Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадын нүүрсний станц барих мега төсөл

Хятадын нүүрсний станц барих мега төсөл

 

Хятад улс 2024 онд бараг л 100 гигаваттын хүчин чадалтай нүүрсний станц барьж эхэлсэн нь сүүлийн 10 гаруй жилийн туршид байгаагүй хамгийн өндөр хүчин чадлыг бий болгох гэсэн төлөвлөгөө гэж цэвэр эрчим хүчний хоёр том байгууллагын гаргасан тайланд дурджээ. Гэсэн хэдий ч энэхүү бүтээн байгуулалт нь дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулагчийг бууруулах гэсэн хүчин чармайлтад болон АНУ, Европоос хол давсан Хятадын нар, салхины цэвэр эрчим хүчний хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж онцолсон байна.

Уг судалгаанаас иш татвал, "Нүүрсийг хэрэглээнээс халахын оронд цэвэр эрчим хүчийг үүнд түшиглүүлж байна" гэж бичсэн байв.

Уг тайлан нь Европт төвтэй "Centre for Research on Energy" болон АНУ-д төвтэй "Global Energy Monitor"-аас зургаан сар тутамд хийдэг Хятадын нүүрсний төслүүдийн тоймын нэг хэсэг юм. "Global Energy Monitor"-ийн гаргасан тайланд нийтлэгдсэнээр, Хятад улс 2024 онд 94.5 гигаваттын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлсэн нь 2015 оноос хойшхи хамгийн том төсөл аж. Үүнээс гадна, түр зогсоогоод байсан 3.3 гигаваттын станц барих төслийн ажлыг тус онд дахин эхлүүлжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар, Хятад улс ирэх 2-3 жилийн хугацаанд чулуужсан түлшээр ажиллах хэд хэдэн шинэ цахилгаан станцыг барьж магадгүй байна.

Үүний үр дүнд тус улсын нар,салхинаас бий болох цэвэр эрчим хүчний хөгжил удаашрах өндөр эрсдэлтэй гэдгээс эмээж буй. Хэрэв 2024 оны сүүлийн гурван сарын эрчим хүчний хэрэглээний эх үүсвэрийг статистик тоог харах юм бол цэвэр эрчим хүчний хэрэглээ доод түвшиндээ хүрч, чулуужсан түлш буюу нүүрснээс бий болох эрчим хүчний хэрэглээ хамгийн өндөр байжээ.

"Centre for Research on Energy"-ийн шинжээч Ци Цинь хэлэхдээ, "2022, 2023 онд засгийн газраас нүүрсээр галладаг үйлдвэрүүдийн зөвшөөрлийг нэмэгдүүлсний дараа шинэ станцын бүтээн байгуулалт хийгдэх нь нэмэгдэнэ гэх таамаглалын дагуу бүх юм болсон" гэж Хятадын чулуужсан түлшний хэрэглээ хэрхэн нэмэгдсэн тухай тайлбарлахдаа онцолсон байна. Тэрбээр мөн "Бид Хятад улсыг хүчин чадлаа хэтрүүлэхээс сэргийлж, утааг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна. Үүнд аль хэдийн батлагдсан нүүрсний цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхийг татгалзах ч хамаарна" гэв.

Хятадын дарга Ши Жиньпин 2020 онд уур амьсгалыг сайжруулах хоёр зорилт дэвшүүлж байжээ.

Тодруулбал, 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаралт дээд цэгтээ хүрч, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилт дэвшүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд, тус улсын нүүрсхүчлийн хийн ялгаралт дээд цэгтээ хүрсэн байж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Тиймээс хэзээ бууруулах ажлыг эхлүүлэх нь таамаг хэвээр байгаа юм. Энэ долоо хоног гэхэд НҮБ-д 2035 он хүртэл утааг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө өргөн барих хугацаанаасаа хоцорсон олон орны тоонд Хятад улс багтжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гуо Жякун хэлэхдээ, Бээжингийн эрх баригчид уг төлөвлөгөө дээр ажиллаж байгаа бөгөөд энэ онд зохих ёсоор нь өргөн мэдүүлнэ гэсэн байна.

Дашрамд дурдахад, Хятад улс өнгөрсөн онд дэлхийн нийт чулуужсан түлшний станц барих ажлын 93 хувийг дангаараа гүйцэтгэсэн байна. Мөн шинээр болон дахин сэргээх зөвшөөрөл олгосон нүүрсний станцын төслүүд 2022, 2023 онд 100 гигаватт байсан бол өнгөрсөн онд 68.9 гигаватт болж буурсан байв. Энэ нь барилгын ажил удааширч болзошгүйг харуулж байна гэж цэвэр эрчим хүчний судалгааны төв тайландаа тусгасан юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Хятадын нүүрсний станц барих мега төсөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Orano: Ураны үнэ өсөж буй нь уурхайнуудын үйл ажиллагаа сэргэхэд нөлөөлөхөөр байна

 Шинэ уурхайнууд нэн шаардлагатай байгааг "Orano”-ийн Гүйцэтгэх ...

Өнөөдөр, 14:01
Нүүрсний экспортын үнэ 2025 оны төсөвт тусгаснаас 20 орчим хувиар буурчээ

 Монгол Улс 2025 онд нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллароор ...

2025 оны 02 сарын 28, 10 цаг 21 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд бараалхав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ...

2025 оны 02 сарын 28, 07 цаг 17 минут
2025 оны 02 сарын 27, 08 цаг 45 минут
"Ухаа худаг" хууль бусаар MCS-д очсон гэдэг ЗГ-ын дүгнэлт гарлаа

    ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Засгийн газрын ...

2025 оны 02 сарын 26, 20 цаг 38 минут
2025 оны 02 сарын 26, 12 цаг 32 минут
Ашигт малтмалын гэрээний асуудлаар АНУ, Украин тохиролцоонд хүрчээ

  КИЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 26 /CNN/. АНУ ба Украин ...

2025 оны 02 сарын 26, 12 цаг 16 минут
Эдийн засагт эерэг хүлээлттэй “Эрдэнэс Тавантолгой”

 Монголын улс төр Таван толгойгоо тойрон өрнөж ирсэн. Одоо ч хэвээрээ ...

2025 оны 02 сарын 26, 10 цаг 40 минут
Ураны урт хугацааны гэрээний үнэ өсөх төлөвтэй байна

 Өнгөрсөн оны хоёрдугаар улиралын төгсгөлд уран нэг фунт нь 84.25 ...

2025 оны 02 сарын 26, 10 цаг 02 минут
Марк Мелеард: Газрын гүн рүү өдөрт 200 вагон хүхрийн хүчил шахах боломжгүй

 Францын "Орано Майнинг” групп Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ...

2025 оны 02 сарын 26, 08 цаг 11 минут
Хятадын нүүрсний станц барих мега төсөл

  Хятад улс 2024 онд бараг л 100 гигаваттын хүчин чадалтай ...

2025 оны 02 сарын 25, 17 цаг 45 минут
2025 оны 02 сарын 25, 17 цаг 33 минут
2025 оны 02 сарын 25, 13 цаг 58 минут
Хоёрдугаар сард Хятадын талаас нүүрс худалдан авсангүй

  Уул уурхайн бирж дээр өнөөдрийг хүртэл Хятадын талаас нүүрс ...

2025 оны 02 сарын 25, 13 цаг 51 минут
Монголын эрдэс баялгийн холбоодоос хамтарсан мэдэгдэл гаргажээ

Монголын эрдэс баялгийн холбоодоос хамтарсан мэдэгдэл гаргажээ. ...

2025 оны 02 сарын 25, 13 цаг 10 минут
Монгол Улсад газрын тос, байгалийн хий нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын Бээжин хотод ...

2025 оны 02 сарын 25, 12 цаг 15 минут
Алтны үнэ 10 дахь удаагаа дээд үзүүлэлтэд хүрэв

 НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 21 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 02 сарын 24, 09 цаг 46 минут
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн

    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол ...

2025 оны 02 сарын 21, 18 цаг 16 минут
Монгол Улсын цайрын хэтийн төлөвийн судалгааг нийтэлжээ

 Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс дэлхийн ...

2025 оны 02 сарын 21, 14 цаг 52 минут
Л.Оюун-Эрдэнэ: Баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу ...

2025 оны 02 сарын 21, 14 цаг 01 минут
2025 оны 02 сарын 20, 17 цаг 19 минут
2025 оны 02 сарын 20, 12 цаг 44 минут
“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг "Эрдэнэс критикал минералс" болгон өөрчилж байна

 Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж ...

2025 оны 02 сарын 20, 12 цаг 00 минут
2025 оны 02 сарын 20, 11 цаг 55 минут
Газрын ховор элементийн хайгуул, олборлолтыг дэмжиж буйгаа Засгийн газар "зарлав"

  Засгийн газрын өчигдөр /2025.02.19/ хуралдсан ээлжит хуралдаанаар ...

2025 оны 02 сарын 20, 11 цаг 51 минут
2025 оны 02 сарын 20, 11 цаг 48 минут
Л.Оюун-Эрдэнэ: Бид "Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү" гэдэг хоёр сонголттой туллаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны дараа ...

2025 оны 02 сарын 20, 10 цаг 10 минут
Голомт Банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна

  Монгол улс, Улаанбаатар хот - (2025.02.18)  “Голомт ...

2025 оны 02 сарын 19, 19 цаг 32 минут
2025 оны 02 сарын 19, 19 цаг 20 минут
Ухаахудагийн хувьцааны наймаа бартераар хийгдсэн үү

  Б.ГАРЬД Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. ...

2025 оны 02 сарын 19, 17 цаг 33 минут
Арван жилийн доторх скандал ба Харбин, Улаанбаатарын гэрээний ялгаа

  -Ерөнхий сайдын хэлэлцээрийг ганцхан алхмын зайнаас ажигласнаа ...

2025 оны 02 сарын 19, 13 цаг 14 минут
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 02 сарын 19, 12 цаг 04 минут
MCS-ИЙН ЭЗЭМШИЛД БУЙ “УХАА ХУДАГ”-ийн асуудлаар ЗАСГИЙН ГАЗРААС ажлын хэсэг байгуулжээ

  Ухаа худагийг ямар замаар MCS-т өгсөн бэ гэдэг асуудлыг сөхөхтэй ...

2025 оны 02 сарын 19, 10 цаг 41 минут
Алтны үнэ эргэн тогтворжлоо

 Сүүлийн хоёр сарын хугацаанд 1.6 хувиар буюу эрс буураад байсан ...

2025 оны 02 сарын 18, 11 цаг 55 минут
2024: Монгол АВЛИГЫН ИНДЕКСЭЭР 7 байр урагшилж, 114-д бичигдлээ

  Жил бүр Transparency international олон улсын байгууллагаас улс ...

2025 оны 02 сарын 18, 11 цаг 53 минут
Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв

  Удахгүй цагаан сар болно. Урь орно. Утаагаа мартана, хэдүүлээ. Өвөл ...

2025 оны 02 сарын 18, 11 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн дараагийн алхам юу байх вэ?

  Гашуунсухайтын төсөлд гадаад талдаа “цэг” тавилаа ...

2025 оны 02 сарын 18, 10 цаг 02 минут
Сар шинийг угтсан кредит картын урамшуулал зарлагдлаа

Голомт банкны кредит картын харилцагчид 2024.02.28-ны өдрийг дуустал ...

2025 оны 02 сарын 17, 22 цаг 09 минут
“Ухаахудагийн улс төр” ба урьдын сайд, уул уурхай, эрчим хүчний компаниуд

  “Тавантолгойн ордын коксжих нүүрсний нийт нөөцийн 40 орчим ...

2025 оны 02 сарын 17, 15 цаг 21 минут
Хятадын Ганцмод боомт дээр нүүрсний бөөгнөрөл үүсэж, сүүлийн нэг сар Монголоос нүүрс авсангүй

  Он гарснаас хойш нүүрсний үнэ уналттай байна. Өнөөдрийн байдлаар ...

2025 оны 02 сарын 17, 13 цаг 36 минут
Байгаль орчны салбарын 10 журмыг хүчингүй болгожээ

  Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, хуулиас давсан ...

2025 оны 02 сарын 17, 10 цаг 27 минут
2025 оны 02 сарын 15, 09 цаг 57 минут
Дональд Трампын овоо хараандаа авсан "шинэ цагийн газрын тос"

  Газрын ховор элементээр дэлхий нийт БНХАУ-аас үргэлж хамааралтай ...

2025 оны 02 сарын 14, 13 цаг 31 минут
Шударга байдлын үнэлгээгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам сүүл мушгижээ

  Авлигатай тэмцэх газраас төрийн 16 яам, 34 агентлаг, 21 аймгийн ...

2025 оны 02 сарын 14, 13 цаг 20 минут
Дэлхий нүүрснээс салах болоогүй

  Дэлхий нүүрснээс хагацах болоогүй бололтой. "Нүүрсийг юу ч устгаж ...

2025 оны 02 сарын 14, 13 цаг 18 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард ...

2025 оны 02 сарын 14, 13 цаг 17 минут
2025 оны 02 сарын 13, 17 цаг 47 минут
2025 оны 02 сарын 12, 17 цаг 22 минут
2025 оны 02 сарын 12, 17 цаг 18 минут
2025 оны 02 сарын 12, 17 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани