Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гэрээсээ мал хариулах боломжтой уу?

35 настай Дэлхийхонгор бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн малчин айлд өсөж төрсөн юм. Тэр их сургуулиа төгсөөд хөдөө нутагтаа ирж мал аж ахуйн технологийг дээшлүүлэв. Малчдын хэрэгцээг ойлгож, бүтээгдэхүүн боловсруулж, цаг тухайд нь шинэчлэх, цөлжилтийг урьдчилан сэргийлэх, хянах ажилд оролцох гээд өнөөдөр тэр сурсан мэдлэг, ур чадвараараа хөдөө нутагт шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн үрийг суулгаж байна.

Нүүр дүүрэн инээмсэглэлтэй, шударга, энгийн, нарийн ширийн зүйлст өндөр шаардлага тавьдаггүй, дандаа "зүгээр ээ" гэж ярьж явдаг хүн бол Дэлхийхонгор юм.

Үг ярихдаа хөмсгөө зангидаж, асуудлын гүн рүү орох дуртай, мөн дандаа "хангалтгүй" гэж ярьж явдаг хүн бол Дэлхийхонгор юм.

Эгэл борогжуун хөдөөгийн малчин айлд өсөж төрсөн Дэлхийхонгор энэ жил 35 настай. Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн иргэн. 2012 онд Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулиас төгссөнийхөө дараа төрсөн нутагтаа ирж өөрийн сурсан мэдлэг мэргэжил, ур чадварынхаа дагуу хөдөө нутагт шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн үрийг суулгаж байна. 2023 онд тэр “Бүх Хятадын хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хөдөлмөрийн жишээ үзүүлэх хүн"-ээр шалгарчээ.

Сургуулиа төгсөөд хөдөө нутагтаа буцав-

"Чадварлаг, хэрэгтэй хүн яагаад хөдөө нутагтаа буцахгүй байгаа юм бэ?"

Шилийнгол аймгийн Шилийнхотоос 100 орчим километр хол зайд байгаа Авага хошуунд 1 цаг гаруй яваад хүрэв. Дэлхийхонгор хар бор царайтай, хар нүдний шил зүүжээ. 

Авага хошуу нь Шилийнгол аймгийн дунд хойд хэсэгт орших бөгөөд нийт 27500 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 40000 орчим хүн амтай, тэдний талаас илүү нь малчид бөгөөд  үйлдвэрлэлийн бүтэц харьцангуй энгийн юм. Анх хөдөө нутагт очиж ажиллахад хэсэг хүмүүс “намайг их сургууль төгссөн оюутан байгаад яагаад хөдөө нутагт ирж ажиллаж байгаа юм бэ?”гэж гайхширсан байдалтай асуудаг. Дэлхийхонгор инээмсэглээд "Хэрвээ танд чадвар байгаа, бас энд хэрэгтэй юм чинь яагаад хөдөө ирж болохгүй гэж?" гэдэг. ”

Дэлхийхонгор сэтгүүлчийн хамт Баяннуур багт ирэв. Алсаас харахад хөдөө талд шинэхэн барьсан зам харагдана.

Алсад үхэр, хонь бэлчихыг хараад Дэлхийхонгор хүүхэд насаа дурсав.

-Намайг бага байхад нутаг  бэлчээр маш тархай байсан. Нэг удаа үхэр малаа усалхад хоёр цаг гаруй хугацаа зарцуулдаг байсан. Өвөлдөө хамгийн дор агаарын дулаан -30 градус хүрдэг, тэр хүйтэнд хэдэн километрийн зайд байдаг худагт очиж үхэр хонио усалдаг. Тэр үед би аав ээжийнхээ ажлыг илүү хялбар болгохыг хүсдэг байлаа гэлээ. 

Аавынх нь шинэ зүйлсэд сониуч зан, хүнтэй сайхан харьцдаг нь Дэлхийхонгорт ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Аав маань хөдөө гэрийн том, жижиг зүйлсийг засаж янзалж чаддаг.

-Аавынхаа засаж янзлахыг хараад би ч бас оролдоод үзмээр байдаг гэлээ. 

Дэлхийхонгор багажны хайрцгийг онгойлгоход олон төрлийн багаж харагдлаа. Тэр,

-Сургуулиасаа гэртээ ирээд хийх дуртай зүйл бол эдгээр багажнуудыг аваад гадна дотор байгаа зүйлийг салгах эвлүүлэх явдал юм гэлээ. Дэлхийхонгор өсөж том болоод хөдөө нутгийн мал аж ахуйн одоох байдлыг өөрчлөхөд технологи хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Их сургуулийн оюутны элсэлтийн шалгалтыг бөглөхдөө Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн хөдөө аж ахуйн механикжуулалт, автоматжуулалтын мэргэжлийг сонгожээ.

Их сургуульд суралцаж байх хугацаандаа Дэлхийхонгор чөлөөт цагаараа номын санд очиж ном унших буюу практик төслүүдэд оролцдог байсан. Хичээлээс гадуур тэр механик зураг зурах, компьютер гэх мэт техникийн олон сургалтад хамрагдсан байдаг. 

-би сургуулиа төгсөхөөсөө өмнө хөдөө нутаг руугаа буцаж ажиллахаар шийдсэн бөгөөд аав ээж хоёр маань намайг их дэмжиж зоригжуулсан юм гэж Дэлхийхонгор хэллээ.

Дэлхийхонгор интернэтээс "Гурван салбар ба нэг дэмжлэг" хөтөлбөр нь их сургууль төгсөгчдийг багш, хөдөө аж ахуй, анагаах ухаан зэрэг салбарт хөдөө аж ахуйн хөгжил шинэчлэлтийн чиглэлд оролцохын тулд энгийн түвшинд ажиллахад урамшуулан дэмждэг болохыг олж мэджээ. Тэр 2013 оны 7-р сард энэ хөтөлбөрөөр дамжуулан Абага хошууны нутаг бэлчээрийн хяналтын болон удирдлагын газар хоёр жил ажилласан юм.

Шэнэ бүтээл судлан гаргав- 

-Сургалт боловсрол гэдэг маш чухал, би хэдэн сайхан санаа цуглуулсан

Дэлхийхонгор хоёр жилийн ажилласныхаа үр дүнг ярихдаа "сургалт боловсрол гэдэг маш чухал, би хэдэн сайхан санаа цуглуулсан” гэлээ.

-тухайн үед би бэлчээр нутгийг хэмжих ба малчдын хооронд маргаан шийдвэрлэх ажил хийдэг байсан. Тийм учраас өдөржин малчдтай хамт байдаг гэж Дэлхийхонгор шар гадартай тэмдэглэлийн дэвтрээ гаргалаа. Хуудас бүрд малчдын хэрэгцээ, нутаг бэлчээрийн байршил зэргийг тэмдэглэжээ.

Дэлхийхонгор малчидтай харилцахдаа тэдний амьдралыг үргэлж ажигладаг. Нэг удаа тэр малчны малын саравчинд хяналтын камер суурилуулж байхдаа "Хяналтын камерыг малын саравчинд суурилуулж болоод, яагаад хөдөө бэлчээрт суурилуулж болохгүй гэж?" гэсэн асуулт орж ирэв. Малчин айлуудын нутаг бэлчээрийн талбай нь хэдэн мянган мү-аас хэдэн арван мянган мү байдаг. Малчид өндөр дээрээс малынхаа барааг хардаг, олж харахгүй юм бол эрэл болдог. Ажил яруу үед мал хариулах хүн хөслөдөг. Энэ нь мөнгө төгрөг их ордог. 

Бодолд буусан зүйлээ тэмдэглэж аваад Дэлхийхонгор дахин дахин судалж үзлээ. Тухайн үед том хэмжээний хяналтын төхөөрөмж харьцангуй боловсоргуй, түүнийг хэрэглэхийг сурталчлахад амархан байсан. Харин хөдөө нутагт эрчим хүчний дэд бүтэц муу учраас утасгүй дамжуулах технологи, тогтвортой цахилгаан хангамжийн системийг ашиглах шаардлагатай байсан.

Дэлхийхонгор асуудлыг шуурхай шийдвэрлэдэг хүн. Тоног төхөөрөмж худалдан авах, зураг төсөл боловсруулах, туршилт төлөвлөх...... гээд бэлтгэл ажил дууссаны дараа тэр гэрээ туршилтын цэг болгон ашиглаж, бараг жил шахам хэдэн арван удааны туршилт хийж, 100000 юань зарцуулж, эцэст нь фотовольтаик системийг ашиглан тогтвортой эрчим хүчний хангамжийг хангах боломжтой болж хөдөө талд утасгүй хяналтын системийг боловсруулж, анхны хэрэглээний шинэ загварын патентыг авчээ.

Тэр хөдөө буй хяналтын камерын систем доор зогсоод ашиглалтын үйл явцыг сэтгүүлчдэд үзүүлжээ. Хяналтын дэлгэцийг сонгож, камерын чиглэлийг тохируулан ойролцоогоор 10000 мү талбай бэлчээрт буй зүйлийг харах боломжтойг харууллаа. 

- Өмнө нь хоньчин хөлслэхэд жилд хэдэн арван мянган юань зарцуулдаг байсан. Хөдөө талд утасгүй хяналтын камерыг суурилуулсны дараа бид гэртээ сууж байхдаа хөдөө гадаах нөхцөл байдлыг ажиглаж болох болсон байна. Энэ нь маш их зардал хэмнэнэ гэж Цагааннуур балгасны Улаантуяа багийн малчин Алтанхуар ярьж байлаа.

Хөдөө нутагтаа хяналтын камерыг суурилуулсан айл бүхнийг Дэлхийхонгор тэмдэглэн авч, тэдний хэрхэн ашигласан талаар санал хүсэлт цуглуулдаг.

-Хяналтын камер сайн боловч заримдаа асуудлыг шийдэх биш, зөвхөн олдог. Жишээ нь, үхэр ус уумаар байхыг харвал заавал хүн худаг дээр очиж ус гаргах хэрэгтэй байдаг гэж ярьсан нэг малчны санал түүнд бас нэг зүйлийг бодогдуулав.

Хэдэн сарын дараа тасралгүй туршилт хийсний үр дүнд түүний хоёр дахь бүтээл болох алсын усны хяналтын системийг боловсруулсан байна. Утсан дээрээ хяналтын камерыг нэгээд усны товчийг дарвал хэдэн километрийн цаана байгаа усны онгоцонд ус ордог. Сүүлд нь би үхэр, хонь усны онгоцонд ойрхон очих юм бол ус автоматаар нээгдэн ус гарах мэдрэгчийн системийг хийсэн юм гэж Дэлхийхонгор хэллээ.

-Гэвч эцсийн эцэст нэг хүний хүч хязгаарлагдмал бөгөөд олон санааг бие даан хэрэгжүүлэхэд хэцүү байдаг гэж Дэлхийхонгор хэллээ. Ажлын хугацаагаа дуусгаад тэр нэг найзтайгаа холбоо барьж, мал аж ахуйн технологийн компанийг үүсгэн байгуулжээ.

Компани байгуулагдсан эхний хуцагаанд хийх ажил их байсан ч Дэлхийхонгор өдөр бүр хөдөө очиж, тоног төхөөрөмж суурилуулах, санал хүсэлт цуглуулах, малчдын хэрэгцээг ойлгодог байв. Одоогийн байдлаар тэр 12 хэрэглээний шинэ загварын патентын гэрчилгээтэй бөгөөд Хятад улсад хөдөө аж ахуйн техникийн хэрэглээний "мэргэжилтэн"-ийн жагсаалтад багтсан бөгөөд орон нутгийн малчид түүнийг хөдөө нутгийн "зохион бүтээгч" гэдэг.

Энэ үед Зохион байгуулалтын бүх түвшний хэлтсүүд хөдөө орон нутагт орчин үеийн технологийг нэвтрүүлэхийг дэмжихэд Шилийнгол аймаг Хөдөө орон нутгийн Практик Авьяаслаг Сургалтын Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцов. Технологийн бүтээгдэхүүнүүдийг сурталчлахад хамтран ажиллах зорилгоор Дэлхийхонгор холбогдох хэлтэстэй холбоо барьжээ.

-Хошууны намын хороо болон Хошууны засгийн газраас компанид олон хошуу шяньтай холбоо барьж хамтран ажиллахад тусалж, малчдад бараа бүтээгдэхүүн худалдаж авахад нь нөхвөр дэмжлэг үзүүлэв. Удалгүй уг бүтээгдэхүүнүүдийг Шилийнгол аймгийн хөдөө орон нутагт өргөн хэрэглэж эхэлсэн байна Дэлхийхонгор хэлэв.

Цөлжилтийг засах ба хянах- 

-Би хөдөө нутгаа илүү сайхан болгохын тулд чадах бүхнээ хийнэ

Сүүлийн үед Дэлхийхонгорын гар утас тасралтгүй дуугарч байлаа.

-Би саяхан нэг шинэ төсөл дээр ажиллаж эхэлсэн юм. Олон талаар сайн ойлгохгүй учраас их сандарч байлаа гэлээ. Шинэ төсөл нь Шилийнгол аймгийн Шань Да Кэ цөлжилтийг засах ба хянах бүтээн байгуулалтын төсөл. Мал аж ахуйн технологиас цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын шинэ салбарт Дэлхийхонгор орж ирлээ.

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн салбарт шинжлэх ухаан, технологийн хэрэглээ улам өргөн хүрээтэй болж, компани нь тогтвортой  үйлчлүүлэгчид болсон. Тэр чөлөөт цагаараа хөдөө орон нутагт өөр юу хийж чадах вэ гэж үргэлж боддог. Орон нутгийн мэдээнээс Шилийнгол аймаг нь цөлжилтийг  засах ба хянах ажлыг эрчимтэй дэмжин ажиллаж байгаа бөгөөд нийгэмд тендер зарласан байсныг харсан. 

ӨМӨЗО-ы элс цөлжилтийн талбай хамгийн том аймаг хотын нэг болсны хувьд, Шилийнгол аймгийн цөлжилтийн талбай 86.458 сая мү бөгөөд цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах ажил маш хэцүү байна. 

Найзуудтайгаа санал бодлоо солилцсоны дараа Дэлхийхонгор туршиж үзэхээр болжээ. Төслийн шаардлагуудыг цуглуулах, хамтрагч олох, материал бэлтгэх, өргөдөл өгөх...... Долоохон хоног хүрэхгүй хугацаанд Дэлхийхонгор адилхан санаа бодолтой дөрвөн найзтай болж, малчны мэргэжлийн хоршоо байгуулжээ. Энэ оны 6-р сард Абага хошууны Ой, нутаг бэлчээрийн газраас цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах бүтээн байгуулалтын ажилд оролцох зар сурталчилгаа нийтэлж, хөдөө нутгийн шаардлага хангасан хоршоог экологийн бүтээн байгуулалтын ажилд оролцохыг дэмжсэнд Дэлхийхонгор хамгийн түрүүнд нэр мэдүүлэв. Өргөдөл бөглөж, хянан хэлэлцсэний дараа тус хоршоо нь оролцох шаардлагыг хангасан бөгөөд гол ажил нь 20000 гаруй мү талбайд нутаг бэлчээрт бордоо хийх, элс засах, өвс тарих болно.

Өглөөний 6:30 –т Дэлхийхонгор гялс өглөөний цайгаа уугаад, багажны хайрцаг аваад 100 километрийн зайд орших төслийн талбайд хүрч ирэв.

-Төслийг хэрэгжүүлэх явцад тодорхой стандартууд байдаг бөгөөд хэрэв чанд мөрдөхгүй бол үр дүн нь ихээхэн буурна гэж Дэлхийхонгор хэллээ. Стандартуудын дагуу Дэлхийхонгор нэг нэгээр нь судалж, дараа нь тодорхой үйлдлүүдийг интернэтээс хайж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр барилгын шаардлагуудыг эзэмшиж, ажилчдад зааж чаддаг болжээ.

Дэлхийхонгор цөлжилтийг засах хянах ажилд оролцохын зэрэгцээ мал аж ахуйн шинэ технологийг судалж байна. Тэр,

-Би хөдөө нутгаа илүү сайхан болгохын тулд чадах бүхнээ хийнэ гэлээ.

 

 

 

Зохиогч: Ардын Өдрийн Сонины сэтгүүлч ЖАО ЖИНФЭН
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: АРДЫН ӨДРИЙН СОНИН
Гэрээсээ мал хариулах боломжтой уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

Өчигдөр, 17:05
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

Өчигдөр, 16:24
Монгол Улс нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг сүүлийн найман жил борлуулсан

  Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг ганцхан нүүрсний экспорт ...

Өчигдөр, 10:50
Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа

  Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн ...

Өчигдөр, 10:20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

  Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн ...

Өчигдөр, 09:54
Эвийн хүчинд бадарсан хөгжил цэцэглэл

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2024 оны 07-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 06 минут
Сансрын мөрөөдөл

"Чан Э-6" буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч, 06-р сарын 25-ны ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 02 минут
Хятад 116 төслийг дэмжиж, ухаалаг хөдөө аж ахуй ”хурдацтай” хөгжиж байна

Сүүлийн жилүүдэд ухаалаг хөдөө аж ахуй нь Хятадын орчин үеийн хөдөө ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 00 минут
Дэлхийг гэрэлтүүлэх ”Аз жаргалын зам”

Эртний Торгоны зам нь  эрт үеэс өрнө дорныг холбож, олон мянган ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 57 минут
Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогуудыг бүрэн хөнгөлөлттэй хэрэгжүүлж байна

Хятад улс 12-р сарын 17-ны өдөр мэдэгдэл нийтлэж, энэ өдрөөс визгүй дамжин ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 55 минут
Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа

  Макао эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ой болж буйтай ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 52 минут
Гэрээсээ мал хариулах боломжтой уу?

35 настай Дэлхийхонгор бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 49 минут
Цөлжилтийг зассан ”Хятадын жор” \5\

"Олон ялалт"-ыг хослуулсан "Фотоволтайк цогцолбор" зэрэг фотоволтайк ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 46 минут
Мяндсан ширхэг гялтганаж “ноолуурын төв”-г дуурьсуулна

Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа зөөлөн ноолуураараа дэлхийг дулаацуулж ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 38 минут
Айраг, тараг чимчигнэж “сүүний хөнөг”-ийг бялхуулна

Сүүний хөнөг Элгэн хайраа бид сүүгээр илрүүлдэг Эрх чөлөөгөө бид сүүгээр ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 36 минут
2025 оны 01 сарын 04, 16 цаг 04 минут
2025 оны сорилт: Нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэн

 2025 онд экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Жил ...

2025 оны 01 сарын 04, 15 цаг 55 минут
Монголд газрын ховор элементийн судалгааны төв байгуулна

 Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран манай улсад ховор ...

2025 оны 01 сарын 04, 11 цаг 29 минут
Байгалийн хийн урсгалыг зогсоосны дараа Словакийн Ерөнхий сайд Украиныг сүрдүүлэв

 Украинаар дамжин Оросын байгалийн хий Европын улсуудад хүрдэг байсан ...

2025 оны 01 сарын 03, 13 цаг 57 минут
Европт хийн үнэ өсжээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Bloomberg/. Пүрэв гарагт ...

2025 оны 01 сарын 03, 12 цаг 46 минут
Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ

 Монгол Улс ирэх онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг ...

2025 оны 01 сарын 03, 11 цаг 34 минут
Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ

  Бизнес эрхлэх нь жонглёр тоглохтой ижил, та бүгдийг нэгэн зэрэг ...

2025 оны 01 сарын 02, 13 цаг 51 минут
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа

  Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн ...

2025 оны 01 сарын 01, 10 цаг 43 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

  Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын ...

2024 оны 12 сарын 31, 09 цаг 53 минут
“Нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй”

  Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам ...

2024 оны 12 сарын 29, 14 цаг 10 минут
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно

  Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 35 минут
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"

  Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 23 минут
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 56 минут
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 41 минут
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

2024 оны 12 сарын 27, 20 цаг 59 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. ...

2024 оны 12 сарын 26, 13 цаг 16 минут
2024 оны 12 сарын 25, 18 цаг 48 минут
2024 оны 12 сарын 24, 17 цаг 48 минут
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

2024 оны 12 сарын 24, 17 цаг 06 минут
2024 оны 12 сарын 24, 16 цаг 31 минут
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

2024 оны 12 сарын 24, 09 цаг 54 минут
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

2024 оны 12 сарын 23, 12 цаг 09 минут
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани