Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТӨСӨВ 2025: Ирэх жил 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ

ТӨСӨВ 2025: Ирэх жил 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ

 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2024.10.30/ хуралдаан 18.18 цагт гишүүдийн 52.0 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.  

Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хийсэн. Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг УИХ 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн гэв.

Хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн, Н.Алтанхуяг, М.Бадамсүрэн, Р.Батболд, Ж.Батжаргал, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болормаа, Ш.Бямбасүрэн, Ж.Ганбаатар, П.Ганзориг, Г.Дамдинням, Ж.Жангабыл, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин, Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Ажлын хэсэг хууль, тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй 19 саналын томьёолол бэлтгэсэн гэлээ. 

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан төслийн жагсаалт болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх гаалийн татварын хөнгөлөлт эдлэх боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг Улсын Их Хурал тус тус баталдаг байх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн зарим хэсэг, заалт нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасны дагуу холбогдох бус зүйлтэй давхацсан байсныг хасах, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, төсөв, санхүү, татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, олон улсын стандартад нийцүүлэх төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, цаашид өөрчлөлтгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгах саналуудыг гаргасан  гэлээ.

Мөн Эдийн засгийн байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг  гишүүдэд танилцуулсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Хуралдаан  Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.  

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөснийг дурдав.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах Сангийн сайд 5,234.8 тэрбум төгрөг, Монгол Улсын Ерөнхий аудитор 55.5 тэрбум төгрөг, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 312.3 тэрбум төгрөгөөр төсвийг нь төлөвлөжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төвлөрүүлэх орлогын хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 2,813.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь гааль, татварын орлогыг 2,986.7 тэрбум төгрөгөөр өсгөж, гадаад тусламжийн орлогыг 141.0 тэрбум төгрөг, бусад орлогыг 32.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж төлөвлөсөнтэй холбоотой байна гээд нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 338.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна гэлээ.

Мөн төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэсэн байв.

Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, Засгийн газар "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Мөн 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай гээд төсвийн бодлогын гурван онцлогийг дурдсан.

2028 ОН ГЭХЭД МОНГОЛ УЛСЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ 4440 КМ-ЭЭР НЭМЭГДЭНЭ

Нэгдүгээрт, Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүсчилсэн хөгжлийг дэмжих, эдийн засгийн интеграцчилал бий болгоход шаардагдах нэн тэргүүний дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүллээ. Өмнө нь хөрөнгө оруулалтыг аймаг, сумдаар жижиглэж төлөвлөдөг байсан бол 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүс нутгуудыг хөгжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүсүүдэд бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалт татах дэд бүтцийн томоохон төслүүдэд чиглүүлэхээр тусгалаа.

Ингэснээр 2028 он гэхэд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1650.9 МВТ цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1519 км цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Эдгээр хөгжлийн бүтээн байгуулалтуудаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр, болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна гэлээ.

Хоёрдугаарт, Бүсийн татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа. Энэ хүрээнд 20 гаруй нэр төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлээд байна. Түүнчлэн, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцсэн томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоог урамшуулан идэвхжүүлэх бодлого баримталж, томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийхийг уриалан дэмжсэн татварын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.

Гуравдугаарт, Нийслэл хотод ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөлөө. Нэн тэргүүнд, түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгалаа. Ингэснээр төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх юм.

 Энэ хүрээнд “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн мега төслүүдийг Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, Туул хурдны зам, Шинэ их тойруу хурдны зам, Шинэ тойрог авто замын төслүүдийг нийслэлийн эх үүсвэр болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эдгээр арга хэмжээний үр дүнд агаарын бохирдол 22 орчим хувиар буурч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, түгжрэлийн асуудал шийдэгдэж, улмаар 37 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгосноор ажлын байр нэмэгдэж, хувийн хэвшилд бизнес хийх орчныг бүрдүүлнэ гэдгийг Б.Жавхлан сайд онцлов.

Ирэх жил 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьд хүргэж, нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Аудитын байгууллага төсвийн урсгал зардалд ямар дүгнэлт хийснийг тодруулахын зэрэгцээ аудитын дүгнэлтэд дурдсан төрийн байгууллагын 6.4 их наяд төгрөгийн авлагын шалтгаан нөхцөлийг лавлаж байлаа.  

Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 3.5 их наяд төгрөгөөр нэмж төсөвлөсөн. Тодруулбал, 21 хувь нь цалин хөлс, 50 хувь нь байр ашиглалт, 69 хувь нь эд хогшил худалдаж авах, 46 хувь нь томилолттой холбоотой зардал гэх зэргээр урсгал зардлыг нэмэгдүүлсэн байсан. Төрийн аудитын байгууллагаас Сангийн яам болон төсвийн ерөнхийлөн захирагчдад УИХ-аас баталсан төсвийн хүрээний мэдэгдэл, болон хязгаарт үндэслэн төсвийн төслийг боловсруулж байх, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн чанарыг дээшлүүлж, төсвийн сахилга батыг хангаж ажиллах,  улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээг төрөл, ангиллаар нь нарийвчлан тодорхойлж, хуулийн төсөлд тусгаж байх шаардлагатай гэсэн зөвлөмжүүдийг хүргүүлсэн гэж байлаа.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 6.4 их наяд төгрөгийн авлага байгаагийн 449.4 тэрбум төгрөгийн найдваргүй болох авлагын эрсдэл байна. Төрийн өмчит компаниуд 2.7 их наяд төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгаа. Эдгээр авлагыг барагдуулах шаардлагатай байна гэв.

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН НИЙТ ӨРТӨГ НЬ 225.2 САЯ ЕВРО

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа хиймэл дагуулын төслийн санхүүжилтийн нийт өртөг болон зээлийн хэдэн хувийг хоёр талын нэн хөнгөлөлттэй зээлээр авч буйг тодруулсан.

Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Л.Гантогтох хариултдаа, “Хиймэл дагуулын төслийн санхүүжилтийн хувьд хэлэлцээрийн шатанд байна. Одоогоор нийт өртөг нь 225.2 сая евро. Үүнээс Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээл нь 82.7 сая евро. Зээлийн хүү 0.883 хувь, 20 жилийн хугацаатай. Дараагийн хэсгийг тус улсын Засгийн газрын Төрийн сангийн энгийн нөхцөлтэй зээл болон арилжааны банкнаас авна. Зээлийн нийт дүн 106.2 сая евро. Францын Засгийн газрын Төрийн сангийн энгийн нөхцөлтэй зээл буюу хувьсах хүүтэй зээлийн үнийн дүн нь 25 сая евро.  Арилжааны банкнаас авах зээлийн үнийн дүн 81 сая евро. Эдгээр зээл нь арилжааны нөхцөлтэй” гэлээ.

Ингээд Улсын Их Хурлын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтүүдээ тус Байнгын хороонд ирүүлснийг танилцуулав.  

Үргэлжлүүлэн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын 2024 оны 207 дугаар захирамжаар байгуулан 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан гэв.

Ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сарын 21, 22, 29-ний өдрүүдэд хуралдаж, хөрөнгө оруулалт урсгал зардал болон төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотой  гурван дэд ажлын хэсэгт хуваагдан ажиллаж, дэд ажлын хэсэг тус бүрийн санал, дүгнэлтийг сонсож, тодорхой зарчмуудыг баримтлан асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэснийг Ажлын хэсгийн ахлагч тодотгов.

Ингээд хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороод, Төсвийн байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Уг саналд Боловсролын сайдын төсвийн багцад тусгагдсан Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн гэсэн 6 эрдэм шинжилгээний хүрээлэнгийн санхүүжилт болох 16,492.5 сая төгрөгийг Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын төсвийн багцад шилжүүлэхээр тусгасан байв.

Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц дотор зохицуулалт хийх хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд тусгагдсан 49.8 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас болгон зориулалтыг өөрчлөх” ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд зохицуулалт хийх, төсөл, хөтөлбөрийн нэр өөрчлөх, зарчмын зөрүүтэй саналын томьёололд нийцүүлэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулах талаарх ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТӨСӨВ 2025: Ирэх жил 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани