- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Хуулийн төсөлд ураны суурь АМНАТ-ийг 5 хувиар тогтоох санал оруулж ирсэн ч өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэхэд байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох санал гаргасан юм.
Тодруулбал, хуулийн төслийн 1 зүйлийн 5 дахь хэсэгт 201.3-д заасан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын үнэлгээний 5 хувиар ногдуулна” гэдгийг 9% хувь болгон нэмэгдүүлэх санал гаргасан бөгөөд уг саналыг Ц.Даваасүрэн гишүүний өөрийнх нь ахалдаг Төсвийн байнгын хороо дэмжсэн бол Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо дэмжээгүй юм.
Уг саналтай холбогдуулан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн дарга Б.Пүрэвдорж үг хэлэв.
Тэрбээр “27 жилийн турш ярьсан ураны төслийг урагшлуулахын тулд энэ хуульд өөрчлөлт оруулж байгаа. Энэ хуулийн өөрчлөлт нь ашигт малтмалын дийлэнх хувь нь монголын ард түмэнд ногдох ёстой гэдэг агуулгыг бүрэн биелүүлж байгаа.
Хуульд суурь АМНАТ 5 хувь, тусгай АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ нь 9 хувь байхаар заасан. Дээрээс нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 6 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувь, үүнээс гадна бид 10 хувийн давуу эрхийн хувьцаа авч байгаа. Ингээд нийт манай эзэмших хувь 51-ээс дээш байгаа. Үндсэндээ бид хангалттай хэмжээнд татвар авна гэсэн үг.
Гэтэл Ц.Даваасүрэн гишүүн 5 хувийн суурь АМНАТ-ыг 4-өөр нэмэх санал гаргаж байгаа нь төслийг зогсоох зорилго агуулж байна гэж харж байна. Үүний ард сайн үр дүн гарахгүй. Ийм байдлаар асуудлыг гацаадаг хүмүүсийн үе өнгөрсөн” гэв.
Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Би Ц.Даваасүрэн гишүүний гаргасан саналын эсрэг байр суурьтай байна. Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлт нь Зөөвч овоо гэдэг ганцхан төсөлд зориулагдаагүй. Цаашдаа Монголд уран олборлох асуудлыг том зургаар нь харах хэрэгтэй. Үүний цаана гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого бас бий.
Ард түмний төлөө гэж хэлчхээд ард түмнийхээ эсрэг санал гаргаад сууж байгаад харамсаж байна” гэлээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||