юм. 2026 оноос эхлэн гадаад, дотоодын бусад уул уурхайн компаниуд ажилтнуудаа энэхүү институтэд сургах боломжтой.
Институтийн сургалтын хөтөлбөр нь:
- Гүний уурхай, геотехник
- Гидрологи
- Уул уурхайн загварчлал, инженерчлэл,
- Олборлолт, ашиглалтын менежмент
Гүний уурхайн нарийн мэргэжлийн, олон улсын түвшний мэргэжилтнүүдийг дотоодод бие даан бэлтгэх хөтөлбөрийг нутагшуулах нь институтийн дунд хугацааны зорилго юм.

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||