- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв
ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын Холбооны /ЕХ/ орнууд Катар улсыг хүний эрхийг зөрчсөн эсвэл байгальд хор хөнөөл учруулсан гэх шалтгаанаар торговол Европт байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэхээ зогсоож магадгүй гэж Катарын Эрчим хүчний сайд, "Qatar Energy” компанийн тэргүүн Саад аль-Кааби Их Британийн Financial Times (FT) сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
ЕХ-ны шинэ дүрэм
Корпорацын тогтвортой байдлын талаарх (Corporate Sustainability Due Diligence Directive, CSDDD) ЕХ-ны 2024/1760 тоот удирдамж Катарын эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ. Европын Комиссын цахим хуудсанд мэдээлснээр, уг удирдамж энэ оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлжээ.
CSDDD удирдамжид нүүрстөрөгчийн ялгарал, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн тухай ЕХ-ны шаардлагыг дагаж мөрдөөгүй тохиолдолд компаниудыг жилийн орлогынх нь 5 хүртэл хувиар торгохыг ЕХ-ны орнуудад үүрэг болгосон байна.
Аль-Кааби: "Бид торгууль төлөх ёстой гэдэгтэй санал нийлэхгүй байна"
"Хэрвээ би Европт орлогынхоо 5 хувийг алдах гэж байгаа бол би Европыг сонгохгүй... Би худлаа айлгаж байгаа юм биш. "Qatar Energy”-ийн орлогын 5 хувь нь Катар улсын орлогын 5 хувь гэсэн үг. Энэ бол ард түмний мөнгө... тиймээс би ийм мөнгийг алдаж чадахгүй, алдахыг хэн ч зөвшөөрөхгүй" гэж аль-Кааби хэлжээ.
"Биднийг торгохыг би зөвшөөрөхгүй, эс бөгөөс Европ руу хий нийлүүлэхээ зогсооно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Аль-Кааби хэлэхдээ, ЕХ-ны шинэ удирдамж нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд 100 мянган компанитай "Qatar Energy” группийн хувьд тохиромжгүй гэжээ.
Европын хийн зах зээл дэх Катарын оролцоо
Европын Комиссоос мэдээлснээр, энэ оны хоёрдугаар улиралд ЕХ-ны орнуудад нийлүүлсэн байгалийн шингэрүүлсэн хийн 12 хувийг Катар улс нийлүүлжээ. ЕХ-ны орнуудын хийн импортод Катар улс 4 хувийг эзэлсэн байна. "Оросын цэргүүд Украин руу довтолсноос үүдэн эрчим хүчний зах зээлд хямрал үүссэний дараа Европт хий нийлүүлэгч гол улс нь Катар болсон" гэж FT сонинд бичжээ.
"Европын орнууд Оросын хийнээс татгалзахыг эрмэлзэж байх хооронд "Qatar Energy” компани Герман, Франц, Итали, Нидерландад байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулсан" гэж тус сонинд бичсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||