- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас хөрөнгө оруулагчид алтны биржээр арилждаг санг сонирхож эхлэх болов. Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш тарифаар сүрдүүлж, Гринландыг улсдаа нэгтгэнэ гэсэн нь алтны эрэлтийг нэмэгдүүлж, үнэ нь рекорд хэмжээнд хүрсэн байна.
Эхэндээ алтны биржээр арилжаалдаг сангуудыг Европын хөрөнгө оруулагчид сонирхож байсан юм. Тэгвэл улс төрийн тогтворгүй байдлын улмаас АНУ-ын хөрөнгө оруулагчид үүнийг сонирхож эхэлжээ. Америк хөрөнгө оруулагчид түүхэндээ хувьцаа эзэмшихийг илүүд үзэж ирсэн юм.
Даваа гарагт /2025.03.17/ алтны үнэ унц нь 2984 орчим ам.доллароор арилжсан нь энэ он эхэлснээс 13 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Өнгөрсөн баасан гарагт /2025.03.14/ унц алтны үнэ түүхэндээ анхны удаа 3 мянган ам.доллар давсан юм. 2024 онд алтны үнэ удаа дараа рекорд тогтоон, 27 хувиар нэмэгдсэн билээ.
Дэлхийн алтны зөвлөл (WGC) мэдэгдсэнээр Европын хөрөнгийн биржид бүртгэлтэй алтны биржээр арилждаг сан дахь алтны хэмжээ 2025 оны эхлэлтэй харьцуулахад 46.7 тонн буюу 3.6 хувиар нэмэгдэж 1,334.3 тонн болсон байна. "WGC” мэдэгдэхдээ 2021-2024 оны хооронд алтны биржээр арилждаг сангаас алт гарч байсан бол 2025 онд хэмжээ нэмэгдсэн өөрчлөлт ажиглагдсан гэжээ. Харин АНУ-д алтны биржээр арилжаалдаг сан 68.1 тонн буюу 4.3 хувиар өсөж, 1,649.8 тоннд хүрсэн байна.
"Saxo Bank”-ийн түүхий эдийн стратегийн тэргүүн Оле Хансен хэлэхдээ "Хөрөнгө оруулагчид, ялангуяа барууны орнууд дахь хөрөнгө оруулагчид алт худалдан авахад хүргэх хэмжээний эрсдэл, үнийн өсөлт шаардлагатай байсан. Энэ зүйл яг одоо болж байна” хэмээсэн юм.
Тэр нэмж "2022 онд Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх мөчлөгөө эхлүүлснээс хойш эдгээр хөрөнгө оруулагчид алтыг орхисон. Гэхдээ одоо бусад зах зээлүүд одоо хэцүүхэн шинж тэмдэг үзүүлж байгаа тул тэд эргэж ирлээ” гэжээ. Сүүлийн сар гаруй хугацаанд АНУ-ын хөрөнгийн зах зээлээс дөрвөн их наяд орчим ам.доллар арчигдсан. Энэ нь алтны эрэлтийг нэмэгдүүлж байгаа гэж шинжээчид үзэж байна.
"Heraeus Metals” фирмд үнэт металлын худалдаачин хийдэг Александр Зумпфе "АНУ-д дэлхийн бусад оронтой ижил эрсдэл тулгараад байгаа ч зарим хөрөнгө оруулагчид дотоодын эдийн засагт итгэж байгаа тул үүнийг үл харгалзаж байж магадгүй. Гэхдээ сүүлийн үед Хойд Америк дахь алтны биржээр арилжаалдаг санд орж буй мөнгийг харвал алтыг эрсдэлээс хамгаалах хөрөнгө оруулалт болгон ашиглах сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||