Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв

Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв

 

Удахгүй цагаан сар болно. Урь орно. Утаагаа мартана, хэдүүлээ. Өвөл ирэхгүй юм шиг хэдэн сар явна. Тэгээд хүйтэрнэ. Утаатайгаа золгоно. Дахиад л угаартана. Зарим маань амиа алдана. Улаанбаатарынхан ердөө л ийм эргэлтэд амьдардаг.

Гэхдээ энэ хавар утаагаа ингээд мартмааргүй байгаа юм. Бид мартвал, тэд бас мартчихна. Өвөл болохоор баахан үлгэр ярьсаар байгаад хавартай золгуулна. Тэр хооронд нь өвдөж зовоод, үхэж үрэгдээд л байх болно.

Уг нь Засгийн газар зургаан жилийн өмнө, 2019 онд “..Улаанбаатарыг утаанаас салгана” гээд сүрхий том акц хийсэн. “...Сайжруулсан шахмал түлш” гэх сүрхий нэртэй түлш хийх үйлдвэрийг хүртэл байгуулсан. Өч төчнөөн зардал төрөөс гаргасан. Түүнээс хойш зургаан жилийн дараа, хоёр долоо хоногийн өмнө УИХ-аас Утааны сонсголыг зохион байгууллаа.

 

Сайндаа биш, утаа тамтгаа алдаад иргэд цахимаар саналаа өгсөөр байгаад тэр сонсголыг хийлгэсэн юм. Утааны сонсгол маш муу болсон. Угаасаа, тийм л зорилготой зохион байгуулаад байх шиг байна лээ. Гэвч нэг ололттой. Зургаан жилийн турш сайжруулсан шахмал түлш гэгчийг хийж тараасан “Тавантолгой түлш” ХХК-ийн ажлыг дүгнэсэн явдал боллоо. Шулуухан хэлэхэд, энэ компанид “шахаа”-наас өөр сайжирсан зүйл алга байв. Тэд түлшээ хийгээд зургаан жил болж байгаа ч хүмүүс илүү угаартаж хордсоор, амиа алдсаар байна. Утааны сонсголыг хийж ядаж байхад нь нэгэн гэр бүл угаартаад амиа алдаж байх жишээтэй.

 

Ийм эмгэнэлтэй явдал өнөөдөр ч гараад байгаа юм биш л дээ. “Тавантолгой түлш” ХХК-ийг зургаан жилийн өмнө түлшээ хийж эхлэхэд л зургаан хүн түлшинд нь угаартаад амиа алдаж байв.

 

Сануулахад, энэ явдал 2019 оны намар, аравдугаар сарын 4-9-ний хооронд болсон юм. Аравдугаар сарын 10-ны оройны байдлаар 88 өрхийн 174 иргэн хордсон мэдээллийг холбогдох байгууллагууд өгч байв. Албан бус мэдээллээр, “…10 гаруй хүн нас барсан” ч гэж байлаа. Мөн эмнэлгийн хүлээн авахаар 89 хүн эмчлүүлж, тэдний 10 гаруй нь хэвтэж эмчлүүлж байгааг эх сурвалжууд мэдээлсэн. Тэгэхэд “Тавантолгой түлш”-ийнхэн түлшээ хийж эхлээд удаагүй байв. Дээрх мэдээллийн мөрөөр Засгийн газар, Улаанбаатар хотын Онцгой комисс түргэн авч, тухайн үедээ нэлээд ажил болж байсан юм.

 

2019 оны аравдугаар сарын 8-наас эхлээд тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтынхан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг битүүмжлэн шалгаж эхэлсэн. Эхний үзлэгээр л тус үйлдвэрээс маш ноцтой зөрчил илэрч байв. Шахмал түлшинд таван төрлийн хольц орцыг өөрчилсөн нь ил болж байв.

 

Түүнээс гадна, 2019 оны наймдугаар сард холбогдох байгууллагаас албаны бөгөөд нууцын зэрэгтэйгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн шуудай шахмал түлшийг Оросын лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний хариугаар уг түлшнээс шоргоолжны хүчил гэдэг бодис илэрсэн байна. Түлшийг 5-6 цаг ноцоох үед шоргоолжны хүчил хэмээх бодис нь их хэмжээгээр ялгарч байгааг шинжилгээгээр тогтоосон гэдэг. Энэ нь, “…Шахмал түлшний барьцалдуулагчид шоргоолжны хүчил агуулагдаж байж болзошгүй бөгөөд шоргоолжны хүчил нь угаарын хийтэй хавсарвал хүнийг шууд үхэлд хүргэх аюултай” гэсэн талаарх мэдээлэл яригдсан. Хамгийн гол нь, Оросын тэрхүү лабораториас манай шахмал түлшийг шинжлээд “…Дахин нарийвчилсан шинжилгээнд хамруулах шаардлагатай” гэсэн зөвлөмжийг өгсөн гэдэг юм.

 

Тэр үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийнхан сандарч гарч ирээд хэвлэлийн бага хурал хийж байв. Тус компанийн захирал М.Ганбаатар, ерөнхий инженер Ж.Батбаяр, Байгаль орчны асуудал хариуцсан зөвлөх С.Мөнхсайхан нар оролцсон. Тэгэхэд М.Ганбаатар “…Угаарын хийд хордох үзэгдэл өмнөх жилүүдэд байсан уу гэвэл байсан. Олон мянган хүн зөвшөөрөлгүй уурхайд нүүрс олборлож, амь насаа алддаг. Олон мянган хүн нүүрсний хорт хийд угаартдаг. Нийслэлийн 1.5 сая иргэн утаанд хордож, багтраа өвчнөөр өвчилдөг .Энэ байдлаас салах, хорт утаанаас салах ажлыг манай компани эхлүүлж хийж байна. Бид ингэж бодож, ажиллаж байгаа. Манай хамт олон стандартын төвшинд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын 2014 онд баталсан стандарт бий, үүний дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 2019 онд энэ стандарт шинэчлэгдсэн. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулаад ажиллаж байна. Монголчууд агаарын бохирдлын эсрэг шийдэл хайж 30-40 жил ажилласан. Өнөөдөр энэ түлш хэрэглээнд гарч хэрэгжээд явж байна. Үүнийг дагаад олон эрсдэл гарч байна. Үүнийг шийдэж, ажлаа зохион байгуулж, бэрхшээлийг давж гарах шаардлага бидэнд тулгарч байгааг юуны өмнө мэдэгдье” гэж байв.

 

Ерөнхий инженер Ж.Батбаяр нь “…Агаарын бохирдол идэвхждэг утааны улирал эхэлж байна. Үүний зэрэгцээ жил шахам ажиллаж ирсэн Тавантолгой түлш компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Гэвч энэ үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ташаа мэдээлэл гарах боллоо. Мөн зарим хүмүүсийн санаатай үйлдлээс болж ийм мэдээлэл гарч байна. Би нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Одоо “Тавантолгой түлш” ХХК-д ерөнхий инженерээр ажилладаг. Бидний хэрэглэж буй баталгаат технологи 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд, олон эрдэмтэн, судлаачийн судалгаанд үндэслэж бий болсон. Бид энэ компанийг байгуулсны дараа шинэ технологийг оруулж ирж, ЭХЯ-ны Шинжлэх ухаан, техникийн хурлаар оруулан орц найрлагыг баталгаажуулж авсан. Ингээд Монголын тэргүүлэх эрдэмтдийн хамт түлшээ үйлдвэрлэлд туршин нэвтрүүлсэн. Туршилтыг СХД-ийн 28 дугаар хороонд бүтэн жилийн турш хийсэн. Үүний дүнд түлшний чанар найдвартай, баталгаатай гэдэг үндэслэлүүдийг гаргасан. Олон улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлж дүгнэлт гаргуулсан. Монгол Улсын Геологийн төв лаборатори, АМГТГ-ын лаборатори, ЭСЖС олон улсын лаборатори дүгнэлт гаргасан. Мөн бүх станц дүгнэлт гаргасан. Нүүрсний үйрмэгийг барьцалдуулагч бодисын тухайд байгалийн энгийн шавар, эрдэнэшишийн цардуулыг ашигласан. Эдгээр нь цэвэр эко бүтээгдэхүүн юм. Түлшний РМ 2.5 байгаа. Энэ түлшийг ямар ч төрлийн зууханд түлэх боломжтой” гэж байв. 

 

Тэгвэл, ердөө хоёр долоо хоногийн өмнө УИХ-аас зохион байгуулсан Утааны сонсголын үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн одоогийн ерөнхий инженер Д.Өлзийбат “…Манай компани 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл “Энержи ресурс”-ийн Ухаа худагийн угаан баяжуулах үйлдвэрээс баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох мидлингийг авч ашиглаж байна. 2024 оны наймдугаар сар хүртэл бидний авч ашигласан мидлингийн дэгдэмхий бодисын гарц ерөнхийдөө стандартынхаа шаардлагыг хангаж байсан. Гэвч аравдугаар сараас нийлүүлсэн мидлинг 3-4 нэгжээр нэмэгдсэн. Шахмал түлшний стандарт 22 хувийн дэгдэмхий гарцтай бол түүхий эд маань 22 болж ирсэн. Энэ талаар холбогдох байгууллагуудад нь мэдээлээд арваннэгдүгээр сараас шинэчилсэн гэрээ хийсэн. Түүний дагуу нийлүүлж байгаа мидлингийн дэгдэмхий бодисын гарц бол 18-19 хувьтай буюу өнөөдрийн шахмал түлш үйлдвэрлэж байгаа түүхий эдийн шаардлагыг хангаад явж байгаа. Манай компани 2023 онд дэргэдээ лабораторитой болсон. Энэ лабораторид өдөр тутамдаа шахмал түлшний болон бүтээгдэхүүнийхээ чанарын шинжилгээг хийж борлуулалтад гаргадаг. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн байгууллагуудаар сардаа 1-2 удаа дээж өгч шинжилгээ өгдөг. Бас байгаль орчны улсын байцаагч төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар сард 1- 2 удаа дээж авч шинжилгээнд өгдөг. Бид зөвхөн дотооддоо өгөөд зогсохгүй гадагшаа дээжээ явуулж бас шинжилгээнд өгсөн. Ингэхээр бид дээжийг зөвхөн дотоод гэхгүй өөрийн лаборатори, хөндлөнгийн лаборатори, гаднын лабораториудаар шинжилгээ хийлгэж үр дүнгээ гаргадаг” гэж байна.

 

Нэг үгээр хэлбэл, “Тавантолгой түлш” ХХК-ийнхан 2019 онд анх түлшээ “шахаж” эхлэхдээ, 2024 онд олон нийтийн шахалтаар Утааны сонсголд оролцохдоо нэг зүйлийг хэлж байна. “…Улаанбаатарчууд угаартаж хордоод, амиа алдаад байгаа нь биднээс болоогүй” гэсэн агуулгатай тайлбарыг л хийж байна.

 

Гэтэл ЭМЯ-наас 2005 оны хоёрдугаар сарын 3-нд албан ёсоор мэдээлэхдээ “…2017-2024 онд 11786 хүн угаартсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 2024 оны байдлаар угаартаж тусламж үйлчилгээ авсан 2662 хүн, орон нутагт 117 хүн байна. 2017-2024 оны хооронд угаартаж нас барсан иргэдийн тоо нийтдээ 137, орон нутагт 21, хаяг нь тодорхойгүйгээр нас барсан тав, ингээд 163 байгаа юм. Тэгэхдээ энэ мэдээлэл манай эрүүл мэндийн байгууллага дээр эмнэлгээр үйлчлүүлж, эмнэлэгт нас барсан иргэдийнх, цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний мэдээллийн төвийнхөөс зөрөөд байдаг. Дээрээс нь 2025 оны нэгдүгээр сарын 1-30-ны хооронд 368 хүн угаар, угаарын хийн хордлогоос эмнэлгийн тусламж авсан. 322 хүн эмнэлгийн тусламж аваад буцсан. Хэвтэн эмчлүүлж байсан 33 хүн эдгэрч гарсан. Одоо хэвтэн эмчлүүлж байгаа зургаан хүн байна. Мөн энэ хугацаанд долоон хүн нас барсан” гэв.

 

Харин ХЭҮК-ын 23 дахь илтгэлд “…Комисс сүүлийн гурван жилийн байдлаар иргэдээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой нийт 100 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэснээс сайжруулсан түлштэй холбоотой 12 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

 

…Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалж угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдол жил бүр өссөөр байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн долоон жилийн хугацаанд бүртгэгдсэн угаарын цочмог хордлого нь 9009 тохиолдол бүртгэгдсэн байна. Тандалтын тоон мэдээг харахад жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

 

НЭМҮТ-ийн тандалтын мэдээллээр 2017-2023 оны байдлаар 103 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна” гэжээ.

 

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “…Өвлийн улирлын агаарын чанарын найрлага дахь РМ10, РМ2.5, CO, SO2 хэмжээ нэмэгдэхэд ураг аяндаа зулбалтын давтамж нэмэгдэж, үр хөврөл бүрэлдэх байдал буурах хандлага ажиглагдсан”, “…Монгол Улсад агаарын бохирдлын эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр уушгины хавдрын өвчлөл жилээс жилд тогтвортой нэмэгдэж байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар түүхий нүүрсний хэрэглээний улмаас уушгины хавдар өвчний тохиолдлыг нэмэгдүүлж байгааг тогтоосон”, “…Нүүрсний хэрэглээ нь элэгний хавдарт нөлөөлж байгаа нотолгоо гарч эхэллээ. Энэ бол маш ноцтой дүгнэлт. Үр хөврөл бүрэлдэх байдал 11-12 дугаар саруудад буурах хандлага ажиглагдсан. Энэ бол маш том аюул. Энд Монгол Улсын иргэн болж төрөх ёстой байсан хэдэн мянган хүний амь нас төрөөгүйгээс сүйдэж байна” гэсэн ноцтой мэдээллүүдийг олон нийтэд сонсголоо. Энэ мэтээр зургаан жилийн өмнө анх түлш үйлдвэрлэж эхлэхэд л хүний амь эрсдэж байсан нь өнөөг хүртэл хэвээрээ, харин ч нэмэгдсэн байдалтай болоод байна. Гэтэл нөгөөх “Тавантолгой түлш” ХХК-ийнхан “...Манай түлшнээс болох ямар ч боломжгүй” гээд бардам хэлж чадахгүй л сууж байна.

Тиймээс Засгийн газар, саяхнаас энэ компанийг мэдэлдээ авсан Хотын удирдлагууд хүний амь хохирсоор байгаа энэ эрсдэл дээр “фокус”-лаж нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болж байгаа юм. Наад зах нь, одоогийн үйлдвэрлэж байгаагааы жинхэнээсээ сайжруулсан түлшээр солих хэрэгцээ үүсээд байна.

 

Б.ГАРЬД

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Монгол Улсын цайрын хэтийн төлөвийн судалгааг нийтэлжээ

 Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс дэлхийн ...

Өнөөдөр, 14:52
Л.Оюун-Эрдэнэ: Баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу ...

Өнөөдөр, 14:01
Өчигдөр, 17:19
Өчигдөр, 12:44
“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг "Эрдэнэс критикал минералс" болгон өөрчилж байна

 Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж ...

Өчигдөр, 12:00
Өчигдөр, 11:55
Газрын ховор элементийн хайгуул, олборлолтыг дэмжиж буйгаа Засгийн газар "зарлав"

  Засгийн газрын өчигдөр /2025.02.19/ хуралдсан ээлжит хуралдаанаар ...

Өчигдөр, 11:51
Өчигдөр, 11:48
Л.Оюун-Эрдэнэ: Бид "Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү" гэдэг хоёр сонголттой туллаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны дараа ...

Өчигдөр, 10:10
Голомт Банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна

  Монгол улс, Улаанбаатар хот - (2025.02.18)  “Голомт ...

2025 оны 02 сарын 19, 19 цаг 32 минут
2025 оны 02 сарын 19, 19 цаг 20 минут
Ухаахудагийн хувьцааны наймаа бартераар хийгдсэн үү

  Б.ГАРЬД Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. ...

2025 оны 02 сарын 19, 17 цаг 33 минут
Арван жилийн доторх скандал ба Харбин, Улаанбаатарын гэрээний ялгаа

  -Ерөнхий сайдын хэлэлцээрийг ганцхан алхмын зайнаас ажигласнаа ...

2025 оны 02 сарын 19, 13 цаг 14 минут
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 02 сарын 19, 12 цаг 04 минут
MCS-ИЙН ЭЗЭМШИЛД БУЙ “УХАА ХУДАГ”-ийн асуудлаар ЗАСГИЙН ГАЗРААС ажлын хэсэг байгуулжээ

  Ухаа худагийг ямар замаар MCS-т өгсөн бэ гэдэг асуудлыг сөхөхтэй ...

2025 оны 02 сарын 19, 10 цаг 41 минут
Алтны үнэ эргэн тогтворжлоо

 Сүүлийн хоёр сарын хугацаанд 1.6 хувиар буюу эрс буураад байсан ...

2025 оны 02 сарын 18, 11 цаг 55 минут
2024: Монгол АВЛИГЫН ИНДЕКСЭЭР 7 байр урагшилж, 114-д бичигдлээ

  Жил бүр Transparency international олон улсын байгууллагаас улс ...

2025 оны 02 сарын 18, 11 цаг 53 минут
Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв

  Удахгүй цагаан сар болно. Урь орно. Утаагаа мартана, хэдүүлээ. Өвөл ...

2025 оны 02 сарын 18, 11 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн дараагийн алхам юу байх вэ?

  Гашуунсухайтын төсөлд гадаад талдаа “цэг” тавилаа ...

2025 оны 02 сарын 18, 10 цаг 02 минут
Сар шинийг угтсан кредит картын урамшуулал зарлагдлаа

Голомт банкны кредит картын харилцагчид 2024.02.28-ны өдрийг дуустал ...

2025 оны 02 сарын 17, 22 цаг 09 минут
“Ухаахудагийн улс төр” ба урьдын сайд, уул уурхай, эрчим хүчний компаниуд

  “Тавантолгойн ордын коксжих нүүрсний нийт нөөцийн 40 орчим ...

2025 оны 02 сарын 17, 15 цаг 21 минут
Хятадын Ганцмод боомт дээр нүүрсний бөөгнөрөл үүсэж, сүүлийн нэг сар Монголоос нүүрс авсангүй

  Он гарснаас хойш нүүрсний үнэ уналттай байна. Өнөөдрийн байдлаар ...

2025 оны 02 сарын 17, 13 цаг 36 минут
Байгаль орчны салбарын 10 журмыг хүчингүй болгожээ

  Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, хуулиас давсан ...

2025 оны 02 сарын 17, 10 цаг 27 минут
2025 оны 02 сарын 15, 09 цаг 57 минут
Дональд Трампын овоо хараандаа авсан "шинэ цагийн газрын тос"

  Газрын ховор элементээр дэлхий нийт БНХАУ-аас үргэлж хамааралтай ...

2025 оны 02 сарын 14, 13 цаг 31 минут
Шударга байдлын үнэлгээгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам сүүл мушгижээ

  Авлигатай тэмцэх газраас төрийн 16 яам, 34 агентлаг, 21 аймгийн ...

2025 оны 02 сарын 14, 13 цаг 20 минут
Дэлхий нүүрснээс салах болоогүй

  Дэлхий нүүрснээс хагацах болоогүй бололтой. "Нүүрсийг юу ч устгаж ...

2025 оны 02 сарын 14, 13 цаг 18 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард ...

2025 оны 02 сарын 14, 13 цаг 17 минут
2025 оны 02 сарын 13, 17 цаг 47 минут
2025 оны 02 сарын 12, 17 цаг 22 минут
2025 оны 02 сарын 12, 17 цаг 18 минут
2025 оны 02 сарын 12, 17 цаг 15 минут
Голомт банк IFR Asia Awards 2024 - “Frontier Markets Deal” шагналын эзэн боллоо

  Голомт банкны олон улсын зах зээлд гаргасан 300 сая ам.долларын ...

2025 оны 02 сарын 12, 09 цаг 55 минут
Ухаа худгийг Энержи ресурс нэг ч төгрөг төлөхгүйгээр хууль бусаар хувьчилж авчээ

  Улсын төсвөөр хайгуул хийсэн Тавантолгойн нэг орд болох Ухаа ...

2025 оны 02 сарын 11, 16 цаг 13 минут
Газрын ховор элементийн аль орд илүү ашигтай вэ

  Газрын ховор элементэд лантаноидын бүлгийн лантан (La), цери (Ce) ...

2025 оны 02 сарын 11, 12 цаг 45 минут
Америкийн нефть, шингэрүүлсэн хийнд нэмэлт татвар оногдуулсан шийдвэр хэрэгжиж эхэлжээ

 Хоёрдугаар сарын 10-нд, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо ...

2025 оны 02 сарын 11, 12 цаг 39 минут
З.Энхболд : Монголчуудыг 100 жил тэжээх ордыг MCS-т үнэгүй өгсөн

  Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд ...

2025 оны 02 сарын 11, 10 цаг 06 минут
“Ухаахудаг”-ийг цуцлах уу?!

  Одоогоос 17 жилийн өмнө стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг ...

2025 оны 02 сарын 11, 09 цаг 07 минут
SocialPay-д найзаа уриад NBA тоглолтыг дэргэдээс нь үзэх үү?

  Голомт банкны SocialPay аппликэйшн хүүхэд, залуучуудын дунд спортыг ...

2025 оны 02 сарын 10, 13 цаг 42 минут
2025 оны 02 сарын 10, 13 цаг 28 минут
АНУ-д импортлох бүх ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна

 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт улсад нь импортлох бүх ...

2025 оны 02 сарын 10, 11 цаг 23 минут
2025 оны 02 сарын 10, 11 цаг 22 минут
“SocialPay Loves Movie” урамшууллыг зарлалаа

  SocialPay аппликэйшний хэрэглэгчдэдээ зориулсан урамшуулал ...

2025 оны 02 сарын 10, 11 цаг 19 минут
“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

  Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь ...

2025 оны 02 сарын 05, 11 цаг 41 минут
Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу?!

  2025 оныг “...Үндэсний баялгийн сан тойрсон үндэсний ...

2025 оны 02 сарын 03, 15 цаг 19 минут
Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг авна” биш, “100 хувь авна” гэх ёстой!

  “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, стратегийн орд эзэмшигч MCS, МАК ...

2025 оны 02 сарын 03, 14 цаг 32 минут
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

  Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд ...

2025 оны 02 сарын 03, 14 цаг 04 минут
Газрын тосны үнэ 73 ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс буурав

  Өнгөрсөн оны аравдугаар сард газрын тосны үнэ баррель нь 75 ...

2025 оны 02 сарын 03, 10 цаг 05 минут
Эх дэлхийгээ илүү ногооруулъя

- Хараач, энэ бол миний "Америк дүү"-гийн тарьсан хамгийн анхны мод. Би ...

2025 оны 02 сарын 01, 22 цаг 40 минут
Өвөр Монголын Боомтууд 2024 оны ажлаа дүгнэв

Өвөр Монголын Боомтын албанаас саяхан гадаадад нээлттэй 20 боомтынхоо 2024 ...

2025 оны 02 сарын 01, 22 цаг 37 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани