- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна
-Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?-
Монголын гурван шатны шүүхэд долоон жил гацсан “Эрдэнэт”-ийн 49 хувийн гэх тодотголтой хавтаст хэрэгт “салхи оров” бололтой. Юу гэвэл, прокурор тус хэргээс Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарыг тусгаарлаж, Сүхбаатар дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ. Хэргийн гол холбогдогч ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг “шувуу” болоод гадагшаа нисчихсэн учраас хэргийг тусгаалан шалгаж ирсэн. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мөн хилээр гарч АНУ-д бүгчихсэн тул хэргийг нь ийнхүү тусгаарлаж буй бололтой.
Ямартай ч шүүх бүрэлдэхүүн энэ сарын 18-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт хуралдана. Ингэхдээ тус хуралдаанаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, эсвэл гэм буруугийн шүүх хурлын алийг товлохоо шийднэ. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг товлоно гэжээ.
Энэ хүртэл юу болоод өнгөрөв гэвэл, тус хэрэг Улсын Дээд шүүх хүртэл явсан ч прокурорт буцсан. 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Сүхбаатар дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж, тэндээсээ дахин прокурорт буцаасан. Ийм л байдалтай шүүх, прокурорын хооронд бөмбөг шиг өнхөрч ирсэн. Хөшигний ард юу байгаа болоод ингэтэл гацааж, тэр байтугай долоон жилээр хойш нь тавиад байсны учир битүүлэг. Уг нь бол хэрэг шүүхийн шат дамжлага бүрээр орсон, тиймээс нуух юмгүй баймаар. Жирийн хэрэг байсан бол ингэж удахгүй. Гэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувь гэсэн малгай дор “Хөтөл”-ийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэргүүд хамт явж ирсэн. Монголын төрд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн өндөр албыг хашиж ирсэн Ц.Элбэгдорж ч энэ хэрэгт холбоотой гэдэг.
“ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР” БА 660 ТЭРБУМЫН ХОХИРОЛ
“Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд өрнөсөн хамгийн том, хамгийн олон оролцогчтой луйвар бол Эрдэнэтийн 49 хувийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй хамт авах оролдлого байсан” гэдгийг олон хүн хэлдэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал 2023 онд "Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн асуудлаар олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж байв. Тэрбээр тухайн үед "...Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хэрэг 2011 оноос эхтэй. 2001 оны нэгдүгээр сарын 12-нд тухайн үеийн ЗТХ-ийн сайд Х.Баттулга ажлын хэсэг байгуулан Хөрөнгө оруулалтын гэрээг "Бэйзмент" гэх компанитай хийсэн. Тус компанийн эзэн нь Худалдаа хөгжлийн банкны томоохон хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг байсан. Ийнхүү нэг жилийн дотор Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авсан байдаг. Тухайн үед Монгол Улс Хөгжлийн банкаар дамжуулан 1.5 тэрбум бондыг босгосон байдаг. Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын 40 сая нь Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк руу шилжсэн байдаг. Харин 21 сая ам.долларын нь гадагшаа шилжсэн. Цементийн үйлдвэр барих мөнгө гэж тооцогддог” гэсэн юм.
Тэгвэл 2015 онд УИХ-аас З.Энхболд Өмч хувьчлалын томоохон жагсаалтыг баталж, гаргаж ирсний дотор "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хувьчлалыг хөрөнгө оруулагчтай шууд гэрээгээр өг гэсэн чиглэл өгөгджээ. Төрийн өмчийг сонгон шалгаруулалтаар, хамгийн өндөр дүн нэрлэсэн компанид олгох учиртай. Гэтэл УИХ-ын тогтоолын хавсралтад хөрөнгө оруулагчдад шууд хувьчил гэсэн чиглэл оруулжээ. Энэ дагуу өмч хувьчлалын жагсаалтыг Засгийн газраас гаргаж, 2015 оны аравдугаар сарын 8-нд "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хувьчилсан. Ийнхүү Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар ажиллаж байх үед цемент шохой үйлдвэр анхны хөрөнгө оруулагч "Бэйзмент" компанид хувьчлагдсан. Төр 2022 оны гуравдугаар сарын 23-нд буцаан авах шийдвэрээ гаргасан. Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын зээл одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Энэ нь таван жилийн хугацаатай, 8.1 хувийн хүүтэй зээл байсан ч огт төлөгдөөгүй. Дээрээс нь "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ээс өнгөрсөн хугацаанд учирсан хохирлын хэмжээг гаргасан байдаг. Ингээд нийт 660 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үздэг.
ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР БА ТӨСВӨӨС ЦӨЛМӨСӨН 240 ТЭРБУМ
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Хөрөнгө оруулалтын гэрээг мөн 2011 онд байгуулжээ. Тухайн үед QSC гэх компанитай Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар гарын үсэг зурж, гэрээ байгуулсан бөгөөд QSC компаниас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т 41 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан гэж тус гэрээнд тусгажээ. Гэтэл үүнээс хоёр жилийн дараа "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг концессын жагсаалтад оруулж, хэдхэн сарын дараа тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн QSC компанитай концессын гэрээ байгуулсан байна. Энэ гэрээ нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг 30 жил QSC компани эзэмшиж, төмөр зам, цахилгаан шугам, гангийн цогцолбор барих, улмаар ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулжээ. Харин төмөр зам, автозам, цахилгаан шугамаа ганцхан жилийн дотор бариад, ашиглалтад оруулсан. Энэхүү гурван дэд бүтцийн төслөө ганцхан жилийн дотор барьж, гэрээний барих, ашиглах, шилжүүлэх нөхцлийг өөрчлөн зөвхөн “барих, шилжүүлэх” болгожээ. Ингэснээр улсын төсвөөс нэг жилийн дотор 240 тэрбум төгрөгийг гаргуулсан байна. Энэ бүх процесс нь сонгууль болохоос дөрвөн сарын өмнө өрнөсөн бөгөөд гангийг үйлдвэрээ огт бариагүй. Харин хуурай баяжуулалтын аргаар төмрийн хүдрийг их хэмжээгээр гаргасан. Сонгуулийн өмнө концессыг өөрчлөх, улсын төсвөөс мөнгийг нь гаргуулах ажлыг шуурхай гүйцэтгэжээ.
“СИСТЕМИЙН АВЛИГА”-ЫН САНААЧЛАГЧ, УГСРАГЧ НЬ Ц.ЭЛБЭГДОРЖ
"Эрдэнэт"-ийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн процесс 2012-2016 оны хооронд маш хурдтай өрнөсөн нь дээрх баримтуудаас харагддаг. 2016 оны сонгуулийн өмнөх өдөр Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар “Шударга Ёс” эвслээс Засгийн газарт орж ажилласан Шадар сайд асан Ц.Оюунбаатар, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ нар ТВ-9 телевизээр “Биднийг олон жил тэжээсэн “Эрдэнэт” үйлдвэр гадны компанийн мэдэлд очих гэж байна. Оросын эзэмшдэг 49 хувийг Монголын Засгийн газар авсах ёстой. Цаана чинь саалийн үнээг маань хулгайлж байна” хэмээн мэдэгдэл хийж байв. Үүний дараа Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар МАХН-ын дарга Н.Энхбаярыг заналхийлсэн гэх мэдээлэл дуулдаж байлаа.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн хэргийг бүхэлд нь авч үзвэл “Системийн авлига” гэдэг нь тодорхой харагддаг ч гэлцдэг. Тэгвэл авлигын энэхүү систем нь 1998 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад сэдэл нь гарсан. Харин тэрхүү системээ угсарч хараахан амжаагүй. Гэхдээ 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор мөнөөх системээ угсарсан. Үр дагавар нь “Эрдэнэт”-ийн 49, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалаар илэрч байна гэх утгатай үгсийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь хэлж байв.
Уутач, уургач нар буюу хэргийн эзэн, “хэнгэргийн дохиур”-ууд нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй Монголын нөлөө бүхий улс төр, бизнесийн төлөөллүүд болохоор л мөнгө хүчтэйг харуулаад байна уу. Өнөө хүртэл хэрэг удааширч, хууль, шүүхийн шатанд удаа дараа гацаж ирлээ. Тэгэхээр одоо Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг нарын хэргийг тусгаарласан юм бол шүүх хурлыг нээлттэй явуулахад ямар ч саад байхгүй. Нуух юм ч үлдээгүй. Шүүх хурлыг ахин дахин хойшлуулах ч шаардлага алга. Иймд шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй. Нээлттэй хэлэлцүүлгийг нийтээрээ шүүхэд хар цагаан, зөв бурууг нь ард түмэн дэнсэлчих бус уу.
М.Зул
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||