- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Рио Тинто" Литийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болно
"LSEG"-ийн дата мэдээллээр "Arcadium"-ийн лити зах зээлийн үнэлгээ одоогоор 4.56 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ долоо хоногт хувьцааных нь ханш 37 хувиар өссөн байна. "Рио Тинто"-гийн Лондонд бүртгэлтэй хувьцааны ханшийн хувьд үнийн дүнгээс буурч, энэ долоо хоногт таван хувиар унасан байна. Ханшийн мэдээ нь тус хоёр компани хэлэлцээ хийх гэж байгаа тухай мэдэгдлийн дараа гарсан.
Хэлэлцээр бүтвэл "Рио Тинто" литийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болж, "Albemarle" болон "SQM"-ийн дараа орох болно.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм хэлэхдээ, энэхүү худалдан авалт нь "Рио Тинтогийн урт хугацааны стратегид чухал алхам болж, манай тэргүүлэх хөнгөн цагаан, зэсийн үйл ажиллагааны адилаар эрчим хүчний шилжилтэд шаардлагатай материалыг нийлүүлэх дэлхийн жишигт нийцсэн литийн бизнесийг бий болгож байна" гэжээ.
"Arcadium"-ийн Гүйцэтгэх захирал Пол Грэйвс хэлэхдээ, " Энэхүү худалдан авалт нь манай бизнесийн урт хугацааны үнэ цэнийг тусгасан. Мөн манай хөгжлийн багцын гүйцэтгэл болон зах зээлийн тогтворгүй байдлаас хувьцаа эзэмшигчдийн эрсдэлийг бууруулах гайхалтай бэлэн мөнгөний санал гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна.
Уул уурхайн компаниуд дэлхийн эрчим хүчний шилжилтийн үед зайлшгүй шаардлагатай ашигт малтмалын нөөцийг баталгаажуулахыг эрмэлзэж байгаа. Улмаар тухайн хоёр компани хамтран ажиллах болсон гэж шинжээчид тайлбарлав.
Хятадын нийлүүлэлт ихэссэнээр литийн үнэ буурч байсан. Тодруулбал, 99.2 хувийн литийн карбонатын жишиг үнэ он гарсаар 20 хувиар буурч, тонн тутамд 10,800 ам.доллар болсныг "FactSet" мэдээллээс харж болно. Тиймээс худалдах нь "хэрэглэгчид, ажилчид болон үйл ажиллагаа явуулж буй олон нийтийн ашиг тусын тулд стратегиа хурдасгах, өргөжүүлэх боломжийг олгоно" гэж Пол Грэйвс үзэж байна.
ЛИТИ ЗАХ ЗЭЭЛ
Удаан хугацааны туршид дэлхийн литийн дийлэнх хэсгийг "Albemarle" (NYSE:ALB), "Sociedad Quimica y Minera de Chile" (SQM) (NYSE:SQM) болон "Arcadium Lithium" гэж нэрлэдэг олигополи үйлдвэрлэгчид үйлдвэрлэдэг байсан. АНУ-д бүртгэлтэй эдгээр компаниуд литийн салбарын томоохон аж ахуйн нэгж хэвээр байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд лити үйлдвэрлэгчийн орон зай ихээхэн өргөжиж, хөрөнгө оруулагчид дэлхийн компаниудыг, ялангуяа Австрали, Хятадад бүртгэлтэй компаниудыг сонирхож эхэлсэн. Австрали нь литийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч орон байсаар ирсэн бол Хятад улс литийн шилдэг боловсруулагч, цэвэршүүлэгч төдийгүй түүхий эдийн томоохон олборлогч болж хурдацтай өсчээ. Жишээ нь, Хятад улс 2023 онд литийн олборлолтын хэмжээгээр Австрали, Чилийн дараа гуравдугаарт орсон байна.
Чилийн хувьд 2023 оны дундуур литийн ландшафт өөрчлөгдсөн. Үүнээс улбаалан литийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаатайгаар хэрэгжүүлэх шатандаа орсон байна.
https://news.mn/r/2758072/URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||