- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Трэндээс гарч буй нүүрсний орлогыг алт, зэсийн орлогоор нөхөх боломжгүй
Дэлхий дахинаа нүүрс трэнд болох цикл гэж бий. Харин 2025 онд нүүрс трэндээс гарах дүр зураг одоогоор харагдаж байна. Учир нь Монгол Улсын хувьд оны эхний улиралд нүүрсний үнийн уналт болоод экспортын сорилтууд тулгараад буй. 2024 онд 79 сая тонн нүүрс экспортлосон амжилтаа давтана хэмээн Засгийн газраас өндөр хүлээлт тавьсан.
Гэтэл хоёрдугаар сарын байдлаар нүүрсний үнэ 20 хувиар буурч 105 ам.доллароор экспортлохоор тооцож байсан нь зах зээлийн үнийн уналыг дагаад 70 ам.доллар руу буув. Харин коксжих нүүрсний экспортод манай улс өндөр найдвар тавьж байсан ч Хятадын тал худалдан авалтаа бүрэн царцаагаад байгаа.
Ингээд харвал, 2025 оны Улсын төсөвт нүүрсний тонн тутмын үнийг тэнцвэржүүлсэн дүнгээр 129 орчим ам.доллар гэж тооцож 83 сая тонн нүүрсийг экспортлоно хэмээн тусгасан бөгөөд энэ нь манай улсын нийт экспортын орлогын 44 хувийг эзэлж буй.
I,II дугаар сард экспортолсон нүүрсний орлого 858.8 сая ам.доллар буюу 2024 оны мөн үеийнхээс 35.7 хувиар буурсан нь оны эхний улиралын төгсгөлд 50 хувь руу дөхөж магадгүй юм. Дотоодын нүүрсний салбарынхан хоёрдугаар улиралаас нүүрсний үнэ сэргэнэ гэсэн эерэг хүлээлттэй байгаа хэдий ч оны төгсгөлд орлогын алдагдлыг нөхөх боломж төдийлөн харагдахгүй байна.
Алт, зэсийн үнэ, найдвар хэр байна
Төсөвт зэсийн үнийг харьцангуй боломжийн ханшаар буюу тонн тутмыг нь 7491 ам.доллароор тооцож суулгасан бөгөөд одоогийн ханшаас 1500 орчим ам.доллароор бага дүнгээр тооцсон. Цаашид зэсийн ханш харьцангуй сэргэх төлөвтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр тонн зэс 8977 амм.доллар байна. Оны эхний хоёр сарын байдлаар манай улс 280 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 10.8 хувиар өссөн дүн юм.
Гэвч уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн нь өөрөө манай экспортын орлогын 91 хувь, төсвийн орлогын 30 гаруй хувиийг бүрдүүлдэг. Экспортын орлогын дийлэнх хувийг нүүрс буюу 44 хувийг, зэсийн баяжмал 25 хувийг, алт 7.1 хувийг л эзэлдэг.
Статистикаас харахад хэдийгээр алты ханш дэлхийн зах зээл дээр нэмэгдсээр байгаа. Гэвч Монголбанкны алт худалдан авалт өнгөрсөн жилүүдийнхээс буурч, сөрөг дүнтэй гарсан. 2024 оны төгсгөлд төв банз хоёр тонн алт худалдан авсан боловч энэ нь нийт алт худалдан авалтын хэмжээнээс 7.9 хувиар буурсан үзүүлэлт байв.
Төсөвт жин дарах орлогоор нүүрсийг нэрлэн цохож, өөдрөг төсөөллөөр үнийн дүнг нь тусгасан боловч өнөөдөр үнэ буурсаар байна.
Ингээд харахаар нүүрснээс төсөвт төвлөрөх 8-9 тэрбум ам.долларыг, төсвийн орлогын 7.1 хувийг бүрдүүлдэг алт, 25 хувийг бүрдүүлдэг зэсийн орлогоор нөхөх ямар ч боломжгүй юм.
Т.БАТСҮРЭН
https://eguur.mn/574946/

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||