Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн банк: Монголын эдийн засгийг уул уурхай болон дотоод эрэлт идэвхжүүлж байна

Дэлхийн банк: Монголын эдийн засгийг уул уурхай болон дотоод эрэлт идэвхжүүлж байна

 

УЛААНБААТАР, 2024 оны 11 дүгээр сарын 29 — Дэлхийн Банкнаас хагас жил тутам эрхлэн гаргаж буй Монголын Эдийн засгийн тойм тайлангийн сүүлийн дугаарт уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэх нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.3 хувь, 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байгааг танилцууллаа.

Эдийн засгийн идэвхжил 2024 оны эхний хагас жилд тогтвортой байж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн бөгөөд сүүлийн саруудын тоон мэдээллээс үзэхэд дээрх идэвхжил гуравдугаар улиралд ч мөн адил тогтвортой хадгалагджээ. Уур амьсгалын эрс тэс нөхцөлөөс үүдэж хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл хумигдсан хэдий ч уул уурхай болон тээврийн үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой байж эдийн засгийн идэвхжилийг ийнхүү тэтгэв. Дотоод эрэлт эдийн засгийн өсөлтийг мөн нэмэгдүүлсэн ч үүнтэй холбогдох импортын зардал мөн эрчимжиж уул уурхайн экспортын орлогоос давснаар төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байна.

Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг хэвээр буюу 2026-2027 онуудад дунджаар 6.0 хувь байхаар таамаглалаа. Оюу толгойн алт, зэсийн олборлолт 2025 онд огцом тэлсний дараа уул уурхайн салбарын үйлдвэрлэл тогтворжих бол худалдаа, бусад үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбарууд эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих төлөвтэй. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын зардлууд мөн өсөлтийг дэмжихээр байна.

Эдийн засгийн энэхүү хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлүүд байна. Тухайлбал, төсвийн зардал хүлээгдэж байснаас давсан тохиолдолд инфляцын дарамтыг нэмэгдүүлж, төсөв болон урсгал дансны алдагдлыг тэлж болзошгүй. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, эрч нэмэгдэж, улмаар Монгол Улсад, нэн ялангуяа ядуу, эмзэг бүлгийн өрхүүдийн хувьд эдийн засгийн томоохон эрсдэлийг бий болгож болзошгүй байна. Дэлхий дахинд эдийн засгийн өсөлт хүлээлтээс удааширсан тохиолдолд гадаад эрэлт суларч, экспортын гол нэрийн барааны үнэ хүлээлтээс буурах эрсдэлтэй. Геополитикийн нөхцөл байдал улам хурцадсан тохиолдолд түлш, шатахууны үнэ өсөж, улмаар импортын гаралтай инфляц болон үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх, цаашлаад импортын төлбөрийг эрчимжүүлэх эрсдэл бий.

"Монгол Улсад уул уурхайн экспортын огцом өсөлт макро эдийн засаг, улсын төсөвт сүүлийн хоёр жил дараалан эерэг нөлөөллийг бий болгосоор байна. Энэхүү эерэг үр дүнг цаашид бататгахын тулд макро эдийн засгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх шаардлага бий”  хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэв. Тэрээр мөн "Монгол Улс уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа нь гаднын хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөмтгий болгож байна. Иймд эдийн засгаа төрөлжүүлэх, сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг авч хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм" гэв.

Тус тайланд эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар дурдсанаас гадна Монгол Улсын төсвийн тогтолцооны хуваарилалтын үр нөлөө, тэр дундаа татвар болон нийгмийн зориулалттай төсвийн зардал тус бүрийн ядуурал, орлогын тэгш бус байдалд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн. Уг шинжилгээний үр дүнгээс харахад төсвийн тогтолцоо ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулахад үр дүнтэй байгаа боловч хэт өргөн хүрээг хамарсан хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэхэд төсвийн хөрөнгө их шаардагддаг байна. Иймд нэгдүгээрт, хувь хүний орлогын албан татварын шатлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын шинэчлэлийг нэн тэргүүнд чухалчлах, хоёрдугаарт, зардлын хувьд илүү хэмнэлттэй ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдэд төсвийн хөрөнгийг чиглүүлэхийг тайланд зөвлөмж болгон тусгажээ.

Эх сурвалж: www.worldbank.org

Дэлхийн банк: Монголын эдийн засгийг уул уурхай болон дотоод эрэлт идэвхжүүлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого”

Улс төрд учир шалтгаангүй үйл явдал гэж байдаггүй. Цаана нь юу байна гэдэг ...

Өнөөдөр, 17:29
Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа

  Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС), Монголбанк болон Санхүүгийн ...

Өнөөдөр, 17:00
Улстөрчдийн "саалийн үнээ" ил тод, нээлттэй үйлдвэр болно

  Монголчуудын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 14:25
Өнөөдөр, 14:19
OPEC-ийн өргөтгөсөн бүлэг уулзалтаа XII/5 хүртэл хойшлуулав

 OPEC-ийн өргөтгөсөн бүлэг энэ ням гарагт товлосон цахим уулзалтаа ...

Өнөөдөр, 13:42
Хоног тутам 300-350 вагон нүүрс тээвэрлэдэг

  Хүйтний эрч чангарч байгаа энэ үед нийслэлийн ДЦС-уудад очих нүүрс ...

Өнөөдөр, 13:37
Саудын Арабтай эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын ...

Өнөөдөр, 13:34
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болсон ...

Өнөөдөр, 10:44
Монгол, Хятад, Казахстаны иргэд хамтран зөвшөөрөлгүй ашиг малтмалын хайгуул хийжээ

 Монгол Улсын иргэн С.Х, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Д.А ...

Өнөөдөр, 10:24
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

  Голомт банк болон LIME виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын ...

Өчигдөр, 18:09
Дэлхийн банк: Монголын эдийн засгийг уул уурхай болон дотоод эрэлт идэвхжүүлж байна

 УЛААНБААТАР, 2024 оны 11 дүгээр сарын 29 — Дэлхийн Банкнаас хагас ...

Өчигдөр, 16:48
Өчигдөр, 12:13
Дэлхийн банк: 2025 онд нүүрсний үнэ 13 хувиар буурах эрсдэл байна

 Дэлхийн банкнаас өнөөдөр /2024.11.29/ Монгол Улсын эдийн засгийн энэ ...

Өчигдөр, 11:54
Өчигдөр, 11:18
Өчигдөр, 09:20
Өчигдөр, 08:56
Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав

 Засгийн газар өнгөрсөн сарын 23-нд 137 дугаар тогтоол гаргаж, газрын ...

2024 оны 12 сарын 01, 17 цаг 34 минут
Хятадын “Чайна Энержи” хэр том тоглогч вэ

 Монголын Засгийн газрын урдаа тавьсан томоохон зорилт болох 14 мега ...

2024 оны 12 сарын 01, 17 цаг 00 минут
2024 оны 11 сарын 30, 14 цаг 10 минут
Дэлхийн хамгийн том алтны хүдрийн ордыг илрүүлэв

 Хятадын төв хэсэгт ойролцоогоор 1000 метр тонн үнэт метал агуулсан ...

2024 оны 11 сарын 30, 10 цаг 59 минут
2024 оны 11 сарын 29, 11 цаг 30 минут
Казахстан улс ирэх онд газрын тосны гарцаа 260,000 баррелиар нэмэгдүүлэх төлөвтэй

 2025 онд олон улсад газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, эрэлт ...

2024 оны 11 сарын 28, 13 цаг 08 минут
3.4 хувиар унаад байсан алтны үнэ тогтворжив

 Алтны үнэ унц нь 2630 орчим ам.доллар болжээ. ...

2024 оны 11 сарын 28, 10 цаг 39 минут
Б.Чойжилсүрэн "шүдний өвчин"-өөсөө салж чих амрав

  Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” ...

2024 оны 11 сарын 27, 21 цаг 25 минут
Катар дэлхийд хамгийн том аммиакийн үйлдвэр барьж байна

 Катар дэлхийд хамгийн томд тооцогдох хөх аммиакийн (NH3) үйлдвэр ...

2024 оны 11 сарын 27, 16 цаг 17 минут
Монгол Улсын ГВУН 4.9 тэрбум доллар давлаа

  Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2024 оны арваннэгдүгээр ...

2024 оны 11 сарын 27, 10 цаг 38 минут
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

 Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, ...

2024 оны 11 сарын 27, 09 цаг 19 минут
2024 оны 11 сарын 26, 11 цаг 26 минут
Занаду Майнз Монголоос дөрвөн шинэ зэсийн бай илрүүлжээ

    Занаду Майнз Баруун Монгол Дахь Сант Толгойн Зэсийн ...

2024 оны 11 сарын 26, 11 цаг 15 минут
2024 оны 11 сарын 25, 21 цаг 01 минут
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

2024 оны 11 сарын 25, 18 цаг 11 минут
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

2024 оны 11 сарын 25, 17 цаг 51 минут
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

2024 оны 11 сарын 25, 16 цаг 33 минут
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

2024 оны 11 сарын 25, 13 цаг 41 минут
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

2024 оны 11 сарын 25, 11 цаг 37 минут
2024 оны 11 сарын 25, 09 цаг 33 минут
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод айлчлав

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ...

2024 оны 11 сарын 18, 23 цаг 12 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани