- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дональд Трампын овоо хараандаа авсан "шинэ цагийн газрын тос"
Газрын ховор элементээр дэлхий нийт БНХАУ-аас үргэлж хамааралтай байж, барууны орнууд энэ талбарт нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг хичээсээр ирлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландын ховор элементийг арвин нөөцийг хараачилж, Данийн харьяалалд байдаг тус арлыг улсдаа нэгтгэх санаагаа илэрхийлэх болов. Мөн Украин улсын аюулгүй байдлыг хангасны хариуд газрын ховор элементийн нөөцийг нь ашиглах хүсэлтэйгээ ч хэлсэн юм.
Гол нийлүүлэгчид нь хэн бэ?
Дэлхийн газрын ховор элементийн нийт олборлолтын 70 хувь нь өдгөө БНХАУ-д ногдож байна. Мөн олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой газрын ховор элементийн нөөцийн тэн хагас нь мөн л тус улсад бий. Харин бусад томоохон нөөцүүд Австрали, Бразил, ОХУ-д байдаг аж.
БНХАУ 2024 онд 270 мянган тонн газрын ховор элемент олборлож, сүүлийн таван жилийн хугацаанд олборлолтын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн бол АНУ 45 мянган тонныг олборлосноороо хоёрдугаарт бичигдсэнийг АНУ-ын Геологийн судалгааны алба мэдээлжээ.
АНУ-ын газар нутагт 1.9 сая тонн орчим газрын ховор элементийн баталгаат нөөц бий гэж тогтоогдсон бол Монгол Улс газрын ховор элементийн 2.2 сая тонн нөөцтэйг 2013-2014 онд тогтоож байжээ. Хэдий тийм боловч БНХАУ тус эрдсийн боловсруулалтаар ноёрхдог тул дийлэнх орнууд олборлосон газрын ховор элементээ БНХАУ-д илгээхээс өөр аргагүй болдог. Тус улс энэхүү давамгайллаа хүлээн зөвшөөрөөд нэлээд удаж байна.
“Ойрх Дорнодод газрын тос байгаа бол БНХАУ-д газрын ховор элемент байна” хэмээн тус улсын удирдагч асан Дэн Сяопин 1992 онд хэлж байлаа.
Дональд Трамп юу гэв?
Анхны бүрэн эрхийнхээ үед Гренландыг худалдаж авах санаа цухалзуулж байсан Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирэнгүүтээ тус арлыг эзэмшилдээ авах хэрэгтэйг хэлж, үүний тулд цэргийн хүч ашиглах боломжийг ч үгүйсгээгүй. Данийн харьяалалд байдаг, Өөртөө засах эрхтэй Гренланд нь газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд наймдугаарт бичигддэг юм.
Үүнээс гадна Дональд Трамп Украин улсыг ОХУ-ын эзлэн түрэмгийлэлтэй тэмцэхэд нь тусалсны хариуд газрын ховор элементийн нөөцийг нь ашиглах хүсэлтэйгээ илэрхийлээд байна. Хэдий тийм боловч энэ төлөвлөгөөнд нэг дутагдал байгаа нь Украинд одоогоор газрын ховор элементийн батлагдсан томоохон нөөц байхгүй. Магадгүй тэрбээр “Газрын ховор элемент” гэдгийг илүү өргөн хүрээгээр буюу чухал ашигт малтмалыг хамааруулж хэлсэн байх боломжтой. АНУ-ын Засгийн газрын “чухал” ангилалд хамааруулдаг 50 ашигт малтмалын жагсаалтад багтаж буй титан, лити, графит зэргийн дорвитой нөөц Украинд байдаг ажээ.
Сэтгүүлч: Б.Бат-Очир

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||