- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хүлээлт
Эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт хүлээлт үргэлжилж байна. УИХ-аас тавдугаар сарын 8-нд баталсан Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай тогтоолтой энэ хүлээлт холбогдож байгаа юм.
"Амласан 100 хоногтоо багтаан эдийн засгаа сайжруулж чадахгүй бол олонхийн бүлэг Засгийн газрыг хэрхэхээ ярина. Бүтцийг өөрчлөх асуудал хөндөнө” хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга мэдэгдчихсэн.
Ерөнхий сайд, түүний танхимын холбогдох сайд нарыг эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан огцруулахаар хэдэнтээ оролдсон учраас сөрөг хүчнийхэн тэр өдөр дуусахыг, ямар үр дүн гарахыг "догдлон” хүлээж буй нь лавтай.
Амыг нь асуух гэж тэр шүү дээ. Харин аж ахуйн нэгжүүд, иргэд байдал дээрдэхийг хүлээж байна.
Ард түмэнд таалагдахын тулд үе үеийн эрх баригчид олон жилийн турш энэ салбарын үнийг хүчээр тогтоож, хариуд нь нөгөөд үүл нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн, алдагдал хүлээсээр тэссэн.
Шинэчлэлийн Засгийн газар дотоод боломжоо дайчлах, хууль эрх зүйн орчноо сайжруулж, хувийн хэвшлийнхнээ дэмжих замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулна хэмээн зорьж байгаа юм. Энэ хүрээнд тогтоолд оруулсан бас нэг заалт нь эрчим хүчний салбарын үнийг зах зээлийн горимд шилжүүлэх явдал байлаа.
Ард түмэнд таалагдахын тулд үе үеийн эрх баригчид олон жилийн турш энэ салбарын үнийг хүчээр тогтоож, хариуд нь нөгөөд үүл нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн, алдагдал хүлээсээр тэссэн. Тиймээс тэд "Тавдугаар сардаа багтаан үнэ чөлөөлнө” гэсэн үгийг алга ташин хүлээж авав. Гэвч долдугаар сар гарчихлаа, эрчим хүчний салбарынхан Засгийн газар хэзээ УИХ-ын тогтоолыг биелүүлэх бол хэмээн хүлээсээр л сууна.
Цахилгаан станцууд, дамжуулах сүлжээнийхэнд төрөөс тодорхой хэмжээний татаас олгож байгаа. Тиймээс тэд яаж ийгээд аргацааж байна. Ард нь төрийн "дарамтад” өртөн бодит үнээс хямдаар нүүрсээ нийлүүлдэг уурхайнууд хэдийнэ хүнд байдалд ороод буй.
Багануурын нүүрсний уурхай эдүгээ тонн нүүрсээ 22 мянга, Шивээ-Овоогийн уурхай 18 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Тэгэхээр тонн тутмаас хүлээж буй уг алдагдал нь бөөгнөрсөөр яваа гэсэн үг. Зах зээлийн горимоороо явна гэвэл Багануур нэг тонн нүүрсээ 25 мянга, Шивээ-Овоо 22 мянган төгрөгөөр борлуулах учиртай гэнэ.
Эдийн засаг хүндэрснээс үүдээд ашигтай ажиллаж байсан цөөнгүй аж ахуйн нэгж үүдээ барьж, дампуурсныг сөрөг хүчнийхэн хангалттай мэдээлсэн. Тэгвэл сүүлийн хэдэн жилийн турш алдагдалтай ажиллаж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, өрийн сүлжээнд орчихсон тэдний хувь заяа ямар болсныг ярихад ч илүүц болно. Бодит үнийг улс төрийн шалтгаанаар, ард түмэнд таалагдахын тулд зориуд дарж ирсэн учраас үүнийг зах зээлийн горимд шилжүүлбэл эрчим хүчний суурь үнэ мэдээж нэмэгдэнэ. Зөвхөн өнөөдрөө харах юм бол хямд цахилгаан хэрэглэх нь айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдэд таатай байх нь мэдээж. Урьдчилсан тооцоогоор цахилгааны суурь үнийг чөлөөлбөл нэг өрхийн хэрэглээний төлбөр 3000- 5000 төгрөгөөр нэмэгдэх нь. Гэхдээ нийт хэрэглэгчийн 70 орчим хувь нь 150 кВт-аас доогуур цахилгаан хэрэглэдэг учраас төдийлэн өөрчлөлт гарахгүй гэж буй юм. Төрөөс хараат удсан салбартаа эрх чөлөө олговол цахилгаан станцууд, уурхайнууд ашигтай ажиллахын хэрээр эдийн засгаа өөд татна. Цахилгаан станц барих эх үүсвэр ч эндээс босно гэж үзэж буй юм. Хэдэн мянгаар нь орон сууц барьж буй атал цахилгааны эх үүсвэр огт нэмэгдэхгүй байгаа.
Тавдугаар цахилгаан станцын тухай ярьсаар хэдэн жилийн нүүр үзэж байгаа билээ. Хувийн хэвшлээ дэмжиж, асуудлаас хамтдаа гарах Засгийн газрын зорилго энэ мэтээр саатах болжээ. Уг нь УИХ нэгэнт тогтоол баталчихсан учраас Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс шийдвэр гаргаад л асуудлыг шийдэх учиртай. Гэвч уг Зөвлөл бие даасан зарчмаар ажиллаж чадахгүй байгаагийн үр дүн нь энэ болж байна. 2010 онд баталж, дөрвөн жил хүлээлгэсэн шийдвэрийг шинэчлэлийн Засгийн газар л хэрэгжүүлэх учиртай. 100 хоногийн 60 нь явчихлаа, тоолуур урсахын хэрээр хүлээлт үргэлжилсээр. Ядаж нэг асуудлаа бүрэн шийдчих зориг энэ Засгийн газраас гарах л ёстой баймаар.
С.Туул
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||