- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Америкаас газрын тосоор хараат байхыг үл хүссэн Канад мөрөөдлийн мухардал
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тавьсан гаалийн татварын улмаас Канадын хэд хэдэн улс төрч АНУ-аас хэт хамааралтай байдлаа багасгахыг уриалж эхэлсэн юм. Тэдгээр улс төрчид газрын тосны шинэ хоолой барьж, далайн боомтуудаар дамжуулан экспортлох ёстой гэж үзэж байна.
Газрын тос нь Канадын хамгийн үнэ цэнтэй экспортын бүтээгдэхүүн юм. Тус улс дэлхийн дөрөвдүгээр том газрын тос экспортлогч бөгөөд өдөрт 4 сая баррель газрын тос АНУ руу нийлүүлдэг. Энэ нь Канадын нийт газрын тосны экспортын 90 хувийг бүрдүүлдэг юм.
Канадын эрх баригч Либерал намын Эрчим хүчний сайд, сөрөг хүчний Консерватив намын удирдагч, мөн хэд хэдэн мужийн удирдагчид газрын тосны экспортоо төрөлжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Газрын тосны хоолой шинээр баруун, зүүн болон хойд эрэг рүү тавих хэрэгтэй гэж улс төрчид үзэж байгаа ч хувийн компаниуд ийм олон тэрбум долларын өртөгтэй төслийг эхлүүлэх сонирхолгүй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ийм төслийг хэрэгжүүлэхэд 10 орчим жил шаардагдана.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Канадын хоёр томоохон газрын тосны хоолойн төсөл цуцлагдсан. Мөн 2021 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден "Keystone XL” хоолойн зөвшөөрлийг хүчингүй болгосноор Канад компани олон тэрбум долларын алдагдал хүлээсэн юм. Хэрэв АНУ гаалийн татвар тогтоовол Канадын үйлдвэрлэгчдийн ашиг буурах тул хоолойн хэрэгцээ багасна.
Гэхдээ гаалийн татваргүй байсан ч газрын тосны хоолой барих нь Канадын компаниудад хэт эрсдэлтэй гэж "TC Energy” компанийн удирдах албан тушаалтан асан Деннис МакКонахи хэлжээ. Тэрбээр бүтэлгүйтсэн "Keystone XL” төслийн багт ажиллаж байсан юм. МакКонахи "Хэрэв би газрын тосны хоолойн компанийн удирдах зөвлөлд байсан бол ийм эрсдэлийг үүрэх нь маш хэцүү санагдана" гэсэн байна.
Одоогоор Канад АНУ-ыг тойрон газрын тос экспортлох боломжтой цорын ганц арга нь Альберта мужаас Бритиш Колумбийн эрэг хүртэлх "Trans Mountain” хоолойн сүлжээ юм. Үүгээр дамжуулан газрын тосыг далайгаар бусад улс руу гаргах боломжтой.
Энэхүү хоолойн өргөтгөлийг 2018 онд Канадын засгийн газар 4.5 тэрбум канад доллароор (3.15 тэрбум ам.доллар) хийж эхлүүлсэн юм. "Kinder Morgan” компани нутгийн иргэд болон байгаль орчны эсэргүүцлээс болж төслийг орхихоо шахаж байв. Энэ мэт асуудлын улмаас өргөтгөлийн ажил удааширч, илүүц зардал нь дөрвөн жилийн дотор 34 тэрбум канад доллар хүрсэн юм.
Калгаригийн Их Сургуулийн эрчим хүчний эдийн засагч Кент Феллоус "Зардлын өсөлт ийм өндөр байсныг харахад хувийн хэвшлийн компаниуд иймэрхүү төсөлд оролцохыг хүсэхгүй нь ойлгомжтой" гэжээ.
Канадын эрчим хүчний салбар их хүнд сурталтай. Зөвшөөрөл авах хугацаа хэт удаан, зохицуулалт нь тодорхой бус байдгаас болж хөрөнгө оруулагчид уг салбарт орохоос зайлсхийдэг байна.
Канадад "Нөлөөллийн үнэлгээний тухай хууль” гэх хууль бий. Үүнийг өөрчлөхгүй бол шинэ газрын тосны хоолойн төсөлд компаниуд хөрөнгө оруулах магадлал маш бага гэж Сункор Энержи компанийн удирдах зөвлөлийн гишүүн асан Марта Холл Финдлэй хэжээ. Уг хууль 2019 онд хэрэгжиж эхэлсэн юм. Тус хуулийн дор компаниуд зөвхөн байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс гадна нийгэм, соёлын үнэлгээ хийхийг шаарддаг. Үүнээс хойш зөвхөн "Cedar LNG” нэртэй нэг л төсөл энэхүү процессыг амжилттай давж чадсан юм. Гэхдээ үүний тулд 3.5 жилийг зарцуулсан байна.
Канадын "Enbridge” компани эрчим хүчний дэд бүтцийн бодлого өөрчлөгдөхгүй л бол шинэ хоолойн төсөлд оролцохгүй гэж тус компанийн гүйцэтгэх захирал Грег Эбел мэдэгджээ.Тэрбээр Канадын засгийн газар зөвшөөрөл олгох үйл явцыг хялбарчилж, газрын тос, байгалийн хийн салбарт тавих хүлэмжийн хийн ялгарлын хязгаарыг цуцалж, нутгийн иргэдийг хөрөнгө оруулагч болгох зээлийн хөтөлбөрөө өргөжүүлэх хэрэгтэй гэсэн юм.
Эбел "Засгийн газар томоохон дэд бүтцийн төслүүдийг үндэсний ашиг сонирхлын хүрээнд дэмжих бодлогыг тодорхой болгож, хууль тогтоомжийн бодит өөрчлөлт хийх хэрэгтэй" гэж хэмээжээ. Мөн компаниуд шинэ хоолойн төслийг эхлүүлэхийн тулд Канадын газрын тосны олборлолт нэмэгдэх эсэхэд итгэлтэй байх ёстой. Газрын тосны олборлогчид "Trans Mountain” өргөтгөлийг бүрэн ашиглахын тулд тулд олон жилийн турш хүчин чадлаа нэмэгдүүлсэн.
"S&P Global Commodity Insights”-ийн тайланд дурдсанаар, сүүлийн 10 жилд Канадын газрын тосны олборлолт өдөрт 1.3 сая баррелиар нэмэгдсэн байна. Энэ нв 2030 он гэхэд дахин 500,000 баррелиар өсөх боломжтой гэжээ.
Эх сурвалж: Reuters

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||