Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Халзан бүрэгтэйн орд шүлтлэг агууламжтай

Халзан бүрэгтэйн орд шүлтлэг агууламжтай

 

Монгол оронд одоогоор илэрсэн газрын ховор элементийн зургаан орд буй. Эдгээр орд нь гурван янзын газрын ховор элементийн төрлийг агуулдаг байна. Тухайлбал, Ховдын Халзан бүрэгтэй болон Увс аймагт илэрсэн ордын төрөл нь боржинтой холбоотойгоор шүлтлэг талдаа илүү. Хөвсгөл дахь илрэлцүүд нь шүлтлэг ордын төрөлд багтаж буй юм. Эдгээр ордыг дотор нь задалбал Халзан бүрэгтэйн орд неон, лантан, цирконы эрдэс давамгайлахын зэрэгцээ газрын ховор металлын эрдэстэй. Хөвсгөл орчмын илрэлцүүд нь Халзан бүрэгтэйн ордуудтай ижил газрын ховор элементийн илэрцүүд байхын хэрээр хамт уран давамгайлсан шинжтэй ажээ. Өөрөөр хэлбэл, Монгол орны хойд талын нутгаар тархсан газрын ховор элемент нь уран давамгайлсан шүлтлэг төрлийн элемент бүхий ордууд байх жишээтэй.

Газрын ховор элемент нь иттри ба 15 лантанидын элемент/лантан, церий, празеодим, неодим, промети, самари, европий, гадолини, тербий, диспрозий, голми, эрби, тулий, итербий/ зэрэг химийн элементүүдийн үелэх системийн 57-оос 71-ийг хүртэл дугаарт байрлах лантаноид элементүүд болон эдгээртэй химийн шинжээрээ ойролцоо төстэй 39-д байрлах юм. Газрын ховор элементүүд нь бүгд металл бөгөөд ижил төстэй олон шинж чанартай байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн геологийн ордуудад хамт олдог. Тэдгээрийн ихэнх нь ислийн нэгдлүүд хэлбэрээр зарагддаг тул тэдгээрийг "газрын ховор исэл” гэж нэрлэдэг байна. 

Гэхдээ Халзан бүрэгтэйн ордод хийсэн хамгийн сүүлийн судалгааг дэлхийн ордуудын судалгаатай харьцуулахад неон, лантани, цирконы эрдэс давамгайлсан газрын ховор элемент бүхий ч хүдэржилтийн тухайд урангүй. Харин Хөвсгөл орчмын илрэлцүүд үйлдвэрлэлийн эрдэс буй неон, лантаны, церкон, уран, газрын ховор элемент бүхий ажээ. Дэлхийд Хөвсгөлийн илрэлцтэй ижил ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй хамгийн том орд ОХУ-ын Лавазерогийн орд. Уг орд Скандиновын хойгт оршдог. Энд неон, лантаны, цирконоо ялгаж улмаар хаягдлаас нь газрын ховор элемент болон уранаа гаргаж авдаг. Мөн баяжуулах процесс явагдсаны дараа боловсруулах үйлдвэрүүд рүү хүргэдэг юм байна.

Одоогоор Халзан бүрэгтэй шиг хүдэржилттэй ашиглагдсан орд дэлхийд байхгүй. Гэхдээ энэ төрлийн хүдэржилттэй орд дэлхийд олон байдаг гэдгийг судлаач хэлж байна.

Тэгвэл манайд Монацит төрлийн шороон гурван орд бий. Монацитын шороон ордоос үйлдвэрлэл явуулах хэмжээний орд ирлүүлбэл газрын ховор элемент гаргаж авах боломжтой. Уран торигын үйлдвэрлэлийн нэг номерын эрдэс ажээ. Тэгэхээр монозит нь торитой, урантай, газрын ховор элементтэй. Нөгөөтэйгүүр, үүнийг баяжуулах цацраг идэвхтийг шийдсэн 4-5 технологи дэлхийд байна. Гурав дахь төрлийн газрын ховор элемент гэвэл Бастнезит бариттай корбонатит төрлийн үндсэн орд хамаардаг. Энэ төрлийн хүдрийн эрдэс нь апатита. Апаптитаас фосфорыг ялгаж улмаар хаягдлаас нь газрын ховор элемент гаргаж авдаг. Тэгвэл манайд корбонатын төрлийн иймэрхүү орд Лугийн голын орд юм. Гэхдээ энэ ордын нөөц одоогоор 14 мянган тонн. Энэ нь синхизит гэдэг үйлдвэрлэлийн эрдэс агуулдаг аж. 1990 оноос хойш ил эрдэст хагас үйлдвэрлэлийн технологийн туршилт хийж баяжуулахад боломжтой гэж үзсэн боловч нөөц нь 14 мянган тонн учраас жилд 5000 тонн ашиглана гэж тооцвол таван жилд ашиглаад нөөц дуусах учраас эдийн засгийн үр өгөөжгүй гэж үзжээ.  Өөрөөр хэлбэл, өөрийгөө нөхөх боломжгүй гэж үзээд ашиглахгүй байна. Энэ ордод гүний судалгааг хийгээгүй. Магадгүй гүнд нь үйлдвэрлэлийн эрдэс байхыг үгүйсгэхгүй. Харин Өмнөговийн "Мушгиа худаг”-ийн бүлэг ордод өмнө хийсэн судалгаанаас өөр төрлийн судалгаа хийж празеодим фасназит, синхизитыг агуулж буй хүдрийн биетийг илрүүлсэн. Тэгэхээр Монгол Улс үйлдвэрлэлийн эрдэс агуулж буй эдийн засгийн ач холбогдолтой ордуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй аж. Энэ тухай Газрын ховор элементийн инженерийн ухааны доктор, эксперт Н.Сандагдорж ярьсан юм.

Дэлхийд бастнезит төрлийн эрдэсүүдийг баяжуулж байна

Газрын ховор элемент дотроо үйлдвэрлэлийн эрдэс нь гарын таван хуруунд багтах эрдэсүүд бий. Хамгийн их үйлдвэрлэл явуулж буй эрдэс нь синхизит, бастнезит, карбонатт фарацит юм. Ер нь технологийн талаасаа энэ төрлийн эрдэсүүдийг баяжуулж байгаа. Тэгвэл эдгээр үйлдвэрлэлийн эрдсүүд Халзан бүрэгтэй ордод хүдрийн эрдэсийг нь авч үзвэл ихэнх нь хувийг нь ховор металлын эрдэс болох ноен, лантани, циркон эзэлж байгаа. Багахан хэмжээгээр бастнезит хэмээх эрдэс эзэлж буй юм. Тус ордод хамгийн сүүлд 2010-2023 онд Германд хийсэн баяжуулалтын судалгаагаар 04 процентын дундаж агуулгатай гэдгийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, 3-4 процентын агууламжтай баяжмал гаргаж авна гэсэн үг. Одоогоор дэлхийд 20-25 хувийн агууламжаас газрын ховор элемент ялгаж авч буй ч цаашид технологи хөгжихийн хэрээр бага агууламжтай ирлэрцээс ялгаж авах шийдэл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь технологийн шийдэл л чухал болоод байна. Илүү өндөр орлоготой салбарыг бий болгоё гэвэл чухал ашигт малтмалын боломжуудыг харах ёстой гэж Чухал ашигт малтмалын ассоциацийн ерөнхийлөгч М.Дагва онцолж байна.

Ц.Мягмарбаяр

"Зууны мэдээ" сонин 

2025 оны гуравдугаар сарын 7 №41 (7538)


Халзан бүрэгтэйн орд шүлтлэг агууламжтай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ сүүлийн 6 сарын доод түвшинд ойртлоо

 Брент төрлийн газрын тос баррель нь 70 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 14:45
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас ишлэх нь

  -Могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж ...

Өнөөдөр, 14:25
Халзан бүрэгтэйн орд шүлтлэг агууламжтай

 Монгол оронд одоогоор илэрсэн газрын ховор элементийн зургаан орд ...

Өнөөдөр, 10:13
Трамп Канадын ган, хөнгөн цагааны татварыг 50 хувь болгоно гэж сүрдүүлсэн ч удалгүй цуцлав

 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канадын ган болон хөнгөнцагааны ...

Өнөөдөр, 10:06
Нээлттэй,багтаамжтай Хятад улс боломжоор дүүрэн байна

Цагаан сараар маш үнэтэй байдаг интоор жимс саяхан өнгөрсөн могой жилийн ...

Өчигдөр, 21:43
Дэлхийн хараан дах “Хоёр чуулган”-1

Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэл, ногоон хөгжлийн үзэл баримтлал ...

Өчигдөр, 21:41
Өвөр Монголд ”Архинаас гарах чип” суулгажээ

Өвөр Монголын Улаанхад хотын Нинчэн шяний Хятадын уламжлалт анагаах ухаан, ...

Өчигдөр, 21:38
Хятадад суугаа Элчин сайд нар хоёр чуулганы талаар юу анхаарч байгаа вэ

Хоёр чуулган нь Хятад улсын улс төрийн амьдралын томоохон үйл явдал ...

Өчигдөр, 21:36
Хятадын Засгийн газрын 2025 онд хийх 10 ажил-Фото мэдээ

Энэ өдөр, БХАТИХ-ын 3-р чуулган нээлтээ хийж, ХКН-ын төв хорооны ерөнхий ...

Өчигдөр, 21:34
Хятад улс бол хөгжиж буй орнуудад итгэл зориг өгч чадах сайн жишээ мөн

Египетийн албаны мэдээллийн "Аль-Анифат"-ын ерөнхий редактор Осама Саид ...

Өчигдөр, 21:31
Хятадын Засгийн газрын ажлын тайлангийн товчлол

Гуравдугаар сарын 5-нд, БХАТИХ-ын жил тутмын чуулган Бээжингийн Ардын Их ...

Өчигдөр, 21:28
Их Британид нефть тээвэрлэгч хөлөг онгоц ачааны хөлөг онгоцтой мөргөлджээ

  ЛОНДОН, 2025 оны гуравдугаар сарын 11 /DW/. Хойд тэнгис дэх Их ...

Өчигдөр, 18:40
Газрын тосны үнэ цаашид хэрхэх вэ, бид энэ талбарт балчир хэрэглэгч хэвээр байх уу

 Газрын тосны үнэ нь дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлж ирсэн. ...

2025 оны 03 сарын 10, 22 цаг 00 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "MCS" гэдэг компанитай санал зөрсөн зүйл юу ч байхгүй

  Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө ...

2025 оны 03 сарын 10, 20 цаг 06 минут
Уранаас 200 дахин ашигтай торийн үлэмж нөөц Өвөрмонголоос олдож, БНХАУ эрчим хүчээ "үүрд" шийдлээ гэв

  БНХАУ-ын геологичид Өвөрмонголын бүс нутгаас торийн үлэмж нөөц ...

2025 оны 03 сарын 10, 19 цаг 45 минут
Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулна

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 03 сарын 10, 12 цаг 14 минут
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна…

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. ...

2025 оны 03 сарын 10, 12 цаг 03 минут
БХАТИХ-ын төлөөлөгч: Монгол, Хятадын хилийн боомтуудыг олон улсын жишигт хүргэнэ

XIV сонгуулийн БХАТИХ-ын  III чуулган үргэлжилж байна. Тус чуулганыг ...

2025 оны 03 сарын 07, 11 цаг 21 минут
Аляскад хийн хоолой тавихад Япон, Өмнөд Солонгос оролцоно

  ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 6 /VOA/. Япон, Өмнөд ...

2025 оны 03 сарын 06, 13 цаг 03 минут
Америкаас газрын тосоор хараат байхыг үл хүссэн Канад мөрөөдлийн мухардал

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тавьсан гаалийн ...

2025 оны 03 сарын 06, 12 цаг 01 минут
“ЭТТ”-н угаасан нүүрсийг сайжруулсан түлш үйлдвэрлэхэд туршина

  БГД-ийн 22-р хороонд өнгөрсөн сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр ...

2025 оны 03 сарын 05, 14 цаг 44 минут
Нүүрсний үнэ 2025 оны төсөвт тусгасан дүнгээс 20 хувиар буураад байна

 2025 оны эхний хоёр сард Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ тонн нь ...

2025 оны 03 сарын 05, 14 цаг 41 минут
Ц.Туваан: Хайгуулыг эрчимжүүлж, шинэ ордуудыг нээнэ

  Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт энэ ...

2025 оны 03 сарын 05, 14 цаг 40 минут
Дэлхийн уул уурхайн чуулга уулзалтад монгол улс баримтлах бодлогоо танилцууллаа

 1932 оноос хойш 93 дах жилдээ зохион байгуулагдаж буй PDAC-2025 буюу ...

2025 оны 03 сарын 05, 13 цаг 36 минут
Orano: Ураны үнэ өсөж буй нь уурхайнуудын үйл ажиллагаа сэргэхэд нөлөөлөхөөр байна

 Шинэ уурхайнууд нэн шаардлагатай байгааг "Orano”-ийн Гүйцэтгэх ...

2025 оны 03 сарын 03, 14 цаг 01 минут
2025 оны 02 сарын 28, 21 цаг 13 минут
Нүүрсний экспортын үнэ 2025 оны төсөвт тусгаснаас 20 орчим хувиар буурчээ

 Монгол Улс 2025 онд нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллароор ...

2025 оны 02 сарын 28, 10 цаг 21 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд бараалхав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ...

2025 оны 02 сарын 28, 07 цаг 17 минут
Дэлхий нийт Хятадын Цагаан сарыг хамтдаа тэмдэглэлээ

Энэ жилийн Цагаан сарын баяр бол дэлхийн өвд амжилттай бүртгүүлсний дараах ...

2025 оны 02 сарын 27, 21 цаг 08 минут
2025 оны 02 сарын 27, 08 цаг 45 минут
"Ухаа худаг" хууль бусаар MCS-д очсон гэдэг ЗГ-ын дүгнэлт гарлаа

    ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Засгийн газрын ...

2025 оны 02 сарын 26, 20 цаг 38 минут
2025 оны 02 сарын 26, 12 цаг 32 минут
Ашигт малтмалын гэрээний асуудлаар АНУ, Украин тохиролцоонд хүрчээ

  КИЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 26 /CNN/. АНУ ба Украин ...

2025 оны 02 сарын 26, 12 цаг 16 минут
Цагаан сарын аялал жуулчлал эдийн засгийг дайчлав

Аялал жуулчлалын хэд хэдэн платформын 02-р сарын 04-ний өдрийн гаргасан ...

2025 оны 02 сарын 26, 12 цаг 00 минут
Эдийн засагт эерэг хүлээлттэй “Эрдэнэс Тавантолгой”

 Монголын улс төр Таван толгойгоо тойрон өрнөж ирсэн. Одоо ч хэвээрээ ...

2025 оны 02 сарын 26, 10 цаг 40 минут
Ураны урт хугацааны гэрээний үнэ өсөх төлөвтэй байна

 Өнгөрсөн оны хоёрдугаар улиралын төгсгөлд уран нэг фунт нь 84.25 ...

2025 оны 02 сарын 26, 10 цаг 02 минут
Марк Мелеард: Газрын гүн рүү өдөрт 200 вагон хүхрийн хүчил шахах боломжгүй

 Францын "Орано Майнинг” групп Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ...

2025 оны 02 сарын 26, 08 цаг 11 минут
Хятадын нүүрсний станц барих мега төсөл

  Хятад улс 2024 онд бараг л 100 гигаваттын хүчин чадалтай ...

2025 оны 02 сарын 25, 17 цаг 45 минут
2025 оны 02 сарын 25, 17 цаг 33 минут
2025 оны 02 сарын 25, 13 цаг 58 минут
Хоёрдугаар сард Хятадын талаас нүүрс худалдан авсангүй

  Уул уурхайн бирж дээр өнөөдрийг хүртэл Хятадын талаас нүүрс ...

2025 оны 02 сарын 25, 13 цаг 51 минут
Монголын эрдэс баялгийн холбоодоос хамтарсан мэдэгдэл гаргажээ

Монголын эрдэс баялгийн холбоодоос хамтарсан мэдэгдэл гаргажээ. ...

2025 оны 02 сарын 25, 13 цаг 10 минут
Монгол Улсад газрын тос, байгалийн хий нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын Бээжин хотод ...

2025 оны 02 сарын 25, 12 цаг 15 минут
2025 оны сар шинийн төрхийг тольдохуй

"Умард, өмнөдийнхөн харилцан сүлжипдэх" аялал ...

2025 оны 02 сарын 24, 11 цаг 56 минут
Алтны үнэ 10 дахь удаагаа дээд үзүүлэлтэд хүрэв

 НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 21 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 02 сарын 24, 09 цаг 46 минут
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн

    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол ...

2025 оны 02 сарын 21, 18 цаг 16 минут
Монгол Улсын цайрын хэтийн төлөвийн судалгааг нийтэлжээ

 Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс дэлхийн ...

2025 оны 02 сарын 21, 14 цаг 52 минут
Л.Оюун-Эрдэнэ: Баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу ...

2025 оны 02 сарын 21, 14 цаг 01 минут
2025 оны 02 сарын 20, 17 цаг 19 минут
2025 оны 02 сарын 20, 12 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани