- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө
УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг үед хэлэлцэж буй. Монгол Улс уранаа хөдөлгөхийн тулд Францын "Орано майнинг”-тай хэлэлцээ хийж, энэ талбар дээр хамтран ажиллахаар болсон билээ. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Оюутолгойн гэрээг давуулсан Монголд ашигтай гэрээ хийх боломж бүрдэнэ хэмээн тайлбарлаж, Монголын эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) орлуулах асуудлыг хөндөж буй.
"Орано майнинг”-тай хийсэн гэрээнд юуг хэрхэн өөрчлөхөөр хэлэлцэв
Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар, "Орано майнинг”-тай хамтран хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хоёр талын ажлын хэсэг байгуулсан. Гэрээнд тусгагдсан АМНАТ-ийн 5 хувийн таазыг өөрчлөх нь Монгол Улсад ашигтай гэдэг үндэслэлээр ийн нэмэлт өөрчлөлт оруулж буй. Татварын ерөнхий хуулиар хөрөнгө оруулалтын төсөлд 4.1.1-д "Хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хэмжээг Хөрөнгө оруулалтын хуульд заасны дагуу хэмээн тугагдсан байдаг бөгөөд Хөрөнгө оруулалтын хуулиар татварын орчныг тогтворжуулна гэж заасан. Мөн хуулийн 3.1.7 дээр "хуульд заасан татварын төрөл, тэдгээрийн хэмжээг тодорхойлох, ногдуулах эрх зүйн зохицуулалтын бүрдлийг” хэмээн тусгасан нь маш өргөн хүрээний ойлголт учир энэ заалтыг өөрчлөхгүй тохиолдолд Оюутолгой гэрээний одоогийн үүсээд байгаа маргаантай ижил нөхцөл ирээдүйд үүснэ.
"Орано майнинг"-тай хийсэн гэрээнд АМНАТ-ийг тусгасан байдал
Мөн тогтвортой байдлын гэрээгээр зохицуулагдсан учраас АМНАТ өсөн нэмэгдэх боломжгүй байдаг.Тэгэхээр манай талаас татварынхаа юуг тогтворжуулах вэ гэдэг хүрээ хязгаарыг тодорхой заахаас аргагүй нөхцөл бий. Олон улсын туршлагаас харахад энэ төрлийн гэрээнд тогтворжуулахгүй гэж заадаг жишгийг одоогийн яригдаад буй Цөмийн энергийн тухай хуулийг дагуулан өөрчлөх юм. Салбарын мэргжилтнүүдийн хэлснээр "Олон улсын гэрээ нь дотоодын хуулийг давдаг” тул анхнаасаа "Орано майнинг”-тай хийх гэрээний заалтаа нямбайруулахаас аргагүй.
2023 онд тус компанитай Монгол Улсын Засгийн газраас хийсэн гэрээнд,
- Монгол Улсын Засгийн газар давуу эрхийн 10 хувийг хувьцаанаас эзэмшинэ
- Давуу эрхтэй ногдол ашиг авна
- Өсөн нэмэгдэх нөхцлөөр буюу ураны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэх бүрт АМНАТ-ын хувийг нэмэгдүүлсээр 19 хувь хүртэлх төлбөр авах /одоогийн АМНАТ-ын тааз 5 хувь/
- Хөрөнгө оруулагч талын саналаар татварын алдагдал шилжүүлэх хугацааг 4-10 жил байхаар
- Төсөл хэрэгжүүлэгч компани бүс нутагт уурхайн ашиглалтын үйл ажиллагааны процессийн үед нэг сая ам.долларын хөрөнгө оруулах
- Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил бөгөөд 20 жилээр сунгах боломжтой байх, үүнийг хууль тогтоомжийн төслөөр УИХ шийдвэрлэх гэх мэт тодорхой заалтуудыг тусгасан байна.
Харин цаашид эдгээр нөхцлийг дагуулж холбогдох хуулиудад дараах өөрчлөлтийг оруулахаар хэлэлцэж байна.
- АМНАТ-ын 5 хувийн таазыг өөрчлөх,
- УИХ өөрөө Хөрөнгө оруулалтын хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр тогтоох боломжтой
- Гэрээг 10 хүртэлх жилийн хугацаатай байгуулах заалт байгааг 20 болгож өөрчлөх
- Зах зээлийн үнийн өсөлтийг дагаж АМНАТ-ыг 1-9 хүртэлх хувиар нэмэгдүүлэн тооцох
- Төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоохоор бол АМНАТ-ыг УИХ өөрөө тогтоох зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг тусгахаар УИХ-аар хэлэлцэж буй.
Өөрөөр хэлбэл Орано-тай байгуулсан гэрээнд заасанчлан Цөмийн энергийн хууль болон холбогдох хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж, суурь 5 хувь, тусгай 5 хувь, өсөн нэмэгдэх 5 хувь буюу 15 хувь дээрээ зах зээл дээрх ураны үнийн өсөлтөөс хамаарсан хувь нэмэгдвэл багадаа 19 хувь хүртэлх АМНАТ авна гэж ярьж буй.
Оюутолгойн гэрээний алдаа нь АМНАТ-ийг 5 хувиар тооцож тогтворжуулах гэрээ байгуулсан
2009 онд Монгол Улсын Засгийн газар Канадын "Туркоиз Хилл Ресурс”-тэй Оюутолгойн гэрээг байгуулсан бөгөөд 2011 онд 2008 оны УИХ-ын 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоолыг сайжруулсан гэгддэг. ТЭЗҮ-ийг 2010 онд батлаж, 2015 онд дахин шинэчлэн батласан бөгөөд Ашигт малтмалын хуулиараа 5 жил тутамд уг нь батлах ёстой.
2020 онд Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт өгч байсан удаатай. Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өр үүссэн хэмээх асуудал хөндөгдсөн нь роялтиг буюу АМНАТ-өө өсгөөд явсан бол ийм асуудал үүсэхгүй байсан ч гэж эдийн засагчид хэлдэг. Ингээд өрийг АМНАТ-т оруулах хувилбар яригдаж эхэлсэн юм.
Оюутолгойн АМНАТ-ийн хувь нь Хөрөнгө оруулалтын хуулиар 5 хувиар тогтоосон бөгөөд 2010-2022 оны хооронд тус компани Монголд татвар гэж 2,8 тэрбум ам.доллар төвлөрүүлснээс АМНАТ-өөс 372 сая ам.доллар л төвлөрүүлдэг байна.
Харин "Орано майнинг” компанитай өсөн нэмэгдэх дүнгээр хийх нөхцлөөр АМНАТ-өөс жилд 47 сая ам.доллар буюу нийт 1 тэрбум 550 сая ам.доллар төвлөрүүлнэ гэсэн урьдач тооцоо байна.
Ц.ТАМИР
https://eguur.mn/548650/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||