АНЭУ-ын Дубай хотод 2025 оны 1-р сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Мэдлэг хуваалцах" уриатай “ControlCase” олон улсын чуулга уулзалтад Голомт банк оролцлоо. 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд кибер аюулгүй байдлын салбарын шилдэг мэргэжилтнүүд, шинжээчид хуран чуулж, мэдээллийн аюулгүй байдлын стандартууд, түүний шаардлагууд болон технологийн шийдлүүдийг танилцуулсан юм.
Чуулга уулзалтын хүрээнд “Payment Ecosystem Security” сэдвээр зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал З.Ганбагана панелистаар оролцож, ISO 27001, PCI-DSS, PCI-3DS стандарт болон кибер аюулгүй байдлын салбарын сүүлийн үеийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийллээ.