Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн “домог” болсон тодорхой төслүүдийг урагшлуулахаар хоёр тал тохирч, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ. Тэдгээр “домог”-уудын нэг нь 16 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын холболт.
Гэвчиг, нэгэнт бүтэлгүйтсэн төслийн алдааг засна гэдэг нь өөрөө том алдаа болно. Гашуунсухайтын төмөр замын алдааг зассанаас шинэ төмөр зам тавьсан нь эдийн засгийн хувьд илүү хохирол багатай, үр өгөөжтэй байж мэднэ.

Оюутолгойн гэрээг эс тооцвол монголчуудын мега төслийн талаарх ойлголт тун нимгэн. Том төслүүд ярихаар том, том тоонууд, мөнгөн дүн нүдэнд нь харагддаг болоод ч тэрүү улстөрчид нь сэтгэлийн хөөрлөөр ханддаг, утга, уянгын нэвтрүүлэг, улс төрийн пропаганда болгочихдог гэмтэй.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, цахилгаан станцууд, төмөр замын бүтээн байгуулалт, метро гэх мэт мега төслүүдийнхээ эдийн засгийн үр ашгийг тооцож судлахаас  илүүтэй энтертаймент шоу болгодог тул ихэнх нь цаасан дээрээ үлддэг нь гашуун үнэн хийгээд бидний дүр төрх юм.

Гашуунсухайтын төмөр зам нь эдийн засгийн үр өгөөжгүй төслийн бодит загвар жишээ болж үлдэх нь нэн ойлгомжтой болсон.

Хамгийн гол нь шинжлэх ухаанч бус зөвхөн улс төрийн пропаганда дээр суурилсан аливаа бүтээн байгуулалт нуран унадгийг монголчуудад тод томруунаар ойлгуулж өгсөн нь уг төслийн гол “ач холбогдол” нь гэхэд буруудахгүй. Товчхондоо, улс төрийн авлига, луйврын хамгийн том үзмэрээс бидэнд сурах сургамж их бий, анхаарах асуудал ч бий.

Улстөрчид нь хэрэвзээ улсынхаа эрх ашгийг эхэнд эрэмбэлээд явсан бол Гашуунсухайтын төмөр зам өртөг зардлаа өдийд нөхчихсөн байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь, ганц дайчин ганцаарддаггүйн жишээг Гашуунсутайтын фэйлдсэн төслөөс харсан ч байх, харин монголчууд эндээс хашгирсан бллгоны ард эх орны эрх ашиг байдаггүйг ухаарч ойлгосон л гэж найдъя..

2015 оны хавар, хаврын чуулгантай зэрэгцээд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээний төслөө УИХ-д өргөн барьсан юм. Уг төслийн автор нь М.Энхсайхан, хөрөнгө оруулагчид нь “Шинхуа ресурс”, “Энежри ресурс”, “Сүмитома” нарын гурвалсан консерциум байлаа. Авчиг хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах өглөө нь УИХ-ын дарга асан З.Энхболд “Монголд ашиггүй ийм гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуудуутай ийм гэрээнд хулгайгаар гарын үсэг зурах гэж оролдвол тэдгээр сайдыг огцруулна" гэж дарамталж байгаад төслийг унагааж байсан нь эдийн засгийн нэг хар түүх болж үлдсэн юм.

Тавантолгой ордыг З.Энхболд “та бидэнд үлдээлээ” гэсний цаадах эрх ашиг хэний, юуны, ямар зорилготой байсныг та бид олж харцгаасан байх. Хамгийн сүүлийн жишээ нь гэвэл 40 их наядын нүүрсний хулгай байна. Төмөр замын оффтейк гэрээнүүд байна. Зүүнбаянгийн төмөр замыг Женко.Баттулга Ерөнхийлөгч байхдаа түмэн цэргээр бариулсан агаад гол зорилгоо эдийн засгаас илүү “нөхөн үржихүй”-н асуудалтай холбож тодорхойлсон ч бий. Худлаа гэвэл түүний үг-үйлдэл болгон гүүглэд мөртэйгөө, баримттайгаа үлдсэн.

Тэрбээр төмөр замын төсөл дээр ажилласан цэргүүдийн хоол хүнсэнд зориулж, “Талх чихэр” компанийн бүтээгдэхүүн “атар” талхны нэг бүрийн үнийг 20 мянган төгрөгөөр тооцож, нийлүүлсэн гэдэг. Гэдэг нь энгийн иргэний хардлага биш Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засагт Шадар сайд хийж яваа ХҮН намын дарга Т.Доржхандын хэлсэн баримт, нотолгоо.

Эдийн засгийн шинжлэх ухааныг нь орхигдуулж, улс төрийн пропаганда болгосон ямар  ч том төсөл сүйрдгийн хамгийн том жишээнд Монголын төмөр замын төслүүдийг нэрлэж болно.  Нэг хүний улс төрөөс болж унасан төмөр замын төслөөс Монголд орж ирэх ёстой байсан хөрөнгө, мөнгөний нийт алдагдал нь хамгийн багадаа 80 их наяд төгрөгөөр тооцогддог. Энэ алдагдал Монголд орж ирсэн бол эрчим хүчний төслүүдээ айлаас царай алдалгүй хэрэгжүүлэх боломжтой мөнгөн дүн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг бус удаа энэ тухай дурдаж ч байв.

Үндсэндээ, 80 их наяд бол хэл ам татлаад буй ирэх оны төсвийн зарлага болох 35.8 их наядыг 2.5 дахин үржүүлсэнтэй тэнцэх хөрөнгө, мөнгө шүү дээ.

Монголын Засгийн газраас ирэх дөрвөн жил цахилгаан станц, дэд бүтэц, газрын тос гээд нийтдээ 14 мега төслийг хэрэгжүүлэхээ амлаж, нэг монгол хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхээр төлөвлөсөн.

Гээд төслийг хариуцаж буй сайд нарт анхааруулахад шинжлэх ухааныг нь хөсөрдүүлж, сэтгэлийн хөөрөлдөө автсан аливаа төсөл эдийн засагт алдаа болдог, асар их хохирол дагуулдаг.  Сэтгэл хөдлөлөөр асуудалд хандвал 2028 он гэхэд Засгийн газрын зарласан 14 мега төсөл замдаа нурахад хүрнэ.

Тэр тусмаа бодлогоо нэгдмэл болгож цэгцлээгүйгээс төсөл тойрч нам, иргэний нийгэм, орон нутагт улс төржих явдал гардгийг М.Энхсайхан аль эртнээс л анхааруулж, бичсээр ирснийг сануулахад буруудахгүй биз.  Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй гэж үгтэй. Том төсөл шил мэт хэврэг. Хэн нэгэн сайн эр чулуу шидэх төдийд хагарах эрсдэл ч их. Тиймээс том төсөл хэрэгжүүлэхэд тэвчээр, ухаан, мэдлэг чухал.

Хамтарсан засгийн урагшлуулахаар төлөвлөсөн 14 мега төслийн дийлэнх нь урьд өмнө улс төрөө даалгүй унасан төслүүд. Иймээс энэ удаад амжилттай явуулъя гэвэл улс төрийн пропаганда болоод утга, уянгаас хол шинжлэх ухаанч байх ёстой.

Тэгэхээр мегэ төслийг удирдаж байгаа хүн хөөрөл, сэтгэлгээний алдаа хоёроос зайлсхийх хэрэгтэй гэвэл энэ нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурвууланд нь хамаатай үг болно.

Харин энэ жагсаалтад бичигдсэн Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт алдаа, мадагтай орхих нь хамгийн зөв шийдэл болно. “Монгол ялна” гэх улс төрийн пропагандад улсаараа тархиа угаалгасны нэг төлбөр л юм даа.

Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбоход нэгд, хоёр улсын цариг нь өргөн, нарийнаараа зөрнө. Шанхайн экспогийн үеэр Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбогдоно гэж тохирсон л гэсэн. Гэхдээ тохирлоо гээд асуудал амархан шийдэгдэхгүй. Өргөн, нарийн царигийг холбохын тулд нүүрсийг ачиж, буулгах терминал барих шаардлага нэгэнт үүссэн. Зөвхөн нүүрс ачиж буулгах терминал барихад дор хаяж 300 сая ам.доллар шаардлагатай гэдгийг Х.Нямбаатар хуулийн сайд байхдаа хэлж байсан.

Хоёрт, хоёр улсын төмөр замыг хооронд нь холбоход өндөр, намын  асар их зөрүү үүссэн.

Гашуунсухайтын төмөр замын өндрийн зөрүүг шийдэхэд таван километр урт гүүрэн байгууламж барихаас өөр аргагүй болсон. Гүүрэн гарц барьж, байгуулах нийт санхүүжилт нь 600 сая ам.доллар агаад Шанхайн айлчлалаар "Шинхуа"-тай хамтрахаар болсон гэх албан бус мэдээлэл бий.  Монгол төгрөгөөр бол уг мөнгө нь бараг хоёр их наяд болно гэсэн үг юм.

Шанхайн айлчлалын дараахан Хятадын "Чайна энержи"-гээс компани Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд хандаж "2014 оны наймдугаар сард Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар “Чайна энержи” групп 2015 оны нэгдүгээр сард уг гэрээний дагуу Гашуунсухайт төмөр замыг барьж, ашиглалтад оруулсан. Үүнд 7.17 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч Монголын тал урагшаа чиглэсэн төмөр замыг төлөвлөсөн хугацаанд барихгүй байсаар 2020 онд гэрээг өөрчилж, өргөн царигтай барихаар шийдсэн. Ингэж төсөл удаан хугацаагаар зогссон. Үүний улмаас өнгөрсөн 16 жилийн хугацаанд 2.7 тэрбум гаруй юанийн алдагдалд орсон. Одоо Хятад руу өргөн царигаар ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой боомтын бүтээн байгуулалтыг өөрчлөх хүрээнд нарийн царигтай хилийн шалган нэвтрүүлэх талбай, шинэ өргөн царигтай хилийн шалган нэвтрүүлэх талбай, шилжүүлэн ачих талбайг өөрчлөн засварлах зэрэг хэд хэдэн дагалдах төслүүдэд 4.1 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт шаардагдана" гэх  албан захидал ирүүлсэн байна. Уг захидалд дурдсан "Нэгдүгээр үе шат нь олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс өмнөх буюу 2025-2029 он хүртэл бөгөөд энэ хугацаанд худалдааны нийт хэмжээ 27 сая тн байх, хоёр дахь үе шат нь хүчин чадлыг нэмэгдүүлсний дараах 2030 оноос эхлэх үед худалдааны хэмжээ жил бүр 20 сая тн-оос багагүй байх нь зүйтэй" гэх үг, өгүүлбэрээс харахад Тавантолгойн нүүрс шавхагдаж дууссан цагт л Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орж магадгүй шинжтэй.

Тэгээд ч дэлхий дээр таван км урт төмөр замын гүүрэн байгууламж барьсан туршлага ч байхгүй, түүх ч байхгүй. Нүүрсээрээ бартер хийж,  "Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхай дээрээс жилдээ 5-6 сая тонн нүүрс ухаж аваад зарах болзолтойгоор  Хятадын талаас хөрөнгө босголоо гэхэд Монголын эдийн засагт мөнөөх үр ашиггүй төмөр зам хэвээр үлдэнэ.

Иймээс Женко.Баттулгынхаа хоёр чихийг огтолдогсон уу хамаагүй, ямар ч байсан шинэ төмөр замын төсөл хэрэгжүүлэх мөнгийг түүнээс нэхэх ёстой,  Монголын эдийн засагт учруулсан хохирлыг нь Д.Баясгалангаас гаргуулах ёстой.

Тэгэхгүйгээр фэйлдсэн төмөр замд ахин мөнгө хийнэ гэдэг дахиад фэйлдэхийн нэр. Женко.Баттулгын гаргасан алдаа бол санамсаргүй юм биш санаатай, захиалгатай хийсэн хорлол юм шүү дээ.

 

https://news.mn/r/2763328/

Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани