Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил Ерөнхий сайд байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байна

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил Ерөнхий сайд байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байна

 

Л.Оюун-Эрдэнийг дөрвөн жилийн өмнөх яг энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Ерөнхий сайдаар томилж байв. Тэрээр үүнээс хоёр хоногийн дараа 2021 оны нэгдүгээр сарын 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж тангараг өргүүлснээр үүрэгт ажилдаа орж байжээ. Мөн 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улиран томилогдсон.

Ингээд тэрээр Ерөнхий сайдаар тасралтгүй ажиллаад өнөөдөр дөрвөн жилтэйгээ золгож буй аж.

 

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил илүү засаглаж буй Ерөнхий сайд байгаа нь тэр сайндаа, эсвэл муудаа байгаа юм биш л дээ. Түүнд нь УИХ-аас 2019, 2023 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нөлөөлж байна.

 

Ингэхгүй бол Ерөнхий сайд нь 1.5 жилээс дээш хугацаагаар ажиллаж чаддаггүй тийм тогтолцоотой байсан хэрэг. Жишвэл, Үндэсний бөхөд олон жил үйлчилж ад үзэгдсэн нэг дүрэм байсан даа. Барьц сонгох дүрэм гэхээр олонх нь мэднэ. Үндэсний бөхийн дүрмээр тогтоосон цагт хаялцаагүй, мэх хийж оноо аваагүй тохиолдолд хоёр бөхийг шодож, хожсоноор нь эсрэг бөхийн араар тойруулж, цээж тэврүүлэх зэргээр хангалттай мэх өгүүлдэг “мэх” байсан юм. Тэр мэх үйлчилж байхад Үндэсний бөх гэж тэр чигтээ жин ихтэй, тарган бөхчүүдтэй байлаа. Харин энэ заалтыг Үндэсний бөхийн дүрмээс 2021 онд хассан. Тэгээд цагаар оноо тооцдог болсон. Түүнээс хойш бөхчүүдийн жин багасаж, тарган бөх ховордож, бие хаандаа онцгой анхаарах болсон доо. 

 

Өөрөөр хэлбэл, ингэж Ерөнхий сайд нарын олонх нь бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд хүрэлгүй огцордог нь тухайн Ерөнхий сайдаас, эсвэл дөрвөн улирлаас, бас монголчуудын уйддаг сэтгэлгээнээс болоогүй байдаг.

 

Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө яг өдийд “Өнгөрсөн 30 жил дотор их олон юм болж өнгөрсөн. Сайн ч юм их бий. Хувийн өмчтэй болсон. Олон намын одоо тогтолцоотой, парламентын засаглалтай болсон. Чөлөөт хэвлэлтэй болсон. Эдийн засаг бараг 17 дахин тэлсэн.Бас өнгөрсөн хугацаанд саар зүйлүүд ч байна. Тэр нь юу вэ гэхээр манай экспортын 93 хувь нь уул уурхай учраас түүнд түшиглэсэн далд эдийн засагтай болчихсон. Тэр нь хэдхэн хүний гарт нууцаар эргэдэг. Энэ маш ойлгомжтой болсон. Далд эдийн засгаараа улс төрийн намыг санхүүжүүлдэг нь ойлгомжтой болж эхэлсэн. Ингээд шүүх засаглал, прокурорын байгууллагууд руу ордог. Тэгээд энэ албан бус бүлэглэлээ албан ёсны төр нь дийлэхээ больчихсон л байхгүй юу.

 

Өнгөрсөн 30 жилийн туршид дандаа л манай гүйцэтгэх засаглал хүчин мөхөстөж явсан. Хэрвээ хүч мөхөсдөөгүй байсан бол юу боллоо гэж Засгийн газрын дундаж нас 1.5 жил байх юм бэ. Манай Засгийн газрын хувьд энэ асуудлуудыг гаргаж тавихгүйгээр улс маань цаашаа явахгүй. Тийм учраас бидний хувьд огцрох гэдэг хоёр дахь асуудал болсон. Ер нь, Ерөнхий сайд нар маань дандаа огцрохгүйн тулд явсаар байгаад нөгөө нэг бүлэглэлийнхээ барьцаанд орчихдог. Нүүрс, зэсийн тоглогчид хамтдаа суугаад ингэж ярьдаг гэж байгаа юм. “Тоглоомын дүрэм огт өөрчлөгдөхгүй, тоглогчид л өөрчлөгдөх юм чинь хүлээх ёстой” гэдэг. Тэр нь юу вэ гэхээр “Хэнийг сонгохоо ард түмэн сонгуулиар шийдэхгүй байна” гэсэн үг. Тэд нар юу гэж боддог вэ гэхээр “Нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана. Засгийн газрыг огцруулж чадна. Ерөнхий сайдыг тоглоомын утсан хүүхэлдэй болгож чадна. Тийм учраас тэд нарыг өөрчлөх амархан, бид мөнх” гэж хэлж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол өнөөдөр Монголын ард түмэн тоглоомынхоо дүрмийг өөрчлөх ёстой” гэж нэгэн ярилцлагадаа хэлж байв. Үнэхээр ч, 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш П.Жасрай гурван жил 364 хоног, М.Энхсайхан нэг жил 278 хоног, Ц.Элбэгдорж 230 хоног, Ж.Наранцацралт 225 хоног, Н.Туяа найм хоног, Р.Амаржаргал 362 хоног, Н.Энхбаяр дөрвөн жил 25 хоног, Ц.Элбэгдорж нэг жил 146 хоног, М.Энхболд нэг жил 301 хоног, С.Баяр нэг жил 341 хоног, Сү.Батболд хоёр жил 286 хоног, Н.Алтанхуяг хоёр жил 87 хоног, Д.Тэрбишдагва 16 хоног, Ч.Сайханбилэг нэг жил 229 хоног, Ж.Эрдэнэбат нэг жил 89 хоног, У.Хүрэлсүх гурван жил 115 хоног Ерөнхий сайдаар ажиллажээ.

 

Тэгвэл, тоглоомын дүрэм өөрчлөгджээ.

 

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг том зорилго нь гүйцэтгэх эрх мэдлийг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдэл болон хууль тогтоох эрх мэдлийн хяналт тэнцлийг сайжруулахад чиглэсэн байв. Аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол бодлогыг тодорхойлдог, хэрэгжүүлдэг гол төрийн институт нь Засгийн газар байдаг. Тийм учраас Засгийн газар тогтвортой байх ёстой. Харин Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд УИХ хяналт тавих үндсэн зарчимтай. Энэ нь өнгөрсөн жилүүдэд алдагдаад байсан юм. Тиймээс эдгээрийг тэнцвэржүүлж, сайжруулах зорилгоор 2019 онд УИХ-аас Үндсэн хуулийн 39.1-т Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болох хатуу хязгаар тогтоосон. Ерөнхий сайд танхимын гишүүнээ өөрөө томилж, чөлөөлдөг болсон. Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцордог болгосон. Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох заалт оруулсан. Мөн Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. “Ингэснээр Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд улс төрийн намын явцуу эрх ашиг, эсхүл тодорхой бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах байдал зогсоно” гэж хууль тогтоогчид үзсэн.

 

Түүнчлэн Үндсэн хуульд 2023 онд “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

 

Эдгээр өөрчлөлтөөс улбаатайгаар өмнөх Ерөнхий сайд нарын болон Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа үеийг харьцуулбал гурван зүйл өөр байна.

 

Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нараа өөрөө томилох эрхтэй. Өмнө нь сайд нар барьцдаг. УИХ-аар томилогддог. Мөн тэгж огцруулдаг байв. Одоо бол Ерөнхий сайд өөрөө огцруулна. Хүсвэл бүтэн кабинетыг хэдхэн цагийн дотор сэлгэж болно. Ийм эрх өмнө нь ямар ч Ерөнхий сайдад байгаагүй юм.

 

Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-ын гишүүдийн олонхоор шийдэгддэг болсон. Энэ нь Ерөнхий сайдыг “кноп”-оор унагах магадлалыг багасгасан. Бараг боломжгүй болгосон. Өмнө нь огцорсон Ерөнхий сайд нар дандаа чуулганд ирсэн гишүүдийн олонхын саналаар шийдэгдэж байв. Одоо 126 гишүүний олонх гэдэг пропорциональ тогтолцоотой үед бүрдэх магадлал маш бага юм.

 

Гуравдугаарт, Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогддог болсон. Хуучнаар бол энэ жил Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох байв. Сонгууль болохоор манайд яадаг билээ дээ. Ядахад өмнөх жилд нь том сонгууль болчихсон байдаг. Одоо бол тийм зүйл байхгүй байна. Гэхдээ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг эв түнжин муутай байгаа талаар байсгээд л яриад, бичээд л байгаа юм. Гэвч ингэж янз бүрээр ярьсан ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хамгийн эвтэй ажиллаж байгааг төрийн бүх түвшинд гарч буй олон шийдвэрээс харж болно. Тэр байтугай, энэ нь дээрх хоёр албан тушаалтан эвтэй ажиллаж байгаа сүүлийн 34 жил дэх цорын ганц “кэйс” гэж хэлж болох юм. Тиймээс л энэ бүхнээс Ерөнхий сайдаар ажиллаад дөрвөн жил гарч байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байгааг тодорхой харж болно.

 

Ер нь бол, олон улсад Засгийн газрын дундаж “наслалт” 8-12 жил байдаг. Тэгж байж бүтээмж нь өндөрсдөг байгаа юм. Тухайлбал, Англи улс гэхэд XVIII зууны эхнээс хойш 58 дахь ерөнхий сайд нь үүрэг гүйцэтгэж байна. Тэднээс Уинстон Черчилийг дэлхий нийт, англичууд ч өөрсдөө онцолдог. Тэрээр Английн ерөнхий сайдаар 1940-1945, 1951-1955 онд хоёр удаа ажилласан. Уинстон Черчиль “Англичуудад цус, нулимс, хөлс, хүнд хөдөлмөрөөс өөр юуг ч санал болгож чадахгүй” хэмээн парламентад хэлж байжээ. Тэрээр Батлан хамгаалах сайдын үүргийг хүлээж усан флот, арми, яамдын ажлын холбоонд анхаарал тавин ажиллажээ. Түүний рейтинг дунджаар 84 хувь байсан. Энэ үзүүлэлт нь дайн дуустал хадгалагдсан. Уинстон Черчиль дайны халуун цэг, бөмбөгдөлтөд өртсөн газруудаар явж 1940 оны тавдугаар сараас 1941 оны арванхоёрдугаар сарын хооронд нийт 21 удаа радиогоор үг хэлжээ. Англичуудын 70 хувь нь түүнийг сонсдог байсан байна. 1951 оны аравдугаар сард Уинстон Черчиль дахин ерөнхий сайдаар томилогдож 1955 оны дөрөвдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгсөн байдаг.

 

Бусад олон улс орны Засгийн газар ч тогтвортой ажиллаж, Ерөнхий сайд нар нь хоёроос дээш бүрэн эрхийн хугацаанд ажилладаг. Ингэж л манай одоо хөдөлгөж байгаа шиг хөгжлийн том төслүүдээ хөдөлгөөд, явуулаад, үр дүнд хүргэдэг байгаа юм. Тэгэхээр нэгэнт Үндсэн хуулиар хийгдсэн тогтолцооны дагуу ийм жишиг цаашдаа Монголд хэвийн үзэгдэл болох нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл, хэн Ерөнхий сайд байхаас үл хамаарч, Засгийн газар нь тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн байна.

 

Б.БАЯР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил Ерөнхий сайд байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Рашаан хотын мөс цасны наадам болж байна

ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хотын 2024-2025 оны мөс цасны улирал болон ...

Өчигдөр, 19:00
“Аялалтай, автомашинтай” урамшуулалт аяны супер азтанууд шагналаа авлаа

  Голомт банк болон EasyPay хамтран бизнес эрхлэгч иргэд, ...

Өчигдөр, 12:55
2025 оны онцлох металл: Уран, алт, зэс гялалзах болно

 "Sprott” тусгай тайландаа дэлхийн даяарчлалыг хурдасгаж, эрчим ...

Өчигдөр, 12:37
Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил Ерөнхий сайд байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байна

  Л.Оюун-Эрдэнийг дөрвөн жилийн өмнөх яг энэ өдрийн УИХ-ын чуулганы ...

Өчигдөр, 11:16
”ЗАМ”

[video=] ...

2025 оны 01 сарын 26, 22 цаг 32 минут
2025 оны 01 сарын 26, 22 цаг 28 минут
2025 оны 01 сарын 26, 22 цаг 20 минут
2025 оны 01 сарын 26, 22 цаг 08 минут
2025 оны 01 сарын 26, 22 цаг 03 минут
2025 оны 01 сарын 26, 21 цаг 37 минут
2025 оны 01 сарын 26, 00 цаг 21 минут
ЭТТ ХК-ийн Хүний нөөц эрхэлсэн захирлыг гадаадаас сонгон шалгаруулж, томилно

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн ...

2025 оны 01 сарын 25, 23 цаг 57 минут
Нүүрсний хог хаягдлаас 100 Мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ ...

2025 оны 01 сарын 25, 21 цаг 32 минут
BNEF: 2025 онд зэсийн үнийн дээд төлөв тонн нь $15,000 байх төсөөлөлтэй

 2024 оны эхний 11 сард БНХАУ-ын зэсийн баяжмалын импорт ердөө хоёр ...

2025 оны 01 сарын 25, 15 цаг 37 минут
2025 оны 01 сарын 25, 11 цаг 19 минут
Уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол”, уул уурхайн бусыг “Эрчист Монгол” -д нэгтгэнэ

  Төрийн өмчит уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол”, ...

2025 оны 01 сарын 24, 19 цаг 35 минут
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна

 ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 24 /CNN/. Дэлхийн хамгийн ...

2025 оны 01 сарын 24, 17 цаг 38 минут
2025 оны 01 сарын 24, 15 цаг 16 минут
2025 оны 01 сарын 24, 15 цаг 00 минут
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд рүү гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээсэн байхыг үгүйсгэхгүй

  УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар ...

2025 оны 01 сарын 24, 14 цаг 35 минут
Нүүрсний үнэ 358.8 доллароос 80.9 болтлоо буурчээ

 Монгол Улсын нийт импортын талаас дээш хувийг ОХУ-ын бараа ...

2025 оны 01 сарын 24, 14 цаг 29 минут
2025 оны 01 сарын 23, 18 цаг 47 минут
Зэс үнэ сүүлийн есөн сарын доод түвшинд хүрчээ

  Зэсийн үнэ оны эхний арилжаагаар сүүлийн есөн сарын доод түвшинд ...

2025 оны 01 сарын 23, 18 цаг 42 минут
Өнгөрсөн онд дэлхий даяар хөнгөн цагааны үйлдвэрлэл өсжээ

 АРЛИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 23 /finam/. Дэлхийн хөнгөн ...

2025 оны 01 сарын 23, 18 цаг 35 минут
Тэд бидний тухай: Хятад Оросыг шахаж, Монголд боломж олгож магадгүй

 2024 онд БНХАУ-ын нүүрсний худалдан авалт дээд амжилт тогтоосон нь ...

2025 оны 01 сарын 23, 16 цаг 09 минут
2025 оны 01 сарын 23, 15 цаг 22 минут
Сансрын мөрөөдөл

”Чан Э-6” буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч, 06-р ...

2025 оны 01 сарын 23, 13 цаг 44 минут
Уран ашигтай гэж үү?

 Монгол Улсын Цөмийн Энергийн Комиссын мэдээлснээр, уран нь U гэсэн ...

2025 оны 01 сарын 23, 09 цаг 25 минут
2025 оны 01 сарын 23, 08 цаг 54 минут
1072 хувьцааны ногдол ашгийг II сард хуралдах ТУЗ –өөр шийдвэрлэнэ

  “Эрдэнэс Тавантолгой” компанид Монгол Улсын иргэн бүр ...

2025 оны 01 сарын 22, 21 цаг 37 минут
”ГҮҮР”

[video=] ...

2025 оны 01 сарын 22, 18 цаг 29 минут
”ЦОНХ”

[video=] ...

2025 оны 01 сарын 22, 18 цаг 25 минут
Голомт банк 2024 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаа хүргэж байна

  Монголбанкны стандартын дагуу арилжааны банкнууд улирал бүр ...

2025 оны 01 сарын 21, 15 цаг 41 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н дахиад нэг албан тушаалтанд ял оноолоо

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын ...

2025 оны 01 сарын 21, 15 цаг 18 минут
Cruise аяллаар аялах азтанууд шагналаа гардан авлаа

  Голомт банкнаас 2024.10.01-2024.12.31-ний хооронд ...

2025 оны 01 сарын 21, 15 цаг 06 минут
2025 оны 01 сарын 21, 14 цаг 07 минут
Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ

  ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 21 /NHK/. Газрын ховор ...

2025 оны 01 сарын 21, 13 цаг 58 минут
Газрын тосны үйлдвэр ашиглалтад орвол нэг литр шатахууныг 2100 төгрөгөөр борлуулна

  Монгол Улс газрын тосны үйлдвэрийн шавыг Дорноговь аймгийн ...

2025 оны 01 сарын 21, 11 цаг 43 минут
Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө эсрэг дөрөв дэх жагсаалын “гал”-ыг тавьсан уу?!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан ...

2025 оны 01 сарын 21, 09 цаг 35 минут
"Могойн гол" ХК Эрдэнэт хотоос Эрээн рүү нүүрс тээвэрлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулна

 Хөвсгөл аймаг 51 хувийг нь эзэмшдэг "Могойн гол” ХК Эрдэнэт хотоос ...

2025 оны 01 сарын 20, 19 цаг 44 минут
Зэсийн томоохон үйлдвэрлэгч “Glencore”, “Rio Tinto” хоёр нэгдэх хэлцэл хийж байна

  Өнгөрсөн оны сүүлээр зэсийн хоёр томоохон үйлдвэрлэгч болох ...

2025 оны 01 сарын 20, 19 цаг 40 минут
“Rio Tinto”, “Glencore” нэгдэж, уул уурхайн салбарын хамгийн том компани бий болох уу?

 "Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ 103 тэрбум ам.доллароор ...

2025 оны 01 сарын 20, 14 цаг 30 минут
Ураны гэрээ Оюутолгойн гэрээнээс “илүү”

  Өнөөдөр Монгол Улсын хувьд түүхэн өдөр. Учир нь Монгол Улс гурав ...

2025 оны 01 сарын 20, 13 цаг 54 минут
Энэтхэг: Оросын нефтийг хямд үнээр авч байсан өдрүүд дуусна

 Энэтхэг улс Оросын нефтийг хямд үнээр худалдаж авч байсан өдрүүд ...

2025 оны 01 сарын 20, 13 цаг 49 минут
"Шинэ Яармаг” цогцолбор хорооллын төслийг нийслэлийн өмчлөлд шилжүүлнэ

  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн ...

2025 оны 01 сарын 20, 13 цаг 48 минут
"Petro Matad" газрын тос, байгалийн хийн чиглэлээр дөрөв дэх төслөө хөдөлгөхөөр гэрээллээ

 АМГТГ-аас "Petro Matad" компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын ...

2025 оны 01 сарын 20, 11 цаг 39 минут
2025 оны 01 сарын 20, 09 цаг 32 минут
2025 оны 01 сарын 18, 18 цаг 34 минут
2025 оны 01 сарын 17, 21 цаг 57 минут
Саудын Араб уул уурхайн Цахиурын хөндий болохоо зарлав

 -Дэлхийн уул уурхайн хоёр дахь том хурал Саудын Арабын нийслэл Рияд ...

2025 оны 01 сарын 17, 20 цаг 42 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани