Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ

Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ

 

ПАРИС, 2025 оны нэгдүгээр сарын 23 /AFP/. Өнгөрсөн онд Европын Холбооны /ЕХ/ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нарны эрчим хүчний эзлэх хувь хэмжээ нүүрснийхээс давж, сэргээгдэх эрчим хүч нийт үйлдвэрлэлийн тэн хагас орчмыг бүрдүүлснийг пүрэв гарагт танилцуулсан нэгэн тайланд дурджээ. 


Үүний зэрэгцээ хийн үйлдвэрлэл тав дахь жилдээ дараалан буурч, олборлодог түлшний үйлдвэрлэл түүхэн доод түвшинд хүрснийг уур амьсгалын судалгааны "Ember” төвөөс гаргасан "Европын цахилгаан эрчим хүчний тойм-2025” тайланд дурджээ. Европын ногоон гэрээ нь ЕХ-ны эрчим хүчний салбарт гүн гүнзгий, хурдацтай өөрчлөлтийг авчирч байгааг тус төв онцолсон байна. 


"Нарны эрчим хүч 2024 онд ЕХ-ны хүрээнд хамгийн хурдацтай тэлж буй эрчим хүчний эх үүсвэрийн байр сууриа хадгалж, түүхэндээ анх удаа нүүрснээс гарган авдаг эрчим хүчнээс давсан. Харин салхины эрчим хүч нь ЕХ-ны хоёр дахь том эрчим хүчний эх үүсвэр хэвээр үлдэж, хийн эрчим хүчний өмнө, цөмийн эрчим хүчний дараа бичигджээ. Нийтээр нь авч үзвэл, нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өссөнөөр 2019 онд 34 хувь байсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өнгөрсөн онд 47 хувьд хүрсэн байна. Харин олборлодог түлш 39-өөс 29 хувь болж буурчээ.


"Салхи, нарны эрчим хүчний өсөлт нь олборлодог түлшний үйлдвэрлэл буурах гол хүчин зүйл болж байна. Хэрвээ 2019 оноос хойш салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдээгүй байсан бол ЕХ 59 тэрбум еврогоор 92 тэрбум шоо метр хий, 55 сая тонн нүүрс импортлох байсан” гэж тайланд дурджээ.


"Ember” төвийн мэдээлснээр, энэхүү чиг хандлага Европ даяар ажиглагдаж, холбооны гишүүн бүх улсад нарны эрчим чүчний үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Мөн гишүүн орнуудын тэн хагасаас илүү хувьд нь нүүрсийг халж, эсвэл эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээг нь бууруулсан байна. "Олборлодог түлш ЕХ-ны эрчим хүчний салбарт" "ноёрхлоо” алдаж байна. Европын ногоон гэрээний эхлэл 2019 онд тавигдаж байх үед ЕХ-ны эрчим хүчний шилжилт өнөөдрийнх шиг буюу салхи, нарны эрчим хүч нүүрснийхийг давж, хийн үйлдвэрлэл буурна гэдгийг маш цөөн хүн таамаглаж байсан” гэж тайланг бичсэн багийг ахалсан Крис Росслоу ярилаа.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:47
Зэс үнэ сүүлийн есөн сарын доод түвшинд хүрчээ

  Зэсийн үнэ оны эхний арилжаагаар сүүлийн есөн сарын доод түвшинд ...

Өчигдөр, 18:42
Өнгөрсөн онд дэлхий даяар хөнгөн цагааны үйлдвэрлэл өсжээ

 АРЛИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 23 /finam/. Дэлхийн хөнгөн ...

Өчигдөр, 18:35
Тэд бидний тухай: Хятад Оросыг шахаж, Монголд боломж олгож магадгүй

 2024 онд БНХАУ-ын нүүрсний худалдан авалт дээд амжилт тогтоосон нь ...

Өчигдөр, 16:09
Өчигдөр, 15:22
Сансрын мөрөөдөл

”Чан Э-6” буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч, 06-р ...

Өчигдөр, 13:44
Уран ашигтай гэж үү?

 Монгол Улсын Цөмийн Энергийн Комиссын мэдээлснээр, уран нь U гэсэн ...

Өчигдөр, 09:25
1072 хувьцааны ногдол ашгийг II сард хуралдах ТУЗ –өөр шийдвэрлэнэ

  “Эрдэнэс Тавантолгой” компанид Монгол Улсын иргэн бүр ...

2025 оны 01 сарын 22, 21 цаг 37 минут
”ГҮҮР”

[video=] ...

2025 оны 01 сарын 22, 18 цаг 29 минут
”ЦОНХ”

[video=] ...

2025 оны 01 сарын 22, 18 цаг 25 минут
Голомт банк 2024 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаа хүргэж байна

  Монголбанкны стандартын дагуу арилжааны банкнууд улирал бүр ...

2025 оны 01 сарын 21, 15 цаг 41 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н дахиад нэг албан тушаалтанд ял оноолоо

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын ...

2025 оны 01 сарын 21, 15 цаг 18 минут
Cruise аяллаар аялах азтанууд шагналаа гардан авлаа

  Голомт банкнаас 2024.10.01-2024.12.31-ний хооронд ...

2025 оны 01 сарын 21, 15 цаг 06 минут
2025 оны 01 сарын 21, 14 цаг 07 минут
Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ

  ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 21 /NHK/. Газрын ховор ...

2025 оны 01 сарын 21, 13 цаг 58 минут
Газрын тосны үйлдвэр ашиглалтад орвол нэг литр шатахууныг 2100 төгрөгөөр борлуулна

  Монгол Улс газрын тосны үйлдвэрийн шавыг Дорноговь аймгийн ...

2025 оны 01 сарын 21, 11 цаг 43 минут
Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө эсрэг дөрөв дэх жагсаалын “гал”-ыг тавьсан уу?!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан ...

2025 оны 01 сарын 21, 09 цаг 35 минут
"Могойн гол" ХК Эрдэнэт хотоос Эрээн рүү нүүрс тээвэрлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулна

 Хөвсгөл аймаг 51 хувийг нь эзэмшдэг "Могойн гол” ХК Эрдэнэт хотоос ...

2025 оны 01 сарын 20, 19 цаг 44 минут
Зэсийн томоохон үйлдвэрлэгч “Glencore”, “Rio Tinto” хоёр нэгдэх хэлцэл хийж байна

  Өнгөрсөн оны сүүлээр зэсийн хоёр томоохон үйлдвэрлэгч болох ...

2025 оны 01 сарын 20, 19 цаг 40 минут
“Rio Tinto”, “Glencore” нэгдэж, уул уурхайн салбарын хамгийн том компани бий болох уу?

 "Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ 103 тэрбум ам.доллароор ...

2025 оны 01 сарын 20, 14 цаг 30 минут
Ураны гэрээ Оюутолгойн гэрээнээс “илүү”

  Өнөөдөр Монгол Улсын хувьд түүхэн өдөр. Учир нь Монгол Улс гурав ...

2025 оны 01 сарын 20, 13 цаг 54 минут
Энэтхэг: Оросын нефтийг хямд үнээр авч байсан өдрүүд дуусна

 Энэтхэг улс Оросын нефтийг хямд үнээр худалдаж авч байсан өдрүүд ...

2025 оны 01 сарын 20, 13 цаг 49 минут
"Шинэ Яармаг” цогцолбор хорооллын төслийг нийслэлийн өмчлөлд шилжүүлнэ

  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн ...

2025 оны 01 сарын 20, 13 цаг 48 минут
"Petro Matad" газрын тос, байгалийн хийн чиглэлээр дөрөв дэх төслөө хөдөлгөхөөр гэрээллээ

 АМГТГ-аас "Petro Matad" компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын ...

2025 оны 01 сарын 20, 11 цаг 39 минут
2025 оны 01 сарын 18, 18 цаг 34 минут
2025 оны 01 сарын 17, 21 цаг 57 минут
Саудын Араб уул уурхайн Цахиурын хөндий болохоо зарлав

 -Дэлхийн уул уурхайн хоёр дахь том хурал Саудын Арабын нийслэл Рияд ...

2025 оны 01 сарын 17, 20 цаг 42 минут
2025 оны 01 сарын 17, 19 цаг 40 минут
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

  Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано ...

2025 оны 01 сарын 17, 16 цаг 31 минут
2025 оны 01 сарын 17, 13 цаг 59 минут
Өвөр Монголын ”Умард зүгт нээлттэй” алхаа хурдалсаар

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орон Хятадын умард зүгт нээлттэй байх чухал ...

2025 оны 01 сарын 16, 20 цаг 22 минут
Хуралд оролцох төлөөлөгчид Хөх хотноо ирлээ

ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын III хуралд оролцох төлөөлөгчид 01-р сарын ...

2025 оны 01 сарын 16, 20 цаг 20 минут
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын III хурал хэвлэлийн бага хурал хийлээ

ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын III хурал 01-р сарын 14-yд Хөх хотод болно ...

2025 оны 01 сарын 16, 20 цаг 18 минут
ӨМӨЗО-ны нээлттэй хамтын ажиллагааны алхам хурдасч байна

Нээлттэй байх нь ахиц дэвшил авчирдаг, хамтын ажиллагаа нь хожсон үр дүнд ...

2025 оны 01 сарын 16, 20 цаг 15 минут
Өндөр түвшний нээлтийг өргөжүүлнэ

Чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг ашиглаж, байгууллагын нээлтийн ...

2025 оны 01 сарын 16, 20 цаг 12 минут
Ц.Туваан: Ашигт малтмалын 2726 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ашигт ...

2025 оны 01 сарын 16, 16 цаг 02 минут
Ура..аа…н, урагшаа!

  Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч гурван том компанийн нэг, ...

2025 оны 01 сарын 15, 19 цаг 54 минут
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

  Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн ...

2025 оны 01 сарын 15, 19 цаг 44 минут
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж ...

2025 оны 01 сарын 15, 16 цаг 49 минут
Прогноз: Нүүрсэнд найдах уу, зэсэнд найдах уу

 Монгол Улсын 2025 оны түүхий эдийн үнийн төлөв байдал эдийн засгийн ...

2025 оны 01 сарын 15, 16 цаг 15 минут
Европын орнууд Оросоос хөнгөн цагаан импортлохоо зогсооно

 Оросын эсрэг авах гэж буй 16 дахь удаагийн багц хориг арга хэмжээний ...

2025 оны 01 сарын 15, 16 цаг 06 минут
2025 оны 01 сарын 14, 21 цаг 01 минут
UBS: 2025 онд зэсийн дундаж үнэ 10500-11000 доллар байна

 Эрчим хүчний шилжилтийн металлын эрэлт нэмэгдэж байгаа тул ирэх 6-12 ...

2025 оны 01 сарын 14, 13 цаг 23 минут
Өмнөд Африкийн алтны уурхайд 100 орчим хүн амиа алджээ

  ЙОХАННЕСБУРГ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /AP/. ӨАБНУ дахь ...

2025 оны 01 сарын 14, 12 цаг 33 минут
Мега төслүүдийн эхлэл буюу анхны гараа

  Хамтарсан Засгийн газар улсын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэх 14 ...

2025 оны 01 сарын 13, 10 цаг 31 минут
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ЭХНИЙ 8 АЖИЛТНЫГ ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЛАА

"Монголын төмөр зам" ТӨХК нь 2024 онд нийгмийн хариуцлагын хүрээнд ...

2025 оны 01 сарын 12, 22 цаг 07 минут
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ БАТАЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/333 ...

2025 оны 01 сарын 12, 21 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани