- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний экспортын үнэ 2025 оны төсөвт тусгаснаас 20 орчим хувиар буурчээ
Монгол Улс 2025 онд нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллароор экспортлохоор тооцож, энэ оны төсвийг баталсан ч одоогийн байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буураад байна. Нүүрсний үнийг 10 жилийн дунджаар 105 ам.доллароор тооцсоныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлж байсан юм.
Нэгдүгээр сард 5.2 сая тонн чулуун нүүрсийг 449 сая ам.доллароор экспортолсон нь өмнөх оны мөн үеэс үнийн дүн нь 44 хувиар буурсан үзүүлэлт болсон. БНХАУ-ын зах зээлд нүүрсний эрэлт удаашралтай, хил дээрх агуулахууд дүүрсэн байгаагаас шалтгаалан манай талаас татан авалт багасаж, улмаар үнэ буурч байгааг "Эрдэнэс Монгол” ХХК мэдээлсэн.
Нүүрсний үнийн уналтыг нөхөхийн тулд биет хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзвэл одоогийн тээвэр логистикийн хүчин чадлаар жилд 83 сая тонноос хол давахгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мөн тодотгосон. Өөрөөр хэлбэл 2024 онд тээвэр логистикийн дээд хүчин чадлаа ашиглахад 83 сая тонн нүүрс экспортолсон байна.
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн дотооддоо олон сая тонн нүүрс ачих дэд бүтцээ бэлэн болгох нь чухал байгааг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлж байлаа.
ОХУ дэд бүтцээ сайжруулан нүүрсний экспортоо нэмэгдүүлж байгаагаас гадна Д.Трампын тарифын бодлогын нөлөө, БНХАУ-ын дотоод хэрэглээ буурч байгаа зэргээс шалтгаалан дунд хугацаандаа нүүрсний экспортод тааруу дүр зураг харагдаж байгаа. Нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхээс илүү 1 тонныг нь илүү үнэ цэнд хүргэхэд анхаарах нь чухал байгааг эдийн засагч Н.Энхбаяр онцолсон юм.
П.Тунгалаг

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||