Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стратегийн бусад орд “Цагаан суварга”-ын араас орох уу

Стратегийн бусад орд “Цагаан суварга”-ын араас орох уу Аливаа зүйлийн эхлэлийг тавина гэдэг их утга учиртай. Жишиг тогтоодог гэдэг утгаараа.

Тэгвэл УИХ өчигдөр баталсан тогтоолоороо маш буруу жишиг тогтоож өглөө. Уг тогтоол гарснаар Стратегийн ордын жагсаалтад багтсан Цагаан суваргын орд 100 хувь МАК-ийн мэдэлд шилжиж, төр "хүсвэл” 350 сая ам.доллар төлж байж 34 хувь эзэмших боломжтой үлдсэн юм.

Тодорхой хэлбэл, үр дагавар нь 100 жилд ч арилахааргүй тогтоолыг УИХ баяр далимдуулж байгаад гаргачихлаа.

Энэ тогтоол ардаа асуултын нэг, анхаарлын нэг том тэмдэг үлдээлээ.

Асуултын тэмдэг нь, "Стратегийн орд”-ын жагсаалтад багтсан бусад ордын хувь заяа энэ маягаар шийдэгдэх үү гэсэн эргэлзээ.

Нөгөө нь, гадны хөрөнгө оруулалт татах боломж багасч, төр тэдний өмнө гараа өргөн бууж байгааг харуулах нэг илрэл болж өгч байна. Энэ хоёр хоёулаа үнэн бол стратегийн бусад ордод хөршүүдийн ашиг сонирхол мэдэгдэхүйц нэмэгдэх болно.

Яагаад гэвэл төр тэр бүрий хөрөнгө гаргаж хувь эзэмших бололцоо одоохондоо хомс байгаа.

Азийн Катар болох нь худлаа болов

Стратегийн орд үйл ажиллагаанд орно гэдэг мэдээж сайн мэдээ. Харин төр хувь эзэмшихгүй байна гэдэг ард түмний хувьд муу мэдээ юм.

Эрх баригчид энэ шийдвэрийг гаргаснаар 2008, 2012 оны сонгуульд боловсруулж орсон мөрийн хөтөлбөр, амлалтаа үндсээр нь зөрчсөн гэдгээ сайн мэдэж байгаа. Монгол Улс уул уурхайн баялгаа ашиглаж хөгжих үзэл баримтлал анх гарсны дараа эрх баригчид "Стратегийн орд газар”-ын жагсаалт баталж, "Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан билээ.

Стратегийн ордын жагсаалтад багтсан ордуудын 34-51 хувийн хувьцаа "Эрдэнэс Монгол”-д цугларч, тэндээс монголчууд ногдол ашиг хүртэх замаар "Азийн Катар болно” гэж ард түмэнд Стратегийн бусад орд "Цагаан суварга”-ын араас орох уусурталчилж байлаа.

Стратегийн ордод төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газруудыг оруулсан болохоор энэ бүрэн боломжтой сайхан санаа байв. Оюутолгой дээр манайхан өөрсдөө мөнгөө гаргаж хайгуул хийгээгүй болохоор 34 хувиа худалдаж авахаас өөр аргагүй болсон. Гэсэн ч оруулах ёстой хувиа "Рио Тинто"-гоор даалгахаар тохиролцсон учраас ямар ч байсан хувиа эзэмших бололцоо нь бүрдсэн.

Гэтэл 10 хүрэхгүй жилийн дараа 180 хэм эргээд "төр уул уурхайгаас болж өгвөл хувь эзэмшихгүй байх” талаар ярьж байгаа нь хачирхалтай. Төр аж ахуйн ажлаас холхон байсан дээр гэдэг уг нь үнэн л дээ.

Гэвч иргэдээ утопи мөрөөдөлд оруулсан "Азийн Катар” төслөө хэрхэх вэ. Нэгэнт ингэж байгаа бол "Өмнө нь бид худлаа ярьж байсан юм аа” гэх юм уу "Бид хийх гээд чадсангүй, биелсэнгүй” гэж хүлээн зөвшөөрөөд дараагийн сонгуульд шинэ төлөвлөгөөгөө танилцуулах хэрэгтэй.

Төрийн эрх гарт нь байдаг гэдэг үнэн бол ард түмэн сонголтоо хийгээд цаашаа явах нэг зам байна. Ард иргэд ядаж л хий хоосон юмны араас явахгүй, нүд нь нээлттэй байх эрхийг эдлэх ёстой л доо.

Сөрөг хүчин яагаад дуугүй өнгөрөв

УИХ тогтоолын төслийг батлах явцад сөрөг хүчин таг дуугүй өнгөрсөн. Уг нь Ц.Нямдорж гишүүн энэ талаар хамгийн чанга үг хэлэх ёстой хүний нэг.

УИХ 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын төсөл баталж, 39 ордыг хамруулахад Цагаан суваргын орд 10 дугаарт жагсч байжээ.

"Цагаан суварга Зэс, молибдени Дорноговь, Мандах Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна” гээд цагаан дээр хараар биччихэж.

Цагаан суваргын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авч байжээ.

Энэ баримтыг үндэслэн Стратегийн ордод бүртгэж авсан байна. Энэ тогтоолыг Ц.Нямдорж баталж гарын үсэг зурсан байдаг. Цагаан суваргыг хувийн хэвшилд найр тавьж өгч болохгүй гэдгийг сөрөг хүчний дарга нар мэдэж байсан ч дуугүй өнгөрлөө.

Үүний цаана тохироо явагдсан байхыг ч үгүйсгэх аргагүй.

Төр хувь эзэмшсэн бол Цагаан суварга ашиглалтад орохгүй байсан уу

Зарим эх сурвалжийн баталж байгаагаар, МАК Цагаан суваргын ордод хийсэн хөрөнгө оруулалтын ихэнхийг зээлээр бүрдүүлсэн. Бас төр хөрөнгө оруулахгүйгээр шууд 34 хувийг эзэмшчихвэл хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчид санаагаа өөрчлөх байсан гэнэ.

Товчхондоо Төр хувь эзэмшсэн бол Цагаан суварга ашиглалтад орохгүй байсан гэсэн ойлголтыг төрүүлэх гэсэн бололтой. Магадгүй, хөрөнгө оруулагчдын зүгээс шахалт дарамт байсан л биз.

Гэхдээ, Монголын хууль тогтоомж, дүрэм журмыг хүлээн зөвшөөрөөд орж ирсэн хөрөнгө оруулагч л бидэнтэй тогтвортой хамтран ажиллаж чадна. Харин дарамталж, "Гарч явлаа, болилоо” гэж айлгадаг хөрөнгө оруулагчид хэзээ ч хань болохгүй. Улс төрийн голлох хоёр намыг нь буулгаж авч, зарчмаас нь ухраасан тэд цаашдаа жижиг сажиг зүйл дээр бүр ч эрэмгий хандах нь тодорхой.

"Тийм том асуудалд буулгаж болсон юм, энэ зэрэг дээр гайгүй байна” гээд л үзээд байх биз. Тиймээс бид "Монгол гэдэг чинь хэдэн улстөрчид л байгаа юм” гэсэн ийм этгээдүүдийг өөхшүүлэхгүй байхын тулд эхнээсээ зөв жишиг тогтоох ёстой юм.

Төр хувиа эзэмших үү

Бас нэг асуулт. Төр хувиа эзэмшихийг хүсэх үү. Хэрвээ Цагаан суваргад хувь эзэмшье гэвэл 350 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Ийм боломж "Эрдэнэс Монгол” компанид байгаа юу.

Миний мэдэхээр л манай улсын төсөв сүүлийн хэдэн жил илүүдэлтэй гараагүй. Харин ч жил болгон алдагдалтай гардаг. Алдагдал бол ирээдүйгээсээ зээл тавьж байгаа гэсэнтэй агаар нэг зүйл. Ирээдүйд илүүдэлтэй гарсан ч өмнө аладагдалтай баталж байсан хөрөнгөө нөхөх ёстой.

Тэгэхээр Цагаан суварга дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээ ойрын 10-20 жилд "0” байх магадлал өндөр. Үнэхээр харамсалтай. Боломж байхгүй бол төр бусад 39 ордоосоо хувь эзэмшихийг хичнээн хүсээд яах билээ. Цагаан суварга дээр 350 сая ам.доллар гаргах хэрэгтэй болж байна.

Үүнийг дундаж гэж үзвэл бусад "Эрдэнэс Монгол” 39 орд дээр 15 тэрбум ам.доллар төлж байж бүх ордынхоо 34 хувийг цуглуулах нь. Энэ бол үнэнийг хэлэхэд энэ зуундаа ч бүтэхгүй. Монголын төр байнга л бусдаас царайчилж, илүү харж, билүү долоож явах тавилантай гэж үү. Эсвэл төрийн толгойд гарсан хэдэн болдоггүй нөхдүүд тийм байлгах гээд байна уу.

Х.Батсайхан

Стратегийн бусад орд “Цагаан суварга”-ын араас орох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани