Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Моннис моторс”-т олон нийт эргэлзэж эхэллээ

 “Моннис моторс”-т олон нийт эргэлзэж эхэллээТус компани ЗГХЭГ, ССАЖЯ, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний авто бааз зэрэг төрийн байгууллагуудад машинуудаа шахдаг байжээ 
 
 
Эрэн сурвалжлах алба­ны сэт­­гүүлч­дийн бич­сэн "Моннис моторс” ком­па­ни­тай холбоотой нийт­­лэлийн мөрөөр олон хэ­рэг­­­лэгч хол­богдож тус ком­­­­па­нийг хуу­­лийн бай­гуул­­­лагаар да­хин шал­гуу­лах хүсэлтээ уламжил­саар байна. 
 
Тэд ""Моннис моторс” ком­­­­па­нийн бу­руу­­тай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч байгаа. Ил бол­сон нь энэ болохоос үүний ард хэч­нээн хэрэглэгч хохирч хаана хандах уч­раа олохгүй бай­гааг бид мэ­дэхгүй шүү дээ” хэмээн өгүүлж байсан юм. Мөн "Тус компанийн бор­луулдаг авто сэлбэг хүртэл ча­нар муутайгаас амархан эв­дэр­дэг учраас эдийн засгийн хувьд ч их хүндрэлтэй байдаг.
 
Автомашинаа хята­даас оруулж ирж байгаа нөхдүүд сэлбэгээ хүртэл тус улсаас оруулж ирдэг” гэх зэргээр олон гомдол саналыг бидэнд өгсөөр байна. 
 
Ер нь бол зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бараа бүтээгдэхүүнийг хятадууд дуурайлгаж хийдгээрээ дэл­­­хийд алдартай болсон гэд­­гийг хэн хүнгүй мэдэж байгаа. Манай улс зах зээлд шилжсэнээс хойш ком­­паниуд иргэдийн гай­гүй чанартай брэндийн жин­­­­­хэнэ бүтээгдэхүүн хэрэг­лэчих юмсан гэх хүсэлд дө­рөөлөн өөрсдийгөө "Бид л жинхэнэ чанартай брэнд бүтээгдэхүүнийг тухайн улсаас нь шууд нийлүүлж бай­гаа” гэх зэргээр тархийг нь угаадаг нь нууц биш. 
 
Тиймээс тус компаний энэхүү хууль бус үйлдэлд олон нийт эргэлзэж эхэллээ. 
Өмнө нь "Моннис” компа­нитай холбоотой янз бүрийн мэдээлэл олон гардаг байсан ч тус компани өөрсдийгөө хамгаалсан мэдэгдлийг маш хурдан няцааж бизнесийн нэр хүндээ авардаг байсан нь өдгөө хэвлэлийн хуудаснаа үлдсэн байдаг. 
 
Тодруулбал ойрын нэг жишээ дурьдахад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Эрдэнэс Тавантолгой” тө­рийн өмчит ХК-нд долоон тэрбум төгрөгийн хэнд ч хэрэггүй техник хэрэгсэл шахсан асуудлыг УИХ-ын байнгын хороон дээр ярьж байсан. 
 
Үүний дараа тус компанийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэм­­цэх албанаас шалгаж эрүү­гийн хэрэг үүсгэлээ гэж мэ­дээллийн хэрэгслээр гарсан. Тухайн үед "Мон­нис” компанийн зүгээс "ЭЦГ-аас биднийг шалгаагүй эрүү­гийн ямар ч хэрэг үүс­­гээгүй. Ташаа мэдээлэл гар­­сан байна билээ” гэж мэ­дээлж байсан юм. 
 
Энэхүү асуудлыг сэт­гүүл­чид улам лавшруулан ЭЦГ-ын албаны эх сурвалжаас дараах хариултыг авсан бай­даг. Үүнд "Эрдэнэс-Та­вантолгой компаниас ирсэн "Моннис интернэшнл” ком­­па­нийн нийлүүлсэн тех­ник уурхайд ажиллуулж ам­жаагүй шахам байхад эвдэрсэн. 
 
Одоогоор хоёр нь ашиг­лалтаас гарах дээрээ тулаад байна. Ширхэг бү­рийг нь 6.6 тэрбум төг­рө­гөөр худалдан авахаар гэ­рээнд тусгасан боловч нийлүүлэгдэж ирээд байгаа автосомасволын нэг бүрийн үнэ нь зах зээл дээр 2.5 сая ам.доллар буюу 3.4 тэрбум төгрөг байна. 
 
Тиймээс уг техник тен­дерт заасан нөхцлийн дагуу олгогдсон эсэхийг болон техникийн гаалийн баримтыг хуурамч эсэхийг нягталж өгнө үү” гэх гомдлын дагуу тус компанийн захирал Б.Чулуунбаатар "Эрдэнэс-Тавантолгой” компанийн за­хирал асан Б.Энэбиш нарыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа” гэсэн нь өдгөө хэвлэлийн хуудаснаа ийнхүү баримт болон үлдсэн байдаг. 
 
Товчхондоо тус компани төрийн өмчит компанитай гэрээ хийхдээ анх АНУ-аас том оврын таван ширхэг авто машин нийлүүлнэ гэж хэдэн тэрбумаар тоологдох их хэмжээний санхүүжилт авсан хэрнээ БНХАУ-д үйлдвэрлэсэн хямд үнэ­тэй чанаргүй машин ний­лүүлснээс болж хоёр ма­­­шин нь өнөөдрийн байд­лаар ажиллахгүй байгаа гэх мэдээллийг "Эрдэнэс Та­вантолгой” уурхайн за­хиргаанаас ийнхүү гомдол гаргасан байдаг юм билээ. 
 
Тэгэхээр улсын мэдэлд бай­даг үндэсний хэмжээний том компанийг хулхидаж байгаа тус компанийн нэр бүхий захирлууд энгийн иргэнийг хуурч дөнгөнө гэх хардлагыг дагуулж байна. Ер нь бол тус компанитай холбоотой маш олон ноотой үйлдэл байдаг. 
 
Тэд энэ бүхнээ нэр нөлөө бүхий эрхмүүдээр аргалуулдаг гэдгийг ч эх сурвалжууд хэлж байсан. 
За­рим нэг эх сурвалж "Мон­нис” ком­панийн ша­хааны авто­машин манайд нэлээн байдаг. Зарим нь ч актлагдсан, явж байгаа нь засвар хийлгээд хөдөлгөөнд оролцдог. Бид танай со­нины хүсэлтийн да­гуу тус компаниас тендер нэ­рээр худалдан авч байсан авто машинуудын тоо шир­хэгийг арлын дугаартай нь явуулсан. 
 
Тиймээс та бүхэн өөрс­дийн нийтлэлийн дагуу энэ бүхнийг шалгуулах нь зүйтэй байх” гэж хэлж бай­на. Ингээд бид өөрсдийн гаргасан мэдээллийн мөрөөр тус компанийг төрийн ямар, ямар байгууллагад авто ма­шинаа шахаж байсан зэргийг судлахад 2007 онд ЗГХЭГ, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний автомашиныг шинэчлэх нээлттэй тендерт ялж, ул­маар Засгийн газарт "Nissan Tiida”,"Nissan Teana”, "Nissan Maxima”, "Nissan Patrol” зэрэг автомашиныг гэрээний дагуу өгсөн гэх баримт байдаг. 
 
Моннис компани хотын гаалийн албан бичгийг хараад мэл гайхсан
 
Түүнчлэн тус компанийн удирдлагууд уржигдар манай редакцид ирж "Бид буруутай зүйл хийгээгүй. Та бүхэн ямар ч нотлох баримтгүйгээр манай компанийн нэр хүн­дэд халдлаа. Тиймээс бид бизнесийн нэр хүндээ хам­гаалж, олон нийтэд буруу ташаа, сөрөг мэдээлэл цац­­сан танай сонин болон сэт­гүүл­чийг шүүхэд өгч шал­гуулах болно” хэмээн их л омогдсон юм. 
 
Гэхдээ тэд Улаанбаа­тар хотын гаа­лийн албан бич­гийг үзээд ихэд гайхаж "Ийм би­чиг хаанаас яагаад гараад ирэв” гэж хэлж байс­ныг нь хэлэх нь зүйтэй байх. Хамгийн гол нь тэд өөрс­дийнхөө ноотоо үйлдлийг илрэхгүй хэмээн бат итгэж байсан бололтой. 
 
Өөрөөр хэлбэл тэднийг мөнгөөр бүхнийг шийддэг гэдгийг харуулж буй нэг үйлдэл гэж дүгнэх үндэс­лэлтэй юм. Бид тус компанийн шахааны бүхий л машин ямар замаар худалдаалагдаж байсан мөн НӨАТ, гаа­лийн татвар зэргээс хэр­хэн чөлөөлөгддөг байсныг дараа дараагийн дугаартаа хүргэх болно. 
 
Үргэлжлэл бий...
 
 
Р.Саруул
 
Эх сурвалж
“Моннис моторс”-т олон нийт эргэлзэж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани