- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадын “Чайна Энержи” хэр том тоглогч вэ
Монголын Засгийн газрын урдаа тавьсан томоохон зорилт болох 14 мега төслийн эхэнд эрэмбэлэгдэж буй "Гашуун сухайт-Ганцмод"-ны боомтын хил холболтын гэрээний хэлэлцээ энэ үед ид яригдаж байна. 2024 оны эхний 10 сарын байдлаар манай улсын нүүрсний экспорт өмнөх оныхоос 39.1 хувиар өссөн дүнтэй гарсан. Оны төгсгөл гэхэд 78 сая тоннд, ирэх онд 83 сая тоннд хүргэнэ гэсэн төсөөлөл бий. Экспортоо нэмэгдүүлэх, коксжих нүүрсний зах зээлээ тэлэхэд "Гашуунсухайт-Ганцмод"-ны боомтын төмөр зам хамгийн чухал түшиц болоод буй бөгөөд манай нүүрсний зах зээл дээр орж ирэх Хятадын төрийн өмчит компани болох "Чайна Энержи”-гийн зүгээс Тавантолгойн орд дээр хоёр уурхайд олборлолт хийх сонирхлоо илэрхийлсэн.
Ингэхдээ өөрсдийн туршлага, технологиор явъя гэдэг байр сууриа ч мөн давхар хэлж буй. Харин манай улсын хувьд хил холболтын төмөр замын асуудал дээрээ өмнөх алдаагүй давтахгүй байх, Засгийн газар эдийн засгийн гол эрэлтэт бүтээгдэхүүн дээрээ амжилттай хэлэлцээ хийж чадах эсэх сорилттой тулаад байна. Монгол Улсын нүүрсний экспортын гол худалдан авалтын 90 гаруй хувийг дангаараа эзэлж буй Хятад улсын хувьд манайхаас нийлүүлж буй нүүрсний хэмжээ нь төдий л жин дарахгүй. Харин "Чайна Энержи” компанийн хувьд энэ удаад манай коксжих нүүрсний талбар дээр шинэ тоглогч болно.
Хятадын талд Ганцмод боомт яагаад чухал вэ
Монгол Хятадын хувьд төмөр замын бүтээн байгуулалтаар холбогдсон нь Эрээн-Замын-Үүдийн төмөр замаас хойш 69 жилийн дараа дахин төмөр замын холболт хийхээр зорьж буй нь энэ. Цаашид үүсч болзошгүй алдагдах боломжийг харж хоёр улсын төмөр замын ажлыг даруй шийдвэрлэе гэдэг саналыг Хятадын талаас тавьсан. Хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын түвшинд яригдаж ажил хэрэг болгох шатандаа ороод буй.
Хятадын Ганьчуань төмөр зам нь Ганцмод боомтоос өмнө тийш Баошань төмөр замын Вань Шичуань өртөө хүрч буй 354.816 км төмөр зам бөгөөд Жиньшүйчуань өртөөнөөс хойшхи төмөр замын хүчин чадал нь 50 сая тонн, уг өртөөнөөс өмнө тийш хүчин чадал нь 36.8 сая тонн. Манай Тавантолгой, Оюутолгойн ордын уул уурайн бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг үндсэн шугам энд. 2005 оноос Монголын Засгийн газар аж ахуй нэгжтэй яриа хэлэлцээ хийж, Тавантолгойн тээврийн шугамын асуудлыг ийн сөхөж эхэлсэн байна. 2009 оны нэгдүгээр сард Ганьчуань төмөр замын Өвөрмонголын Баяннуур аймгийн Урдын дунд хошуунд шав тавьснаар дараа онд нь эхлүүлж, 2012 оны есдүгээр сард төмөр замыг барьж дуусган, 2015 онд ашиглалтад оруулав. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад нийт 7.17 тэрбум юмань зарцуулж, Монголын тал Тавантолгойн ордоос өмнө тийш Гашуунсухайт боомт руу нарийн царигийн төмөр зам бариагүй бөгөөд 2020 онд өргөн царигийн төмөр зам тавьсан.
Хятадын Ганьчуань төмөр зам ийн Ганцмодноос орж ирэх боомтоор жилд дунджаар 6.4 сая тонн ачаа тээвэрлэх нь үндсэн хүчин чадлаасаа 7-8 дахин бага үзүүлэлт юм. Хятадын талд нэгэнт бүрэн чадлаараа боломжит өндөр дүнгээр тээвэрлэлт хийж болох энэ төмөр замаа бүрэн гүйцэд ашиглах сонирхол байсаар ирсэн.
-"Чайна Энержи” эрчим хүч, уул уурхай, төмөр замын цогц компани-
Хятадын төрийн өмчит "Чайна Энержи” компани нь анх Шинхуа нэртэй байсан бөгөөд 2014 онд Хятадын Төрийн Зөвлөлийн шийдвэрээр олон салбар компаниудыг нэгтгэжээ. Уг компани нь цахилгаан станцын зураг төсөл, барилга угсралт, дулааны, усан, нарны, салхины цахилгаан станцуудад голлох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд улсынхаа нийт эрчим хүчний 13 хувийг дангаараа хангадаг. Мөн технологи, судалгаа хөгжүүлэлт, нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүчний нөөцийн боловсруулалтаар дэлхийн хэмжээнд өрсөлддөг компани юм. Нийт 17 компани, 88 нүүрсний уурхайтай бөгөөд жилд 720 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай буюу Ингэж ухаалагжуулснаар "Чайна энержи” нүүрсний уурхайнуудынхаа олборлолтын үр ашгийн түвшинг нэмэгдүүлж чадсан туршлагатай.
2023 оны эцсийн байдлаар 39 ухаалаг нүүрсний уурхай ашиглалтад орж, ухаалаг нүүрсний уурхай нийт уурхайнуудын 55.7 хувийг эзэлж байгаа бөгөөд 193 ухаалаг нүүрс олборлолтын цэг, 265 ухаалаг өрөмдлөгийн цэг, 45 ухаалаг нүүрс ялгах үйлдвэр ашиглалтад орж, ухаалаг бүтээн байгуулалт болон технологийг хослуулан хэрэгжүүлдэг. Монголын жилд олборлохуйц хэмжээний нүүрсийг сард л олборлодог гэсэн үг.
Цахилгааны нийт суурилагдах хүчин чадал нь 340 сая киловатт, үүнээс сэргээгдэх эрчим хүчний суурилагдах хүчин чадал нь 124 сая киловатт, төмөр замын ашиглалтын урт 4266 км, газрын тос болон химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 29.39 сая тонн байна. Гол, хүнд даацын нүүрс тээвэрлэхэд чиглэсэн төмөр замынхаа 594 км нь хамгийн чухал буюу Шуохуан төмөр зам юм. Энэхүү төмөр зам нь уурхайн бүсээс цахилгаан станц, экспортын терминал руу нүүрсийг үр ашигтай тээвэрлэхэд туслах зорилготой ложистикийн гол бүрэлдэхүүн нь билээ.
Тус компани нүүрсний олборлолт, цахилгаан үйлдвэрлэл, дулаан хангамж, төмөр замын ачаа тээврийн хэмжээгээрээ Хятад улсын жилийн хэрэгцээний 1/8 хувийг хангадаг. Мөн Шаньси, Шэньси, Өвөрмонгол, Нинся, Шинжаанд уурхайтай. Үүнээс Шэньдун, Мэндун, Шинжаан, Нин-Угийн бүсэд 100 сая тонноос дээш хүчин чадалтай дөрвөн уурхайн бүстэй, эдгээр нь Хятадын дотоодын эрчим хүчний хангамжийн томоохон түшиц болж буй.Нүүрсний уурхайг ухаалагжуулах ажил зогсолтгүй явагдаж байгаа бөгөөд 37 сар дараалан сард 50 сая тонныг үйлдвэрлэж байна. Мөн дэлхийн хамгийн том далд уурхай болох Шэньдун Далютагийн нүүрсний уурхайг эзэмшдэг бөгөөд жилд 33 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Шэньдун Шанвань нүүрсний уурхайд дэлхийд анхны 8.8 метрийн өндөртэй томоохон хэмжээний олборлолтын ухаалаг тоног төхөөрөмжийг ашигласан. Яньбао энержи группийн Баоришилэ нүүрсний уурхайд дэлхийн анхны хэт хүйтэн нөхцөлд ажиллах ил уурхайн 5G+ жолоочгүй системийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2023 онд "Чайна Энержи" Хятад дахь нүүрсний олборлолтын өсөлтийг 3.4 хувиар нэмэгдүүлж, улсынхаа эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсан. "Чайна Энержи” дэлхийн томоохон корпорациудын жагсаалт болох "Fortune Global 500”-д тогтмол багтдаг бөгөөд 2023 оны байдлаар нийт орлого нь 100 тэрбум ам.долларыг давсан байна. Азидаа төдийгүй Латин Америкийн орнуудад ч мөн эрчим хүчний дэд бүтцийн томоохон төслүүдийг мөн хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар тус компанийн цаашдын амбиц илүү хол. Нүүрснээс шингэн түлш гаргах, нүүрсний нунтгаас хөнгөн цагааны исэл гаргаж авах туршилтын үр дүн гаргаад эхэлчихсэн төдийгүй нүүрсний хаягдлаас цахилгаан эрчим хүч гаргах зэргээр бидний төсөөлж буй нүүрсний хэрэглээнээс үсрэлтэт түвшинд хүрсэн гэвэл ононо. Өөрөөр хэлбэл, нүүрсийг бүх чадлаар нь ашиглаж, хувиргаж хэрэглээ болгож байна.
Тус компани нүүрс химийн патентыг эзэмшдэг, дэлхийд хамгийн анхны сая тонн хүчин чадалтай Өвөр Монголын Ордос дахь нүүрс шууд шингэрүүлэх төсөл, дэлхийн анхны 600 мянган тонн хүчин чадалтай Бугатын нүүрснээс олефин гаргах туршилтын төсөл, дэлхийн хамгийн том нэгж үйлдвэр болох Ниншягийн Нүүрс Хими Үйлдвэрийн 4 сая тонн/жил хүчин чадалтай нүүрс шууд бус шингэрүүлэх туршилтын үйлдвэр зэрэг хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлдэг. Хятадын нүүрсэн суурьтай нефтийн нийт үйлдвэрлэлийн 65 хувийг, нүүрснээс олефин гаргах үйлдвэрлэлийн хүчин чадал нь улс орныхоо нүүрсэн суурьтай олефиний нийт үйлдвэрлэлийн 22 хувийг эзэлж байгаа ба дэлхийд нүүрснээс тос гаргах болон нүүрс-химийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч гэгддэг.
"Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын төмөр замын бүтээн байгуулалтын мега төслийг хэрхэхийг 126 гишүүн шийднэ
Яагаад заавал "Чайна Энержи” гэж гэх асуулт эндээс урган гарна. Гэтэл яг бодит байдлаа харвал Монгол Улсын нүүрсний зах зээлийн гол худалдан авагч нь БНХАУ. Өөр улс орнууд руу гаргая гэсэн ч тээвэрлэлтийн зардал нь өндөр. Тухайлбал, Энэтхэг улс манай коксжих нүүрсийг сонирхож байгаа талаар гадны хэвлэлүүдээр багагүй гарсан. Туршилтаар хүргэж үзсэн удаатай бөгөөд далайгаар тээвэрлээд хүрэх зардал нь олборлосон үнээсээ хавь илүү өндөр болж байсан удаатай.
Хятад улс 2023 онд 100 сая тонн коксжих нүүрс импортолсны тал орчмыг нь Монгол Улсаас худалдан авсан. 2024 онд Монгол Улсын Хятадад экспортлох нүүрсний хэмжээ өмнөх оноос 10 хувиар өссөн бөгөөд ирэх онд коксжих нүүрсний экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэл бий. 2024 оны эхний 10 сарын байдлаар манай улс Хятад руу 20 сая тонн коксжих нүүрс экспортлосон бөгөөд хоёр улсын төмөр замын хил холболт баригдаад дууссаны ард энэ дүнг хоёр дахин өсгөх төсөөлөл бий гэдэг.
"Чайна Энержи”-гийн зүгээс Монголын талаас үүсч болзошгүй улс төрийн нөхцөл, хүчин зүйлүүдийг тооцож, ирээдүйд алдагдах боломжийн эрсдлийг мөн тооцсоны үндсэн дээр манайтай "хатуу” гэрээ байгуулах саналаа цухалзуулсан. Нүүрсний хэрэглээнийхээ 3 орчим хувийг манайхаас нийлүүлэх нь үнэндээ Хятадад нэн шаардлагатай тулгамдаад буй юу гэвэл, үгүй. Хоёр орны олон жилийн хамтын ажиллагаа, тэр дундаа хоёр орны төрийн тэргүүний "Нэг бүс-Нэг зам”-ын хүрээнд "Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын ажлаа эцэслэе л гэж буй. Гэхдээ манай нүүрсний чанарын асуудлаас гадна, коксжих нүүрсээ өөрсдөө олборлох дээд хүчин чадал маань ч "Чайна Энержи”-гийн хувьд мэдээж бага. Иймээс манай Тавантолгой орд дээр өмнө нь судлагдаж байсан Онч хараат, Бор толгой хоёр орд дээр өөрсдийн нүүрс олборлох технологи туршлагаа нэвтрүүлж, ашиглах, улмаар шууд амнаас нь импортлох асуудлыг хөндсөн.
Ингэхээр "Чайна Энержи”-тэй урт хугацааны гэрээ хийж, ингэхдээ биржээр худалдаах гэсэн асуудал дээр илүү уян хатан нөхцлийг харилцан ярилцаж эхэлжээ. Одоогоор гэрээ эцэслэгдээгүй, дөнгөж хэлэлцээний шатанд явж буй. Өнөөдөр "Чайна Энержи” компанийн төлөөлөл Монголд ирж буй бөгөөд гэрээг үзэглэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлснээр эцсийн шийдвэрийг гаргах юм.
Өөрөөр хэлбэл "Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын төмөр замыг явуулах эсэх нь одоогийн УИХ-ын 126 гишүүний гарт байна.
https://eguur.mn/552356/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||