Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Халзан бүрэгтэй” төслийн эргэн тойронд

 

“Халзан бүрэгтэй” төслийн эргэн тойронд

 

Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгтэй төсөл бол Монгол Улсад байгаа 5-6 газрын ховор элементийн төсөл, 20 гаруй илэрцийн нэг. Уг төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 200 сая гаруй ам.долларын ажлууд хийгдээд байгааг Төслийн нэгжээс нь мэдээлж байсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны есдүгээр сард Ховд аймагт ажиллах үеэр иргэдээс ирсэн гомдол саналыг сонссоны дараа Засгийн газрын хуралдаанаар Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Тэгвэл тухайн төслийн үйл ажиллагааг буцаан сэргээх, дараагийн үе шатны судалгааг явуулах болсонтой холбоотой орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Иймд Халзан бүрэгтэй төслийн эргэн тойронд юу болж байгааг тоймлон хүргэж байна.
Халзан бүрэгтэй төсөл гэж юу вэ
Монгол Улсын хэмжээнд нийт  газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөц бүхий нийт 6 орд илрүүлээд байгаа юм. Энэхүү эрдсийн баялгаараа манайх дэлхийд эхний 15 дугаар байрт жагсдаг. Хэрэв олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлбэл газрын ховрын экспортоос их хэмжээний орлого олж эдийн засгаа өсгөх боломжтойг эдийн засагчид хэлдэг. Манай улсад энэ чиглэлээр бодитой үйл ажиллагаагаа явуулж байгаа төсөл бол Халзан бүрэгтэй.
Төсөл яагаад эсэргүүцэлтэй тулав
Уг төслийг хэрэгжүүлэгч "Mongolian National Rare Earth Corp” ХХК нь нутгийн иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадаагүй хэвээр байна. Тодруулбал, 2022 онд "Mongolian National Rare Earth Corp” ХХК зөвшөөрлийн эрхээ авах үед Мянгад сумын иргэд тайван жагсаал хийж, уг төслийг эсэргүүцэж байсан билээ. Тэгвэл 2024 онд судалгаа, хайгуулаа үргэлжлүүлэх гэтэл нутгийн хайгуул өрөмдлөгийн улмаас цацрагийн идэвхжил зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа асуудалд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, салбар яам болон орон нутгийн удирдлагуудад гомдол, өргөдлөө хүргүүлээд байна.
Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 2-нд Халзан бүрэгтэй уулыг хөндүүлэхгүй гэж Ховд аймгийн 200 гаруй морьтой иргэн болон 1000 гаруй хүн тайван жагсаал хийсэн байна. Иргэдийн төслийг эсэргүүцээд байгаа гол шалтгаан нь Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлбэл Монгол Улсын баруун хязгаар тэр дундаа Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Буянт, Чандмань сум цаашлаад Завхан, Увс аймгийн байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, биологийн төрөл зүйлийн мөхөл болно. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 15 хувь хордоно. Халзан бүрэгтэй уул Ховд голоос 12 км, Хар-Ус нуураас 19 км, Мянгад сумын төвөөс 16 км, Буянт сумын төвөөс 29 км, Ховд хотоос 51 км орчим зайтай оршдог гэнэ. 
Урантай холбоотой худлаа мэдээлэл тарааж байна гэв
Уг асуудалд Төслийн гүйцэтгэгчид дараах байр суурийг илэрхийлсэн.
Халзан бүрэгтэй төслийн менежер О.Бодьболд: 2022-2023 оны урьдчилсан ТЭЗҮ-д зориулсан хайгуулын ажил хийсэн. Тухайн хайгуулын ажлаар нөөцөө нэмэгдүүлсэн. Одоо банкны буюу үндсэн ТЭЗҮ-ний ажилд зориулж хайгуул хийх гээд бэлтгэл ажлаа хангаж байна. Гэвч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Ер нь орон нутгийн удирдлагадаа мэдээлэл хүргээд ажлаа явуулж байна. Гэхдээ ТББ-ууд ард иргэдийг турхираад гэх юм уу. Манай төслийг ураны төсөлтэй хольж хутгаж, худлаа мэдээлэл тарааснаас болоод асуудал үүсээд байна. Одоо талуудын байр сууриудыг харж байгаад компанийн зүгээс албан ёсны мэдээлэл хүргэнэ. Манайх 2024 оны зургадугаар сараас "Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” гээд том судалгааг Австралийн "Sustainability East Asia LLC ” компаниар хийлгүүлж эхэлсэн. Судалгаа нь 2026 он хүртэл үргэлжилнэ. Энэ судалгааны үр дүнд хүмүүсийн асуугаад байгаа байгаль орчин, ан амьтанд ямар нөлөө үзүүлэх талаар хариу нь баттай гарна. Одоо судалгаа дуусаагүй байгаа болохоор байгаль орчинд хэр хэмжээний нөлөө үзүүлэх, түүнийг ямар аргаар бууруулж ажиллахаа хэлэхэд эрт байна. Түүнчлэн, бид цацрагийн суурь түвшний мониторингийн судалгааг өнгөрсөн жилээс хийгээд явж байгаа. Энэ судалгаанд орон нутгийн иргэдийгоролцуулах талаас дата аж ахуй судалгаануудад хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ер нь судалгаа хайгуулаа хийгээд л яваад байгаа. Харин олон нийтэд олборлолт хийж байгаа мэтээр хэлж, харагдуулаад байгаа болохоор төөрөгдөөд байх шиг байна. Судалгаа дууссаны дараагаар 2026 оноос үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Яг олборлолт нь 2028 оны сүүлээс эсвэл 2029 оны эхнээс эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хайгуулын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар байгаль орчин, хүн, мал амьтанд эрсдэл үзүүлэхгүй гэдэг нь баттай. Яагаад гэвэл ямар ч олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, хөрс хөндөөгүй. Зөвхөн дээж авах зорилгоор л өрмийн ажил явагдаж байгаа. Иргэдэд Халзан бүрэгтэй төслийн албан ёсны хаягаар буюу баттай эх сурвалжаас мэдээлэл аваарай гэж хэлмээр байна гэлээ.
Халзан бүрэгтэй төслийн талаар хэн юу хэлэв
undefined
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Ерөнхий сайдын айлчлалын үеэр салбарын улсын байцаагчийн зөрчилтэй гээд Халзан бүрэгтэй төслийг түр зогсоосон юм билээ. Тэгээд нөгөө компани нь яамнаас зөвшөөрөл аваад, улсын байцаагчийн хаасан зөрчил арилсан. Иймд тухайн асуудлаар дараагийн улсын байцаагч Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээ гэдэг зөвшөөрөл өгсөн асуудал юм. Ер нь газрын ховор элементийн асуудал нь дэлхий нийтийн төвд байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Газрын ховор элементийн салбарыг дэмжинэ” гээд Засгийн газрын хөтөлбөрт оруулаад, УИХ-аар батлуулсан. Монголд газрын ховор элементийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас Халзан бүрэгтэй төслийн компани арай бодитой хөрөнгө оруулаад явж байгаа. Хамтарсан Засгийн газар ДНБ-ий 130-аас дээш их наяд төгрөг болгоод, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар давуулна гэдэг зорилт тавьсан. Энэ зорилтыг хамгийн гол үүрч гарах салбар бол уул уурхайн салбар. Хариуцлагатай уул уурхайг л бий болгох хэрэгтэй. Халзан бүрэгтэй ордыг ашиглаж эхлэхэд ахиад нэлээд хугацаа хэрэгтэй байгаа.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Би нутгийн иргэдтэйгээ байнга холбоотой, энэ талаар мэдээлэлтэй байгаа. Тэгээд зүгээр суугаагүй. Энэ асуудлаар наймдугаар сарын 28-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Ц.Туваанд асуулга тавьсан. Асуулгын агуулга нь яагаад энэ төслийг явуулах гээд байгаа талаар юм. Гэвч өнөөдрийг хүртэл хариугаа аваагүй байна. Уг нь бол хуулиараа 30 хоногийн дотор буцааж хариу өгөх ёстой. Иймээс аравдугаар сарын 21-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хандсан байгаа. Би ч гэсэн нутгийн иргэдтэйгээ нэг ойлголттой байна. Байгалийн ховор элементийг дагаад уран буюу хүний эрүүл мэндэд онц ноцтой химийн элемент байгаа. Нөгөө талдаа Хар-Ус нуурын ай сав, Ховд аймгийн хүнсний ногоо үйлдвэрлэлийн төв, Ховд голын цэвэр усны нөөц гээд экологид нөлөөлөх эрсдэл байна гэдэг асуудлыг бид тавиад байгаа. Газрын ховор элементийг олборлох Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй юү гэдэг талаас нь ярих нэг өөр асуудал болох байх. Гэхдээ эдийн засагт хэрэгтэй гээд энэ улсад амьдарч байгаа иргэний эрүүл мэндийн асуудлыг хойш нь тавина гэж байхгүй. 
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Газрын ховор элемент болон уран нь тэс ондоо хоёр бүтээгдэхүүн. Ижил зүйл нь цацрагийн идэвх их, бага байдаг. Газрын ховор элемент бол стратегийн бүтээгдэхүүн. Тийм учраас үүнийг экспортлох нь маш хэрэгтэй. Энэ нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарвал тухайн уул уурхайн компани учраа олж байж цаашаа олборлох эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон гээд дураараа дургидаг байж болохгүй гэж боддог. Иргэддээ зөв ойлгуулж байж Халзан бүрэгтэйн төсөл явах ёстой. Хэрвээ манай улс газрын ховор элемент экспортолдог орон болбол том тоглогч болж чадна. Газрын ховор элемент дан ганц Халзан бүрэгтэйд байдаг юм биш. Монгол Улсад газрын ховор элементийн олон илэрц гарч ирсэн. 
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Халзан бүрэгтэй төслийн газар дээр нь очоод танилцаад, хэмжих төхөөрөмжтэй явсан. Цацрагт идэвхт бодисын тодорхой хэмжээ ялгардаг гээд байгаа эрсдэлийг яаж хаах вэ. Үр өгөөж нь хэнд очих вэ.Үнэхээр стратегийн чухал эд юм бол төрийн оролцоо ямар байх вэ. Ямар эрсдэл байгаа нь тодорхойгүй, тэр эрсдэлийг яаж бууруулах нь ойлгомжгүй. Ам хаасан төдий байна. Хар-Ус нуурын ай сав газарт, тэр нутаг орны бэлчээрт болон тэнд амьдарч байгаа хүмүүст яаж нөлөөлөх вэ гэдгийг тодорхой болгох ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ төслийг дэмжсэн УИХ-ын тогтоол бол гараагүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам газрын ховор элементийг бодлогоор дэмжинэ гэж байгаа. Миний шаардаад байгаа асуудал бол бодлогоор гэдгээ тодорхой болгомоор байна. 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Орон нутгийн саналыг харгалзан, тэд хүсвэл энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурь хэвээрээ байгаа. 2019 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд би ахалж ажилласан. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд "Иргэн бүр эрүүл аюулгүй амьдрах эрхийнхээ хүрээнд уул уурхайг ашиглахад байгаль орчинд хортой эсэхийг мэдэх эрхтэй” гэж заалт оруулсан. Тийм болохоор Ховд аймгийн Мянгат суманд амьдарч байгаа ард иргэд өөрсдийнх нь амьдралд болон хүрээлэн байгаль орчин, ан амьтанд хортой юу, үгүй юү гэдгийг мэдэх эрх нь хангагдах ёстой. Хоёрдугаарт, мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг Монгол Улс, Монголын ард түмэн хүртэх ёстой” гэж заалт оруулсан. Энэ заалтын хүрээнд төслийн ашгийг тэнд амьдарч байгаа иргэд хүртэх ёстой. Ийм хоёр нөхцөл хангагдсан тохиолдолд Халзан бүрэгтэйг ашиглаж болно. Түүнээс бусдаар Халзан бүрэгтэйг ашиглах асуудлыг ярих болоогүй. Яагаад гэвэл иргэд эсэргүүцэж байна.
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа: Газрын ховор элементийг олборлохоос өмнө олон улсын шинжээчдийн баг ажиллуулж, дүгнэлтийг харъя гэсэн байр суурьтай байна. 
Физикийн ухааны доктор, Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр: Газрын ховор элемент бол Мендлевийн үелэх системд байдаг жирийн л нэг үелэх систем. Бусад элементээс ялгаатай тал нь  цацраг идэвхт чанартай болон чанаргүй ховор элемент байна. Халзан бүрэгтэйн орд бол хэн нэгэн авчраад тарьсан өвс ногоо биш. Тэнд дэлхий үүсэхэд газрын ховор элемент байгалиасаа л байсан. Хойшид ч байх зүйл. Эдийн засгийн ач холбогдолтой бол олборлоно. Эс олборлосон ч хур тунадасны усаар шүүгдэж, угаагдаад, тэнд байгаа газрын ховор элемент Ховд гол руу, Хар-Ус нуур руу ч орж байгаа. Тэгэхээр олборлуулахгүй байлаа гээд гавьяа байгуулж байгаа хэрэг ердөө биш. Тийм учраас шинжлэх ухаан талаасаа эдийн засгийн ач холбогдолтой бол хаана ч олборлох ёстой. Аливаа газрын ус тухайн орчинд ямар эрдсийн хуримтлал байгаагийн толь болдог. Халзан бүрэгтэй ордыг ашиглах нь бүс нутагтаа хэрэгтэй. Дэлхий нийтэд газрын ховор элемент ховордож байна. Ийм учраас маш их эрэлттэй болж байгаа. Өндөр технологи газрын ховор элементээс хамаарч байна. Ийм тохиолдолд газрын ховор элементийг олборлуулахгүй гэж байгаа нь ухаалаг биш хэрэг. Дэлхийн газрын ховор элементийн зах зээл Хятад улсаас хамаарч байгаа. Бид Хятад улстай дүйцэхүйц газрын ховор элементийн нөөцтэй хэр нь өөрөө ч ашигладаггүй, өрөөлд ч ашиглуулдаггүй. 
Төслийн ерөнхий геологич А.Цолмон: Халзан бүрэгтэйн ордыг анх 1984 онд ЗХУ-ын эрдэмтэн, геологичид олж нээсэн. Үүнээс хойш судалгаа хайгуулын ажлуудыг Халзан бүрэгтэйн орд дээр үе шаттай хийсэн. Геологийн хайгуулын ажил олон үе шаттай явагддаг. Эхлээд бага, цөөн дээж авч үзнэ, дараа нь олон дээж авна гэдэг юм уу. Тиймээс эхлээд анхан шатны судалгааны ажлууд нь 1980-1990 оны үед хийгдсэн. Үүний үр дүнд Эрдэс баялгийн санд баялаг хэмжээгээр нь бүдүүн тойм байдлаар нь нөөцийг нь газрын ховор элемент агуулдаг гээд оруулсан байдаг. Тухайн үед газрын ховор элементийн хэрэглээ өнөө үе шиг их байгаагүй. Цахилгаан машин, гар утас, салхин сэнс зэрэг нь 1980-аад оны үед түгээмэл дэлгэрээгүй байсан. Ерөнхийдөө 2010 он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр технологийн хөгжлөө дагаад газрын ховор элементийн хэрэгцээ нь нэмэгдээд эхэлсэн. Тэр үед нь манай судлаачид геологи, хайгуулын ажлыг дахин эрчимжүүлж, зах зээл дээр эрэлттэй байж болох газрын ховор элементийг Монгол оронд байгаа эсэхийг эхнээс нь хайгаад, хайгуулын ажлаа үргэлжлүүлсэн. 

 


https://itoim.mn/a/2024/11/04/event/jgk?56122772d107817a46088f0f5a4bfb38


“Халзан бүрэгтэй” төслийн эргэн тойронд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани