- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Их хүлээлттэй ч эрсдэл өндөр нүүрсний экспорт
Жил дараалан дээд амжилт тогтоож байгаа нүүрсний экспортын биет хэмжээг ирэх жил ч урд өмнөхөөс өндөр байхаар тооцооллоо. УИХ-аар хэлэлцүүлэг нь хэдийнэ эхэлсэн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгаад байна. Ирэх онд төсвийн нийт орлогын 31.7 хувь буюу 11.6 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас төвлөрүүлэх өөдрөг төсөөллийг гаргав. Гэвч уул уурхайн салбарын орлогын ихэнхийг бүрдүүлэх нүүрсний экспорт энэ төсөөлөлд хүрэхгүй байх өндөр эрсдэлтэй байна.
Сүүлийн 30 сарын хамгийн доод үнэд хүрэв
Эдийн засгийн өсөлтийн гол тулгуур болсон нүүрсний экспорт өндөр хүлээлтдээ хүрэхгүй байж мэдэх эхний эрсдэл бол үнэ буурч буй явдал. Энэ оны эхний хагас жилд биржээр арилжаалсан нүүрсний дундаж үнэ 140 ам.доллар байсан бол өнөөдөр 96 ам.доллар болж буураад байна. Сүүлийн 30 сард нүүрсний үнэ анх удаа 100 ам.доллароос буурсан үзүүлэлт өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн. Цаашид үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байгааг шинжээчид хэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд үнэ буурсан алдагдлыг биет хэмжээний нэмэгдлээр нөхөж ирсэн ч цаашид экспортын хэмжээ ч саарах төлөвтэй байна.
Хятадын импорт буурах уу?
Манай улсын экспортын нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-д барилгын салбарын уналттай холбоотойгоор гангийн үйлдвэрлэл эрс буурч байгаа. Гангийн эрэлт хумигдаж, үйлдвэрлэл буурч байгаа нь кокс, косжих нүүрсний эрэлт, үнэд нөлөөлж буй.
Ингэснээр нүүрсний хэрэглээнийхээ 90 хувийг дотоодоосоо хангадаг урд хөршийн импорт саарна гэсэн таамаг бий. Цаашид энэ нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй ч Хятадын эрэлтээс шууд хамаарна гэж үзвэл Монголын нүүрсний нийлүүлэлт буурах нь дамжиггүй.
Hүүрсний дундаж үнэ 140 ам.доллар байсан бол өнөөдөр 96 ам.доллар болж буураад байна.
Гэхдээ гэгээтэй таамаг ч бий. Хятадын дотоодын үйлдвэрлэл нийтээрээ хямарч, хумигдаж байгаа учраас үүссэн эрэлтийг импортоор хангахаас аргагүйд хүрч мэднэ. Тэгэхээр Монголын нийлүүлэлтийн хэмжээ төдийлөн буурахгүй байх магадлалтай гэж зарим эдийн засагч үзэж буй.
"Хятадад нүүрс олборлолт доголдож, зарим үйлдвэрийн үйл ажиллагаа нь удааширч байгаа. Дотооддоо үйлдвэрлэл нь буурвал эрэлтээ нийлүүлэлтээр нөхнө. Энэ нь Хятадын нүүрсний импорт тогтвортой хадгалагдах үндэслэл болно гэж харж байгаа. Гэхдээ өрсөлдөөн бусад хүчин зүйлээс шалтгаалж үнэ буурах төлөвтэй байна."
Тоо өссөн ч ашиг нэмэгдэхгүй
Хэдийгээр нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх жилүүдийг давж байгаа ч үнэ тогтмол буурч байгаа нь төсвийн орлогын бүрдүүлэлтэд хүндрэл учруулж болзошгүй. Өмнөх саруудын мэдээллийг харъя.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2024 оны эхний есөн сарын байдлаар 59.1 сая тонн нүүрс экспортолж, 6,653.0 сая ам.долларын орлого олжээ. Харин өнгөрсөн оны эхний есөн сард 46.8 сая тонн нүүрс экспортолж 6,417.7 сая ам.долларын орлоготой байв. Тэгвэл энэ цаг үед нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 12.3 сая тонноор нэмэгдсэн хэдий ч үүнээс орсон орлого нь ердөө 235 сая ам.доллароор өссөн байна. Тэгэхээр үнэ буурах явц цаашид үргэлжилбэл, 2025 онд дахин түүхэн амжилт тогтоож төлөвлөсний дагуу 83.3 сая тонн нүүрс экспортоллоо ч орлогын хэмжээ төдийлөн өсөхгүй нь. Үүнээс гадна БНХАУ Австралид тавьсан хоригоо сулруулж эхэлсэн. ОХУ ч экспортоо нэмэх эрмэлзэлтэй байгаа. Өрсөлдөгчид нэмэгдэхийн хэрээр нүүрсний нийлүүлэлтийн үнэ буурах нь гарцаагүй. Тиймээс өрсөлдөөний хувьд ч манай нийлүүлэлт саад учруулж мэднэ. Энэ мэтчилэн экспортод сөргөөр нөлөөлөх олон эрсдэл байгааг Үндэсний аудитын газар ч дүгнэлтдээ дурджээ.
"2025 он гэхэд нүүрсний үнэ 12 хувиар буурахаар байгаа. Одоогийн 110 ам.доллароос 12 хувь буурна гэхээр бараг 80-90 ам.доллар болж магадгүй. Тэгэхээр бид хэдийгээр биет нийлүүлэлтийн хэмжээгээ 80, 90 сая тонн болголоо ч энэ оны түвшинд хүрэхгүй байх магадлалтай. Харин УИХ-аар хэлэлцэж эхэлсэн 2025 оны төсвийн төсөлд маш өөдрөгөөр төсөөлсөн."
Ийнхүү нүүрсний экспортын өөдрөг төсөөлөлд эргэлзэх зүйл олон байна. Товчлоод хэлбэл, нүүрсний экспортын ойрын ирээдүй илүү их хүлээлттэй ч, эрсдэл өндөр байна. Тиймээс мэргэжлийн байгууллага, эдийн засагчдын дүгнэлт тооцооллыг харгалзаж, хэт өөдрөг төсөөллөө танаж, төсвийн зөв төлөвлөлт хийх шаардлага нэн тэргүүнд буй.
Олон улсын байгууллагууд ч нүүрсний эрэлтийн савлагаанаас олсон ашгаар төсвөө тэлэх бус валютын нөөцөө нэмэгдүүлэх нь зөв арга гэдгийг эртнээс зөвлөж байгаа.
Түүнчлэн дэлхий нүүрсний хэрэглээнээс аажим аажмаар татгалзаж байгаа энэ цаг үед алсын ирээдүйд экспортыг орлох орлогын үүсвэрийг төлөвлөх нь зүй. Бидэнд БНХАУ-д 15 орчим жил л нүүрс эрчимтэй нийлүүлэх хугацаа бий гэдэг. Уул уурхайн орлогод тулгуурладаг эдийн засагтай манай улсын хувьд энэ нь орлого тасрах эрсдэл. Нөгөө талаар нүүрс ч шавхагдах нөөц. Тиймээс цаашид ганц нүүрсний экспортод найдвар тавихгүй орлогын эх үүсвэрээ олон болгож, эдийн засгаа солонгоруулах сонголттой нүүр тулж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||